| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0037/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0174 |
| Огноо | 2014-07-31 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0037/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын хяналтын прокурор Г.Яндаг,
Иргэний нэхэмжлэгч *** ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000465 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, ***настай, ***, дээд боловсролтой*** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1,155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 3 дугаар 11-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдамын орчим *** улсын дугаартай Соната-5 маркын автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7.а”...жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис,сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 9-р бүлгийн 9.2”.... жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж , зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж ослын улмаас ***ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
-
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ***ийн хүүхэд, ээж нь болох ***нартай Улаанбаатар хотоос Дархан гарсан. Урд өдөр нь би найзуудтайгаа тоглож хоносон учир нойр хүрч байсан. Урьхан орж ирээд нойр хүрээд байхаар нь энергийн ундаа авч уусан. Хустайн даваа өнгөрч байхад бороо орж эхэлсэн цонх цантаад байсан учир паараа асаасан. Би нэг зүүрмэглэсэн тэгээд үрүүлээ тэгшилж чадахгүй осол гаргасан” гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний хувьд Дарханаас гарахдаа хотын замд явж чаддагүй учир Ганцоожийг хамт яваад өгөөч гэсэн юм. Би өмнөх өдөр нь машины араас орсон байсан. Миний хувьд ээжийн биеийн байдлыг сайжруулах хүсэлтэй байна, өөр зүйлгүй” гэх мэдүүлэг,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 4-6 дахь тал/,
-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 7 дахь тал/,
-Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-16 дахь тал/,
-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай соната-5 маркын автомашиныг ***оор бариулаад дотор нь охин *** зээ хүү *** с болон ***ийн дүү *** нарын хамт Дархан руу явж байгаад Хонгор сум Цайдамын хөндий гэх газар машин замаас гарч онхолдсон юм. Нэг сэрэхэд эмнэлэгт ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баруунхараа зогсоод нойроо сэргээд буцаад машинаа жолоодоод Хонгор сумын наад талын Цайдамын хөндий гэх газар нойрмоглон замын хажуу тал руу орж онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд машин 4 дугуйгаараа дээшээ харчихсан байсан.
...миний баруун гар тохой хэсгээрээ бага зэрэг хавдаж хөндүүрлэж байсан ба мөн хамар болон тохой хэсэг шалбарсан байсан юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-“***ын биед суудал ясны эрвээхэй хэлбэрийн хугарал, тархины эдийн цусархаг няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун атгаал ясны хугарал, мултрал, зүүн атгаал ясны хүзүү, баруун хацар яс, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн гуяны цус хуралт, дух, баруун, зүүн хацрын шарх, цээж, баруун алга, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” Гэх 2014 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33 дахь тал/,
-Үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 50-53 дахь тал,
-Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 59-64 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 79 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 7-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдамын орчим ***улсын дугаартай Соната-5 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7а-д ”...жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис,сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9-р бүлгийн 9.2-т ”.... жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн ***ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, ***ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж байсан бөгөөд ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Хохирогч ***нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт эмчилгээний зардлаас гадна 13616392 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
Хохирогч *** нь хэрэг учрал болохоос өмнө буюу 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр хэрэглээний зориулалтаар ХААН банкнаас 12641855 төгрөг, 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр орон сууцны зээлийн зориулалтаар 14000000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрх бүхий субьект биш, мөн тухайн зээлийг эмчилгээний зориулалтаар аваагүй байх тул цалингийн болон орон сууцны зээлийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл байхгүй байна.
Мөн 6 сарын цалин гэж 7422000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд осолд орж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын сангаас авсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг шүүгдэгч *** төлж барагдуулсан бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
Иймд хохирогч ***ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалингийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***оос хохирогч ***д гаргуулж олгох хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж, ***ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, ***ын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалингийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах газарт /хуучнаар Замын цагдаагийн газар/ шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ