Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0163

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0173/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000470 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн, ***  настай, ***  бага дунд боловсролтой, *** оршин суух хаягийн бүртгэлтэй улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч ч *** нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг Хар морьтны хөтөл гэх газарт *** улсын дугаартай верна маркийн тээврийг хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ***ны жолоодож явсан ***тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж ослын газраас санаатай зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***гийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “2014 оны 6 сарын 12-ны өдөр найз ***ын хамт өөрийнхөө малын өвөлжөөнийхөө хөрзөн хатгаж байгаад *** гар сульдаад байна гэхээр нь гэрт байсан нэг шил архи задалж өгчихөөд өөрөө нэг татаад буцаагаад өгсөн. Тэгээд 2-3 цаг болж байсан чинь авгай ажил хийхгүй байна гэхээр нь хар морьтны Хөтөлөөс найз ***ыг гэрээс нь авчирахаар өөрийнхөө машиныг жолоодож цагаан нуурын хажуугаар явж байгаад урдаа байсан микрийг гүйцэд түрүүлэх гэж байгаад хаалгыг нь шүргээд цаашаа явсан. Тэгээд цаашаа явахдаа сандраад зогсч хүлээгээд уулзъя гэж бодсон. Араас нөгөө микр ирсэн дотроос нь 3-4 залуу буугаад ирэхээр нь айгаад буцаад хариулаад явсан. 230,000 төгрөгийн хохирол гарсныг төлсөн” гэх мэдүүлэг,


Иргэний нэхэмжлэгч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би истана машинтай Сэлэнгэ рүү явж байхад хажуу талаар цагаан өнгийн верна машин гүйцэт түрүүлэхдээ миний машиныг мөргөөд зогсоогүй явсан. Миний машинд жолоочийн талын хаалга хонхойж зурагдсан эвдрэл гэмтэл учирсан. Би өөрт учирсан хохирлоо төлүүлж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хэргийн 43-44 дүгээр хуудас /,

Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 06 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчимд Дарханаас зорчигчид аваад Сэлэнгэ аймаг руу явж байхад хажуу талаар цагаан өнгийн *** улсын дугаартай верна загварын автомашин гүйцэт түрүүлж өнгөрөхдөө миний машины зүүн талын хаалганы доод хормой хэсгийг мөргөчхөөд зогсоод цаашаа явсан. Тэгээд би машинаа зогсоогоод тойруулж харахад жолооч талын хаалга хормой хэсэг нь зурагдаж хонхойсон байдалтай байсан. Тэгээд би нөгөө ***улсын дугаартай машины хойноос яваад Хар морьтны хөтөл давж уруудахад ***дугаартай автомашин замын хажуу талд зогсож байсан юм. Би тэр машины урд талд нь гарч зогсоод машинаасаа бууж очиход *** машин ухарч машинаа эргүүлээд Дархан-Уул аймаг зүг рүү зугтаасан. Тэгээд би Дарханы цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Би 5 зорчигчтой явж байсан” гэх мэдүүлэг / хэргийн 45 дугаар хуудас /,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр *** өвөлжөөний хөрзөн хатгахаар нутгийн хүүхэд болох *** хамт явсан. Тэгээд өдөр гэртээ ирж хоол цайгаа саванд хийж авч яваад ***н хамт идчихээд буцаад хоолны сав суулгыг авчирч өгөөд буцаад хөрзөн хатгахаар явсан. Тэр үед манай хонь ноён хонгорын уул даваад холдохоор нь хүүгээ гүйлгэж хэл хүргүүлэхэд ***өөрийнхөө *** улсын дугаартай верна машиныг жолоодоод хониндоо явсан. Хониндоо яваад 3 цаг орчим болоод ирэхэд нь чи хөрзөнгөө хатгасангүй, ямар удаан хонь эргүүлдэг юм бэ, эртхэн ажил төрлөө дуусгасангүй гэж уурлахад ***  надад хандаж би найзыгаа авчраад хөрзөнгөө хатгуулчихна, чи юунд нь уурлаад байгаа юм бэ гэж хэлээд машинаа жолоодоод өвөлжөө рүүгээ явсан юм. Намайг гэрийнхээ гаднаас Баярхүүг хараад зогсож байхад *** машинтайгаа өвөлжөөний хажуу талд очиж зогсоод удалгүй цаашаа хар замаар орж харагдсан. Тухайн үед би ***г найзынх руугаа явж байна гэж бодсон. Тэгээд би өвөлжөө рүүгээ алхаад *** дээр очиж Баярхүүг хаашаа явсан талаар асуухад найзыгаа авч ирнэ гэж хэлээд явсан гэсэн. Тэгээд би 20-30 минут орчим ***г хүлээж байгаад ***г ирж байгааг хараад ир гэж хэлээд хар зам руу зайдан морь унуулаад явуулсан юм. Тэгээд орой 19 цагийн орчим манай нөхөр Баярхүү өөр хүний машинаар хүргүүлж ирээд өдөр явж байгаад хүний микро машин шүргэчихлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хэргийн 49 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 06 сард өдрийг нь сайн санахгүй байна. Миний бие Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу зорчих нийтийн тээврийн саарал өнгийн истана загварын автомашинд жолоочийн арын суудалд явж байсан. Өдөр Дархан-Уул аймгаас 15 цаг өнгөрөөж гараад замд замын хажууд байдаг цагаан нуур засмал замын тойрог эргэх үед жолоочийн зөв талаар цагаан өнгийн аксент маркийн автомашин машины урдуур шахаж орж ирэхэд жолооч өөрийн эрхгүй тоормосолсон боловч уг цагаан аксентийн жолоочийн өөрийн талын хаалгыг мөргөөд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд цаашаа яваад өгсөн. Тухайн үед миний сууж явсан машин дундаж хурдтай, 70-80 км цагийн хурдтай явж байсан. Бид нар машинаас буугаад үзэхэд машины хажуу тал нь зурагдаад хонхойчихсон харагдсан. Тэгээд бид нар цаашаа яваад замын цагдаагийн хэсэгт энэ талаар мэдэгдэх бодолтой явсан. Гэтэл Хар морьтны хөтөл уруудахад уг цагаан өнгийн аксент зогсож байхаар нь мөн эсэхийг нь харахад машины жолооч талын хаалга нь зурагдаж хонхойсон яг мөн байсан. Жолооч уг машины урд талд хөдөлгөөнийг нь хааж зогсоод машины жолоочтой уулзахаар машинаас буухад нөгөө машины жолооч ухарч яваад огцом эргэлт хийгээд буцаж Дархан-Уул аймгийн чиглэлтэй яваад өгсөн. Тэгээд цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 67 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд Замын цагдаагийн газраас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан “... жолооч ***нь *** улсын дугаартай верна маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7а ... жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... мөн дүрмийн 10 дугаар бүлэг 10.2-д зааснаар .... гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино...мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-д жолооч нь хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож болно...2 дугаар бүлгийн 2.5 в –д ... зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага / ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ.. гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлт / хэргийн 12-15 дугаар хуудас/,

Осолын улмаас учирсан хохиролд Капитал зууч ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан үнэлгээ “...Истана загварын *** мөнгөлөг өнгийн суудлын микро автобусанд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 230,000 төгрөг гэх үнэлгээ / хэргийн 28-33 дугаар хуудас/ 

2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зураг / хэргийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд  
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байрлах Хар морьтны хөтөл гэх газарт *** улсын дугаартай верна маркийн тээврийг хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ***ны жолоодож явсан *** тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарсан газраас санаатай зугтаасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон гэж үзэж  шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай мэдэгдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, түүний  эзэмшлийн *** улсын дугаартай верна маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1193 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***н эзэмшлийн *** улсын дугаартай верна маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1193 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгаж,хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ