| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00515/И |
| Дугаар | 00495 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 00495
| 2020 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2020/00495 | ******* сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн с //-ны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ... тоотод оршин суух, Д.Ц // -д холбогдох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00515/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас ******* сумын 3 дугаар сургуулийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цэцэнхараацай 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 35/04/30 дугаар актаар 7,300,000 төгрөгийн акт тавигдсаныг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 141 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас ******* сумын 3 дугаар сургуулийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цэцэнхараацай 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 35/04/30 дугаар актаар 7,300,000 төгрөгийн акт тавигдсаныг аймгийн Засаг даргаар ахлуулсан дотоод аудитын хорооны хурлаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүү хяналт аудитын алба нь Д.*******
холбогдуулан актын төлбөр 7,300,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,300,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн с нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* холбогдох 7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 7,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ