| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0039/Э/ |
| Дугаар | 33 |
| Огноо | 2012-01-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 33
Хэргийн индекс: 171/2012/0039/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Т.М , Б овогт Ц.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123636 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Б овогт Ц.Н /РД:...../, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч, бармэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот .. дүүргийн .. дугаар хороо ... тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.
2. Монгол Улсын иргэн Б овогт Т.М /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хөдөө мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дүгээр баг .. дүгээр хорооллын .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Т.М , Ц.Н нар нь бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт байрлах “Таван нуур” ХХК-ны хашаанд байх 90 метр кабелийн утсыг хулгайлж 4.050.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Т.М , Ц.Н нар нь бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт байрлах “Таван нуур” ХХК-ны хашаанд байх 90 метр кабелийн утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Ж.Б ын:”...2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр намайг гэртээ байхад 23 цагийн орчимд манаач Баяндалай над руу утсаар яриад “краны камбелийн утас алдагдсан байна” гэж хэлэхээр нь би түүнд хандан “цагдаа дуудаад хэлчих” гэж хэлсэн юм...Үйлдвэрийн гадна байдаг 25 тонны тос байдаг краны 90 метр 4 жийлийн зэс утастай 3.5 см-ын диаметрийн голчтой кабель утас хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
гэрч Б.Б ”…Тэр өдөр 23 цагийн орчимд объектоо эргээд явж байхад хашаанд байсан краны кабель утсыг таслаад хулгайлсан байхыг нь мэдээд цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
гэрч Ө.У-ын:”…2011 оны 11 дүгээр сарын сүүлээр хоёр залуу над дээр ирээд нүүрс хийдэг шуудайн дотор гадна талын кабелийг нь шатаасан зэс утас өгөхөөр нь түүний жинг үзэхэд 30 хийл болоход нь нэг хийлийг нь 5.500 төгрөгөөр бодож нийт 168.000 төгрөгөөр худалдаж авсан юм” гэсэн мэдүүлэг хэргийн 71 дахь тал/,
эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 7 дахь тал/,
хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дахь тал/,
эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 9 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Б овогт Т.М , Б овогт Ц.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Т.М , Ц.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б нь “Шүүгдэгч нараас хохирлоо бүрэн гаргуулсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт гарагсан тул энэ тогтоолоор шүүгдэгч Т.М , Ц.Н нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Ц.Н урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.
Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.
Шүүгдэгч Т.М урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 48 дахь тал/
Шүүгдэгч Т.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Н нь урьд ял шийтгүүлж байсан боловч тэрээр ялгүй болсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Т.М , Б овогт Ц.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Т.М т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил хорих ял,
Ц.Н т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.М , Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Т.М , Ц.Н нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 168.000 /нэг зуун жаран найман мянган/ төгрөгийг хувь тэнцүү буюу тус бүрээс нь 84.000 /наян дөрвөн мянган/ төгрөгийг хурааж төрийн сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Т.М , Ц.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Т.М ын “Нокиа 2600” маркийн гар утсыг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Ц.Н ын “Нокиа Х2”, маркийн гар утсыг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосонд тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Т.М т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар,
Ц.Н т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Т.М , Ц.Н нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, болон Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Т.М , Ц.Н нарт анхааруулж мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М , Ц.Н нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.М , Ц.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН