Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 49

 

 

 

 

           

                                                Хэргийн индекс: 171/2012/0069/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба /0-311/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Н.Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000035 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Н.Г  /РД:... 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эгч, 2 дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын.. дугаар баг, .. дүгээр хэсэг . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байсан.

 

Шүүгдэгч Н.Г  нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оройн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 22 дугаар байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.А , Б.Б  нарыг ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оройн 19 цагийн орчимд би архи уучихсан согтуу байхдаа Дархан сумын 14 дүгээр багийн 22 дугаар байрны хажууд Х.А , Б.Б  нартай тааралдаж архины мөнгө нэхэж танхайрсан нь үнэн. Би Б ийн толгой руу нь нэг удаа цохисон, харин А ийн толгой руу нь хоёр удаа цохиод тэднээс салаад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Н.Г  нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оройн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 22 дугаар байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.А , Б.Б  нарыг ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож танхайрсан болох нь:

хохирогч Х.А ийн:…”2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г  Б ийг зүүн хацар руу нь бас уруул руу нь цохисон юм.

 

 

 

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Í.Ãàíòºìºð-49.doc

                                                                                                                                               

Тухайн үед Г  надад хандан “чи надад архи авч өгч чадахгүй байна уу” гэж хэлээд миний зүүн хацар руу бас толгой руу цохихоор нь би гараараа хаасан чинь миний хөл рүү бас өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

хохирогч Б.Б ийн:…”2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г  намайг нэг удаа зүүн хацар руу цохисон…Тэгээд намайг орц руу оруулаад надад хандан “нэг шил юм аваад өгчих” гэж хэлэхэд нь би чадахгүй гэж хэлсний төлөө миний зүүн хацар руу дахин нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

гэрч Г.Л-ын:…”Тэр өдөр Г  надтай тааралдсаныхаа дараа Б д хандан “намайг таньж байна уу” гэж хэлээд Б ийг цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дахь тал/,

гэрч Г.О-ын:…”Г  хуучин хорооллын 22 дугаар байрны орчим зогсож байхдаа таньдаг хүүхдүүд байна очоод ирье гэж хэлээд нэг хүүхэд дээр нь очоод түүнийг орц руу дагуулан орсон юм. Тэгээд нэг хүүхдээс нь архи нэхээд зүүн шанаа болон уруул руу нь цохиод бас нэг хүүхдээс нь “архи авч өг” гэж хэлээд зүүн хацар руу нь цохисон юм. Тухайн үед би Г ийг болиулсан”гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 127 тоот акт.

  1. “Б.Б ийн биед уруулын салстын язралтын гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэсэн дүгнэлт /хэргийн 25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

 

Иймд Б овогт Н.Г  бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.А , Б.Б  нар нь мөрдөн байцаалтын шатанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.Г өөс гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Н.Г  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 39 дахь тал/.

 

Шүүгдэгч Н.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг түүний хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н.Г  бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар Н.Г т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Г т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Н.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.Г т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Г т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Н.Г т мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Г т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   Ё.РИНЗААН