Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 105

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0114/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

шүүгдэгч А.Н. түүний өмгөөлөгч Д.Тэрбиш / 0-308 / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт М овогтой А.Н.т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000185 дугаартай хэргийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогтой А.Н., эрэгтэй, 32 настай, 19.. оны ..дугаар сарын ..ны өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, аав ээж нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан суманд .. дугаар баг .. дүгээр байр .. тоотод амьдардаг,

  • 1995 оны 5 дугаар сарын 1-нд 126 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
  • 1998 оны 6 дугаар сарын 04-нд 223 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар 85.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
  • 2002 оны 10 дугаар сарын 02-нд 338 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж, 2005 оны 11 дүгээр сарын 02-ны 36 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө суллагдсан.

 

Шүүгдэгч Н. нь 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 10 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Ө.Д.ийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н. нь:... “2012 оны 03 дугаар сарын 17-нд Би гэртээ байж байтал Ц. гээд найз маань 13 цагийн үед 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад найз нартайгаа архи уугаад нилээн согтсон байсан. Хуучин хорооллын 10 дугаар байрны 1 дүгээр орцны гадна, хажуу тийшээ харчихсан хүн хэвтэж байхаар нь Баяраа гээд манай таньдаг ахын найз шиг харагдахаар нь гэрт нь оруулаад өгчихье гээд 2 давхарт нь гараад 4 тоот айлын хаалгыг нүдсэн. Тэгтэл нэг

                                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                      \\Manlaibaatar\shareddocs\Íàðàíáàÿð-181.2.1.doc

хүүхэд хаалгаа тайлахаар нь энэ танай өвөө мөн үү гээд харуултал биш гээд хаалгаа хаасан. Тэгээд хажуу талынхан 5 тоот айлын хаалгыг нүдэхэд хаалгаа тайлахгүй байхаар нь доошоо буугаад очтол гутлаа тайлчихсан байхаар нь гутлаа өмсөөч гээд хөл рүү нь өшиглөсөн. Ингээд би орцны буланд шээгээд зогсож байхад тэр ах урдуур унасан. Энэ үед нэг залуу миний толгой руу цохиод чи яагаад хөгшин хүн зодож бас шээдэг юм гээд намайг цохьсон. Тэгээд цагдаа дуудаад намайг эрүүлжүүлсэн юм.“ гэв.

 

            Хохирогч Ө.Д.ийн мэдүүлэг:…”2012 оны 03 дугаар сарын 17-ны 12 цагт  эмэгтэйчүүдийн ордонд манай багийн ахмадуудыг  хүлээн авсан юм. Тэндээс би 15 цаг 30 минутын үед гарсан. Тэгээд орцондоо ороод 1 давхарт явж байтал араас нэг танихгүй залуу /одоо нэрийг нь мэддэг  болсон Н./ миний зүүн нүд рүү, эрүү рүү дахин цохиод байсан. Тэгээд би газарт унаад ухаан баларттал зүүн хөлний гуя, шилбэ гээд учир зүггүй нилээд хэд өшиглөөд байсан.Би авраарай, туслаарай, чи юун хүн бэ гээд хашгирсан. Тэгтэл манай хүргэн хаалгаа онгойлгоод гарч ирсэн. Тэгээд А.Н.ыг барьж аваад согтуу байсан учраас хүргэн Т. маань цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн байсан. Би эрүүл байсан. Архи дарс уугаагүй байсан. Намайг зодсон дээрээс шээсэнд гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулсан.” гэх /хэргийн 12-13 дах талууд/,

 

Гэрч Ш.Т.ын мэдүүлэг:...” 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим манай орцонд нэг хүн ёо ёо гээд орилоод байсан. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод чагнахад манай хадам аав Ө.Д.ийн дуу шиг сонсогдохоор нь гараад хартал нэг давхрын шатан дээр нэг үл таних залуу манай аавын дээрээс шээчихсэн өмдөө татангаа гуя хөл рүү өшиглөөд зогсож байсан. Тэгэхээр нь чи болиоч ээ гээд тэр залууд хэлтэл ухаан мэдрэл байхгүй байгаа бололтой нилээн согтуу байсан. Би түүнийг хөөе гээд түлхэх үед харин хүн гараад ирсэн байна гэж ухаан орох шиг болсон. Би түүнд яаж байгаа юм бэ хөгшин зодоод гэж хэлэхэд би яагаач үгүй яасан юм гээд над руу агсраад байсан. Ингээд би хадам аав Ө.Д.ийг босгож гэрт нь оруулаад нөгөө залууг барьж байгаад цагдаад дуудлага өгсөн. Намайг гэрээсээ гараад харахад манай хадам аавын зүүн талын нүд шанаа орчим хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэр залуу 30 орчим насны шар царайтай дунд зэргийн нуруутай, пальто өмссөн, хар өнгийн кейпик малгай өмссөн, цэнхэр жинсэн өмдтэй байсан.Тэр залууг би зүс танина. Урьд өмнө хамт төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан А. Н. гэж залуу байсан.” гэх /хэргийн  6 дах тал/,

 

Гэрч Р.Э.ын мэдүүлэг:…” 2012 оны 3 дугаар сарын 17-нд гэртээ амарч байтал орцонд ёо ёо гээд аавын дуу гарах шиг болсон. Нөхрийгөө гаргатал хөөе гараад ир аавыг зодож байна цагдаа дууд гэсэн. Гараад хартал А.Н. доошоо хараад аавын хажууд суусан байсан. Аавыг гэрт оруулах гэхэд А.Н. зугтах гээд байсан. Араас нь нөхөр маань гүйж очиж барьж авсан. А.Н. нөхрөөс маань уучлаарай гээд уучлалт гуйгаад байсан. Аавын шээстэй өмдийг нь тайлаад хувцсыг нь сольж байхад цагдаа ирсэн.Цагдаа А.Н.ыг авч явсны  дараа аав миний халаасанд байсан бичиг баримт, цаг, энгэрийн тэмдэг алга байна гэж байсан. Т. цагдаалуу утасдаад:..” эрүүжүүлхээс саяны хүргэгдсэн А.Н.ын халаасанд Ө.Д. гэсэн хүний бичиг баримт, цаг, энгэрийн тэмдэг байна уу шалгаж өгнө үү” гэхэд алга байна гэсэн” гэх /хэргийн 27-29 дэх тал/,

 

Гэрч Э.Н.ийн мэдүүлэг:…” 102-н ерөнхий жижүүрээс хуучин хорооллын 10 дугаар байрны 1 дүгээр орцонд нэг хүнийг согтуу нөхөр зодсон байна. Хүүхэд нь тэр хүнийг барьсан байна очоод уулз  гэсэн. Энэ дуудлаган дээр 15 цагийн үед очсон. Очиход Ш.Т. гэх Н.ыг хажуудаа зогсоочихсон манай аавыг энэ согтуу зодсон дээрээс нь шээсэн. Шээсэн нь энэ байна гээд орцонд шээсэн шээсийг нь үзүүлсэн. А.Н.аас яасан яагаад хүн зодсон гэж асуухад нилээн согтуу би энэ хүнийг оруулж өгөх гэтэл энэ залуу намайг барьж авсан гэсэн. Зодуулсан хүн нь гэртээ орсон байсан. Орж үзэх гэхэд А.Н. нь би зодоогүй гээд зугтах гээд байхаар нь зодуулсан гэх хүнтэй уулзаж чадаагүй. Ингээд А.Н.ыг эрүүжүүлэх байранд хүргүүлэхээр өрөөндөө авчирсан. А.Н.ыг эрүүжүүлэх байранд хүргэхийн өмнө хэсгийн өрөөнд авчирч үзлэг хийсэн. А.Н.ын хувцаснаас зөвхөн түлхүүр л гарч ирсэн. Өөрийнхөн гэх түрийвч гарч ирсэн тэр нь хоосон байсан.” гэх /хэргийн 31 дэх тал/,

 

Шүүх эмнэлгийн 2012 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 262 тоот дүгнэлт:

  1. Ө.Д.ийн биед нүүр, хүзүү, хоолой, хэвлийн өмнө, зүүн шилбэ, шуу, гуяны зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх /хэргийн 36 дах тал/,

 Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 10 дах тал /, Эмийн сангийн зарлагын баримт /хэргийн 18-19 дах талууд/, Нэхэмжлэл хүссэн баримт /хэргийн 20 дах тал/, шүүгдэгч А.Н. нь хохирогчтой хийсэн хэлцэл /хэргийн 67 дах тал/,

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч А.Н. нь 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 10 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн  Ө.Д.ийн биед ямар нэг шалтгаангүйгээр халдаж улмаар унасан хойно нь дээрээс нь шээж илтэд үл хүндэтгэж доромжилсон болох нь хохирогч Ө.Д.ийн мэдүүлэг, гэрч Ш.Т., Р.Э., Э.Н. нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт түүнчлэн хэрэгт авагдсан авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна

            Хохирогчийн нүүр, хүзүү, хоолой, хэвлийн өмнө, зүүн шилбэ, шуу, гуяны зөөлөн эдийн цус хуралтууд нь шүүх эмнэлгийн  гэмтэл зэрэг тогтоох зааварт зааснаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй боловч шүүгдэгч А.Н. нь 72 настай хохирогч Ө.Д.ийг цохиж унгаасны дараа дээрээс нь шээж байгаа үйлдэл нь “ Нийгэмд тогтож хэвшсэн ёс журам, ёс суртахууны хэв хэмжээг зөрчиж хохирогчийн илтэд үл хүндэтгэж ичгүүр сонжуургүй авирлаж байгаа байдал нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан …Догшин авирласан шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Н.ын “Урьд ял шийтгэгдсэн ялыг шалгахад хамгийн сүүлд буюу 2002 оны 10 дугаар сарын 02-нд 338 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж, 2005 оны 11 дүгээр сарын 02-ны 36 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө суллагдаж байжээ. Түүний ялгүйд тооцогдох хугацаа нь 1986 онд батлагдсан эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1ж-д заасны дагуу …Ял шийтгэлгүй болсон тул анх удаа гэмт хэрэг  холбогдсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Н. анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирогч Ө.Д.ийн мөрдөн байцаалтын шатанд:...“Шүүгдэгч надад учруулсан хохирлоо барагдуулсан” гэж мэдүүлсэн байдал /хэргийн 12-13 дах талууд/, шүүгдэгч А.Н. үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж ойлгож дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж амлаж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Н.т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогтой А.Н. нь догшин авирлаж танхайрах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч М овогтой А.Н.ыг 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Н.т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч А.Н.т оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг жил/ жилийн  хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч А.Н.т анхааруулсугай.

 

           7. Шүүгдэгч нь энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А. Н.т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР