| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00536/И |
| Дугаар | 00493 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 00493
| 2020 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2020/00493 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* мээрэн овогт *******гийн О //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00536/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.О нь Ховд аймгийн ******* суманд 1967 онд төрсөн. 1983 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газрын Зоотехникийн ангид элсэн орж 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төгссөн. 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын тушаалаар тус нэгдлийн ******* бригадад зоотехникчээр 1989 оны дуустал ажилласан. Д.О би өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр дээр гарсан тушаал бичигдээгүй, мөн тушаал нь архиваас олдохгүй байгаа тул заавал шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Энэхүү тушаал шийдвэрүүд орхигдсон нь тухайн үед хариуцан ажиллаж тушаал шийдвэр гаргадаг байсан хүмүүсийн анхаарал болгоомжгүй хайхрамжгүй байдлаас болсон гэж үзэж байна.
Иймд Д.О намайг 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* бригадад зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь 1983 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газрын Зоотехникийн ангид элсэн орж, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төгссөн. 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын тушаалаар тус нэгдлийн ******* бригадад зоотехникчээр 1989 оны дуустал ажилласан.
Д.О би өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр дээр гарсан тушаал бичигдээгүй, мөн тушаал нь архиваас олдохгүй байгаа тул заавал шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Д.Оийг 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* бригадад зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оийн 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* бригадад зоотехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 4 дүгээр тал/
2.Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5 дугаар тал/
3.Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1986-1987, 1989 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 6-8 дугаар тал/
4.Хөдөө аж ахуйн яамны харьяа Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын зоотехникчийн мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/
5.Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газраас 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 161438 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хх-ийн 10-33 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* мээрэн овогт *******гийн О /Б/-ийг 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сутайн хөгжил нэгдлийн ******* бригадад зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ