| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0171/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0164 |
| Огноо | 2014-07-28 |
| Зүйл хэсэг | 099.2., 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0171/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Д.Тэрбиш
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000285 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой*** тоотод оршин суух *** онд Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д зааснаар 1 сар баривчлах ял, 2008 онд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар 360 цаг албадан ажил хийлгэх ял, 2013 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 702,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
2. Монгол Улсын иргэн *** өдөр ***төрсөн, *** настай, *** бүрэн боловсролтой, *** эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй
Яллагдагч *** нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах “Шар сувд” бааранд иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж тунхайрах явцдаа зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
*** нь давтан үйлдлээр иргэн ***тай, *** нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн орой *** нарын хамт Шар сувд баарны караоке орж 30 орчим минут дуулж суусан. Ингээд би гарч эхнэртэйгээ утсаар ярьчихаад эргэж орж ирэхэд *** ***тай бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгээд намайг бүжиглэх гээд очиход Хүрэлбат надруу мууухай хараад байсан. Би тэгээд өрөө рүүгээ ороход миний араас бид нарын сууж байсан өрөөнд орж ирээд надтай зодолдсон. *** надтай ноцолдоод газар унаад миний дээр гараад миний нүүр рүү өшиглөсөн. Ингээд намайг хүмүүс машинд суулгаад явуулсан. Би гэрийн гадаа буухад миний нуруу руу хатгасан байсан. Явж чадахгүй байсан тул эхнэрээ утсаар дуудсан. Манай эхнэр ирээд араас минь цус гоожиж байна гээд хамт эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 24-ны өдөр найз ***ийн хамт Шар сувд бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Б***ирсэн. *** бид 2 маргаж зодолдсон. Би тэгээд гарч явж байгаад куртик, гар утсаа орхисон байхаар нь буцаж ирсэн” гэх мэдүүлэг
Хохирогч К***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой найзууд болох Үүрцайх, *** нарын хамт Шар сувд бааранд орж караокены өрөөнд нь орж 1 шил 0,75 граммын архи, 4 шил пиво аваад дуулж байхад хойноос танил *** ганцаараа орж ирээд манай найз Б.Үүрцайхтай маргалдаад өрөөнөөс гараад гадагш гарсан. Тэгээд хойноос нь *** бид 2 гарахад *** хоёр хоорондоо зодолдохоор болоод барьцалдаад би дундуур нь ороод салгах үед *** хамт явж байсан Одонхүү гэх залуу намайг татах үед би эргэж харчихаад буцаад ***руу харах үед ***газар уначихсан хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж харагдсан. Тэгээд би дүү Монхоог дуудаж ***г гэрт нь хүргүүлсэн. Тэгээд буцаад караокены өрөөнд *** бид хоёр сууж байхад *** болон хоёр залуу орж ирээд *** руу маргалдах үед би дундуур нь ороход ***т надруу дайраад бид хоёр барьцалдаж авах үед ширээн дээр байсан пивоны шилээр миний толгойг цохиод хагалсан. Тэгээд баарны эзэн орж ирээд нөгөө хэдийг хөөж гаргасан...гомдол саналгүй” гэх мэдүүлэг / хэргийн 30 дугаар хуудас/
Хохирогч *** 2014 оны 03 дугаар сарын 24-ны орой найзууд болох *** болон *** дүү *** нарын хамт Шар сувд бааранд ороод юм захиалаад сууж байхад *** хоёр явсан. *** үлдсэн. Ингээд архи пиво уугаад 30 минут орчим сууж байгаад би караокены өрөөнөөс гараад эхнэрлүүгээ утсаар ярих гээд баарнаас гарч утсаар ярьчихаад буцаж орж ирэхэд хоёр залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэр үед *** бүжгийн талбай руу явж байхаар нь хойноос нь очоод бүжиглэх гэхэд *** гэх залуу надруу муухай хараад намайг яах гэж байгаа юм бэ гэхээр нь би нүүр хэсэг рүү нь гараараа түлхчихээд өрөөндөө орсон юм. Тэгээд караокены өрөөрүү ороод удаагүй байж байтал *** хойноос нь *** нар орж ирээд *** бид нарыг тойруулж харж зогсож байгаад хөгшчүүлээ муухай хараад байна уу гэж хэлэхээр нь би чам руу муухай харсан хүнийг чи яах юм бэ гэж хэлээд бид хоёр маргалдаж *** ын хамт гадаа гарч зодолдохоор болоод хамт гарсан. Тэгээд баарнаас гараад ***ай барьцалдаад цохилцоод ***ын хамт газар унаж би дээр нь гарах үед ***тай хамт явж байсан Одонхүү намайг ***с салгах үед ***газраас босч ирээд миний нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад би хамраа дараад сууж байтал ***хоёр машинтай ирээд намайг аваад явсан. Тэгээд би гэрийнхээ гадаа ирээд алхаад явах гэтэл хөл гишгэж болохгүй янгинаж өвдөөд байхаар нь эхнэрээ дуудахад эхнэр ирээд миний нурууруу харчхаад нуруу чинь цус болсон байна гэхээр нь би нурууруу хатгасан талаар нь мэдсэн... гомдол саналгүй” гэх мэдүүлэг / хэргийн 32 дугаар хуудас/
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой найз ***йн хамт Шар сувд бааранд ороод нэг нэг шил пиво захиалж ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад зүс таних эрээн хувцастай / Э***/ залуу ирж *** бид хоёртой мэндэлчхээд хамт бүжиглэсэн. Тэгээд байж байхад ***гэх залуу намайг үгийн зөрүүгүй ирж нүүрэн тус газар цохичхоод өрөөрүүгээ яваад орсон. Би тэгээд ***ын араас нь явж ороод ***ыг яагаад намайг цохиж байгаа талаар асуухад чи надруу муухай хараад байсан биз дээ гэхээр нь бид хоёр маргалдаад гадаа гарч зодолдохоор болоод гадагш гарсан. Тэгээд *** эхлээд миний нүүрэн тус газар цохиход би зөрүүлж цохиод бид хоёр барьцалдаад газар унаад дээр доороо орж өнхөрч ***миний дээр гарах үед манай найз ***г надаас салгаж холдуулахад би газраас босоод Үүрцайхыг нүүрэн тус газар нь өшиглөсөн юм. Тэр үед Одонхүү боль боль гээд намайг холдуулсан... Тэгээд ***аас салж явчхаад бааранд куртик, утас хоёроо үлдээсэн байсан тул буцаж очиж авчхаад гарах гэж байгаад түрүүн зодуулсандаа уур хүрээд караокены өрөө рүү дахин ороход өрөөн дотор *** нар сууж байсан. Тэгээд надтай зөрөөд *** өрөөнөөс би ***ай руу чи яахаараа намайг цохидог юм бэ гээд маргалдаж байгаад ширээн дээр байсан пивоны шилээр толгойг нь хагалсан. Мөн караокены өрөөний телевизорыг бас хагалсан...гомдол саналгүй” гэх мэдүүлэг / хэргийн 73 дугаар хуудас /
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой унтах гээд гэртээ байж байтал манай нөхөр ***надруу утсаар яриад хүнд зодуулчихлаа гарч ирээд намайг аваадах гэхээр нь би гарч ирэхэд Б.Үүрцайх гэрийн наад талын жалган дотор байхаар нь юу болсон талаар асуухад зодуулчихлаа явж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэврээд өргөх гэтэл баруун бөөр хэсгээс нь цус гараад хувцас нь нэлэнхийдээ цус болчихсон байхаар нь цамцыг нь сөхөөд үзэхэд юманд хатгуулчихсан цус гарч байсан. Тэгээд би машинд суугаад эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг / хэргийн 35 дугаар хуудас /
Гэрч Э***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой 22 цаг болж байхад гэрээсээ гараад Шар сувд бааранд орох гээд явж байхад найз *** нар явж байсан. Тэр үед *** Шар сувд баар луу орж куртикээ авъя гээд бид нар бүгдээрээ Шар сувд баар орсон. А. *** ширээн дээр орхисон байсан куртикээ авчихаад караокены өрөө рүү ганцаараа орсон тэр үед *** 3 хойноос нь ороход ***ширээн дээр байсан пивоны шилийг аваад хойшоо гараа саваад хойд талын зурагтыг санамсаргүй цохиж хагалсан. Тэр үед караокены ажилтан эмэгтэй цагдаа дууд гэж орилж байсан” гэх мэдүүлэг / хэргийн 36 дугаар хуудас /
Гэрч А***йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр найз Хишгээтэйгээ хамт ахынхаа машин дотор сууж байхад *** утсаар яриад Б.Үүрцайх зодуулчихлаа хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би найз Х***тэй хамт Шар сувд баарны гадаа очиход Үүрцайх ах хүнд зодуулчихлаа гээд нүүрээ усаар угаагаад хажуу талд нь А***К*** й хоёр зогсож байсан. Тэгээд би ***ахыг машиндаа суулгаад гэрлүү нь хүргэж өгөөд буцаад явж байхад Амартайван дахиж залгаад Кенжетай *** хын зодуулсан хүнд нь зодуулчихлаа хүрээд ир гэж дуудахаар нь яваад очиход ***тай ахын толгойноос цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд *** нарыг машиндаа суулгаад шилэн дэлгүүрийн урд зогсож байхад цагдаа ирээд цагдаагийн тасаг дээр байж байхад *** ах надруу яриад би алхаж чадахгүй байна хүрээд ир гэхээр нь би Үүрцайх ахыг аваад цагдаа дээр авчирсан” гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас /
Иргэний нэхэмжлэгч болон гэрч Д*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байхад манай баарны бармен *** намайг дуудаад бааран дотор зодоон болоод байна гэхээр нь би гэрээсээ гараад бааранд ирэхэд караокены өрөөнд Шарын голын 3 залуу гадна нь 2 залуу зогсож байсан. Тэр үед зүс таних Шарын шолын 3 залуу, танихгүй 2 залуугийн хамт зугтаах гэхэд нь нэг танихгүй залууг найзтай нь хамт барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Тухайн үед манай караокены өрөөний зурагтыг хагалсан байсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг / хэргийн 39 дүгээр хуудас/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой ажил дээрэ байж байхад 20 цагийн орчим 4 залуу орж ирээд 2 цаг караоке авч 1 шил архи, 4 шил пиво авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас зүс таних 2 залуу орж ирээд зааланд суугаад нэг нэг боргио уусан. Тэгээд би ая тавихад зааланд сууж байсан хоёр залуу талбай дээр гарч бүжиглэсэн. Тэр үед өрөөнд орсон 4 залуугийн 3 нь хамт бүжиглэсэн. Тэр үед зүс таних *** екний урд талд ирээд өрөөнөөс гарч ирсэн 3 залуугийн нэгтэй нь хэрэлдэж маргалдахаар нь би та нар бааран дотор хэрэлдэж маргалдахгүй шүү гэж гарч маргалд гэсэн чинь *** тэр залуутай хамт баарнаас гарсан. Араас нь нөгөө хэд нь хамт гараад явсан.... тэгээд би араас нь гараад хартал хоорондоо чанга чанга дуугаар яриад маргалдаад байхаар нь цагдаа дуудлаа шүү гэсэн чинь *** найзтайгаа хамт цаашаа яваад нөгөө залуучууд нь буцаж орж ирээд өрөөндөө орсон. Тэгээд 30 минутын дараа *** гаднаас ганцаараа гүйж орж ирээд шууд караокены өрөө рүү орсон. Тэгэхээр нь би араас нь яваад ортол *** нэг залуутай барьцалдаад зодолдож байсан. Тэгээд би та нар болиоч гэж хэлээд зогсож байтал Хүрэлбат ширээн дээр байсан пивоны шилийг аваад гараа савж зурагт хагалаад тэр шилээрээ нөгөө залуугийн толгой руу цохисон” гэх мэдүүлэг / хэргийн 40-41 дүгээр хуудас /
Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 03 дугаар сарын 24-ний орой Шар сувд баарны караокед дуулж 1 шил архи 4 шил пиво авч уусан. Тэгээд найз Үүрцайх утсаар ярихаар нь гараад буцаж орж ирээд сууж байтал гаднаас *** согтуу орж ирээд бид нарыг тойруулж нэг харчихаад нэг үг хэлсэн. Тэр үед *** ах ***тай маргалдаад хамт зууралдаад өрөөнөөс гарсан. Тэгээд хойноос нь Кенжетай бид хоёр гарахад ***, *** 2 барьцалдаад нэг нэгнийхээ хоолойг боогоод урагшаа явсан. Тэгээд хоорондоо зодолдоод газар унаад өнхөрөлдөөд байсан. Тэгээд ***ыг ***ас салгах үед *** босч ирээд *** ын хамар луу цохиод хамраас нь цус гарчихсан... тэгээд *** ийн дүү ирээд Үүрцайхыг аваад явсан. Кенжетай бид хоёр буцаад бааранд орж ирээд сууж байтал *** бас 2 залуутай орж ирэхээр нь би зөрөөд гадагшаа гарсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад ороод ***ийн толгой нь хагарчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг / хэргийн 42 дугаар хуудас/
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгээд *** ахын хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад караокены өрөө рүү орсон. Тэгээд *** ах араас орж ирээд дуулж байхад *** араас орж ирээд Үүрцайх ахтай маргалдаад *** ах ***ын нүүр рүү гараараа түлхэж мангасдаад гарч зодолдохоор баарнаас гарсан тэр үед караокены өрөөнд *** ах бид хоёр үлдээд би хойноос нь гарахад өөдөөс *** ирээд надад хандаж чи ахыгаа аваад явчих гэхээр нь би ***ы хамт ***ахыг аваад машинд суулгаж явуулсан. Тэгээд бид нар буцаад өрөө рүүгээ ороод дуулж байхад гаднаас *** нар орж ирсэн. Тэр үед би ***эй юм яриад зогсож байхад *** 2 барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Тэр үед К***гийн толгой хагарсан, өрөөний зурагт хагарсан байсан” гэх мэдүүлэг / хэргийн 44 дүгээр хуудас/
Гэрч Ц***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** бид хоёр Шар сувд бааранд ороод нэг нэг шил пиво авч ууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад *** ирээд бид хоёртой мэндэлж гар барихад цаанаас *** гэх залуу ирсэн. Тэр үед ***өрөөрүүгээ орсоны дараа *** ын нүүрэн тус газар нь алгадчихаад өрөөрүүгээ орсон. Тэр үед *** ***ын хойноос нь караокены өрөө рүү орсон. Тэр үед би тек рүү ойртож зогсож байтал *** тай маргалдаад баарнаас гараад явсан. Тэгээд хойноос нь *** нар гарсан. Тэгээд *** , Ү*** хоёр хоорондоо барьцалдаад зодолдоод доор дээрээ ороод өнхөрч байгаад *** нь ***ын дээр гарахад нь би ***ыг салгах гээд дээрээс нь татахад *** *** ын нүүрэн тус газар өшиглөсөн... Тэгээд салаад явж байгаад *** хоёртой таараад болсон явдлын талаар хэлэхэд *** хоёр бид нарыг харьж амар гэж хэлээд *** нар Шар сувд баар руу явж куртик, утсаа аваад гарах гэхэд Хүрэлбат намайг яахаараа зоддог юм бэ гээд караокены өрөө рүү орсон. Тэгээд бид нар өрөө рүү орох үед өөдөөс нэг залуу гарч ирэхэд нь *** нөгөө залууг цохих шиг болсон. Тэгээд караокены өрөө рүү ороход Кенжетай, *** нар босоод зогсчихсон ***ай маргалдаж байгаад пивоны шилээр зурагт хагалчихсан байсан.... тэгээд цагдаа дуудлаа гэхээр нь бид нар баарнаас гарч гүйгээд гэр гэртээ харьж амарсан” гэх мэдүүлэг / хэргийн 45-46 дугаар хуудас/
Гэрч ***рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгээд найз Ү*** утсаар ярихаар гараад буцаж орж ирээд сууж байхад гаднаас ***т архи уучихсан согтуу орж ирээд нэг үг хэлсэн яг юу гэснийг санахгүй байна. Тэгээд манай найз ***босоод ***тай маргалдаад барьцалдаад өрөөнөөс гараад явсан. Тэр үед би өрөөнд ганцаараа дуулаад үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ***хоёр буцаж орж ирээд бид хэд дуулаад байж байхад ******нь орж салгахад ***тай толгой руу нь пивоны шилээр цохиод хагалсан, тэр үед би өрөөнөөс гүйгээд гарсан” гэх мэдүүлэг / хэргийн 49 дүгээр хуудас/
Гэрч ***ийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...***хамт гадуур машинтай явж байхад *** үү залгаад Үүрцайх хүнд зодуулчихлаа хүрч ирээд аваад гэрт нь хүргээд өг гэсэн. Тэгээд *** бид хоёр Шар сувд баарны гадаа очиход Ү*** ын хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Үүрцайхыг машинд нь суулгаад гэрийнх нь гадаа буулгачихаад буцаад тосгон руу явж байхад Үүрцайхын эхнэр нь яриад *** ын нуруу нь яачихсан юм бэ, хатгуулчихсан юм биш үү, хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд *** бид хоёр буцаал ***г аваад эмнэлэг хүргэж өгчихөөд буцаад явж байхад *** дахиж залгаад *** тай хүнд зодуулчихлаа би зугтаад гараад ирлээ гэж ярихаар нь бид хоёр Шар сувд бааранд очиход ***тай ахын толгойн хагарчихсан байсан” гэх мэдүүлэг / хэргийн 52 дугаар хуудас /
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Т*** бид хоёр цагдаагийн тасгийн хажуугаар явж байхад хүмүүс орилоод маргаад байхаар нь яваад очиход ***хоёр хэдэн залуучуудтай зогсож байсан. Тэгээд би юу болсон гэхэд *** гэх залуутай зодолдсон гээд зогсож байсан. Тэгээд *** т хоёрыг Тэмүүжин бид хоёр аваад цагдаагийн тасгийн хажуугаар гараад явж байхад *** нартай таараад болсон явдлыг хэлчихээд Шар сувд бааранд *** гар утсаа мартсан байна гэхээр нь авахаар очсон юм. Тэгээд бид нар баар луу орж куртик, гар утас хоёроо авчихаад гарах гэтэл Хүрэлбат караокены өрөө рүү орох үед би араас нь ороход өөдөөс нь зөрж гарч ирсэн залуугийн нүүрэн тус газар нь би цохьчихсон, чи тэр залуу тонгойсон тэр үед нь би нуруун дээр нь цохих үед тэр залуу намайг түлхээд гараад явсан. Тэгээд караокены өрөө рүү орох үед түс тас гэх чимээ гарах үед ***т, ***тай барьцалдаад зогсож байсан, тэр үед баарны бармен орж ирээд зурагт хагалчихсан байна цагдаа дуудлаа гэхээр нь бид нар гараад харьж амарсан” гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинэчлэн хэлэлцэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба хэргийн нөхцөл байдлаас үзэхэд ***ын үйлдэл нь догшин авирлаж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах “Шар сувд” бааранд иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Амгалангийн *** нь давтан үйлдлээр иргэн ***тай, *** тай нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.
Хохирогч ***, ***, ***тай нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 60 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь урьд 2005 онд Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д зааснаар 1 сар баривчлах ял, 2008 онд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар 360 цаг албадан ажил хийлгэх ял, 2013 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 702,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо арилгасан, хохиогч нар гомдол саналгүй тухай мэдүүлэг өгсөн байх боловч согтуугаар бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсаныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тооцуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ***ыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч ***д 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Их Урианхай овгийн Баянцагааны Үүрцайхыг 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ