Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00470

 

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00470

Жаргалант сумг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн .... а тоотод оршин суух, Халиудаа овогт Бы И //-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ... тоотод оршин суух, Ханхүү овогт Аийн Ш //-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00604/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нөхөр А.Ш нь Судан улс руу ажиллагаанд явах болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч А.Шт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.И нь  хариуцагч А.Ш нь Судан улс руу ажиллагаанд явах болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Шаас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Ит  олгохоор тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Иын нэхэмжлэлтэй хариуцагч А.Шт холбогдохулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Шаас   35,100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Ит   олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Х.ОТГОНЖАРГАЛ