Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 130/2020/00019/И |
Дугаар | 001/ХТ2022/00888 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/00888
****ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
****- **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 03 **** сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 **** шийдвэр,
****- **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 05 **** сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,
****ий нэхэмжлэлтэй,
****- **** **** **** **** **** **** ****т холбогдох
****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек, гуравдагч этгээд С.Маржан, Б.Медине, тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. **** нь ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаал, 2021.12.03-ны өдрийн Б/13, Б/16 ****тай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ****ийг ****- **** **** **** **** **** **** ****ийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. ****- **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 **** сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 **** шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 **** зүйлийн 158.1.3-т зааснаар нэхэмжлэгч ****ий ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021.12.03-ны өдрийн Б/13, Б/16 ****тай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ****ийг ****- **** **** **** **** **** **** ****ийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 **** зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. ****- **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 **** сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалаар ****- **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 **** сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 **** шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 **** зүйлийн 158.1, 158.1.3, 158.2 **** зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ****ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн ****- **** **** **** **** **** **** ****т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, тус ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/08 **** тушаалыг хүчингүй болгож, ****ийг урьд эрхэлж байсан ****- **** **** **** **** **** **** ****ийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай А/27 **** тушаал болон 2021.12.03-ны өдрийн Ажилд томилох тухай Б/13, Б/16 **** тушаалуудыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ****ыг 2 гэж, мөн заалтад хариуцагч ****- **** **** **** **** **** **** ****ээс 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай гэсэн нэмэлт оруулж, 4 дэх заалтын ****ыг 3 гэж, 5 дахь заалтын ****ыг 4 гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч Я.Сьездийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 **** зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо:“...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****2 **** зүйлийн ****2.2.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг бусдад давуу байдал бий болгох замаар илтэд буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсгийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарласан. Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөрөнгө оруулалтаар **** **** **** **** ****т 50 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж өгсөн юм. 2021-2022 оны хичээлийн жилийн төсөвт 2 салбар бүлэг ажиллуулах бүтэц орон тоог нэмж, төсвийг баталж өгсөн. Шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон тул шинээр ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан. Нэхэмжлэгч ****ийг шинээр бий болсон орон тоонд иргэдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилтан сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаанд түүнд 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн хөдөлмөрийн гэрээний 1.12 дахь хэсэгт “туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах бөгөөд тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно” гэдгийг харилцан тохиролцсон байсан. Гэтэл **** нь сонгон шалгаруулалтад оролцсон боловч тэнцээгүй юм. **** нь хөдөлмөрийн гэрээний 1.12 дахь хэсэгт зааснаар шалгалтаас тэнцсэн тохиолдолд түүнтэй хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулах байсан. Гэтэл **** шалгалтад тэнцээгүй байхад, бусдаас давуу байдал эдлэн үргэлжлүүлэн ажиллах боломжгүй байсан. ****ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 231 **** зүйлийн 231.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь зөв үнэлэн шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн. Давж заалдах шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 231 **** зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар ****ийг ****ийн багшийн ажилд анх авахдаа түүнийг мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тохирох эсэхийг шалгах зорилготойгоор туршилтын хугацаа тогтоож ажилд авсан бол түүний уг хугацаанд гүйцэтгэсэн ажил байдалд дүгнэлт өгч, тохирох эсэхийг шалгах ёстой байтал түүний ажиллаж байсан орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулж, туршилтын хугацаагаар ажилласан ажилтныг шинээр ажилд орохоор бүртгүүлсэн 33 хүнтэй өрсөлдүүлэх байдлаар шинээр, дахин сонгон шалгаруулах ёсгүй. Туршилтын хугацаагаар авч ажиллуулсан гэх ажилтны ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэж, түүнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, багшийн ажилд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ажилтан ****ийн 3 сарын хөдөлмөрийн дүнг үнэлээгүй атлаа түүнийг шинээр ажилд орохыг хүссэн 33 иргэнтэй хамт өрсөлдүүлэхээр зарласан сонгон шалгаруулалтад оруулахыг шаардсан, улмаар түүний хөдөлмөрийн гэрээг нь сонгон шалгаруулалтад сайн дураараа оролцоогүй, сонгон шалгаруулалтад эхний байранд орж тэнцсэн иргэнийг багшийн орон тоонд томилсон гэх шалтгаанаар дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа хууль ёсны зарчимд нийцээгүй...” гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн. ****ийг ****ийн багшийн ажилд анх авахдаа түүнийг мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тохирох эсэхийг шалгах зорилготойгоор туршилтын хугацаа тогтоож ажилд авсан байна хэмээн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон. ****ийг ажилд түр томилсон эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 **** тушаалын 3-т шинээр бий болсон орон тоонд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаанд ****ийг 3 сарын хугацаагаар түр томилон ажиллуулсугай гэснийг, мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.12 дахь хэсэгт “туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах бөгөөд тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно” хэмээн тохиролцсоноос илт зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Үүнээс үзвэл **** нь зөвхөн шинээр бий болсон орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явагдах хүртэлх хугацаанд түр хугацаатай гэрээ байгуулан ажилласан болох нь тогтоогдож байна.
4.1. ****ийг ажилд түр томилсон тушаал болон түүнтэй байгуулсан хугацаатай гэрээнд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах хүртэлх 3 сарын хугацаанд түр авч ажиллуулахаар болсон бөгөөд шалгалтад оролцож, тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал тухайн гэрээг өөрөө хүлээн зөвшөөрч анх ажилд орсон. Түүнийг томилсон тушаалд хүртэл маш тодорхой заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх ****ийг бусад ажилгүй иргэдээс давуу байдал эдлэх ёстой, ямар ч шалгалтгүй ажилд орох ёстой, ****ийг бусадтай өрсөлдүүлж болохгүй, шалгалтыг нээлттэй биш нууцаар, ганцаарчилсан байдлаар түүнд давуу байдлаар явуулах ёстой хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****2 **** зүйлийн ****2.2.1, ****2.2.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37 **** зүйл, Төрийн албаны тухай хуулийн 7 **** зүйл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгээс үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг өөр өөр байдлаар тайлбарлан зөрүүтэй хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараас үзэхэд 3072762 тоот регистрийн ****тай ****- **** **** **** **** **** **** **** нь ашгийн төлөө бус буюу улсын төсөвт байгууллага байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 **** зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”гэж, Авлигын эсрэг хуулийн 3 **** зүйлийн 3.1.4.-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;”гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...”гэж, 7 **** зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”гэж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “эрхлэгч нь багшийг сонгон авч ажиллуулах эрхтэй”гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: ...7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, ...7.1.6-д ил тод байх”гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл ****ийн эрхлэгч нийтийн албан тушаалтан болохын хувьд багшийг сонгон авч ажиллуулах эрхтэй боловч уг боломжоор хангагдах зэрэг эрхийг нь зөрчихгүй байх үүрэгтэй байна. Энэ тохиолдолд хариуцагчаас **** **** **** **** ****т шинээр бий болсон 4 орон тоонд багшийг багш ажилчдыг сонгон шалгаруулж авахдаа хуулиа дээдэлж бусдад давуу байдал бий болгохоос урьдчилан сэргийлж, Монгол Улсын иргэнийг төрийн алба хаах адил тэгш боломжоор хангаж ажилласан болох нь хэрэгт цугларсан ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.09.01-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/01 тоот тушаал, 2021.11.21-ний өдрийн “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” А/27 тоот тушаал, **** **** **** **** ****ийн 2021.11.22-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5.1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 **** зүйлийн 23.3-т “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно”гэж хуулиар зохицуулсан ба энэ тохиолдолд **** **** **** **** ****ийн эрхлэгч ажилтан ****тэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай /3 сар/ гэрээний хугацаа дуусмагц талууд ямар нэгэн санал тавиагүй тул эрхлэгчээс ажилтныг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь дээрх хуульд нийцсэн гэж үзэж байна.
5.2. Дээр дурдсанчлан, холбогдох хуульд зааснаар төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, хууль бус эрх ашиг хамгаалагдах учиргүй юм. Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”гэж заасан Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчимтай нийцүүлэн шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ****- **** **** **** **** хүүхдийн ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн А/21 ****тай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.”гэсэн дүгнэлттэй утга агуулгын хувьд адилхан “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдөр баталсан А/27 ****тай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Ажил олгогчийн уг тушаалыг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хүлээж авахгүй.”гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа ажил олгогчоос шинээр бий болсон багшийн сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэл нэхэмжлэгчийг түр ажиллуулах болсныг, түүнчлэн боловсрол, мэдлэг, ур чадвараа үнэлүүлэхээс шалтгаангүйгээр татгалзсан нэхэмжлэгч ****ий үйлдлийг зөвтгөсөнд, нөгөө талдаа тус хэргийн гуравдагч этгээдүүдийг төрийн алба хаах адил тэгш эрхгүй мэтээр үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа хэт нэг талыг баримталж хэрэгт авагдсан баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
5.3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “...Хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцээгүй гэдэг нь ил харагдаж байна.”гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа: “...Шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон учраас ажил олгогч шинээр ажилтан сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан юм. Тэдний нэг нь **** бөгөөд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулж байсан. 2021.11.22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.”гэжээ. ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.09.01-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/01 дүгээр тушаалын 1 дэх заалтаар “Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаанд ****ийг 2021.09.01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар бүлгийн багшаар түр томилон ажиллуулсугай”гэжээ. 2021.09.01-ний өдрийн 22 ****тай Хөдөлмөрийн гэрээний “...1.5-д ажлын байрны төрөл: түр, ...1.10-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2021.09.01-ний өдрөөс 2021.12.01-ний хүртэл туршилтын хугацаагаар байгуулсан, 1.11-д Хөдөлмөрийн нөхцөл: гэрээг эхлэн байгуулж байгаа нөхцөл туршилтын хугацаагаар байгуулах ба туршилтын хугацаа 3 сар байна, 1.12-т туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах бөгөөд тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно” гэжээ. ****- **** **** **** **** **** **** ****ийн 2021.11.22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр багш, туслах багш нарт сонгон шалгаруулалтын зарыг мэдэгдсэн байх бөгөөд тухайн хуралд **** оролцож гарын үсэг зурсан байна. Дараа нь, ****- **** **** **** **** **** **** ****ийн 2021.12.01-ний өдрийн хурлын тэмдэглэл, ****- **** **** **** **** **** **** ****ийн 2021.12.03-ны өдрийн 10 тоот албан бичиг болон сонгон шалгаруулалтад оролцсон багш нарын дүнгийн мэдээ зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч **** нь холбогдох шалгалтад оролцсон боловч маш хангалтгүй дүн авсан байдалтай байна. **** **** **** **** ****ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.6-д “Багшийг ажилд авахдаа “Багш сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Үүнээс дүгнэвэл ****т шинээр бий болсон 4 орон тоонд багшийг туршилтын хугацаагаар томилсон бус харин тухайн сул орон тоонд багш ажилчдыг сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаанд 4 хүнийг түр хугацаагаар буюу 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж, хэрэгт цугларсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нь хариуцагчийн болон гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.Серикжан нарын гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.07.06-ны өдрийн 001/ШХТ2022/00818 **** тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****2 **** зүйлийн ****2.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
8. Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Анхан шатны шүүх ****ий ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021.12.03-ны өдрийн Б/13, Б/16 ****тай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ****ийг ****- **** **** **** **** **** **** ****ийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж, ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/08 **** тушаалыг хүчингүй болгож, ****ийг урьд эрхэлж байсан ****- **** **** **** **** **** **** ****ийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай А/27 **** тушаал болон 2021.12.03-ны өдрийн Ажилд томилох тухай Б/13, Б/16 **** тушаалуудыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
10. **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эрхлэгчийн 2021.09.01-ний өдрийн Б/01 ****тай тушаалаар тус ****ийн бүлгийн багшийн ажилд томилогдож, 2021.12.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай тушаалаар “Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа ****тэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэсэн үндэслэл дурдаж ****ийн бүлгийн багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. ...эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаал, 2021.12.03-ны өдрийн Б/13, Б/16 ****тай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ...бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.
11. Хариуцагч ****- **** **** **** **** **** **** **** “... ****ийг багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр Хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулсан. 2021.11.22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтаас тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. ...2021.12.01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар болж, 2021.11.21-ний өдрийн А/27 **** тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь **** Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021.12.01-03-ны хооронд багш сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. ...М.Багдаурен нь шалгалтад оролцсон боловч эхний шалгалтаас унаж, сонгон шалгаруулалтаас хасагдсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн байна.
12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Маржан, Б.Медине нар “...сонгон шалгаруулалтын дагуу бүлгийн багшийн ажилд томилогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбаруудыг гаргажээ.
13. **** нь ****- **** аймаг **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд гаргасан байна.
14. ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.09.01-ний өдрийн Б/01 ****тай Ажилд түр томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 **** зүйлийн 23.2.2, 23.2.3, 231 зүйлийн 231.1, 231.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын хоёр **** зүйлийн 2.6, 2.10, 2.11-д заасныг тус тус үндэслэн ****ийг 2021.09.01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар бүлгийн туслах багшийн ажилд томилжээ.
Дээрх тушаалыг үндэслэн ажил олгогч, ажилтан нарын хооронд 2021.09.01-ний өдрийн 19 ****тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний 1.5-д “ажлын байрны төрөл: түр”, 1.10-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2021.09.01-ний өдрөөс 2021.12.01-нийг хүртэл туршилтын хугацаагаар байгуулсан”, 1.11-д “Хөдөлмөрийн нөхцөл: гэрээг эхлэн байгуулж байгаа нөхцөл туршилтын хугацаагаар байгуулах ба туршилтын хугацаа 3 /гурав/-н сар байна”, 1.12-т “туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах бөгөөд тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтад тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл” гэж харилцан тохиролцсон байна.
15. ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 **** зүйлийн 37.1.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа ****тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
16. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлагдах журам зэрэг тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой.
Зохигчийн хооронд байгуулсан 2021.09.01-ний өдрийн 19 ****тай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний агуулгыг тодорхойлсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
****. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 23 **** зүйлийн 23.1-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гэж зохицуулсан.
Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа талууд харилцан тохиролцож байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгадаг бөгөөд талуудын хооронд байгуулсан 2021.09.01-ний өдрийн 19 ****тай хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 23 **** зүйлийн 23.2.2, ****- **** **** **** **** **** **** ****ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10-т заасан хугацаатай гэрээ гэж үзнэ.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж, 37 **** зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэж тус тус зохицуулжээ.
19. ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаал, түүний хавсралтаар багш сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг, сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журмыг баталсан байна.
Түүнчлэн хариуцагч байгууллагын эрхлэгчийн 2021.11. ****-ны өдрийн 08 ****тай албан бичгээр сонгон шалгаруулалтад хөндлөнгийн хяналт тавьж, хамтран ажиллах саналыг ****- **** **** Боловсролын газрын дарга Г.Аманд хүргүүлж байжээ.
20. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, мөн зүйлийн 11.1.2-т “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэж заасны дагуу ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгч ажилтныг сонгон авч ажилд томилох эрхтэй.
Хэрэгт авагдсан ****- **** **** **** **** **** **** ****ийн багш, туслах багш нарын 2021.11.22-ны өдрийн хурлын тэмдэглэлд шинээр орсон багш, туслах багш нарт сонгон шалгаруулалт зарлах тухай ****д танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч гарын үсэг зурсан тул 3 сарын туршилтын хугацаа дуусаж байгааг ажил олгогч мэдэгдсэн болохыг нотолсон үндэслэл бүхий баримт гэж үзэхээр байна.
21. Сонгон шалгаруулалтад оролцсон багш нарын дүнгийн 2021.12.01-ний өдрийн мэдээнд “... нийт 33 оролцогчоос ... **** онолын мэдлэгийн тестийн шалгалтаас 60 оноо авах ёстой байснаас 3 оноо авсан” гэж тусгагджээ.
22. ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.09.01-ний өдрийн Б/01 ****тай тушаалын 1 дэх заалт, зохигчийн хооронд байгуулсан 2021.09.01-ний өдрийн 19 ****тай хөдөлмөрийн гэрээний 1.12, тус ****ийн багш, туслах багш нарын 2021.11.22-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээс дүгнэвэл нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад оролцсон **** онолын мэдлэгийн тестийн шалгалтад тэнцээгүй нь ажилтантай байгуулсан гэрээг цаашид сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
23. Анхан шатны шүүх ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 37 **** зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
24. ****ы ****- **** **** **** **** **** **** ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаал, 2021.12.01-ний өдрийн Б/08 ****тай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэл нь ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Түүнчлэн тус ****ийн эрхлэгчийн 2021.11.21-ний өдрийн А/27 ****тай Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай тушаал, 2021.12.03-ны өдрийн Б/13, Б/16 ****тай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгох шаардлага ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн үр дагаварт хамаарна.
Дээрх байдлуудыг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
25. Хууль тогтоогчоос Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг 2021.07.02-ны баталж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байхад зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хамааралгүй уг хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсон байх тул залруулна.
26. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****6 **** зүйлийн ****6.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ****- **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 **** сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хүчингүй болгож, ****- **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 **** сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00245 ****шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 128 **** зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ****ий ажилд эгүүлэн тогтоох, 2021.12.03-ны өдрийн Б/13, Б/16 ****тай Ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ****ыг 2 гэж,4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД