Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 00494

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00494

******* сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн ******* сумын Б ХХК //-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ХААН банкны .. айлын орон сууцны ... тоотод оршин суух, Сартуул овогт Сын Б //-д холбогдох 11,590,182.20 /арван нэгэн сая таван зуун ерэн мянга нэг зуун ная хоёр төгрөг хорин мянгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00588/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн З.******* нь   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь ******* банкны Ховд салбараас зээлийн гэрээ хийж 2 жилийн хугацаатай 20,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 31-нд авсан. Ховд аймгийн ******* банкны эдийн засагч С.Б нь 9,500,000 төгрөг зээлэхийг гуйж өнөө маргаашгүй төлнө хэмээн авсан. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүүд 2,090,182 төгрөг төлсөн. Иймд С.******* 11,590,182 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б ХХК-ийн захирал З.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11,5900,182.20 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б ХХК-ийн захирал З.******* нь С.Бд холбогдуулан 11,590,182.20 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,590,182.20 /арван нэгэн сая таван зуун ерэн мянга нэг зуун ная хоёр төгрөг хорин мянгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,393 төгрөгийн тал хувь болох 100,196.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 100,196.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.******* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 100,196.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгохоор тогтов.

Хариуцагч С.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  Б ХХК //-ийн захирал З.*******гийн нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох 11,590,182.20 /арван нэгэн сая таван зуун ерэн мянга нэг зуун ная хоёр төгрөг хорин мянгө/ гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч З.*******гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,393 төгрөгөөс 100,196.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 100,196.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.******* 100,196.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ