| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0176/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0170 |
| Огноо | 2014-08-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0176/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000433 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй,
-2001 оны 1 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-2008 оны 4 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял,
-*** ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвд байрлах “Талст” үнэт эдлэлийн дэлгүүрээс гоёлын ээмэгнүүд хулгайлж, бага бус хэмжээний буюу 396000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өмнөх ялаа эдэлж дуусаад
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganzorig 145.2.doc.docx
гараад явж байхдаа үйлчилгээний төв рүү сэрүүцэхээр орсон. Урд өдөр нь эгчтэйгээ утсаар ярихад намайг Зүүнхараад хүрээд ир гэсэн юм. Тэгээд би зардлын мөнгө олох гээд ээмэг авсан. Хохирогч 124 ширхэг ээмэг байсан гэдэг. Гэхдээ би 30 ширхэг ээмэг авсан. Нэг ширхэгийг нь 2000 төгрөгөөр зарсан юм. Маргааш өглөө нь *** тай таараад би буудалд хоносон юм гээд хэлчихсэн юм. *** тэй Олон Улсын худалдааны төв дээр таарсан. Ээмэгнүүдийг *** д өгөөд зардлын мөнгө болгоод өг гэж хэлж заруулсан. Тэгээд архи авч уугаад орой нь вагонд суугаад Зүүнхараад очоод 2-3 хоног ажил хийсэн, архи уугаад эрүүлжүүлэгдэхэд цагдаагийнхан чамайг Дарханд шалгаж байна гээд авчирсан. Би ажил хийе гэхээр бичиг баримтгүй учраас ажилд авдаггүй. Амьдрах орон байр байхгүй, 9 жил гадуур хог түүж байна.” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 20 дахь тал/,
-Камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 23 дахь тал/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр хоёр эмэгтэйд нилээн хэдэн ээмэг, бөгж үзүүлчихээд нөгөө талынхаа лангууг харсан чинь гоёлын ээмэгний цуглуулгатай тавиур нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би гайхаад камерийнхаа бичлэгийг шүүгээд үзсэн чинь хар майктай, хар өмдтэй, цагаан кейтэн гутал өмссөн согтуу хүн орж ирээд намайг нөгөө хоёр эмэгтэйд ээмэг, гинж үзүүлж байх хооронд лангуун дээр байсан гоёлын ээмэгтэй цуглуулгатай өлгүүрийг аваад гарч байгаа бичлэг байсан.
...болор шигтгээтэй ээмэг 96 хос, сувдтай хатгаж зүүдэг гоёлын ээмэг 6 хос, гоёлын өнгө бүрийн шигтгээтэй унждаг ээмэг 6 хос, гоёлын төрөл бүрийн ээмэг 12 хос гээд нийт 124 ширхэг гоёлын ээмэг байсан. Тэдгээр ээмэгнүүдийг 3000-6000 төгрөгийн хооронд зардаг байсан. Ингээд бодохоор надад 396000 төгрөгийн хохирол учраад байна.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дэлгүүрээс 124 ширхэг гоёлын ээмэгнүүд алга болсон. Тэдгээр ээмэгнүүдийг үнэлбэл 396000 төгрөг болж байсан. Яг манай дэлгүүрийн данс бүртгэлд тухайн ийм тийм ээмэгнүүд байсан гэх данс тооцоо бүртгэл байхгүй ээ. Харин тухайн алга болсон өлгүүрт 144 ширхэг ээмэг багтдаг юм. Тэр өлгүүрээс хэдэн ширхэг нь зарагдчихсан байсан гэж бодохоор 124 ширхэг байсан байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн *** гар огт тайлагдахгүй байна гэснээ үүрч явсан жижиг хар цүнхээ уудалснаа баахан гоёлын ээмэгнүүд гаргаж ирээд хос хосоор нь нийлүүлээд өрөөсөн ээмэгнүүдийг хаясан.
...*** өөрөө би өчигдөр үйлчилгээний төвийн үнэт эдлэлийн дэлгүүрээс хэдэн ээмэг хулгайлчихсан гэж ярьж байсан. Тэгээд тэр ээмэгнүүдээ бирж дээр зараад 25000 төгрөгөөр буудалд хонож, нэг шөнө хүүхэн авч хоносон гэж яриад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дэх тал/,
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 31-36 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвд байрлах “Талст” үнэт эдлэлийн дэлгүүрээс гоёлын ээмэгнүүд хулгайлж, бага бус хэмжээний буюу 396000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч *** нь Сум дундын 7 дугаар шүүхийн *** -ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтай байдал нь дуусаагүй байна.
Иймд шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч *** нь 396000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч *** нь хохирол төлбөрөөс төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***оос 396000 төгрөг гаргуулж, хохирогч *** д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсангүй.
Шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** йг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэргийн улмаас 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***оос 396000 /гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух *** д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ