| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00613/И |
| Дугаар | 00499 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 00499
| 2020 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2020/00499 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт .... тоотод оршин суух, Авгас овогт Дгийн Ө // -ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ... тоотод оршин суух, Товсон овогт Дгийн М //-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүү М.Оыг өөрийн асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00613/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг , хариуцагч Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ө нь сайн дурын үндсэн дээр Д.Мтэй 2007 оны 11 дүгээр сарын 08-нд гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 12-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү М.О нь 2008 оны 08 дугаар сарын 29-нд төрсөн. Гэр бүл болсон цагаасаа хойш хоорондоо үл ойлголцох, муудалцах асуудлууд үүсэж, 2009 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Д.М нь хүүдээ ерөөсөө анхаарал халамж тавьдаггүй, холбоо тасарсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаад бид эвлэрээгүй. Д.М нь эхнэр хүүхэдтэй болсон, миний хувьд нөхөр,3 хүүхэдтэйгээ амьдарч байна. Бид тус тусдаа амьдралтай болсон. Дундын өмчлөлийн ямар нэгэн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү М.Оыг миний асрамжинд үлдээж,.тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.Ө нь Д.Мтэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Д.Ө, Д.М нарын дундаас хүү М.О нь 2008 оны 08 дугаар сарын 29-нд төрсөн. Гэр бүл болсон цагаасаа хойш хоорондоо үл ойлголцох, муудалцах асуудлууд үүсж явсаар 2009 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй. Д.Өийн хувьд өөр хүнтэй гэр бүл болсон. Сая 6 сард нэг охинтой болсон. Одоо нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Д.Ө, Д.М нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Д.Ө нь Д.Мэс гэрлэлтээ цуцлуулж, хүү М.Оыг өөрийн асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.. гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хуримаа хийсний дараа Д.Ө өөрөө салаад яваад өгсөн байсан. Чиний хүүхэд биш чамд хамаагүй гэж хэлээд уулзуулдаггүй байсан. Хүү М.Оыг ээжийнх нь асрамжинд өгнө. Би өөрөө эхнэр, хүүхэдтэй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдэдээ тэтгэлэг төлнө.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Д.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0074306 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү М.О төрсөн болох нь №0210522-472 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6,7 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Д.М нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.О нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Д.Өийн асрамжид үлдээн, эцэг Д.Мөнх-Эрлдэнээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Д.Оыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Мэс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү М.Оыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Мөнх-Эрдэний хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.М Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.Ө нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,211 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн М.Оыг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Д.м төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү М.Оад сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,220,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөг, нийт 104,040 төгрөгийг хариуцагч Д.Мэс гаргуулан нэхэмжлэгч Д.Өт олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Өт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Мд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Товсон овогт Дгийн М //, Авгас овогт Дгийн Ө // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Оыг эх Д.Өийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Оыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Мэс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Мд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Өт тус тус даалгасугай.
5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мэс улсын тэмдэгтийн хураамж нийт 59110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Өт олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Өт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Мд тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ