| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00608/И |
| Дугаар | 00500 |
| Огноо | 2020-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 00500
| 2020 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00500 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Эын хар ус багт байрлах, Ховд аймгийн Эын Засаг дарга //-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Эын Борт багт оршин суух, Н-гийн Б // -д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00608/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эын сум хөгжүүлэх сангаас иргэн Н.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэтгэл шингэсэн үйлийн аж ахуй эрхлэх зориулалтаар 1,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй авсан. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 180,000 төгрөг, ногдуулсан акт 90,000 төгрөг, нийт 1,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Эын ЗДТГ-ын нэхэмжэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардпага болох 1,270,000 төгрөгийг төлнө, татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эын Засаг даргын тамгын газар нь Н.Бэд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 1,270,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 1,270,000 төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжид 35,030 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,270,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35030 төгрөгийн тал хувь болох 17,515 төгрөгийг хариуцагч Н.Бээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Н.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Н.Бэд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,270,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжид 35,030 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,270,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35030 төгрөгийн тал хувь болох 17,515 төгрөгийг хариуцагч Н.Бээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ