Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2014/0163/Э/ 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Д.Цагаандарь,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
        Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000425 дугаартай хэргийг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, ***  төрсөн, *** настай, *** бага боловсролтой***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн  *** дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан

2. Монгол Улсын иргэн, ***  төрсөн, *** настай, *** бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:


\\TUUL-SHUUGCH\share doc\togtool\Shiitgeh togtool-Tsend nar 145.2.doc.docx
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн ***ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 50,000 төгрөгний  хөрөнгө хурааж 2 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор  эд хөрөнгө хураахгүйгээр  1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 7 дугаар шүүхийн *** -ны өдрийн ***  дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, 2014 оны 5 дугаар сарын 28-наас 2014 оны 5 дугаар сарын 29-нд шилжих шөнө машин механизм ашиглан *** тоотод оршин суух иргэн ***ын хашаанаас цагаан зүсмийн бяруу хулгайлж, бага бус хэмжээний буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, 
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би урд болсон хэргийн асуудлаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газар очихдоо өмнө нь хорих ангид цуг ял эдэлж байсан ***тай таарсан*** бид хоёр бирж дээр ***ы найз *** гэх залуутай таараад *** би бяруу зармаар байна, бяруу авах хүн байна уу гэхэд *** чамд авах хүн зааж өгье гээд ***эдэг хүнд бярууг нь 200.000 төгрөгөөр зарж өгсөн. *** нь манайх руу очоод унаагаар авчихъя гээд өөрийнхөө машинаар очиж бярууг авчирсан. ***, ***, *** бид 4 цуг явж бярууг бэлчээр дээрээс нь ачиж авчираад ***ийн хашаанд буулгасан. Би машинтайгаа 18-ын буудлын тэнд явж байгаад *** тай таарсан. Тэгэхэд шөнийн 12 цаг болж байсан. Энхтайван хөлсийг нь өгье хоёулаа Дархан-2 яваад айлаас хонь ачаад ирье гэсэн. Дархан 2-т ирээд *** намайг наанаа зогсож бай хонио аваад ирье гээд буугаад явсан. Тэгээд бяруу аваад ирсэн. Бярууг ачаад авчирсан тэгээд цагдаа таараад зогсоосон. Би 7 цагт дээр нэг айлд очсон, тэгж яваад ирсэн.” гэх мэдүүлэг, 
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-14 дэх тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 20 дахь тал/,
-Камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 15 дахь тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 16-20 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-30 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 31, 34, 36 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 32 дахь тал/,
-Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим үхрээ хашаандаа хашиж хотлуулаад үхрийнхээ хашааны амыг нь түгжээд үхрүүдээ тоолоход бүрэн бүтэн байсан. Өглөө буюу 2014 оны 5 дугаар сарын 29-ний 5 цагт босож үхрүүдээ шалгахад үхрийн хашааны ам нь онгорхой, хэдэн үхрүүд гарчихсан байсан. Би үхэр шөргөөж байгаад хашааны хаалга онгойлгочихсон байна гэж бодсон үхрүүдээ бүртгэж үзэхэд цагаан зүсмийн хоёр чих нь араасаа цуулбар эмтэй охин бяруу алга болсон байсан, би өөр айлын үхэрт нийлчихсэн байна гээд хайгаад байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дэх тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 42 дахь тал/,
-Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө үүрээр хашааны хаалга нүдээд байсан. Би хаалга онгойлготол ногоон өнгийн суудлын тэрэгтэй 20-25 орчим насны хоёр залуу явж байсан. Тэр хоёр  залуу бяруу билүү шүдлэн үхэр авах уу? гэхэд нь би авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд хоёр залуу яваад өгсөн.
... ***ын хүүхэд Тайван гэж залууг нь зүс мэднэ. Тэр залуу танихгүй залуугийн хамт явж байсан /жолооч нь/ 
...суудлын ар талд бяруу ачсан байхыг харсан” гэх мэдүүлэг  /хэргийн 49 дахь тал/
-Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө би малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн албан хаагч нар болон ахмад ***, ахмад ***  нарын хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. 
...5 цаг 30 минутын орчим Дархан сумын 3-р баг төмөр замын призер орчим хяналт шалгалт хийгээд байж байтал ногоон өнгийн тоёота королла маркын тээврийн хэрэгсэл хуучин дарханаас тосгон чиглэлд хажуугаар зөрж өнгөрсөн. Уг машиныг зогс гэж дохиход хурдаа нэмж өвсөн цехийн чиглэлд зугатаахад нь араас нь хөөсөн. Машин Дархан сумын 3-р баг Ажилчны 11-10 тоот хашааны хажууд зогсоход машин жолоодож явсан залуу /***/ машинаас бууж хашаа давж зугатаасан, түүний араас хөөж гүйсэн боловч олоогүй буцаж хүрч ирэхэд машин дотор *** гэгч цуг явсан байсан. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн машины арын суудалд цагаан зүсмийн охин бяруу ачсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөөний 5 цаг 30 минутын орчим төмөр замын гармаар гарч явахад *** улсын дугаартай ногоон өнгийн тоёота королла маркын суудлын машин тосгон чиглэлд зөрж өнгөрсөн. Уг машиныг малын хулгайн гэмт хэрэгт урд нь холбогдон шалгагдаж байсан *** гэгч жолоодож явсан. Түүний жолоодож явсан машины арын суудал дээр үхэр аччихсан байхаар нь уг машиныг шалгахаар араас нь гүйцэж очоод зохицуулагчийн улаан өнгийн дохионы модоор дохиход машиныг жолоодож явсан *** нь харчихаад хурдаа нэмж зугтаахад нь араас нь дагаж явахад ***  тоот хашааны  гадна машинаа зогсоож, *** нь машинаас бууж хашаа давж зугтаасан. 
...үхэр ачсан машинд урд нь малын хулгайн хэргээр шүүхээр шийтгэгдэн ял эдэлж байгаад суллагдсан *** гэгч ***тэй цуг явсан байсан. Машины арын суудал дээр цагаан зүсмийн хоёр чих нь үзүүрээсээ цуулбар имтэй бяруу ачсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80, 90 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2014 оны 5 дугаар сарын 28-наас 2014 оны 5 дугаар сарын 29-нд шилжих шөнө ***тоотод оршин суух иргэн ***ын хашаанаас цагаан зүсмийн бяруу хулгайлж, бага бус хэмжээний буюу 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн  *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 
Шүүгдэгч *** нь Сум дундын 7 дугаар шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Хохирогч ***ын хулгайд алдсан цагаан зүсмийн охин бярууг эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр 450000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч *** бярууг хүлээлгэж өгсөн байх тул /хэргийн 15 дахь тал/ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

    Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай ногоон өнгийн тоёота королла маркын суудлын автомашиныг иргэн ***раас *** 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр худалдан авсан болох нь автомашин худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. /хэргийн 113 дахь тал/

    Иргэн *** нь өөрийн *** улсын дугаартай тоёота королла маркын суудлын автомашиныг өөрийн дүү *** хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласныг мэдээгүй байх тул уг автомашиныг хурааж, улсын орлого болгох үндэслэлгүй байна. 
    
    Шүүгдэгч нарын ар гэрийн амьдрал нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмжийг хөнгөрүүлөн өөрчилж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул ***ы ХААН банкны *** тоот дансанд байрлах 19760 төгрөг 6 мөнгө, ***ийн ХАС банкны *** тоот дансанд байрлах 77000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1155, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1156, 1157 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэргийн улмаас 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл тус бүр 39 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 4 сар /хоёр жил дөрвөн сар/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.9-т заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ы биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих,
-шүүгдэгч ***эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар хорих ял дээр Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ийн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нарын энэ хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл тус бүр 39 /гучин ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан ***улсын дугаартай тоёота коралла маркын автомашин, шүүгдэгч ***ы ХААН банкны *** тоот дансанд байрлах 19760 төгрөг 6 мөнгө, ***ийн ХАС банкны *** тоот дансанд байрлах 77000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1155, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1156, 1157 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ