Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 37

 

 

 

 

        Эмнэлгийн чанартай албадлагийн арга

 хэмжээ хэрэглэх тухай

 

          Хэргийн индекс: 171/2012/0053/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ж.Шагдар

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-1238/,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э ,

хохирогч Н.Д ,

шинжээч Б.Х ,

гэрч Г.Г , Г.У , А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Х  овогт М.О д холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлэх тухай тогтоолыг үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000041 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт М.О  /РД:РЮ..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сэтгэц мэдрэлийн өвчний оношоор групэд байдаг, ам бүл 1, ганц бие, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дүгээр хэсэг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч М.О  нь 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оройн 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар багын ... дүгээр хэсэгт байрлах “Хос шагай” гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа иргэн Н.Д ийн зүүн гарт нь хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Би тэр өдөр хүн хутгалаагүй, би зодоон хийгээгүй” гэв.

Хохирогч Н.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн оройны 19 цагийн үед зээ охин У тэйгээ сугдал цаад явж байтал нэг согтуу хүн ирээд учир зүггүй хутгаар чичээд байхад нь би тухайн үед ео ео гэж дуугараад өөрийгөө хамгаалах оролдлого хийж чадалгүй явсаар байтал гудамжны хашаа дуусаад энэ хүн явсан юм.

 

C:\Documents and Settings\User\Desktop\ALTANKHUYAG\Ì.Îþóí÷óëóóí.doc

Тэгээд манай зээ охин У  ах М ыгаа дагуулж ирээд энэ хүнийг араас нь явж барьж аваад цагдаад өгсөн. Тухайн үед би О ыг намайг ямар хачин юмаар цохиж шалбалдаг юм бол гэж бодсон юм. Тэгтэл манай охин наад хүн чинь хутгатай байна гэж хэлэхэд нь хартал гарт нь хутга байхгүй байсан. Тэгээд миний гараас цус гарч байсныг анзаарсан юм. Одоо миний зүрх чичрээд савладаг болсон” гэв.

Гэрч Г.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Тэр өдөр би эмээтэйгээ хамт гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байтал хашааны цаанаас О  гуай гарч ирээд эмээ бид хоёрт хандан “та хоёрыг ална шүү, миний асаагуурыг өгөөч, хутгалаад алчихна шүү” гэж хэлэхэд нь би зугтаагаад М  ахынд орж түүнийг аваад эмээ дээрээ очсон юм. Энэ хүнийг манай эмээг хутгалж байхыг би яг хараагүй” гэв.

Гэрч Г.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Мангиртын хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад оройн 20 цагийн үед 102-оос дуудлага өгсний дагуу Мангирт 9 дүгээр хэсэг” Баянгол” гэдэг дэлгүүр дээр очтол тэнд нэг охин байсан. Тэгээд тэр охин надад хандан “манай ээжийг нэг хүн зодчихлоо” гэж хэлэхэд нь гэрт нь ороход О ыг хутгалуулсан гэх хүний хүүхдүүд нь бариад авчихсан байсан. Тэгтэл У  гэдэг охин О ы барьж явсан хутгийг хаана байгааг нь зааж өгсөн юм. Ийм л юм болсон” гэв.

Гэрч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Тэр өдөр би О тай тааралдаагүй. Харин маргааш нь О ыг хүн хутгалсан гэдгийг нь мэдсэн мэдсэн юм. О  бол манай дүү байгаа юм. Энэ хүн сэтгэцийн өвтэй хүн учраас бид нар дандаа эргэж тойрч байдаг. Энэ хүн 20 жил гаран сэтгэцийн өвчтэй амьдарч байгаа” гэв.

Шинжээч эмч Б.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…М.О  манай эмнэлэгт байнга хэвтэж эмчлүүлдэг юм. Энэ хүн групэд байдаг. Сэтгэцийн өвтэй гэдэг нь хавтас хэрэгт тодорхой авагдсан байгаа. М.О  нь сэтгэцийн хүнд шатны өвчтэй хүн” гэв.

 

Шүүгдэгч М.О  нь 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оройн 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багын Мангирт 9 дүгээр хэсэгт байрлах “Хос шагай” гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа иргэн Н.Д ийн зүүн гарт нь хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан танхайрсан болох нь:

 хохирогч Н.Д ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн оройны 19 цагийн үед зээ охин У тэйгээ сугдал цаад явж байтал нэг согтуу хүн ирээд учир зүггүй хутгаар чичээд байхад нь би тухайн үед ео ео гэж дуугараад өөрийгөө хамгаалах оролдлого хийж чадалгүй явсаар байтал гудамжны хашаа дуусаад энэ хүн явсан юм. Тэгээд манай зээ охин У  ах М ыгаа дагуулж ирээд энэ хүнийг араас нь явж барьж аваад цагдаад өгсөн. Тухайн үед би О ыг намайг ямар хачин юмаар цохиж шалбалдаг юм бол гэж бодсон юм. Тэгтэл манай охин наад хүн чинь хутгатай байна гэж хэлэхэд нь хартал гарт нь хутга байхгүй байсан. Тэгээд миний гараас цус гарч байсныг анзаарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

гэрч Г.У ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Тэр өдөр би эмээтэйгээ хамт гэрээсээ гараад дэлгүүр рүү явж байтал хашааны цаанаас О  гуай гарч ирээд эмээ бид хоёрт хандан “та хоёрыг ална шүү, миний асаагуурыг өгөөч, хутгалаад алчихна шүү” гэж хэлэхэд нь би зугтаагаад М  ахынд орж түүнийг аваад эмээ дээрээ очсон юм. Энэ хүнийг манай эмээг хутгалж байхыг би яг хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,

гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Мангиртын хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад оройн 20 цагийн үед 102-оос дуудлага өгсний дагуу Мангирт 9 дүгээр хэсэг” Баянгол” гэдэг дэлгүүр дээр очтол тэнд нэг охин байсан.

 

Тэгээд тэр охин надад хандан “манай ээжийг нэг хүн зодчихлоо” гэж хэлэхэд нь гэрт нь ороход О ыг хутгалуулсан гэх хүний хүүхдүүд нь бариад авчихсан байсан. Тэгтэл У  гэдэг охин О ы барьж явсан хутгийг хаана байгааг нь зааж өгсөн юм. Ийм л юм болсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

гэрч А.Гансүхийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Тэр өдөр би О тай тааралдаагүй. Харин маргааш нь О ыг хүн хутгалсан гэдгийг нь мэдсэн мэдсэн юм. О  бол манай дүү байгаа юм. Энэ хүн сэтгэцийн өвтэй хүн учраас бид нар дандаа эргэж тойрч байдаг. Энэ хүн 20 жил гаран сэтгэцийн өвчтэй амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

гэрч П.М ын:”…Тэр өдөр 19 цагийн үед Ихэрзаяагийн гэрт байж байхад гаднаас дүү У  сандарсан байдалтай орж ирээд бидэнд хандан “ эмээг гадаа хүн бариад зодоод байна” гэхэд нь гараад очтол нөгөө хүн нь байхгүй байсан юм. Тэгээд би ээж Д ээс таныг зодсон хүн хаачсан юм бэ гэж асуухад ээж маань “Баянгол” гэдэг дэлгүүр рүү орчихсон гэхэд нь тэр дэлгүүр рүү явж байтал миний өөдөөс гараад ирэхээр нь би дуудсан чинь цаашаа зугтаасан юм. Тэгтэл манай дүү надад хандан “болгоомжтой байгаарай наад хүн чинь хутгатай шүү” гэж хэлэхэд нь би гэрэл тусгаад хартал гарт нь хутга байхгүй байсан юм. Тэгээд О ыг барьж аваад нэг удаа цохиж цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1191 тоот акт

  1. “Н.Д ийн биед зүүн тохой орчмын шархнууд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/,

хохирогчийн цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13-15 дахь тал/,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга, ягаан өнгийн ноосон эмэгтэй хүний цамц зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Х  овогт М.О ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.О  нь сэтгэцийн хувьд “Оюун ухаан задрах өвчин, хий үзэгдэл дэмийрлийн хам шинжийн өвчтэй” болох нь:

Шүүх сэтгэц гэм судлалын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 70/2011 тоот магадалгаа.

  1. “М.О  нь сэтгэцийн хувьд “Оюун ухаан задран өвчин, хий үзэгдэл дэмийрлийн хам шинжийн өвчтэй” болно.
  2. Уг өвчний улмаас тухайн хэргийг хариуцах чадваргүй болно” гэсэн дүгнэлт /хэргийн 28 дахь тал/,

шүүгдэгч М.О ы сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт эмчлүүлж байсан өвчний түүхүүд /хэргийн 42-68 дахь тал/,

гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Тэр өдөр би О тай тааралдаагүй. Харин маргааш нь О ыг хүн хутгалсан гэдгийг нь мэдсэн мэдсэн юм. О  бол манай дүү байгаа юм. Энэ хүн сэтгэцийн өвтэй хүн учраас бид нар дандаа эргэж тойрч байдаг. Энэ хүн 20 жил гаран сэтгэцийн өвчтэй амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

шинжээч эмч Б.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...М.О  манай эмнэлэгт байнга хэвтэж эмчлүүлдэг юм. Энэ хүн групэд байдаг. Сэтгэцийн өвтэй гэдэг нь хавтас хэрэгт тодорхой авагдсан байгаа. М.О  нь сэтгэцийн хүнд шатны өвчтэй хүн” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

 

 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.О  нь сэтгэцийн хүнд зэргийн өвчтэй бөгөөд сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан зохицуулах чадваргүй байх тул түүнд эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний төрөл болох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.О  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 37 дахь тал/

 

            Хохирогч Н.Д  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шүүгдэгч М.О ыг эдгэрсний дараа буюу түүний хууль ёсны төлөөлөгч нь тогтоогдсоны дараа жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга, ягаан өнгийн ноосон эмэгтэй хүний цамц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 285, 286, 287, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 378, 380, 382, 383, 384, 385 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х  овогт М.О ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-д зааснаар М.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Х  овогт М.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар М.О ыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгасугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч М.О  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой маргааныг хэлэлцээгүй орхисон тул хохирогч Н.Д  нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг ягаан өнгийн эмэгтэй хүний цамц, хар өнгийн иштэй хутгыг энэхүү шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар М.О ыг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол М.О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                           

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   Ё.РИНЗААН

                                   

      ШҮҮГЧИД                                               А.АЛТАНХУЯГ

                                                                         

   Б.МАНЛАЙБААТАР