Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.О, Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Од 488м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд Б.О, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд 488 кв метр газарт газар олгох шийдвэр гаргаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан.

Гэтэл Дүүргийн Засаг дарга Газрын албандаа 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 1/592 дугаартай албан бичгээр Уг өргөдлийг хянаж үзээд 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу хүргүүлнэ үү гэсэн албан бичгээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн хариуг надад ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн Газрын алба уг өргөдлийн хариуг өгөхгүй, Засаг даргын явуулсан албан бичгийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул миний бие Нийслэлийн Засаг дарга С.Ам*****нд 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр өргөдөл хүргүүлэхэд уг өргөдлийн хариуг мөн л судалж үзэхгүйгээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу танай компаниас гаргасан хүсэлтэд дурдсан асуудлаар 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 02/806/5998 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Хавсралтад дурдсан албан бичгийг хуулбарлаж хүргүүлэв" хэмээн хариуг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний ээж Да*****вын Мт хариуг нь хүргүүлсэн байсан.

Энэ хүсэлтэд дурдсан асуудлаар өөрөөр хэлбэл 488.м.кв газарт Б********хын О миний бие урьд өмнө хандаж байгаагүй бөгөөд миний ээж Д.Мийн гаргаж байсан 487.5 м.кв газар эзэмших хүсэлтэд уг асуудлыг хамруулан миний 488 м.кв газар эзэмших хүсэлтийн хариуг хамтруулан шийдвэрлэсэн байдлаар нийслэлийн Засаг дарга надад хариу ирүүлсэн. Миний ээж Д.Мийн 487.5 м.кв газрын залгаа урд талд байрлах 488 м.кв газарт Б********хын О миний бие газар эзэмших хүсэлтийг гаргасан болно.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Дээрх хүсэлт нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг миний ээж Д.Мт өгч байсан ба би уг 488 м.кв газар эзэмших талаар хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад урьд өмнө гаргаж байгаагүй болно.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, 21 дүгээр зүйлийн 21.5.3-д газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүргээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 02/23 дугаартай тогтоол, мөн НИТХ-ыг 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2018 оны 20/19 дугаартай тогтоолуудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаар байтал дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.5.3-д 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах хэрэгжүүлэх үүргээ зөрчиж эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн 2018, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлж өмчлүүлэхээр тусгагдсан, одоо ямар нэгэн иргэн, хуулийн этгээдийн эзэмшилтэй давхардалгүй, 488 кв. метр газарт Б********хын О миний гаргасан газар эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Шарга морьтын 19-р хорооны 488 кв метр газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн ба дээр дурдсаны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй байх ба тус дүүргийн Газрын албанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/592 тоот албан бичгээр уг өргөдлийг шийдвэрлэж хариу өгөхөөр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар тодруулж байна.

1.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасны дагуу өөрөө газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий субъект атлаа дүүргийн Газрын албандаа уг өргөдлийг хянаж узээд 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор эргэж мэдэгдэнэ уу гэж шилжүүлсэн нь хуулиар эрх олгогдоогүй этгээд рүү газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж эргэж мэдэгдэнэ үү хэмээн шилжүүлж байгаа нь шийдвэр гаргахаас зайлсхийж, эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус бөгөөд тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, өмчлүүлэхээр ИТХ-ын тогтоолд тусгасаар байтал өргөдөлд тусгасан асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэхээс зайлсхийж, эс үйлдэхүй гаргаж эрх олгогдоогүй этгээд рүү шилжүүлсэн нь хууль бус байна.

Нөгөөтэйгүүр Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын албандаа өргөдлийг шилжүүлснээрээ өргөдлийг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа боловч уг албан бичиг нь захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд гадагшаа чиглэсэн шийдвэр биш бөгөөд захиргааны байгууллага хооронд нэг нь нөгөөдөө үүрэг болгосон, дотогшоо чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй албан бичиг гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга миний өргөдлийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.

Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/592 тоот албан бичиг нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагшаа чиглээгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хуулиар газар эзэмшүүлэх асуудлыг Газрын албаны дарга гаргах эрхгүй тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.

Иймд энэхүү эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү хэмээн тодруулж байна.

2. Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-06/5998 дугаар албан бичигт дурдсаны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар иргэний шүүхэд маргаж буй тайлбар, холбогдох баримтын талаар тодруулга хүргүүлэх тухай

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний ээж Да*****вын М нь хариуцагч Отгонтэнгэр овгийн *******ийн Ою******рт холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо ******* зуслангийн задгайд байрлах торхоор барьсан байшинг хууль бусаар нураасны улмаас учирсан хохирол 1,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.2-д заасны дагуу эд хөрөнгө байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй хэмээн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32019/0******* дугаар захирамжаар татгалзсан.

Энэ захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргахад тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32019/0******* тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн л хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Иргэний хэргийн шүүх шүүхийн харьяаллын талаар маргаж, харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүх хоорондоо нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа байдлыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгчээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32019/0******* тоот захирамжийг хэвээр үлдээж, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирлыг хариуцагчийн байгаа газрын шүүх буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр албан ёсоор бичигдэж гаргаагүй байгаа тул шүүхэд хавсаргаж өгөх боломжгүй байна. Энэхүү шийдвэрийг хүлээн аваад харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах болно.

Нийслэлийн газрын албаны албан бичигт дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө болох дүнзэн торхоор барьсан байшин нь миний ээж Д.Мийн газар эзэмшихээр хүсэлт гаргасан 487.5 м.кв газарт байрлаж байсан бөгөөд энэхүү дүнзэн торхоор барьсан байшинг Б.Ою******р нь ямар нэгэн эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэргүйгээр нураасан бөгөөд одоо энэхүү торхийг хүмүүст дахин мөнгө төлж Б.О миний газар эзэмшихээр хүсэлт гаргасан 488 м.кв газарт бариулсан байгаа болно. Жич: Миний ээж Д.М болон Б.О миний газар эзэмшихээр хүсэлт гаргасан газрууд залгаа, зэргэлдээ байрлалтай газрууд болно гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б********х овогтой О /РД:ЧЕ******/-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаантай танилцаж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Уг маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2010 оны 320 дугаар тогтоолоор иргэн Ц.Пү******нд эзэмшүүлсэн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл Газар эзэмшүүлэх

27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.

27.2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.

27.3. Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.

27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тусгасан байдаг.

Газрын тухай хуульд тусгасны дагуу хамгийн эхэнд газар эзэмших өргөдөл гаргаж холбогдох бичиг баримт бүрдүүлж өгсөн этгээдэд газрыг дүүргийн Засаг даргын Захирамжаар эзэмшүүлдэг.

Харин Газрын гэрчилгээ нь дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж дүүргийн газар зохион байгуулалтын алба олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Уг маргаан бүхий акт нь иргэн Ц.Пү******нгийн эзэмшил газартай давхцаж байгаа тул Газрын тухай хуульд тусгасны дагуу газрыг давхцуулан олгож болохгүй гэж тусгасны дагуу иргэн Б.Од уг газрыг эзэмшүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мө******т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Огийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад шинээр газар эзэмшүүлэхийг даалгах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн шинээр эзэмшихээр хүсэлт гаргаж буй тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******ын зусланд байрлах газар нь Ойн сан бүхий газарт байрлаж байна.

2. Ойн сан бүхий газарт газар эзэмшүүлэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журам-ын 4.1 Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Байгаль орчны дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан.

3. Ойн тухай хуулийн 8.6 Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасны дагуу ойн сан бүхий газарт газар эзэмшүүлэх боломжгүй.

4. Нийслэлийн Байгаль орчны газар нь ойн сан бүхий газарт газар эзэмшүүлэх дүгнэлт гаргахгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу ойн сан бүхий газарт байгаль орчны дүгнэлтгүйгээр газар эзэмшүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү нэхэмжилж байгаа газар нь 2010 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 320 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбай ******* ******* дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Заслан ******* зориулалтаар уг газрыг Ц.Пү******нд олгосон байна. Ц.Пү******нгээс 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай аав худалдаж авсан бөгөөд энэ газартай давхцаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, гуравдагч этгээд Б.Ц нь Б.Оын тайлбарыг дэмжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Огаас шүүхэд анх ...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн 488м2 газарт Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шаардсаны дагуу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд газар эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийг газар давхцуулсан гэсэн үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б.Од 488м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болон шүүх хуралдааны үед Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Од 488м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах гэж тодорхойлсон болно.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан хэсгийг хангаж Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Б.Од 488м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23 дугаар зүйлийн 23.4.4-д газрын мэдээллийн санг эрхлэх, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-д Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1: овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; 32.2.2: эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг; 32.2.3: газар эзэмших зориулалт, хугацаа гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд /хуучин нэрээр/ хандан Б.О миний бие нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо *******од зуслангийн газар эзэмшиж тухайн газарт иргэний ахуйн хувийн зориулалтаар хашаа байшин барих тул 488 м2 кадастрт орсон газрыг эзэмшүүлж улсын бүртгэлд оруулж өгнө үү гэх агуулга бүхий өргөдөл гаргаж кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, фото зургийг тус тус хавсаргажээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс ...нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь ойн сан бүхий газарт байрлах бөгөөд уг газарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу Байгаль орчны дүгнэлтийг үндэслэх ёстой....дүгнэлт байхгүй байсан гэж тайлбарлан татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оноос хойш удаа дараа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан өргөдөл хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газраас 02/1382 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны ******* дүгээр албан шаардлагын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журам-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл-д бүртгэгдэх хүртэл нийслэлийн ногоон бүсэд буюу зуслангийн газрын дүгнэлт гаргахыг зогсоосон болохыг мэдэгдье гэсэн хариу өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ц.Пү******нгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, залгаа 488м2 газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэх агуулга бүхий өргөдөл гаргасныг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/592 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын албанд /хуучин нэрээр/ 10 хуудас хавсралтын хамт шилжүүлсэн байхад тус албаны зүгээс нэхэмжлэгчид болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад хариу хүргүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, 4 дүгээр зүйлийн 4.2-д ...Газрын алба ...иргэн хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө гэж тус тус заасныг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан хэсгийг хангаж Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын хувьд нэхэмжлэгчийн өргөдлийг журмын дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба руу шилжүүлсэн, харин тус албаны зүгээс Засаг даргад хариу өгөөгүй, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 7 дугаар зүйлд заасан ажиллагааг Газар зохион байгуулалтын алба хийж хэрэгжүүлээгүй байх тул дүүргийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй, шүүх Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж газар эзэмшүүлэх шийдвэр гаргах-ыг шууд даалгах үндэслэлгүй.

Иймд Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Б.Од 488м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд нарын хувьд газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 320 дугаар захирамжийн дагуу 700м2 газрыг зохих ёсоор эзэмшиж байсан Ц.Пү******нгээс худалдан авч тухайн газрыг зуслан зориулалтаар ашигладаг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд кадастрын зургийн дагуу хашаа бариагүй, нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан 488м2 газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан хэсгийг хангаж Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Б.Огийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******ын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Б.Од 488м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА