Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0170/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000426 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, ***  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

2 Монгол Улсын иргэн *** төрсөн, ***  настай, *** бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, *** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө 1 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, Ocean зочид буудлын хашаан дотор байсан *** ы эзэмшлийн Hyundai маркийн *** улсын дугаартай автомашины 2 ширхэг аккумуляторыг хулгайлж 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөтөл рүү ажлаар явах гэж байсан. *** над руу залгаж бид хоёр хуучин дарханы 18-ын буудал дээр уулзаад хоёр том пиво уусан” гэх мэдүүлэг.

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Шинэ Дарханаас *** тай уулзах гэж хуучин орсон юм. Бид хоёр том пиво ууцгааж дараа нь *** ны аккумуляторыг авсан” гэх мэдүүлэг.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Хохирогч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дуут хангал ХХК-ийн *** улсын дугаартай “hyundai” маркийн автомашинаар өглөө ажилд гараад орой OCEAN зочид буудлын арын хашаанд оруулаад тавьсан. Маргааш буюу өглөө 8 цаг 30 минутын орчим ажил дээрээ ирээд ажилд гарах гэхэд машины 2 ширхэг аккумлятор нь алдсан байсан. 
....***, *** нар нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр алдсан 2 ширхэг аккумляторыг надад буцаан өгсөн. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 22-ны орой би ажлаа тараад эхнэрийнхээ ажилд туслаад байж бахйад 23 цаг 50 минутын 50 минутын орчим зүс таних ***  найзтайгаа орж ирсэн. *** р баруун гараа цагаан марлаар боосон байсан. ...Өглөө намайг унтаж байхад гражийн манаач орж ирээд машины аккумулятор алдсан байна гэж нада хэлсэн тэгээд камер шүүхэд урдаас гэрэл тусад юу ч харагдахгүй байсан харин машины хажууд очиход урд шөнийн Ууганбаярын гартаа зүүж явсан марль газар хэвтэж байсан гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,

Гэрч П*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2 залуу ахаа бид 2-т аккумлятор багйаа та түүнийг аваад бид хоёрыг Улаанбаатар хот хүргээд өг гэхээрнь бэлэн мөнгө өгөөд яв гэсэн. Дахин ирээд 15000 төгрөгийн барьцаанд 2 аккумуляторыг тавиад маргааш мөнгө олж ирээд авъя гэхэд би зөвшөөрсөн....Дархан Өргөөгийн уулзвараар ертөнцийн зүгээр хойш эргээд засварын газрын хажуугаас том машины аккумулятор авч ирээд миний багаажинд хийсэн тэгэхээр нь 15000 төгргө өгөөд утасны дугаараа өгөөд явсан. 2-3 хоногийн дараа миний гэр утас руу залгаад 15000 төгрөг өгөөд 2 аккуммулятороо аваа явсан” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56-57 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд 

Шүүгдэгч *** нар бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө 1 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар багт байрлах Ocean зочид буудлын хашаан дотор байсан *** ны эзэмшлийн Hyundai маркийн *** улсын дугаартай автомашины 2 ширхэг аккумуляторыг хулгайлж 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***, *** нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 56-57 дугаар хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирлоо авсан, шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэж байх тул шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***, *** нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч ***, *** нар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч ***, *** нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***ы эзэмшлийн 30 000 төгрөгийн үнэлгээтэй Нокиа 5250 маркийн гар утас, ***ын эзэмшлийн 30 000 төгрөгийн үнэлгээтэй Сансунг маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1329,1330 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн бинтийг устгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр  *** нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***  нар тус бүрд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ы эзэмшлийн 30 000 төгрөгийн үнэлгээтэй Нокиа 5250 маркийн гар утас, ***ын эзэмшлийн 30 000 төгрөгийн үнэлгээтэй Сансунг маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1329, 1330 дугаартай тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгөнтэй бинтийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** нар тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан тэнсэгдсэн ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.ЭНХЖАРГАЛ