Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0168

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0185/Э/ 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000587 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***  өдөр төрсөн, *** настай, ***  бүрэн дунд боловсролтой***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1500 төгрөгөөр торгох,
-1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч *** нь 2014 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, иргэн Э.Гэрэлтуяагийн бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 7 дугаар сарын 24-ны шөнө 10 цагийн үед *** ийн утас руу залгах үед өөр эрэгтэй хүн авсан юм. Бид хоёр автобусны буудал дээр тааралдаад маргалдаж би 3 удаа цохисон. Маргалдсаныхаа дараа бид 2 Дулааны сүлжээны ойролцоо сууж юм ярьж байгаад дахин маргалдаж би хэд хэдэн удаа цохиж, хөлийг нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 7 дугаар сарын 24-ний   орой   9  цаг  30  минутын   үед   халуун   усанд   ороод   гэрлүүгээ  харьж  явах  замдаа


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Batzorig 99.1.doc 
***той таарсан. *** намайг хүнгүй газар чирч авчираад хэвлий рүү өшиглөж, толгой, хөл рүү цохисон юм. Би хүний муу үзээд яахав гэж бодоод *** той эвлэрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

-Гэрч *** ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2014 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найз ***  утсаар яриад найзынхаа эхнэрийг УБ чиглэлийн суудалд суулгаж өгөх гэсэн юм, машинтай хүрээд ирээч гэсэн. Би эгчийнхээ машиныг асаагаад найз *** нг аваад урагшаа ***  ахын гэрт очиж уулзаад төмөр замын вокзал руу явж байсан. Тэгэхэд Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 2 дугаар гудамжны үзүүрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зууралдаад машины гэрэлд ороод ирсэн. Бид хоёр машинтай ойролцоо яваад очиход эмэгтэй нь гараараа дохиод байсан. Манай найз Үүрийнцолмон “таньдаг хүн байна, зогс” гэж хэлсэн. Би машинаа зогсооход найз буугаад “Зоригоо ах боль, яаж байгаа юм” гэж хэлээд Гэрэлээг салгаж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,

-Гэрч *** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би найз *** ы хамт 2014 оны 7 дугаар сарын 24-ны орой 00 цагийн үед төмөр замын вокзалд айлаас хүн аваад хүргэж өгөх гээд найз *** ы эгчийн машинтай танил ах *** ын гэрээс гараад Дархан сумын 1 дүгээр *** дугаар гудамжны үзүүрээр гараад ирэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зууралдаад зогсож байсан. Бид хоёр нөгөө хоёр хүний ойролцоо машинтай дөхөөд ирэхэд эмэгтэй нь гараараа зогс гэж байгаа бололтой дохиод байсан. Тэгээд хажууд нь очоод зогсоход манай урд гудамжинд байдаг  ***  ах болон *** нар зогсож байсан. Би машинаас буугаад “яасан бэ?” гэхэд Г***  “энэ Батзориг намайг зодоод явуулахгүй байна, намайг салгаад гэрт минь хүргээд өгөөч” гэж гуйхаар нь “Батзориг ах боль” гэж хэлээд машинд суулгаад найз бид хоёр гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14 дэх тал/,

-“*** ийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, хүзүү, хоёр шуунд зулгаралт, баруун бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 840 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/,
-Э*** ийн биед учирсан гэмтлийн гэрэл зураг /хэргийн 19 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, иргэн Э.Гэрэлтуяагийн бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь *** онд Эрүүгийн хуулийн тусгай ангий 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1500 төгрөгөөр торгох, мөн 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Хохирогч *** нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрч байна” гэсэн тайлбар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх бөгөөд шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч *** г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***т холбогдох 201409000587 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т батлан даалтад өгөхөөр  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т батлан даалтад өгөхөөр  авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ