Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 106

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0116/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгч Б.З. түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл / 0-308 / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт А овогтой Б.З.од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000090 дугаартай хэргийг 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овогтой Б.З., эрэгтэй, 22 настай, халх, 19.. оны ..дугаар сарын ..нд Дархан-Уул аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэл төвийн тогоочийн дамжаанд сурдаг, ам бүл 3, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. байрны .. тоотод амьдардаг, /РД:.../

  • 2009 оны 1 дүгээр сарын 28-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 03 дугаар сарын 11-ны 16 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан.

 

  • 2010 оны 01 дүгээр сарын 28-нд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Б.З. нь согтуугаар 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дугаар байрны .. дугаар орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Б.г зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З. нь:... “Би 2012 оны 1 сарын 23- ны өдөр Олон улсын худалдааны төв дээр О, Ш, А. бас нэг залуутай дөрвүүлээ явж

                         

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     \\Manlaibaatar\shareddocs\Çîðèãò 98.1 òîãòîîë.doc

байхад нь таарсан юм. Тэгээд надаас мөнгө байна уу? цуг архи ууя гэхээр нь байна гээд хуучин хорооллын 16-н давхар байр луу хамт явсан. Тэгээд орцонд нь нэг шил архи авч орж уусан.Тэндээсээ гараад дахиж нэг шил архи аваад шинэ хорооллын 8 дугаар байранд байдаг С.А. ахынд орж ууя гээд ортол тэр ах хүмүүстэй архи уугаад сууж байсан.

Тэднийхээс гараад орцонд архиа ууж эхэлсэн. Тэгтэл бид нар дээр С.А. ахынд байсан согтуу эгч ирж чихэр авчирч өгсөн. Тэр эгч өөрийгөө Д.Б. гэж хэлж байсан. Д.Б. эгч танилцсаныхаа дараа наад архинаасаа ганц хийгээд өг гэж хэлэхээр нь ууж байсан архинаасаа өгсөн. Д.Б.тай хамт архиа ууж байхад доороос нэг ах Б.г хайгаад орилоод өгсөж ирсэн. Тэгэхэд Д.Б. манай нөхөр байна, намайг асуувал байхгүй гэж хэлээрэй гээд дээшээ гараад нуугдсан.

Тэр ахыг асуухад нь байхгүй гэж хэлээд явуулсан. Б. доошоо бууж ирээд бид нартай байж байхад нөгөө ах буцаж гарч ирээд Д.Б.г -Чи жаахан хүүхдүүдтэй юу хийгээд алцганаад байгаа юм гээд алагдаад байсан. Би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд салгасан.Тэгээд тэр ах Д.Б.гийн нүүр лүү нь алгадаж, газар унагасан. Бид нар салгачихаад доошоо буутал Д.Б. намайг дуудаад юм асууя гэхээр нь би дээшээ гарсан. Нөгөө хэд доошоо буусан юм. Би юу асуух гэсийм гэхэд, цуг явъя гэхээр нь би үгүй гэж хэлээд явах гэтэл явуулахгүй үснээс зулгаагаад байсан.Тэгээд намайг доошоо бууж байхад Д.Б.г зодоод байдаг ах дээшээ зөрөөд гарч байсан. Тэгээд би тэд нараас салаад явсан. Би энэ хэргийг хийгээгүй гэжээ“ гэв.

 

Хохирогч Д.Б.гийн мэдүүлэг:...” Би энэ өдөр 16 цагийн орчим шинэ Дарханд хүнтэй уулзах гээд цуг ажилладаг Д.А.г гэх залуугийн хамтаар шинэ Дарханы 8 дугаар байрны гадуур явж байхад уг байрны 3 дугаар орцны тагтан дээрээс нэг залуу Д.А.гийг дуудсан. Гэрт ороод ир гэхээр нь бид 2 цуг орсон. 2 давхрын 3 дахь хаалга байсан. Бид хоёрыг ороход С.А.ын гадаа 4 танихгүй залуу байсан. Д.А.г, С.А. 2 архиа хувааж уусан. Би архи уугаагүй байсан. Нөгөө 4 залуу ирэхэд С.А. гэртээ оруулаагүй. Намайг тэр дөрөвт аягатай ус гаргаад өг гэхээр нь би гаргаж өгтөл Д.А.г хойноос ирээд явъя гэсэн. Тэгтэл тэр 4 залуу манай нөхрийг өшиглөж унагаасан. Намайг явах гэтэл нэг залуу нь миний хойноос татаж унагаахад нөгөө залуу хөл дээр дэвсээд гэмтээсэн. Тэгээд би бос ч чадахгүй Манай нөхөр цагдаа, түргэн тусламж дуудсан.” /хэргийн 4-9 дэх талууд/,

 

Гэрч Д.А.гийн мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийнхээ хамт С.А. гэдэг найзындаа очиж нэг шил архи уусан. Тэднийд ороход 4 залуу байсан. С.А. эхнэр бид хоёрыг оронгуут тэр 4 залууг хөөж гаргасан. Тэгээд би тасарчихсан байсан. Нэг сэрсэн манай эхнэр байхгүй байсан. Тэгээд гараад очтол манай эхнэр тэр залуучуудтай хамт байсан. Намайг тэд нар яв зайл гээд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудахаар гарсан. Эхнэр тэнд үлдсэн. Цагдаа дуудаад иртэл ийм асуудал болсон байсан” гэх /хэргийн  12 дах тал/,

 

Гэрч С.А.ын мэдүүлэг:…” 2012 оны 1 дүгээр сарын 23-нд Ш., С. гэх 2 хүүхэд нэг залуугийн хамтаар нэг шил архи бариад орж ирсэн. Тэгээд байж байхад О гэх залуу эхнэрийн хамт хотоос ирлээ гээд орж ирсэн. Тэгээд би хүүхдүүд шигээ хүнтэй архи уухгүй гэж хэлээд тэд нарт нэг, нэг хийж өгөөд байж байсан. Тэгээд юу болсон талаар би үнэхээр санахгүй байна. Д.А.г бид 2 нэг байранд өссөн эртний  бие биенийгээ таньдаг юм. Харин Д.А.гийн эхнэр Д.Б.г бол танихгүй. Би тэр хоёрыг манайд орж ирсэн талаар санахгүй байна.” гэх /хэргийн 13 дах тал/,

 

Гэрч Т.А.н мэдүүлэг:…” 2012 оны 01 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчим Отгонбаяр, Б.Анхбаяр, Б.З. нартай дэлгүүрээс архи аваад шинэ хорооллын 8 дугаар байрны 3 дугаар орцонд орж ууя гээд орсон юм. Тэгэхэд 2 давхарт байдаг С.А. ахын гэрийн хаалга онгорхой байсан ба нэг эгч нэг ах харагдаж байсан. С.А. ах өөрөө нилээн согтуу үүдэн дээрээ байж байсан. Ингээд бид нар 4-5 давхрын шатан дээр гарч архи ууж байхад С.А. ахынд байсан эгч бид нарын араас гартаа чихэр барьчихсан гарч ирсэн. Тэгээд тэр эгч /Д.Б./ наад архинаасаа хийгээд өг гэж хэлэхээр нь бид нар архиа тойруулсан. Тэгээд бид нар архиа ууж байхад доороос нөгөө эгчийн нөхөр гэх залуу гарч ирээд “чи муу энд байсан юм байна ш дээ” гэж хэлээд үснээс нь татаж тавцан дээр нүүрээр нь унагаад гараараа 2-3 удаа цохсон. Тэгэхэд нь бид нар боль эмэгтэй хүнийг ингэж зодож  болохгүй доошоо буу гэж хэлээд явуулсан. тэр эгчтэй хамт үлдсэн жаахан архиа ууж дуусгаад орцноос гарцгаасан. Б.З. байж бай гэж хэлээд буцаад орц руу орсон. Тэгээд Б.З.ыг 4 давхраас буугаад ирэхэд тэр эгч яая хөл хугалчихлаа гээд ёолж байсан.” гэх /хэргийн 14-15 дэх талууд/,

 

Гэрч Г.Х-ын мэдүүлэг:…” Гэртээ байж байхад нэг эмэгтэй хүн орцонд орилоод байсан. Тухайн үед цаг 21 өнгөрч байсан болов уу. Тэгж орилсноос нь хойш 30 минутын дараа дэлгүүр орох гээд гарахад яг манай үүдний шатан дээр ягаан өнгийн куртиктэй хүүхэн доошоо хараад хэвтчихсэн уйлаад байж байсан. Хажууд нь 2 залуу түргэн дуудсан одоо ирнэ гээд зогсож байсан. Би дэлгүүр орчиход 10 орчим минут болоод буцаад орж ирэхэд миний араас нөгөө хүүхэнтэй хамт байсан 2 залуугийн нэг нь дагаад орцоор орж ирсэн. Тэр хүүхэн хэвтэж байсан газартаа ганцаараа байсан. Тэр хүүхнийг уйлж байгаа байдал нь согтуу хүн шиг байсан.” гэх /хэргийн 17-18 дах талууд/,

 

Гэрч Б.А-ын мэдүүлэг:…” Тэр өдөр Б.З., О, Ш. бид нар С.А. ахын гэрт нэг шил архи уусан. Тэднийд гаднаас эхнэр нөхөр гээд 2 хүн орж ирэхэд С.А. ах бид нарыг гэрээсээ гаргасан. Бид нар гараад орцныхон 4-5 давхрын тавцан дээр архи уугаад байж байхад С.А. ахынд орж ирсэн хүүхэн бид нарын араас гарч ирээд хамт байя архи уумаар байна гээд байсан. Тэгсэн нөхөр нь гэх залуу гарч ирээд “чи энэ хүүхдүүдтэй байж яах гээд байгаа юм бэ явъя” гэхэд тэр эгч үгүй би энд баймаар байна гэсэн. Нөхөр нь шууд үсдэж аваад газар унагаад дээрээс нь 2-3 цохиж авсан. Бид нар боль гээд салгасан. Бид нар явъя гээд гарахад Б.З. тэр хүүхний хамт үлдсэн. Харин би харих гээд яваад өгсөн.” гэх /хэргийн 19-20 дэх талууд/,

 

Шүүх эмнэлгийн 2012 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн 142 тоот дүгнэлт:

  1. Д.Б.гийн биед зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх /хэргийн 24 дэх тал/, өвчний түүхийн хуулбар /хэргийн 28-44 дэх талууд/, Нэхэмжлэл хүссэн баримт /хэргийн 68 дах тал/,

Шүүгдэгч Б.З. нь шүүх хуралдааны өмнө хохирогчтой, хохирол төлбөр болох 1.000.000 /нэг сая төгрөг/ өгсөн баримт,

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 58 дах тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Б.З. нь хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Б.гийн хөл рүү өшиглөж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д.А.гийн мэдүүлэг:…” 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийнхээ хамт С.А. гэдэг найзындаа очиж нэг шил архи уусан. Тэднийд ороход 4 залуу байсан. С.А. эхнэр бид хоёрыг оронгуут тэр 4 залууг айлын эзэн явуулсан. Тэд архи ууж байгаад согтоод унтсан байсан. Нэг сэрсэн манай эхнэр байхгүй байсан. Тэгээд гараад хайхад манай эхнэр орцонд 4 залуутай хамт байсан. Намайг зайл гээд өшиглөөд тэндээ үлдсэн. ” гэх /хэргийн 12 дах тал/,

Гэрч Т.А-н мэдүүлэг:…” Бид нар архи ууж дуусаад орцоноос гарах гээд доошоо буусан. Б.З. үлдсэн байсан. Тэгээд яасан бэ? Юу болсон бэ? гэж асуух үед  Б.З. бууж ирсэн. Юу ч хэлээгүй зөрөөд буусан. Гэтэл дээр эмэгтэй хүн яая, хөл хугарчихлаа гээд ёолж эхэлсэн. Тэгэхээр нь О бид 2 дээшээ гарахад бид нартай хамт архи ууж байсан эгч 5 давхар луу өгсдөг шатан дээр суугаад хөлөө бариад хөл хугарчихлаа гээд байж байсан. Тэгээд тэр эгчийн нөхөр нь доороос гарч ирээд. Бид түргэн тусламж дуудсан.” гэх /хэргийн 14 дэх тал/,

Гэрч Г.Х-ын мэдүүлэг:…” Тухайн үед цаг 21 өнгөрч байсан болов уу. Дэлгүүр орох гээд гарахад манай яг үүдний шатан дээр ягаан өнгийн куртиктэй хүүхэн доошоо хараад хэвтчихсэн уйлж байсан. Хажууд нь 2 залуу тэр хүүхэнд түргэн дуудчихсан одоо ирнэ гэж хэлээд байж байсан.” гэх /хэргийн 17 дах тал/ болон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 142 тоот дүгнэлт түүнчлэн хэрэт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч энэ үйлдэлдээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хариуцлага хүлээх болно. Ийнхүү хүлээлгэхдээ гэмт хэрэг гарахад хохирогч Д.Б.гийн зүй бус үйлдэл шууд нөлөөлжээ. Тухайлбал хохирогч танихгүй залуучуудаас архи нэхэж уусан. Нөхөр нь авах гэж ирэхэд нуугдаж зугтаасан. Архи уусны дараа Б.З.ыг хамт нэг тийшээ явж жаахан зугаацмаар гэж хоргоох, явуулахгүй гэж үснээс нь татаж байжээ.

      Хохирогч Д.Б. гэмт хэргийн улмаас 1.133.500 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч үүнийгээ нотолсон ямар нэгэн баримт ирүүлээгүй ба шүүхээс удаа дараа дуудаж хохирлын талаарх баримтаа гаргаж өгөхийг даалгасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч баримт материал ирүүлээгүй болно. Гэхдээ шүүгдэгч үйлдсэн хэрэгт чин санаанаасаа гэмшиж сайн дураараа 1.000.000 сая төгрөг өгсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялаар өөр төрлийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. А овогтой Б.З.ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.З-д 450 /дөрвөн зуун тавин/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-г журамлан шүүгдэгч Б.З.ын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг албадан ажил хийлгэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.З нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР