| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2017/0060/э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2017-02-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч У.Солонго,
насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Булганмаа, өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-938/,
шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд, тэдний өмгөөлөгч Н.Цэрэндулам /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0-192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:
-Харчин овгийн Ганцогтын Батцогт,
-Их шар овгийн Гантулгын Гантогтох,
-Боржигон овгийн Ганбаатарын Ариунболд,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:
-Гангад овгийн Булганмаагийн Өнөболд нарт холбогдох эрүүгийн 2016 2601 1082 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Гангад овгийн Булганмаагийн Өнөболд Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 8 сар 13 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 105 дугаар сургуулийн 11-“д” ангид суралцдаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 10-р гудамжны 21 тоотод оршин суудаг, УЖ01260210 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.
2.Харчин овгийн Ганцогтын Батцогт Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Крим арт” дэлгүүрт ажилладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 6-р гудамжны 06 тоотод оршин суудаг, НВ97100518 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.
3.Их шар овгийн Гантулгын Гантогтох Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний Их сургуулийн эрх зүйн ангийн 1 дүгээр дамжаанд суралцдаг гэх, ам бүл 6, эх, эгч, 3 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12-р гудамжны 75 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-р гудамжны 130 тоотод оршин суудаг гэх, УП98072910 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.
4.Боржигон овгийн Ганбаатарын Ариунболд Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний Их сургуулийн дулааны инженерийн 1 дүгээр курсын дамжаанд суралцаж байгаад чөлөө авсан гэх, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-р гудамжны 192 тоотод оршин суудаг, УШ98101758 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн насанд хүрээгүй Б.Өнөболдын зааж зөвлөснөөр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүнбаянцагааны 8-310 тоотод оршин суух иргэн Г.Ганчимэгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч 42 инчийн “Панасоник” маркийн зурагт, шар өнгийн бүрмэл ембүү, чихрийн таваг, эмэгтэй хүний шар оосортой цаг, бор чулуун оосортой цаг, хар төмрөн оосортой цаг, цэнхэр чулуун оосортой цаг, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, ногоон өнгийн шигтгээтэй монетон бөгж, өрөөсөн ээмэг, циркон шигтгээтэй мөнгөн бөгж, чигчий хуруунд зүүдэг монетон бөгж, бор өнгийн чулуун хүзүүний зүүлт, чулуун бугуйвч, энергийн бугуйвч, ягаан ногоон өнгө хосолсон хүзүүний зүүлт, шар өнгийн суварга зэрэг эд зүйлсүүдийг гардан гүйцэтгэж хулгайлан 2,882,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүнбаянцагааны 8-310 тоотод оршин суух иргэн Г.Ганчимэгийн эзэмшлийн өвлийн сууцыг өдөр эзэнгүй байдаг юм гэж зааж өгөн, гэрт хүн байгаа эсэхийг мэдэхээр эхэлж орон, эзэнгүй байгааг мэдэж нүүрсний амбаарт нэвтрэн орж түлхүүрийг нь авч өгсөнөөр Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд нар бүлэглэн гэрийн түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч 42 инчийн “Панасоник” маркийн зурагт, шар өнгийн бүрмэл ембүү, чихрийн таваг, эмэгтэй хүний шар оосортой цаг, бор чулуун оосортой цаг, хар төмрөн оосортой цаг, цэнхэр чулуун оосортой цаг, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, ногоон өнгийн шигтгээтэй монетон бөгж, өрөөсөн ээмэг, циркон шигтгээтэй мөнгөн бөгж, чигчий хуруунд зүүдэг монетон бөгж, бор өнгийн чулуун хүзүүний зүүлт, чулуун бугуйвч, энергийн бугуйвч, ягаан ногоон өнгө хосолсон хүзүүний зүүлт, шар өнгийн суварга зэрэг эд зүйлсүүдийг хулгайлж 2,882,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатад болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын хууль ёсны төлөөлөгч Г.Булганмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний анхаарал, хяналтгүйгээс хүү Б.Өнөболд хэрэгт холбогдсон байна. Энэ хэрэг шалгагдах хугацаанд хүү Б.Өнөболд өөртөө дүгнэлт хийж, гэмшиж байгаа. Цаашид хүүдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүгээ өөрийн хяналтад авахыг хүсч байна гэв.
Эрүүгийн 2016 2601 1082 дугаартай хэрэгт цугларсан баримтуудаас хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад дараах баримтуудыг судлав. Үүнд:
1.Хохирогч Г.Ганчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өглөөний 06 цаг 50 минут болж байхад гэрээсээ гарч ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал манай гэр бүлийн хүн С.Галбадрах над руу утсаар залгаад манай гэрт хулгайч орчихсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн зочны өрөөнд байрлах ханын стенкэн дотроос шар өнгийн суврага, хайрцаг дотор байсан монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж 2 ширхэг, чулуун хүзүүний зүүлт, чигчий хурууны монетон бөгж, өмдний тэлээний хэлбэртэй эмэгтэй хүний монетон бөгж, бор шаргал өнгийн чихрийн таваг, шар өнгийн ембүү, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, “Panasonic” брендийн 42 инчийн “Plasma” дэлгэцтэй зурагт, залгуурын хамт хулгайд алдагдсан байсан. Тэр үед манай гэр бүлийн хүн С.Галбадрах 102 дугаарын утас руу залгаж цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд манай гэрт хэргийн газрын үзлэг хийж эхэлсэн. Нэг цаг нь бор өнгөтэй, оосор нь чулуу, бас нэг цаг нь шар оосортой цагаан өнгийн цаг, нэг нь бүхэлдээ хар өнгөтэй, нүүрний шил нь уначихсан, харин нэг нь цэнхэр өнгийн бөөрөнхий өнгөтэй цаг байсан. Цэнхэр өнгийн цагийг нь 2013 онд Наран их дэлгүүрээс 235,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин нөгөө 3 цагийг нь хувь хүнээс шар цагийг нь 160,000 төгрөгөөр, бор өнгийн цагийг нь 220,000 төгрөгөөр, хар өнгийн нүүртэй шил нь уначихсан цагийг 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад тэр цагнуудын үнэлгээний баримт байхгүй. Манай гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод орчихсон байсан. Хаалга болон цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсгэгдээгүй байсан. Тэр өдөр манай хүү Мөнх-Оргил гэрийнхээ түлхүүрийг нүүрсний амбаарт хийгээд гэрийнхээ хаалган дээр гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа гэж цаасан дээр бичээд скочоор наачихсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг [1],
-түүний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Одоогийн байдлаар дээрх зүйлүүдээс эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, тэлээ хэлбэртэй жижиг монетон бөгж, бор өнгийн чулуун хүзүүний зүүлт, энергийн бугуйвч зэрэг эд зүйлүүдээ буцааж авч чадаагүй. Харин бусдыг нь хүлээн авсан. Би зурагтаа 2012 онд авч байсан тул 1,100,000 төгрөгөөр, чихрийн тавгаа 60,000 төгрөгөөр, ембүүгээ 50,000 төгрөгөөр, эмэгтэй хүний 4 цагны шар оосортой циркон шигтгээтэйг нь 160,000 төгрөгөөр, бор чулуун оосортой циркон шигтгээтэйг нь 220,000 төгрөгөөр, хар төмрөн оосортой шил нь уначихсан цагаа 150,000 төгрөгөөр, цэнхэр чулуун нүүртэй цагаа 200,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Мөнгөн ээмэг бөгж сваровски шигтгээтэй 360,000 төгрөг, ногоон шигтгээтэй монетон бөгж 2.3 гр, өрөөсөн ээмэг 289,000 төгрөг, циркон шигтгээтэй мөнгөн бөгж 40,000 төгрөг, чигчий хурууны монетон бөгж 1.3 гр 75,000 төгрөг, бор өнгийн чулуун хүзүүний зүүлт 30,000 төгрөг, бугуйвч 30,000 төгрөг, энергийн бугуйвч 50,000 төгрөг, хүзүүний зүүлт 60,000 төгрөг, суврага 8,000 төгрөгөөр тус тус үнэлнэ...” гэх мэдүүлэг [2],
-түүний 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Мөнхтүвшин байцаагч байхад алдагдсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн боловч миний чулуун оосортой 4 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг чигчий хурууны монетон бөгж, 2 ширхэг чулуун бугуйвч, 1 ширхэг энергийн бугуйвч надад хүлээлгэж өгөөгүй. Уг эд зүйлсийн хохирлын мөнгө гэж эхлээд... хоёр хүүхдээс нь шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө 425,000 төгрөг авсан. Үүнийг манай нөхөр болох С.Галбадрахын Хаан банкны 5026175396 гэх данс руу хийсэн байсан. Шүүх хурал болсон өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө үлдсэн хоёр хүүхэд нь тус тусдаа 274,750 төгрөг өгсөн. Нийтдээ 975,000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг [3],
2.Гэрч С.Галбадрахын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Ямар ч гэсэн манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан өдөр өглөөний 10 цагийн үед ажилдаа явахаар гэрээс гараад өдөр буцаж ирэхээр болоод явсан. Тэр үед манай 2 хүүхэд Мөнхтамир, Мөнх-Оргил нар гэртээ үлдээд өдөр хичээлдээ явахаар хоцорсон. Би өдөр 15 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадна болон дотор талын хаалганууд бүгд гадагш дэлгэгдсэн байдалтай байсан. Тэгэхээр нь яагаад гэрийнхээ хаалгыг онгойлгочихдог хүүхдүүд вэ гэж бодоод гэртээ яваад ортол манай гэрийн том өрөөнд байдаг 42 инчийн “Panasonic” брендийн хар өнгийн зурагт, удирдлагын хамт алга болчихсон байсан. Тэгээд би утсаараа залгаад цагдаад мэдэгдэж цагдаа дуудсан. Би цагдаа ирэх хооронд хашаа болон байшингаа тойроод алхаж байтал манай гэрийн үүдэнд базчихсан цагаан цаас харагдсан. Тэгэхээр нь би тэр цаасыг аваад үзтэл дотор талд нь “аав, гэрийн түлхүүр нүүрсний амбаарт ширээн дээр байгаа” гэж бичсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд манай гэрт үзлэг хийгээд ул мөр бэхжүүлж аваад явсан. ...манай эхнэрийн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, 4 ширхэг бугуйн цаг алга болсон байсан. ...17-19 цагийн үед Хархорин захын дэргэдээс зурагт тэвэрсэн 3 залуу баригдсан гээд очоод үзтэл манай алдагдсан зурагт мөн байсан...” гэх мэдүүлэг [4],
3.Насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Оргилын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би хэрэг гардаг өдрийн он, сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн өдөр ах бид хоёр 13 цаг 20 минут болж байхад хичээлдээ явахаар гэрээс гарсан. Тухайн үед хичээлдээ явахдаа би цагаан цаасан дээр гэрийн түлхүүр нүүрсний амбаар дотор байгаа гэж бичээд 2 талдаа наалддаг скочоор наагаад гэрийнхээ гадна талын хаалган дээр тогтоогоод хичээлдээ явсан. ..орой 19 цагийн үед хичээлээ тараад иртэл манай гэрт хулгайч ороод гэрийн зурагт алга болчихсон байсан. Мөн манай ээжийн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг [5],
4.Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхзолбоогийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...14 цаг 45 минут болж байхад гэртээ яваад очтол манай гэрт хулгайч орчихсон байдалтай байсан. Би гэр рүүгээ яваад ороход манай гэрээс 42 инчийн “Panasonic” брендийн зурагт, шар өнгийн ембүү, ээжийн 4 ширхэг цаг, шар өнгийн суврага, чихрийн таваг, ээжийн ээмэг, бөгж, чулуун хүзүүний зүүлт зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гудамжныхаа хүүхдээс манай гэрт хулгайч орчихсон байна, зурагт барьж явсан хүн харагдсан уу гэж асууж лавлахад мэдэхгүй байсан. Тэгээд асууж сураглаж яваад Жанцангийн автобусны буудлын хойд талд байрлах PC тоглоомын газар руу ортол Өнөболд сууж байсан. Тэгэхээр нь би Өнөболдод хандаж манай гэрт хулгайч орчихсон байна, цуг хулгайчийг нь хайгаад өгчих гэхэд би тоглож байна гээд хөдлөөгүй. Тэр үед Өнөболд надаас “нээрээ хулгай орчихсон юм уу” гэж асуухаар нь би “нээрээ” гэсэн чинь Өнөболд “ямар тэнэг юм бэ” гээд инээгээд байсан. Тэгээд би тэр PC тоглоомын газраас гараад шууд гэр рүүгээ харихаар явсан. Хэсэг хугацааны дараа гэртээ иртэл цагдаа нар ирээд үзлэг хийсэн байсан. Би Өнөболдтой найзлаад 5-6 жил болж байгаа, сайн мэднэ. Өнөболд манай гэрээр зөндөө олон удаа орж гарч байсан, манайхыг ер нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг [6],
5.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын хууль ёсны төлөөлөгч Ж.Булганмаагийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Өнөболдын төрсөн ээж нь байгаа юм. Манай хүү сургуульд суралцаж байх хугацаанд хэрэгт холбогдож байгаагүй, ангидаа нэр хүндтэй, бусадтай нийтэч, даруу төлөв зантай томоотой хүүхэд байгаа юм. ...Би 104 дүгээр сургуулийн 10 дугаар ангид шилжүүлэн суралцуулж сургах болсон. Тэр үеэс эхлэн хамт хэрэгт холбогдсон хүүхэдүүдтэй түлхүү найзалж эхэлсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг [7],
6.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би он, сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн хулгай хийдэг өдөр Ариунболд, Гантогтох, Батцогт, бид дөрөв PC тоглох гэсэн чинь мөнгө хэрэг болсон. Тэгэхээр нь би манай найз Мөнхзолбоогийн гэр эзэнгүй байгаа гээд гэрийг нь зааж өгсөн. Тэгээд бид дөрөв хамт тэдний хашааны гадна талд очоод байж байтал Ариунболд, Гантогтох, Батцогт гурав “чи таньдаг болохоороо эднийх рүү ороод хүн байна уу үзчих” гэж хэлсэн. Би тэдний хашааны хаалгыг онгойлгож хашаа руу нь ортол гэрийнхээ хаалган дээр “гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа” гэж цаасан дээр бичээд наачихсан байсан. Тэгэхээр нь би буцаж гарч ирээд нөгөө гуравт энэ тухай хэлээд зогсож байтал гудамжны дээрээс хулгай хийсэн айлын хашааны үүдэнд машин ирээд зогсчихсон. Тэгтэл Гантогтох, Ариунболд, Батцогт гурав “өө тэр айлын үүдэнд машин ирчихсэн байна, хулгай хийхээ болъё, ахын дүү явж бай” гэсэн. Тэгээд би гэртээ харихаар явсан. Маргааш өглөө нь сургуульдаа яваад сургууль дээрээ байж байтал Ариунболд шатан дээр таараад нөгөө айлаас зурагтыг нь хулгай хийгээд зарах гэж яваад баригдсан тухайгаа надад хэлсэн. Надад дарамт шахалт үзүүлж, уруу татсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг [8],
-яллагдагчаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Хамгийн анх тэр айлын хашаа руу ортол гэрийнх нь хаалган дээр бид хоёр хичээлдээ явлаа, гэрийн түлхүүр амбаарт байгаа гэж цаасан дээр биччихсэн бичиг байсан. Тэгэхээр нь утсаар залгаад энэ айлын гэрийн түлхүүр нь амбаарт байгаа гэсэн бичиг байна гэж хэлтэл Гантогтох, Батцогт хоёрын нэг нь утасны цаанаас тэгвэл гэрийнх нь түлхүүрийг авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би амбаар руу орж гэрийн түлхүүрийг нь аваад гарч ирээд Ариунболдод өгсөн. Тэр утас манай ангийн хүүхэд Баясгалангийн гар утас байсан. Би тэр утсыг ангиа цэвэрлэж байгаад ширээний доод талын тавцангаас олсон. Тэгээд маргааш нь утас олсон тухайгаа Ариунболдод хэлж байсан. Дараа нь Баясгалангийн гар утсыг буцаагаад өгчихсөн. Би хүний гар утас хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг [9],
-яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би ангидаа байж байтал Гантогтох, Ариунболд, Батцогт гурав дуудаад бид дөрөв шатан дээр уулзсан. ... Маргааш нь байна уу, нөгөөдөр нь сургуулийн гадаа бид дөрөв уулзаад яаж мөнгө олох талаар ярилцсан. Тэгээд нэг мэдэхэд би ангийнхаа Мөнхзолбоогийн гэрийг заагаад өгчихсөн байсан. Би хулгай хийх айлыг зааж өгсөн. Хүн байгаа эсэхийг хашаа руу нь орж харсан. Мөн гэрийнх нь түлхүүрийг нүүрсний амбаарт байсныг тэр гуравт өгсөн...” гэх мэдүүлэг [10],
7. Шүүгдэгч Г.Гантогтохын сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хичээл тараад Батцогт, Ариунболд, Өнөболд бид дөрөв PC тоглох гэтэл мөнгө хэрэг болсон. Мөнгө яаж олох вэ гээд хоорондоо яриад байж байсан чинь манай нэг найзынх өдөрт эзэнгүй юм гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь бид нар Өнөболдоор тэр айлыг заалгаад хашааных нь гадна талд очсон. Тэр үед би Өнөболдод хандаж “чи энэ айлыг таньдаг юм чинь хүн байна уу, мэдчихээд хүрээд ир гэж хэлээд Батцогт, Ариунболд бид гурав зогсож байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Өнөболд нөгөө айлын хашаанаас гарч ирээд эдний гэрт хүн алга, харин гэрийнх нь хаалган дээр манай гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа гэсэн бичиг байна гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд хоорондоо ярилцаад зогсож байтал тэр айлын гадна талд нэг суудлын машин ирээд зогсчихсон. Тэр үед Батцогт, Ариунболд бид гурав Өнөболдыг чи гэртээ харь, харь гэж хэлээд явуулсан. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад зогсож байтал нөгөө айлын гадна талд ирсэн суудлын машин явчихсан. Тэр машиныг явсаны дараа Батцогт, Ариунболд хоёр нөгөө айл руу орохоор болоод тэр айл руу орсон. Харин тэр үед би хашааны гадна талд хүн хараад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа Батцогт, Ариунболд хоёр нөгөө айлаас 42 инчийн зурагт, чихрийн таваг, суврага, ембүү, бугуйн цаг ээмэг, бөгж, зүүлт харагдаж байсан. Тэгээд тэр зүйлүүдийг аваад такси бариад Хархорин зах дээр очиж зарах гэж байгаад цагдаад баригдсан. Би бугуйн цагийг нь яг хараагүй. Батцогт, Ариунболд хоёр 3 ширхэг гэж ярьж байсан. Мөн 1 дүгээр хорооллын ар талын байрны гадна талд юм хаяад байх шиг байсан. Намайг гэмт хэрэгт уруу татсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [11],
-яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би хулгайн хэрэгт харах үүрэг гүйцэтгэсэн. Намайг хүн хар гэж дарамталж шахсан зүйл байхгүй. Зүгээр би тэр айлын гадна талд үлдээд хүн харж байсан. Тэр айл руу Ариунболд, Батцогт хоёр орж хулгай хийсэн. Миний харснаар хар өнгийн том зурагт дамжилчихсан гарч ирсэн. Мөн Батцогтын хар өнгийн үүргэвчин дотор жижиг сажиг эд зүйлс хулгайлаад хийчихсэн бололтой төмөр дуугарч байсан. Миний харснаар үүргэвчин дотор чихрийн таваг, суврага, ембүү, чулуун зүүлт, мөнгөн ээмэг, бөгж зэрэг зүйлүүд харагдсан. Бид нар хулгай хийсэн зүйлүүдээ зарахаар Хархорин зах руу явж байгаад замдаа Батцогт, Ариунболд хоёр Саппрогийн хойд талд байрлах байрны гадна талын хогийн саванд 4 ширхэг эмэгтэй хүний цагнуудыг хаясан. Тэр үед хог ачдаг машин явж байсан болохоор тэр хогийг шууд ачаад явсан. ...Тэр өдөр хулгай хийсэн айлаас гараад хулгайн зурагт болон бусад зүйлүүдээ Хархорин зах руу зарах гэж яваад зах дотор цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг [12],
-түүний яллагдагчаар дахин 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Хамгийн анх тэр айлын гэрийн түлхүүрийг Өнөболд барьчихсан хашаанаас гарч ирсэн. Өнөболд хохирогч айлын хашаанаас гарч ирэх үедээ энэ айлын байшингийн хаалган дээр “гэрийн түлхүүр амбаарт байгаа” гээд цаасан дээр биччихсэн байсан. Тэгэхээр нь би амбаар руу нь ороод гэрийн түлхүүрийг нь аваад гараад ирлээ гэж хэлж байсан. Тэр үед нөгөө түлхүүрийг нь аваад Батцогт, Ариунболд хоёр хохирогчийн гэр рүү орсон. Харин би тэр үед хашааны гадна талд хүн хараад зогсож байсан. Өнөболд гэр рүүгээ харихаар явсан. ...” [13] гэх мэдүүлэг,
8.Шүүгдэгч Г.Ариунболдын сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Өнөболд, Батцогт, Гантогтох нартай байж байгаад хоорондоо PC тоглохоор болоод байж байтал бид дөрөвт мөнгө олдоогүй. Тэгээд хоорондоо ярилцаад яаж мөнгө олох вэ гээд байж байтал Өнөболд эхлээд манай гэрийн ойролцоо манай найзынх байдаг. Тэднийх өдөр эзэнгүй байдаг гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь бид дөрөв хамт яваад хашааных нь гадна талд очоод байж байхдаа Гантогтох, Батцогт, бид гурав ярьж байгаад Өнөболдыг тэр айл руу оруулж хүн байгаа эсэхийг мэдээд ирээч гээд тэр айлын хашаа руу оруулсан. Хэсэг хугацааны дараа Өнөболд гарч ирээд энэ айлын гэрийн хаалган дээр “гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа” гэсэн бичиг байна гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд уг айлын хашааны гадна талд зогсож байтал гудамжны дээд талаас цагаан өнгийн суудлын авто машин уруудаж ирээд бид нарыг хулгай хийх гэж байсан айлын гадна талд зогсчихсон. Тэр үед бид хоорондоо ярьж байгаад хойд талынх нь гудамж руу ороод “за за болъё, эднийд хүн ирчихлээ гэж хоорондоо ярьж байгаад Өнөболдыг “чи гэртээ харьж бай” гээд явуулсан. Тэгээд Батцогт, Гантогтох бид гурав гэр рүүгээ явах гэж байтал нөгөө машин яваад өгсөн. Тэгэхээр нь бид гурав тэр айлын үүдэнд очоод хүн байна уу гээд хартал ямар нэгэн хүн харагдаагүй. Батцогт, бид хоёр тэр айлын хашаа руу ороод нүүрсний амбаарт байсан улаан өнгийн оосортой 1 ширхэг түлхүүрийг аваад гэрийнх нь хаалгыг онгойлгон орж гэрээс нь 42 инчийн “Panasonic” брендийн ЛСД дэлгэцтэй зурагт, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, шар өнгөтэй ембүү, чихрийн таваг, шаргал өнгөтэй суврага зэрэг эд зүйл хулгай хийгээд гарсан. ...Тэгээд Батцогт, Гантогтох бид гурав такси бариад Хархорин зах руу зарахаар явсан. Зах дээр зарах гэж яваад энгийн хувцастай хоёр цагдаад баригдаад цагдаагийн хэлтэс рүү ирсэн. ...” гэх мэдүүлэг [14],
-яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...зурагт, 4 ширхэг бугуйн цаг, шар өнгийн ембүү, шар өнгийн суврага, чихрийн таваг, мөнгөн эдлэл, чулуун зүүлт зэрэг эд зүйл хулгайлсанаа санаж байна. Хулгайлсан эд зүйлсээс зарж борлуулан бэлэн мөнгө болгосон зүйл байхгүй. Тэр айл руу Батцогт бид хоёр ороод эд зүйлийг нь хулгайлсан. Тухайн үед Батцогт ембүү, суврага, чихрийн таваг аваад цүнхэнд хийсэн. Харин би ээмэг бөгж болон эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг бусад жижиг зүйлсийг авч цүнхэнд хийсэн. Тэгээд гэрээс нь гарахдаа зурагтыг нь Батцогттой хамт дамжилж өргөөд гарсан. Тэр өдөр Батцогт бид хоёр хулгайд эд зүйлээ алдсан айлын хашаагаар ороод гэрийнх нь үүдэнд иртэл хаалганы бариул дээр гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа гэсэн бичиг байсан. Тэгэхээр нь би гэрийнх түлхүүрээр хаалгыг нь онгойлгож орсон. Тухайн үед Батцогт миний дэргэд хараад зогсож байсан. Хулгайлсан эд зүйлс бүгд Батцогтын цүнхэд байсан. Батцогт бид нарыг насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан. Хулгай хийе гэж уруу татсан, гэмт хэрэгт татан оролцуулсан зүйл байхгүй. Саппорогийн ар талын байрны хогийн саванд 4 ширхэг эмэгтэй бугуйн цаг хаяхыг харсан. ...” гэх мэдүүлэг [15],
-яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед ...гар утасны төлбөрийг төлөх гэтэл мөнгө байхгүй болохоор хоорондоо ярилцаж байгаад Өнөболд нэг айл зааж өгөхөөр нь тэр айл руу орсон. Тэр айлаас авсан эд зүйлээ бүгдийг нь Батцогтын цүнхэнд хийгээд такси бариад Хархорин зах дээр очоод зарах гэж байгаад баригдсан. Би хохирлоо барагдуулсан. ...” гэх мэдүүлэг [16],
9.Шүүгдэгч Г.Батцогтын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хичээлээ тарчихаад Гантогтох, Ариунболд, Өнөболд гуравтай хамт PC тоглоом тоглох гэсэн чинь мөнгө байхгүй байсан. Тэгээд бид дөрөв хоорондоо мөнгө яаж олох вэ гэж ярилцаад байж байтал Өнөболд манай гэрийн ойролцоо миний таньдаг найзынх өдөртөө эзэнгүй байдаг. Тэднийх рүү очих уу гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь бид нар ярьж байгаад тэр айлынх руу очсон. Тэр айлын гадна талд байж байхад Гантогтох, Өнөболдод хандаж “чи энэ айлд хүн байна уу харчихаад ирээч” гэж хэлтэл Өнөболд хүн байгаа эсэхийг мэдэхээр орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Өнөболд гарч ирээд эдний гэрийн хаалган дээр гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа гээд бичээд наачихсан цаас байна гэж хэлсэн. Тэр үед гэрийн түлхүүрийг нь Өнөболд барьчихсан байсан. Тэгэхээр нь Ариунболд, бид хоёр тэр айлын хашаа руу ороод гэрийнх нь хаалгыг нөгөө түлхүүрээрээ онгойлгоод дотогш орсон. Бид хоёр тэдний гэрээс 42 инчийн ЛСД дэлгэцтэй, шар өнгөтэй чихрийн таваг, шар өнгийн ембүү, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, монетон бөгж, ээмэг, мөнгөн бөгж, ээмэг, хүзүүний зүүлт зэрэг эд зүйлс хулгай хийгээд гарсан. Тухайн үед Гантогтох тэр айлын хашааны гадна талд хүн хараад байж байсан. Харин Өнөболд гэр рүүгээ харихаар явчихсан байсан. Хулгай хийсэн эд зүйлсээ Ариунболд, Гантогтох бид гурав аваад такси бариад Хархорин зах руу зарахаар явсан. Тэгээд Хархорин зах дотор хулгайн эд зүйлээ зарах гэж яваад үйлдэл дээрээ цагдаад баригдчихсан. Тэр хулгай хийсэн зүйлүүдээсээ Хархорин захын ар талд байрлах байрны гадна талд 4 ширхэг цагийг нь хаячихсан. Бүгдээрээ хоорондоо ярилцаж байгаад хулгай хийсэн. ...” гэх мэдүүлэг [17],
-яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...42 инчийн зурагт, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, чихрийн таваг, шар өнгөтэй ембүү, 3-4 ширхэг эмэгтэй хүний бугуйн цаг, суврага зэрэг эд зүйлс байсныг санаж байна. ...Хулгайлсан эд зүйлсээ аваад Хархорин зах руу шууд зарахаар такси бариад явсан. Саппорогийн хойд талд байрлах байрнуудын гадна талд байсан хогийн саванд 3-4 ширхэг цагийг нь хаясан. Ариунболд бид хоёр орж хулгай хийсэн. Тухайн үед Өнөболд тэр айлын гэрийн түлхүүрийг нь нүүрсний амбаараас нь авч өгсөн. Тэгээд Ариунболд бид хоёр хаалгыг нь онгойлгон орсон. Өнөболд тэр айлын гэрийн түлхүүрийг авч өгчихөөд гэр рүүгээ явчихсан. Харин Гантогтох тэр айлын хашааны гадна талд хүн хараад байж байсан. ...” гэх мэдүүлэг [18],
10.2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [19],
11.2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 42 инчийн Панасоник зурагт, шар өнгийн суврага, чихрийн таваг, ембүү, мөнгөн ээмэг бөгж, шар өнгийн бөгж, хос ээмэг түр хураасан тэмдэглэл [20], тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүлсэн гэрэл зураг [21],
12.2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Г.Ганчимэгт дээрх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл [22],
13.Эд зүйлийн үнийг тогтоосон үнэлгээ [23],
14.Гэм хорын хохирлыг нөхөн төлсөн тухай баримт [24],
15.Шүүгдэгч Г.Гантогтох, Г.Ариунболд, Г.Батцогт нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын төрсний гэрчилгээний хуулбар [25], тэдний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [26] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүхийн дүгнэлт.
Нэг. Шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын зааж зөвлөснөөр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүнбаянцагааны 8-310 тоот дахь иргэн Г.Ганчимэгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч:
- 42 инчийн “Панасоник” маркийн зурагт, шар өнгийн бүрмэл ембүү, чихрийн таваг, эмэгтэй хүний шар оосортой цаг, бор чулуун оосортой цаг, хар төмрөн оосортой цаг, цэнхэр чулуун оосортой цаг, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, ногоон өнгийн шигтгээтэй монетон бөгж, өрөөсөн ээмэг, циркон шигтгээтэй мөнгөн бөгж, чигчий хуруунд зүүдэг монетон бөгж, бор өнгийн чулуун хүзүүний зүүлт, чулуун бугуйвч, энергийн бугуйвч, ягаан ногоон өнгө хосолсон хүзүүний зүүлт, шар өнгийн суварга зэрэг эд зүйлсүүдийг гардан гүйцэтгэж хулгайлан 2,882,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүнбаянцагааны 8-310 тоот дахь иргэн Г.Ганчимэгийн эзэмшлийн өвлийн сууцыг өдөр эзэнгүй байдаг талаар шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд нарт зааж өгч, тэдэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, иргэн Г.Ганчимэгийн дээр дурдсан эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт хамжигчаар оролцож, 2,882,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад:
-хохирогч Г.Ганчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...манай гэр бүлийн хүн С.Галбадрах над руу утсаар залгаад манай гэрт хулгайч орчихсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн зочны өрөөнд байрлах ханын стенкэн дотроос шар өнгийн суврага, хайрцаг дотор байсан монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж 2 ширхэг, чулуун хүзүүний зүүлт, чигчий хурууны монетон бөгж, өмдний тэлээний хэлбэртэй эмэгтэй хүний монетон бөгж, бор шаргал өнгийн чихрийн таваг, шар өнгийн ембүү, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, Panasonic брендийн 42 инчийн Plasma дэлгэцтэй зурагт, залгуурын хамт хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг [27],
-Мөн түүний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг гарах үед манай гэрээс Panasonic брендийн 42 инчийн ЛСД дэлгэцтэй хар өнгийн зурагт, удирдлагын хамт, шар өнгөтэй жижиг чихрийн таваг 1 ширхэг, шар өнгийн бүрмэл ембүү 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 4 ширхэг, 1 хос мөнгөн ээмэг, бөгж, сваровски шигтгээтэй, ногоон шигтгээтэй монетон бөгж, өрөөсөн ээмэг, цагаан өнгийн цирконон шигтгээтэй мөнгөн бөгж, өмдний тэлээ хэлбэртэй чигчий хурууны жижиг монетон бөгж, бор өнгийн чулуун хүзүүний зүүлт, бугуйвчны хамт, цагаан өнгийн энергийн бугуйвч, ягаан болон ногоон өнгө хосолсон хүзүүний чулуун зүүлт, шар өнгийн суврага зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг [28], мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [29], 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг ...” [30]
-гэрч С.Галбадрахын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...15 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадна болон дотор талын хаалганууд бүгд гадагш дэлгэгдсэн байдалтай байсан. Би “яагаад гэрийнхээ хаалгыг онгойлгочихдог хүүхдүүд вэ” гэж бодоод гэртээ ортол том өрөөнд байдаг 42 инчийн “Panasonic” брендийн хар өнгийн зурагт, удирдлагын хамт алга болчихсон байсан. ...мөн манай эхнэрийн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, 4 ширхэг бугуйн цаг алга болсон байсан. ...17-19 цагийн үед Хархорин захын дэргэдээс зурагт тэвэрсэн гурван залуу баригдсан гээд очоод үзтэл манай алдагдсан зурагт мөн байсан...” гэсэн мэдүүлэг [31],
-насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Оргилын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...хичээлдээ явахдаа би цагаан цаасан дээр гэрийн түлхүүр нүүрсний амбаар дотор байгаа гэж бичээд хоёр талдаа наалддаг скочоор наагаад гэрийнхээ гадна талын хаалган дээр тогтоогоод хичээлдээ явсан. Орой 19 цагийн үед хичээлээ тараад гэртээ иртэл манай гэрт хулгайч ороод гэрийн зурагт алга болчихсон байсан. Мөн манай ээжийн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг [32],
-насанд хүрээгүй гэрч Г.Мөнхзолбоогийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...хэрэг гардаг өдөр ...14 цаг 45 минут болж байхад гэртээ очтол манай гэрт хулгайч орчихсон байдалтай байсан. Манай гэрээс 42 инчийн “Panasonic” брендийн зурагт, шар өнгийн ембүү, ээжийн 4 ширхэг цаг, шар өнгийн суврага, чихрийн таваг, ээжийн ээмэг, бөгж, чулуун хүзүүний зүүлт зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...би Өнөболдод хандаж манай гэрт хулгайч орчихсон байна, цуг хулгайчыг нь хайгаад өгчих гэсэн. ...Тэр үед Өнөболд надаас нээрээ хулгай орчихсон юм уу гэж асуухаар нь би нээрээ гэсэн чинь Өнөболд “ямар тэнэг юм бэ” гээд инээгээд байсан...” гэсэн мэдүүлэг [33],
-насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...хулгай хийдэг өдөр Ариунболд, Гантогтох, Батцогт, бид дөрөв PC тоглох гэсэн чинь мөнгө хэрэг болсон. Тэгэхээр нь би манай найз Мөнхзолбоогийн гэр эзэнгүй байгаа гээд гэрийг нь зааж өгсөн. Тэгээд бид дөрөв хамт тэдний хашааны гадна талд очсон. ...Ариунболд, Гантогтох, Батцогт гурав “чи таньдаг болохоороо эднийх рүү ороод хүн байна уу үзчих гэж хэлсэн. Би тэдний хашааны хаалгыг онгойлгож хашаа руу нь ортол гэрийнхээ хаалган дээр “гэрийн түлхүүр нүүрсний амбаарт байгаа гэж цаасан дээр бичээд наачихсан байсан. Би буцаж гарч ирээд нөгөө гуравт энэ тухай хэлсэн. ...Маргааш өглөө нь сургуульдаа яваад сургууль дээрээ байж байтал Ариунболд шатан дээр таараад нөгөө айлаас зурагтыг нь хулгай хийгээд зарах гэж яваад баригдсан тухайгаа надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг [34], яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би хулгай хийх айлыг зааж өгсөн. Хүн байгаа эсэхийг хашаа руу нь орж харсан. Мөн гэрийнх нь түлхүүрийг нүүрсний амбаарт байсныг тэр гуравт өгсөн...” гэсэн мэдүүлэг [35], яллагдагчаар дахин 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [36],
-шүүгдэгч Г.Гантогтохын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Батцогт, Ариунболд хоёр нөгөө айл руу орохоор болоод тэр айл руу орсон, би хашааны гадна талд хүн хараад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа Батцогт, Ариунболд хоёр нөгөө айлаас 42 инчийн зурагт, чихрийн таваг, суврага, ембүү, бугуйн цаг ээмэг, бөгж, зүүлт харагдаж байсан. Тэгээд тэр зүйлүүдийг аваад такси бариад Хархорин зах дээр очиж зарах гэж байгаад цагдаад баригдсан. ...” гэсэн мэдүүлэг [37],
-яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би хулгайн хэрэгт харах үүрэг гүйцэтгэсэн. Тэр айл руу Ариунболд, Батцогт хоёр орсон. Миний харснаар хар өнгийн том зурагт дамжилчихсан гарч ирсэн. Мөн Батцогтын хар өнгийн үүргэвчин дотор жижиг сажиг эд зүйлс хулгайлаад хийчихсэн бололтой төмөр дуугарч байсан. Миний харснаар үүргэвчин дотор чихрийн таваг, суврага, ембүү, чулуун зүүлт, мөнгөн ээмэг, бөгж зэрэг зүйлүүд харагдсан...” [38] гэсэн мэдүүлэг, яллагдагчаар дахин 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөболд над руу залгаад манай энд нэг эзэнгүй айл байдаг. Тэр айлд зурагт, компьютер байдаг гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг [39],
-шүүгдэгч Г.Ариунболдын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Гэрийнх нь хаалгыг онгойлгон орж гэрээс нь 42 инчийн Panasonic брендийн ЛСД дэлгэцтэй зурагт, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, шар өнгөтэй ембүү, чихрийн таваг, шаргал өнгөтэй суврага зэрэг эд зүйл хулгай хийгээд гарсан...” гэсэн мэдүүлэг [40],
-яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [41], 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Хамгийн анх тэр айл руу Өнөболд, Гантогтох, Батцогт бид дөрөв очоод хашааны гадна талд нь байж байхад Өнөболд тэр айлд хүн байгаа эсэхийг үзэхээр хашаа руу нь орсон. Тэгтэл удалгүй Өнөболд гарч ирэхдээ энэ айлын гэрийн түлхүүр амбаарт байгаа гэсэн бичиг хаалган дээрээ наачихсэн байхаар нь амбаар руу орж гэрийнх нь түлхүүрийг аваад гараад ирлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг [42] ,
-шүүгдэгч Г.Батцогтын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Гэрийн түлхүүрийг нь Өнөболд барьчихсан байсан. Тэгэхээр нь Ариунболд, бид хоёр тэр айлын хашаа руу ороод гэрийнх нь хаалгыг нөгөө түлхүүрээрээ онгойлгоод дотогш орсон. Тэдний гэрээс 42 инчийн ЛСД дэлгэцтэй, шар өнгөтэй чихрийн таваг, шар өнгийн ембүү, эмэгтэй хүний 4 ширхэг бугуйн цаг, монетон бөгж, ээмэг, мөнгөн бөгж, ээмэг, хүзүүний зүүлт зэрэг эд зүйлс хулгай хийгээд гарсан. Гантогтох тэр айлын хашааны гадна талд хүн харсан. Өнөболд гэр рүүгээ харихаар явчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг [43],
-яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөболд ...Гантогтох руу залгаад “манай урд талын гудамжинд нэг айл байдаг. Тэднийх өдрийн цагаар хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид дөрөв хичээл тарсаны дараа уулзаад Өнөболдын яриад байсан айл руу очсон. Тухайн айлд хүн байгаа эсэх болон түлхүүр хаана байгааг Өнөболд хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг [44], 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [45],
-2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [46], эд зүйл хураан авсан тэмдэглэл [47], үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [48], иргэн Г.Ганчимэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл [49], эд зүйлийн үнэлгээ [50] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаачилж, шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох нарт иргэн Г.Ганчимэгийн гэр өдрийн цагаар эзгүй байдаг талаар хэлж, зааж өгч, улмаар иргэн Г.Ганчимэгийн гэрт хүн байгаа эсэхийг шалгахаар хашаанд нь орж, эзэнгүй байгааг мэдэж нүүрсний амбаараас нь гэрийн түлхүүрийг нь авч шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох нарт өгч, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон, шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд нар нь Б.Өнөболдын санаачлагыг дэмжиж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэх, шүүгдэгч Г.Гантогтох нь гадаа хүн харах зэрэг үүрэгтэйгээр оролцжээ. Үүгээр шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдлээрээ бүлэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдэл оролцоогоор ялгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дах хэсгийг журамласан нь зөв байна.
Шүүгдэгч нар нь мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр тус гэмт хэргийг үйлджээ.
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд мөн харилцан эсрэг ашиг сонирхолтой мэдүүлэг гаргаагүй болно.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Б.Өнөболдын зааж зөвлөснөөр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
-насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдыг шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцож, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нарын хулгайлсан 16 ширхэг эд зүйлийг эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос 2,882,000 төгрөгөөр тогтоосон байх ба үүнээс:
-42 инчийн зурагт, бор шаргал өнгийн таваг, шар өнгийн ембүү, шар өнгийн суварга, монетон 1 хос ээмэг, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн ээмэг бөгжний хос, монетон эмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг зэргийг хохирогчид хүлээлгэн өгчээ. Харин бусад эд зүйлийн үнэ болох 4 ширхэг цаг, чигчий хурууны бөгж 1 ширхэг, 2 ширхэг чулуун бугуйвч, энергийн бугуйвч 1 ширхэг зэргийн төлбөрт шүүгдэгч тус бүрээс 243,750 төгрөг, нийт 975,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Ганчимэгийн мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг, хохирол нөхөн төлсөн тухай баримт зэргээр тогтоогдсон байна. [51]
Иймд шүүгдэгч нар хохирогч Г.Ганчимэгт төлөх төлбөргүй байна.
Гурав. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар.
Шүүгдэгч Г.Батцогт, Г.Гантогтох, Г.Ариунболд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын төрсний бүртгэлийн лавлагаа[52]-нд регистрийн дугаар нь УЖ01260210, Булганмаагийн Болд нэрээр бүртгэгдсэн, 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон төрсний гэрчилгээнд регистрийн дугаар нь дээрх дугаартай тохирч байх боловч, Булганмаагийн Өнөболд нэрээр бүртгэлтэй [53] байна.
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Булганмаагаас “...Б.Өнөболдыг төрсний дараа Болд гэж нэр өгсөн боловч дараа нь нэрийг нь өөрчилж Өнөболд гэж нэрлэсэн, энэ талаар Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлд нэр сольсон бүртгэл хийлгэсэн гэж тайлбарласан.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээнд бүртгэгдсэн регистрийн дугаар нь тохирч байх бөгөөд тус дугаараар ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсын лавлагаа хэрэгт авагдсан, түүнчлэн Б.Өнөболд нь 2001 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, түүний төрсний гэрчилгээг 2003 оны 06 дугаар сарын 25-нд дахин авсан байх ба уг төрсний гэрчилгээ нь нотариатаар гэрчлэгдсэн байх тул уг баримтыг шүүх нотлох баримтаар дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлаар.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж, арилгасан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох нарын хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.
Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын нас нь тогтоол гарах өдөр 15 нас 8 сар 13 хоногтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээх этгээдийн талаар заасан ба уг зүйлийн 21.3-т “Арван найман насанд хүрэхийн өмнө анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял шийтгэхгүй хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл түүнд энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан.
Шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын төрсөн эх Г.Булганмаагаас “өөрийн хүүгээ цаашид дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг хүсч, эхийн хяналтад өгч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, энэ талаар хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан [54] , мөн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын өмгөөлөгч Б.Энхтүвшингээс өмгөөллийн саналдаа “...Б.Өнөболд нь холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, гэмшиж байгаа тул түүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. Б.Өнөболдыг ял шийтгэхгүй хүмүүжүүлэх боломжтой гэсэн саналыг гаргасан.
Иймээс шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын нас, хувийн бусад байдлыг харгалзан түүнийг цаашид хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглэв.
Мөн шүүгдэгч нарын нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө байхгүй, түүнчлэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нь бүрэн дунд боловсролын сургуульд суралцдаг, шүүгдэгч Г.Гантогтох нь оюутан зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч нарт нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Харчин овгийн Ганцогтын Батцогт, Их шар овгийн Гантулгын Гантогтох, Боржигон овгийн Ганбаатарын Ариунболд нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболдын зааж зөвлөснөөр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг гардан гүйцэтгэж хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
-насанд хүрээгүй шүүгдэгч Гангад овгийн Булганмаагийн Өнөболд нь шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцож, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ганцогтын Батцогт, Ганбаатарын Ариунболд, Гантулгын Гантогтох нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Насанд хүрээгүй шүүгдэгч Булганмаагийн Өнөболдыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж түүнийг төрсөн эх Г.Булганмаагийн хяналтад өгч, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсугай.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нар нь хохирогч Г.Ганчимэгт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох нарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Батцогт, Г.Ариунболд, Г.Гантогтох, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Өнөболд нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал.
[3] 2 дугаар хавтаст хэргийн 32 дугаар тал.
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр тал.
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал.
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал.
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал.
[10] 2 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар тал.
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал.
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал.
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр тал.
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал.
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал.
[16] 2 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар тал.
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал.
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал.
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал.
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал.
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал.
[23] 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал.
[24] 1 дүгээр хавтаст хэргийн 235, 236, 237, 239 дүгээр тал.
[25] 1 дүгээр хавтаст хэргийн 96, 111, 129, 138 дугаар тал.
[26] 1 дүгээр хавтаст хэргийн 100, 116, 128, 139 дүгээр тал.
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.
[28] 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал.
[29] 1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар тал.
[30] 2 дугаар хавтаст хэргийн 32 дугаар тал.
[31] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[33] 1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр тал.
[34] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал.
[35] 2 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар тал.
[36] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал.
[37] 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал.
[38] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал.
[39] 2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал.
[40] 1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал.
[41] 1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал.
[42] 1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар тал.
[43] 1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал.
[44] 2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал.
[45] 1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал.
[46] 1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал.
[47] 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал.
[48] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[49] 1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал.
[50] 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал.
[51] 1 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар тал.
[52] 1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар тал.
[53] 1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал.
[54] 1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар тал.