Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 41

 

 

 

   

 

          Хэргийн индекс: 171/2012/0057/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-1238/,

хохирогч Б.Б ,

гэрч Д.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Н , Б овогт Б.М нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000036 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Б овогт Б.Н  /РД:ТЯ.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн .. сумын . баг . тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн Б овогт Б.М /РД:ТЯ.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... уурхайд тогоочийн ажил эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн .. баг .. тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Б.Н , Б.М нар нь бүлэглэн 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Б г гэр бүлийн хардалтын улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр М гаа дуудаж Б гийн ажилладаг шатахуун түгээх станц дээр очиход Б  урд талд нь байдаг шатахуун түгээх станцаас Содоо гэдэг эгчтэй хамт ирсэн юм. Тэр үед манай эгч М над дээр ирсэн. Тэгээд би Б тай уулзаад түүнд хандан “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Б  надад хандан “чи юу яриад байгаа юм бэ авгай минь” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б г алгадаад газар унгасан юм.

 

 

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Á.Íàðàíòóÿà, Á.̺íõòóÿà íàð.doc

Тэгээд би Б г үсдэж байхад Содоо эгч болиулаад бид нар хамт шатахуун түгээх станц руу орсон юм. Тэр үед Б  миний урдаас гараараа сарвайгаад духан дээр минь маажихад би зөрүүлээд маажсан юм. Тухайн үед манай эгч М бид хоёрыг салгаж болиулсан юм. М эгч Б д гар хүрсэн зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай дүү Н  над руу утсаар залгаад намайг Б гийн ажилладаг шатахуун түгээх станц дээр дуудсан юм. Тэгээд намайг яваад очиход манай дүү Н  Б тай зууралдсан байдалтай байхад нь би салгасан юм. Тэгээд тэр хоёр шатахуун түгээх станцын дотор нь ороод нэг нэгнээ маажиж зууралдаад байхад нь би бас салгасан юм. Би хохирогч Б д гар хүрээгүй харин ч Б  болон Н  хоёрыг зодолдож байхад салгасан” гэв.

Хохирогч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад Н  над дээр ирээд надад хандан “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд хандан “би явалдаагүй” гэж хэлсэн юм. Тэгтэл Н  миний үснээс зулгааж газар унагаасан юм. Тэгээд ажлын өрөөнд ороод Н  бид хоёр хоорондоо зодолдоход Н гийн эгч М бид хоёрыг салгасан. Энэ хоёр эмэгтэйн дүү нь намайг зодсон харин эгч нь бид хоёрыг салгасан юм. Одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэв.

Гэрч Д.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Тэр өдөр М Н  хоёр манай ажлын үүдэн дээр зогсож байсан. Тэгээд бид нар хоорондоо мэндлээд байж байсан чинь Н  нь Б тай уулзаад хоорондоо барьцалдан үсдэлцээд газар унаад зодолдоод эхэлсэн юм. Тэгээд М бид хоёр энэ хоёрыг салгасан юм. Тэгээд бид нар Шатахуун түгээх станц руу хамт ороход Б  Н  хоёр дахиад барьцалдахад нь М бид хоёр дахин салгаад 5-аас 10 минут юм ярьж зогсож байгаад салцгаасан” гэв.

 

      Шүүгдэгч Б.Н  нь 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Б г гэр бүлийн хардалтын улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан учруулсан болох нь:

хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад Н  над дээр ирээд надад хандан “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд хандан “би явалдаагүй” гэж хэлсэн юм. Тэгтэл Н  миний үснээс зулгааж газар унагаасан юм. Тэгээд ажлын өрөөнд ороод Н  бид хоёр хоорондоо зодолдоход Н гийн эгч М бид хоёрыг салгасан. Энэ хоёр эмэгтэйн дүү нь намайг зодсон харин эгч нь бид хоёрыг салгасан юм. Одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Тэр өдөр М Н  хоёр манай ажлын үүдэн дээр зогсож байсан. Тэгээд бид нар хоорондоо мэндлээд байж байсан чинь Н  нь Б тай уулзаад хоорондоо барьцалдан үсдэлцээд газар унаад зодолдоод эхэлсэн юм. Тэгээд М бид хоёр энэ хоёрыг салгасан юм. Тэгээд бид нар Шатахуун түгээх станц руу хамт ороход Б  Н  хоёр дахиад барьцалдахад нь М бид хоёр дахин салгаад 5-аас 10 минут юм ярьж зогсож байгаад салцгаасан” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр М гаа дуудаж Б гийн ажилладаг шатахуун түгээх станц дээр очиход Б  урд талд нь байдаг шатахуун түгээх станцаас Содоо гэдэг эгчтэй хамт ирсэн юм. Тэр үед манай эгч М над дээр ирсэн. Тэгээд би Б тай уулзаад түүнд хандан “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Б  надад хандан “чи юу яриад байгаа юм бэ авгай минь” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б г алгадаад газар унгасан юм. Тэгээд би Б г үсдэж байхад Содоо эгч болиулаад бид нар хамт шатахуун түгээх станц руу орсон юм.

 

Тэр үед Б  миний урдаас гараараа сарвайгаад духан дээр минь маажихад би зөрүүлээд маажсан юм. Тухайн үед манай эгч М бид хоёрыг салгаж болиулсан юм. М эгч Б д гар хүрсэн зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай дүү Н  над руу утсаар залгаад намайг Б гийн ажилладаг шатахуун түгээх станц дээр дуудсан юм. Тэгээд намайг яваад очиход манай дүү Н  Б тай зууралдсан байдалтай байхад нь би салгасан юм. Тэгээд тэр хоёр шатахуун түгээх станцын дотор нь ороод нэг нэгнээ маажиж зууралдаад байхад нь би бас салгасан юм. Би Б д гар хүрээгүй харин ч салгасан” гэсэн мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 35 тоот актын

1.  “Б.Б гийн биед хоёр шүдний хөдөлгөөнтэй байдал, зүүн сарвуу ба хуйхны цус хуралт, зүүн чамархай, завьж, хүзүү хоолой, зүүн чихний дэлбэнгийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н , Б.М нар нь бүлэглэн 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Б г гэр бүлийн хардалтын улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэж, шүүх дараах шийдвэрийг гаргав.

 

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... Би хохирогч Б д гар хүрээгүй харин ч Б  болон Н  хоёрыг зодолдож байхад салгасан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.М г гэмт хэрэгт оролцоогүй болох нь:

хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад Н  над дээр ирээд надад хандан “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд хандан “би явалдаагүй” гэж хэлсэн юм. Тэгтэл Н  миний үснээс зулгааж газар унагаасан юм. Тэгээд ажлын өрөөнд ороод Н  бид хоёр хоорондоо зодолдоход Н гийн эгч М бид хоёрыг салгасан. Энэ хоёр эмэгтэйн дүү нь намайг зодсон харин эгч нь бид хоёрыг салгасан юм. Одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Тэр өдөр М Н  хоёр манай ажлын үүдэн дээр зогсож байсан. Тэгээд бид нар хоорондоо мэндлээд байж байсан чинь Н  нь Б тай уулзаад хоорондоо барьцалдан үсдэлцээд газар унаад зодолдоод эхэлсэн юм. Тэгээд М бид хоёр энэ хоёрыг салгасан юм. Тэгээд бид нар Шатахуун түгээх станц руу хамт ороход Б  Н  хоёр дахиад барьцалдахад нь М бид хоёр дахин салгаад 5-аас 10 минут юм ярьж зогсож байгаад салцгаасан” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр М гаа дуудаж Б гийн ажилладаг шатахуун түгээх станц дээр очиход Б  урд талд нь байдаг шатахуун түгээх станцаас Содоо гэдэг эгчтэй хамт ирсэн юм. Тэр үед манай эгч М над дээр ирсэн. Тэгээд би Б тай уулзаад түүнд хандан “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Б  надад хандан “чи юу яриад байгаа юм бэ авгай минь” гэж хэлсэн юм.

Тэгэхээр нь би Б г алгадаад газар унагаасан юм. Тэгээд би Б г үсдэж байхад Содоо эгч болиулаад бид нар хамт шатахуун түгээх станц руу орсон юм. Тэр үед Б  миний урдаас гараараа сарвайгаад духан дээр минь маажихад би зөрүүлээд маажсан юм. Тухайн үед манай эгч М бид хоёрыг салгаж болиулсан юм. М эгч Б д гар хүрсэн зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Н , Б овогт Б.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж шүүгдэгч Б.Н д холбогдох хэргийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Б.М гийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан тус хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасан үндэслэлээр аймгийн Прокурорын газраас Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б  нь “Нэхэмжлэх хохирол төлбөргүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Н , Б.М нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б.Н , Б.М нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 41-42 дахь тал/.

 

            Шүүгдэгч Б.Н  нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ялыг оногдуулав.

    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан тус хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.М д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99-2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Н д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Б.Н д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

 

 3. Б овогт Б.Н г бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар Б.Н д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702.000 /долоон зуун хоёр мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Б.Н  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Н , Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болох, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н , Б.М нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н , Б.М нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

   ШҮҮГЧ                                                  Ё.РИНЗААН