Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023           01            17                                                       2023/ШЦТ/10                                      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго, 

Иргэдийн төлөөлөгч: А.О,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Т*****,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Т*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.Б******,

Иргэний хариуцагч “Д******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Г******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Т************,  

Шүүгдэгч: Б.Б********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б**********ад холбогдох эрүүгийн 2****************** дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б********** нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 46 минутын орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Д******” ХХК-ийн “С” блок 50 дугаар битүүмжилсэн багийн байрны коридорт С.М********г хоолой руу нь түлхэж, зүүн гараараа нэг удаа шанаа руу нь цохисны улмаас пялтан шалан дээр ар дагзаараа унаж амь насыг нь хохироосон буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б**********ад холбогдох эрүүгийн 2****************** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б********** мэдүүлэхдээ:

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ах, дүү нарт маш их эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна. Эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн болохоор маш их харамсаж байна. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би машиндаа амраад байж байсан. Тэгэхэд миний дүүг хутгачихлаа гээд манай бөмбөлгийн цувааны ахлагч байсан М.Мөнхбат гэх хүн машинтай ирээд сигналдаад дуудсан. Би босоод, сандраад яасан юм бол гээд очсон. Гэтэл Г.Бат-Эрдэнэ гээд жолооч манай дүүг дагуулаад цусыг нь угаана гээд халуун усны газар руу орж байсан. Би араас нь очоод юу болов, яав та нар, хаана нь хутгалчихав аа гэхэд бөгсөн хэсэг рүү нь хутгалсан гэсэн. Би бөгсөн хэсгийг нь эргүүлээд араас нь харсан чинь гуяыг нь дагаад нил цус болчихсон байсан. Тэрийг хараад сандраад яг ингэх гээд байсан юм аа та нар гээд буцаад байр руугаа очсон. Байрандаа очоод өөрийнхөө өрөөнд ороод суусан. Маш их цочирдоод, зүрх савлаад амьсгаа авч болохгүй болоод байсан. Тэгээд коридорт гарч амьсгалъя гээд гарсан. Тэгэхэд талийгаач надтай коридорт таарахаар нь та нар чинь адилхан архи, дарс уучихаад яагаад ингээд хутгалчхаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь чи муу пизда бас юу гээд байгаа юм бэ гээд над руу дайрсан. Дайрах явцад нь эхлээд өөрөөсөө холдуулсан. Тэгсэн чинь улам уурлаад баруун гар нь өөрийнх нь биеийн ар талд нь байсан. Зүүн гараараа барих гээд зүтгээд над руу дайрсан. Хутгалуулах гээд байгаа юм шиг санагдаад өөрөөсөө зайлуулаад нэг удаа цохисон. Талийгаач тэр чигээрээ арагшаа савж унасан. Тэгээд ийм харамсалтай хэрэг гарсан. Маш их харамсаж байна. “Д******” ХХК-д амь хохирогч С.М********гийн унаж байсан машин болох “Норд бенз” маркийн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг өөрийн түрээсээр эзэмшдэг 17-24 УНЦ улсын дугаартай автомашины түрээс дээр нэмж тооцуулахаар “Автомашины түрээсийн гэрээ”-нд өөрчлөлт оруулсан, мөн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслийн үлдэгдэлд 17.088.000 төгрөг, НӨАТ-ын 10 хувийн үлдэгдэл төлбөрт 5.000.000 төгрөг, нийт 22.088.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн, хохирогчийн ар гэрт нийт 40.000.000 төгрөгийг өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т************ гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх, үүрэгтэйгээр мөн хуулийн 34.10 дугаар зүйлд заасан байр суурь дээр оролцож байгаа. Шүүх хуралдаанд оролцсон хэргийн байр суурь, хэргийн онолоо танилцуулсан. Өмгөөллийн дүгнэлтийг дараах үндсэн хэсгийн хүрээнд явуулна. Нэгдүгээрт. Хэргийн зүйлчлэл ба хууль хэрэглээ, Хоёрдугаарт. хавтаст хэрэгт авагдсан хэргийн баримт буюу бодит байдлын хүрээнд дүгнэлт явуулна, Гуравдугаарт. хууль зүйн дүгнэлт. Дөрөвдүгээрт. гэм буруугийн талаарх санал гэсэн үндсэн хэсгүүдтэй өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Өмгөөллийн дүгнэлт танилцуулахаас өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар процесс болсон талаар товч дурдъя. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр энэ үйл явдал болсон. Үүнээс хойш 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б**********ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хугацаанд хохирогчийн өмгөөлөгч болон түүний ар гэртэй уулзаж, ялангуяа хүн амины хэрэг гарсан байгаа энэ нөхцөл байдалд бид санаачилгатай ажиллах ёстой гэсэн байр сууринаас хохирогчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хэд хэдэн удаа уулзсан. Ар гэр, амьдралын асуудал яригдаж байгаа учраас хохирлын баримт хүлээхгүйгээр, хохирогч талыг хүлээхгүйгээр хохирлыг төлж эхэлсэн. Мэдээж сэтгэл зүйн хувьд ч, эд материалын хувьд ч асуудал байгаа учраас манайх санаачилгатай шийдье гэсэн.  Ингээд хохирлын мөнгийг 9 сараас эхэлж төлж эхэлсэн. Автомашин компанийн түрээсийн өрөнд байсан учир компанийн захирал Гомбоцогтой хэд хэдэн удаа уулзаж, танай ажилтнуудын хооронд гарсан асуудал байгаа учир нааштай шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг дагуу компани ч мөн биднийг хүсэлтийг хүлээн зөвшөөрөөд, хохирогч талтай уулзаж энэ асуудал шийдэгдсэн. Энэ машин өчигдөр шилжээд байгаа боловч 10 сараас эхэлж яригдсан асуудал. Ингээд шилжүүлэх баримт, хэлцлүүд нь хийгдсэн. Яагаад өчигдрийг хүртэл хойшилсон бэ гэхээр тухайн автомашин 2022, 2023 оны үзлэгт ороогүй учраас авто тээврийн процесстой холбоотойгоор удсан. Ямар ч байсан энэ авто машиныг таны нэр дээр болгож өгье, та өөрийн нэр дээр аваад зарж борлуулна уу, дүүгийнхээ нэр дээр аваад тээвэрт явуулна уу энэ асуудал таны эрхийн асуудал гэдэг байдлаар илэрхийлсэн.

За ингээд эхний хэсэг болох хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний асуудал дээр тайлбар хийе. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж оруулж ирэхдээ хэргийн зүйлчлэлийн талаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах буюу санаатай гэмт хэргийн шинжээр зүйлчилж оруулж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг болсон үйл явдлын асуудал, гэм буруугийн асуудлыг үйлчлүүлэгч Б.Б**********ын хувьд маргаангүй зөвшөөрч байгаа. Гэхдээ энийг ялган зааглаж авч үзэх нь зүйтэй. Хэдийгээр шүүх сэтгэцийн дүгнэлтээр тухайн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй гэж дүгнэлт гарсан боловч хэргийн бодит фактаас үзвэл шүүгдэгч гэнэтийн цочролд орсон нь хөдөлшгүй үнэн гэдэг байр сууринаас өмгөөллөө явуулж байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг ойлголт нь шүүхийн сэтгэц, анагаахын ойлголт биш, клиник ойлголт биш, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөрдөгч, прокурор, шүүх хууль хэрэглээний хувьд тухайн хэрэгт холбогдуулж дүгнэлт хийдэг ойлголт юм. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сэтгэцийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн дүгнэлт нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 167/265 дугаартай шүүх сэтгэц, эмгэг судлалын магадалгаа, шинжилгээ хийх журмын 3.1 дэх заалтын зөрчсөн, шинжилгээний стандартыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу анагаах ухааны тусгай мэдлэгийн хүрээнд хэргийн оролцогчийн сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байхад хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг үндэслэж хэрэг гарах үеийн сэтгэцийн байдлыг дүгнэсэн нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна, хэрэг дүгнэхгүй, Б.Б********** гэдэг хүний сэтгэцийн байдал, темпераментын онцлог, зан байдал нь юу юм гэдэг асуудал дээр анагаах ухааны үүднээс дүгнэлт гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт, нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргах эрх бүхий субъектийг хуульд тусгайлан заасан. Эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн гаргадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн, хуулийнхан баримтлах үүрэг хүлээхгүй. Тухайн дүгнэлтийг баримтлаагүй үндэслэлээ заах ёстой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдалтай шинжээчийн дүгнэлт нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн нөхцөл байдалд шүүгдэгчийг төрсөн дүү буюу ойр дотны хүн болох Б.Батдэлгэр бусдад хутгалуулсан эсхүл сэрээгээр хатгуулсан гэх зүйл авагддаг. Нөхцөл байдлын талаар гэрчүүд зөрүүгүйгээр мэдүүлдэг. Амь хохирогчийн зүгээс хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл буюу зүй бус үйлдлийн нөхцөл байдлуудыг гаргасан байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой байр суурийг илэрхийлэхэд тухайн цаг үед болсон үйл явдлыг Шүүх сэтгэц, гэм судлалын шинжээч эмч яаж мэдэж, хэзээ хойно санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй гэж дүгнэв. Ийм боломж байна гэж үү? Хэрэв байсан бол ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн гэдгээ дүгнэлтдээ тодорхой заах ёстой. Би ийм асуумж хэрэглэсэн, ийм темпераментын онцлогийг тодорхойлсон, энэ хүний зан байдал ийм байна, бухимдал нь ингэж илэрдэг юм байна, энгийн харилцааны үед ийм байдаг энэ ойлголт дээр тулгуурладаг шинжилгээний стандарт байдаг. Төрсөн дүүгээ хутгалуулж цус алдаж байгааг хараад санаа сэтгэл тайван амгалан хүлээж авах уу? Энэ нөхцөл байдлыг хараад төрсөн ахын хувьд таатай мэдрэмж авах уу? Энэ бол хэвийн байдаг, хүчтэй цочрол огт өгөхгүй үйлдэл үү гэдэг асуудлууд гарч ирнэ. Хүн бүр сэтгэл зүйн хувьд өөр боловч тухайн нөхцөл байдалд өөрийн ойр дотны хүний эсрэг эрүүл мэндэд нь аюултай үйлдэл хийсэнд ямар нэг байдлаар өөр өөрийн зан төлөвөөр  цочирсон байдалтай хүлээж авдаг. Энэ зангилаа, ойлголтыг гаргахын тулд хууль зүйн ойлголт, клиник ойлголтыг салгаж үзэх ёстой. Цочрон давчдах гэдэг нөхцөлд хуульд заасан диспозит шинж хохирогчийн хүч хэрэглэсэн, зүй бус, доромжлол гээд олон шинжүүдээс үүсэлтэй байдаг. Хоромхон зуур гэдгийг хууль зүйн хувьд түргэн зуур гэж тайлбарлаж байгаа. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой хугацаанд тэсэрч, сэтгэл санааны цочролд автаж, өөрийгөө хянах, уур бухимдалдаа энэ үйлдлийг хийдэг онцлогоор тайлбарлагддаг. Сэтгэл санаа цочрон давчдах гэдэг ойлголтыг анагаах ухааны хувьд эмгэг цочрон давчдалд, энгийн цочрон давчдалд гэж 2 авч үздэг. Эмгэг цочрон давчдалд гэдэг бол тухайн хүний сэтгэцийн байдал өөрчлөгдсөнийг хэлж байгаа. Энгийн цочрон давчдалд бол тухайн хүн аливаа зүйлд санаа зовних, тэсрэх эмоцийн хэлбэрийг хэлж байгаа. Хэрэг хариуцах чадвартай этгээдийн хувьд энгийн цочрон давчдалдын шинж үүссэн байна гэж үзэж байгаа. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт учраас  мөрдөн байцаалтын ажиллагаа, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдох ёстой эрүүгийн эрх зүйн ойлголт гэдгийг дахин хэлье.  Эмнэлгийн дүгнэлт нь зөвхөн клиникийн асуудалд л хамаардаг ба тусгай мэдлэг шаардагдах хүрээнд яригдана. Гэтэл хууль зүйн ойлголтын хувьд тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар дүгнэлт гаргахгүйгээр хэргийн байдлыг дүгнэсэн нь хачирхалтай. Тухайлбал дүгнэлтийн 7 дахь заалтад “Б.Б********** нь амь хохирогч өөр рүү нь дайрахад хариу үйлдэл хийхэд хүргэсэн сэдэлт, өдөөлт нь юунаас үүдэлтэй болохыг манай комисс тогтоох боломжгүй гэсэн. Сэтгэцийн шинжээч нарын тогтоодог жинхэнэ зүйл энэ юм. Энэ хүний хэрэг хийх болсон сэдэлт юу юм, өдөөлт юу юм, сэтгэл санааны байдал мотиваць нь юу юм гэдгийг тогтоох ёстой. Тэгээгүй мөртлөө төрсөн дүүгээ хутгалуулсан гэдгийг сонссон Б.Б**********ын сэтгэл зүйн байдал тогтворгүй гэх байдал тогтоогдохгүй байна. Энэ хүн сонссон биш, хэргийн бодит байдал дээр өөрөө харсан. Цус алдаад зогсож байсан. Хатгагдсан шарх байсан. Үүн дээр сэтгэл санаа яагаад тогтвортой байсан гэдэг талаарх дүгнэлтийн үндэслэлээ тодорхойлж өгөөгүй. Ийм учраас цочрон давчдалтай холбоотой шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй. Тухайн үед аффект байдалд орсон уу, сэдэлт нь юу байсан, эмоци ямар байдлаар илэрсэн талаар ядаж тухайн зүйлийг темперамент байдлаар асуумж авах, тестлэх зэргээр олон аргууд байдаг. Энэ ерөнхий арга зүйгээр дүгнэлтээ гаргаж чадаагүй байна гэсэн байр сууринаас сэтгэцийн дүгнэлтийг үгүйсгэж оролцож байгаа. Хууль зүйн хувьд эдгээр дүгнэлтийг хэрэглэж хүнийг санаатай алсан гэх шинжээр зүйлчилж хэргийг шийдвэрлэх нь зохимжгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан зүйлчлэлтэй хэргүүд субьектив санаа яг адилхан. Гол ялгагдах шинж нь субьектив байдлын нэмэгдэл шинж буюу тухайн үед үүссэн сэтгэл санааны байдалд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна уу гэдгээр ялгаатай байдаг. Энийг хэргийн байдалтай дүйцүүлж шийдвэрлэх ёстой. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан хүнийг алах гэмт хэрэг бол цохисон учраас санаатай гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хэргийн бусад байдал, энэ хүн цочирдох нөхцөлтэй холбоотойгоор ямар дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж ядаж шинжээчийн байцаасан, мэдүүлэг авсан, дүгнэлтийг нь тайлбарлуулсан, үндэслэлийг нь тодорхойлсон зүйл хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ хэргийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед хүний амь насанд хүрэх гэмт хэргийн диспозиц шинжтэй таарч байгаа учраас энэ зүйл ангиар гэм буруугийн байдлыг тогтоож өгөөч гэж хүсэж байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т***** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Б.Б********** надад оршуулгын зардал болон хохиролд нийт 40.000.000 төгрөгийг өгсөн, иргэний хариуцагч “Д******” ХХК-иас оршуулгын зардлыг гаргасан, бэлнээр 10.000.000 төгрөгийг өгсөн, мөн амь хохирогчийн унадаг байсан “Норд бенз” маркийн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх, эзэмших эрхийг нөхөр С.М********гийн дүү болох Эрдэнэбаатарын Мөнхсаруулаар дамжуулан нүүрс тээвэрт явуулахаар “Бүрэн минж транс” ХХК-ийн нэр дээр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Д******” ХХК-иас бичиг баримтыг шилжүүлэн авсан. Би дөрвөн хүүхэдтйэгээ үлдсэн хэцүү байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа ялыг зөвшөөрөхгүй байна. Хүний амь нас хохирсон байхад тэнсээд өгөөч гэж байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгчид ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т******* гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний хувьд 2, 3 зүйл дээр өмгөөллийн дүгнэлт хийнэ. Танхимд сууж ажиглагчаар оролцож байгаа 3 хүний 2 нь миний үйлчлүүлэгч буюу хохирогчийн төрсөн эгч, төрсөн дүү байгаа. Энэ хүн яагаад нас барав, яаж явж байгаад бусдын гарт нас барчихав, яг юу болов гэдэг ойлголтын зөрүүтэй байдал, эргэлзээг тайлах гээд Говь-Алтай аймгаас энэ 2 хүн ирж очихын 5,000 орчим километр замыг туулаад өнөөдөр шүүх хуралдааны танхимд хүрэлцэн ирээд сууж байгаа. Мэдээж төрсөн ах, дүүгээ алдах шиг хүнд зүйл байхгүй. Цаашид урт хугацаанд буруугаар бодож, шаналах эсхүл ингэсэн юм болов уу, тэгсэн юм болов уу гэдэг байдлаар ургуулж бодож өөрсдийгөө стрессдүүлэх гэх мэт олон сөрөг үр дагавартай учир өмгөөлөгчийн хувьд энэ нөхцөл байдалтай холбогдуулаад дүгнэлтээ тайлбарлая гэж бодож байна. Хамгийн гол асуудал бол хохирогчийн ар гэр, төрөл төрөгсдөд энэ хүн яаж алуулав гэдэг байгаа юм. Миний ах, миний дүү, миний хань ижлийг үнэхээр зохион байгуулж, занаж байгаад, тэр хүний үхлийг хүсээд эсхүл ямар нэг байдлаар тарчлааж, онц харгис хэрцгий аргаар удаан хугацаанд тарчлааж амь насыг нь бүрэлгэв үү гэдэг асуудал дээр эргэлзэж байгаа байх гэж бодож байна. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгчийн дүү Б.Батдэлгэртэй хохирогч маргасан асуудал тогтоогддог. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нэг нэгэнтэйгээ муудалцаж, бөгс рүү гадны биетээр хатгасан үйл баримт тогтоогддог. Үүнээс болж хохирогч болон шүүгдэгчийн хооронд үл ойлголцол гарсан. Хэн ч төрсөн дүүгээ асуудалд орвол өмөөрөх, хамгаалах гэдэг юм уу ямар нэг байдлаар байгалиас өгөгдөлтэй аффект үйлдэл гаргах нь ойлгомжтой. Энэ бол байгалийн бичигдээгүй хууль. Б.Б**********ын хувьд дүү дээрээ очоод би чамайг унт гэж хэлээ биз дээ, яагаад асуудал гаргаж байгаа юм гээд наашаа ирээд та нар ийм боллоо гэдэг асуудлаар хохирогчийн цохиж тэр нь үхлийн шалтгаан болсон ийм үйл баримт байгаа. Ингээд үзэхээр үнэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц харгис хэрцгий аргаар эсхүл түүний үхлийг хүсэж зориуд алах санаа сэдэлтэйгээр гэдэг юм уу ийм байдлаар энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй. Болсон процесс бол улсын яллагчийн яллах дүгнэлт, байр сууринаас харагдаж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ямар нэг байдлаар энэ хүний үхлийг хүсэж, эсхүл шунахай, танхайн сэдлээр амь насыг нь хохироосон процесс болоогүй байгаа гэдгийг энгийн үгээр тайлбарлачихъя. Хууль хэрэглээний хувьд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дунд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх үү, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэдэг зүйл ангиар зүйлчлэх үү гэдэг хууль хэрэглээний мэтгэлцээн явж байх шиг байна. Миний хувьд хохирогч тал учраас заавал хүнийг алах зүйл ангиар зүйлчлэх ёсгүй, эсхүл шүүгдэгч 1 удаа цохисон учраас хүчтэй цочрон давчдах гэсэн зүйл анги руу орох ёстой гэдэг ийм байдлаас хандахгүйгээр хуульч хүнийхээ хувьд зөвхөн бодит байдал юу байна, юу болсон байна гэдэг дээр аль болох өөрийнхөө туршлага, нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийгээд үзэхэд нэг зүйл анзаарагдаж байгаа. Энийг хүн болгон өөр дээрээ тавиад асууж үзэж болох байх. Өөрөө хэлбэл чиний дүү чинь хутгалуулчихлаа, эсхүл чиний ах чинь ах чинь хутгалуулчихлаа гэдэг мэдээг сонссон хүн сэтгэл зүйн хувьд таагүй байдалд орох нь ойлгомжтой. Тэр асуудал нь үнэхээр хурц түвшинд байсан уу үгүй юу гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой юм. Би нэг ахтай. Магадгүй миний ахыг бусдад хутгалуулсан байна гэдэг мэдээг сонсоод би сэтгэлзүйн хувьд хуралд оролцохгүйгээр хурлын танхимаас гарах түвшний байдалд очиж чадахүй байх. Яг бодит байдал дээр дүүгээ хутгалуулсан мэдээ сонссон, хүнд ч бай, хөнгөн ч бай ямар нэг байдлаар цус гойжиж байгаа байдлыг харсан хүний төрсөн ах сэтгэл зүйн хувьд хямрах нь хямарна. Харин тэр нь үнэхээр өөрийн үйлдлийг ухамсаргүйгээр хянах чадвараа алдах түвшинд хүрэх эсэхэд бид дүгнэлт хийх ёстой. Тухайн үед эрүүл мэндэд нь халдахгүйгээр өөр арга хэмжээ буюу эрүүл болтол нь уулзахгүй байх, эсхүл ямар нэг байдлаар зайлсхийх боломж байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой байх гэж харж байгаа. Энэ асуудал дээр улсын яллагчийн байр суурийг сонсоод, дахин нэмэлт тайлбарыг сонсож байгаад тайлбар хийе. Гэм буруугийн талаарх асуудал бол бид нарын хувьд хоёрдугаар асуудал байсан. Яалтчгүй энэ хүн өрх толгойлсон, хүүхэдтэй. Цаашид 4 хүүхдийг тэжээх үүрэг хүлээгээд үлдсэн. Өмгөөлөгч нар юу гэж зөвлөсөн бэ гэхээр ер нь бол ийм асуудал болчихлоо, энэ асуудал дээр шүүх, хууль хяналтын байгууллага дүгнэлтээ хийгээд шийднэ, нэгэнт ийм асуудал болчихсон учраас ар гэрийн асуудалд нь дээр нь бид яаж туслалцаа үзүүлэх вэ гэдэг дээр төвлөрч ажилласан. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч бид нартай холбогдсон.  Бид нэг л зүйлийг хэлсэн байгаа. Энэ хүн үр хүүхэд, хань ижлээ нэг орон сууцтай болгоё, ая тухтай амьдрах нөхцөл бололцоогоор хангах гэж хүний нутагт халуун дулаанд нь халж тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан хүн. Ямар ч байсан ар гэр, үр хүүхдийг нь тухтай, даарч хөрөөд байхгүй, хичээл номоо тухтай хийх нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна гэдэг байр сууриа хэлсэн. Энэ асуудлыг сая яригдаад байгаа 40,000,000 төгрөг, машин шилжүүлэх байдлаар орон сууцтай болгоё гэдэг төлөвлөгөө гаргаж энийг санаачлагатайгаар ажил олгогч талд шүүгдэгч болон бид байр сууриа хэлсэн. Энэ байр суурь дээр шүүгдэгч бол үнэхээр санаачлага гаргаж ажилласан. Ингээд хохирол төлбөр дээр бид нарын төлөвлөсөн үр дүн гарсан байгаа. Гэм буруугийн тал дээр миний харж байгаа өнцөг бол үнэхээр санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан уу эсхүл өөр байдлаар энэ асуудлыг шийдэх боломжтой байсаар байтал цохисон байна уу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх гэж бодож байна. Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчиллээ. Шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын тухайд хүний амь нас хохирчихсон, нөхөж баршгүй хор уршиг учирсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Б****** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаа. Б.Т******* өмгөөлөгчийн хэлдэгээр бид анхнаасаа нэгэнт энэ хүн босоод ирэхгүй учраас хохирол дээр энэ хүмүүсийн саналыг хүлээж авсан. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хэрэг үү, 10.2 дугаар зүйлд заасан хэрэг үү гэдэг дээр 10.2 бол хууль зүйн ойлголт байдаг. Шинжээчийн дүгнэлт гарсан байгаа байдлыг би сайн ойлгоогүй. Тийм учраас үүн дээр бол шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийнэ. Хууль зүйн ойлголтын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч бол үйлчлүүлэгчээ хамгаалж асуудлаа хэлэлцэх байх. Бид нарын хувьд бол энэ хууль зүйн ойлголт учраас шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ хийх байх гэсэн санал байр суурьтай байгаа. Эмнэлгийн ойлголт бол угаасаа биш. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл юу гэдэг дээр магадгүй энэ хүн алъя гэсэн санаа зорилго байсан ч уу, үгүй ч уу. Тэрийг бид хатуурхаж ийм байсан гэдэг байдлаар явж чадахгүй. Бид бол улсын яллагч биш, өмгөөлөгчид учраас үүн дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ хийх байх гэж бодож байна. Шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын тухайд хүний амь нас хохирчихсон, нөхөж баршгүй хор уршиг учирсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Д******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Г******* гаргасан тайлбартаа:

2020 оны 3 сайдын хамтарсан тушаалаар тээврийн битүүмжилсэн баг гэдгээр манайх тээвэрлэлт  явуулж эхэлсэн. Задгай тээврийг зөвшөөрдөггүй байж байгаад БНХАУ-иас 2020 оны 05 сард зөвшөөрөөд задгай тээвэр гүйцэтгэе гэдэг шийдвэр гарсны дагуу манайх 50 дугаар бөмбөлөг “Д******” ХХК дээр 12 жолоочтой үүссэн. Энэ жолооч нар бүгд манай үндсэн ажилчид байгаа, гэрээт ажилчид биш. Тухайн үед 3 сайдын хамтарсан тушаалаар 32 зүйл заалтыг манайх мөрдлөг болгон хангаж ажиллаж битүүмжилсэн багийг үүсгэх эрхээ авсан байгаа. Битүүмжилсэн баг үүсээд анхны рейс явсан. Бид тухайн үед хүмүүстээ архи, дарсны асуудал байхгүй шүү гэж заавар зөвлөгөөг өгч байсан. 3 сайдын хамтарсан тушаалаар Цагаан хад суурьшлын бүсийг архигүй бүс болгочихсон байсан. Хууль хяналтын байгууллага шалган нэвтрүүлэхтэй болчихсон, Цагаан хадыг бүсчлээд цагдаа, цэргийн хамгаалалтад авчихсан байсан үе. Архи, дарсны асуудал байхгүй талаар бид бас давхар хэлсэн. Хэрэг болох үед ямар нэг ажил явагдаагүй, хувиараа хүлээгээд амралтын байдалтай байж байсан. Хуваариар бол 14 хоногтоо 1 гаргадаг байсан. Дараагийн хувиараа хүлээх хооронд энэ асуудал болсон. Манай хоёр жолооч талийгаач болон Б.Б********** аль аль нь ажилдаа сайн. Хувийн харилцааны хувьд энэ хоёр таарамжгүй харилцаа байгаагүй. Манайхан ерөнхийдөө хоорондоо тусархуу ингээд ажил төрлөө хийгээд явдаг. Бүгд үндсэн ажилчид. Б.Б********** 2014 оноос хойш надтай цуг ажиллаж байгаа. Талийгаач С.М******** 2017 оноос хойш надтай цуг ажиллаж байгаа. Талийгаач зан байдлын хувьд жаахан уух дуртай, уугаад зан авир муутай тийм хүн байсан, ажил төрлийн хувьд маш сайн ажилладаг байсан, 2018 онд шилдэг ажилтнаар шалгарч байсан. Б.Б**********ын хувьд төлөв даруу, архи, дарс хэрэглэдэггүй, хариуцсан ажилдаа маш хариуцлагатай хүн. Хүн амьтантай хэл ам хийж, хэрүүл зодоон хийж байсан тохиолдол байхгүй. Таалийгаачийн оршуулгын зардалд 7.830.650 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг, нийт 17.830.650 төгрөг төлсөн гэсэн тооцоог манай ажилчид гаргаж өгсөн. Би тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг, өөрийн эрх хэмжээний хүрээнд таалийгаачийн унаж авсан тээврийн хэрэгсэл болох 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр албан бичгийг хийж өгсөн. Тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсанаа бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч А.О бичгээр гаргасан дүгнэлтдээ:

Тухайн хэрэг ажлын байранд архидан согтууруулах зүйл хэтрүүлсэн. Таалийгаач М болон дүү Б хоёр хэрүүл маргаан хийж, дүүг нь цус алдаж байгаа гэж ах Буянтад хэлсэн байна. Таалийгаач М************* энэ үйлдлийг хийсэн гэж сонссон Буянт гэдэг хүн таалийгаач М*************тэй маргалдсан байна. Буянт гэдэг хүн өөрийгөө хамгаалж цохьсон явдал байна. Иргэний төлөөлөл миний хувьд хүн амины хэргийн шүүх хуралд оролцож байна. Буянт хүн ална гэж бодоогүй юм шиг байна. Энэхүү үйлдэл нь санамсаргүй байдал гэж бодож байна. Гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-16 дахь тал/,

 

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

-Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27-32, 33, 35-42 дахь тал/

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-49 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т*****ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66, 69 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-75, 120 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батаагийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73, 112-113 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пунцагдоржийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87, 122 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батболдын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батчулууны өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямдоржийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Золтонгийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 124 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батдэлгэрийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мөнхбатын дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118, 142-145 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунаагийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтанжолоогийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Лхагважаргалын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 157-161 дэх тал/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169-177 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өрийн 336 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3480 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 198-200 дахь тал/,

 

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 744 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дахь тал/,

 

-Шинжээчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б**********ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б**********ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг 36-37 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.Б**********ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 40-47 дахь тал/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т*****ийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 50-55, 106-107 дахь тал/,

 

-Иргэний хариуцагч “Д******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дотоод журам, хохиролтой холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 58-69 дэх тал/,

 

-Б.Б**********ын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохиролтой холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 76, 77, 78 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.Б********** нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 46 минутын орчим Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Д******” ХХК-ийн “С” блок 50 дугаар битүүмжилсэн багийн байрны коридорт амь хохирогч С.М********гийн өөрийн төрсөн дүү болох Б.Батдэлгэрийг хутгалсан /хатгасан/ хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч С.М********г хоолой руу нь түлхэж, зүүн гараараа нэг удаа шанаа руу нь цохисны улмаас хохирогч пялтан шалан дээр ар дагзаараа унаж амь насыг нь хохироосон буюу Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн  2-16 дахь  тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т*****ийн өгсөн “...Би талийгаач С.М********гийн эхнэр нь байгаа юм. Би талийгаач С.М********тэй гэрлэлтээ 2003 онд батлуулсан. Бид дундаасаа 4-н хүүхэдтэй. Одоо том нь 22 настай бага нь 8 настай...Талийгаачийн ах дүү нар нь Мийгаа гэж дууддаг. Харин ажлынхан нь Жижгээ гэж дууддаг... Талийгаач С.М******** нь 1978 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Тус сумын 10-н жилийн сургуульд элсэн орж суралцаад 6 дугаар анги төгссөн байдаг. 2011 оноос Шивээ хүрэн боомт дээр нүүрс тээврийн жолоочоор 2014 он хүртэл ажилласан. 2017 оноос одоог хүртэл "Д******" ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна. Талийгаач нь зан байдлын хувьд уурласан үедээ түргэн зантай, уурласан ч эргээд уур нь хурдан гардаг. Хүнд тусархуу дандаа л хүнд энд тэнд туслах юм бол тусалж байдаг хүн байсан. Ажлынхан дундаа Жижгээ гэдэг нэрээрээ нэр хүндтэй байсан...Би талийгаач С.М********тэй нас бардаг өдрийнх нь 13 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Тэгээд 16-н цаг өнгөрч байхад талийгаачийг өнгөрсөн талаар хэлсэн. Надтай утсаар ярихдаа хадлан тариа болон одоо миний бирж гарчих юм бол мөд очиж чадахгүй би эндээ мөнгө явуулна хүүтэйгээ хадлангаа аваарай. Би очиж амжихгүй чи наагуураа ажлаа амжуулаарай гэж хэлж захиж байсан. Талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тэгээд халуунд хамаагүй уугаарай наад зүрх энэ тэр чинь өвдөх вий гэж хэлээд одоо унтаж амраарай гээд утсаа тасалсан. Урд шөнө нь архи уусан байсан тэгэхдээ цаг гаруй ярьсан тэгээд бас л хадлан энэ тэрээ ярьсан. Би энд ажилтай та нараасаа хол байх хэцүү юм аа гээд уйлаад байсан. Би энэ газарт хүмүүсийн эвийг олох ямар хэцүү гэдгийг мэдэх үү ууж идэхээр идлээ гээд уухгүй болохоор уусангүй гээл уйлаад байсан. Чи хүнтэй маргалдсан юм уу гэсэн чинь юу ч хэлээгүй. Өмнө нь хүнтэй маргахаараа хэлдэг байсан юм. Тэгэхээр одоо битгий уйлаа нүд чинь хавдчихна гэж хэлээд одоо унтаж амар гээд утсаа салгасан... Талийгаач С.М********гийн зүрх нь жаахан өвдөөд байдаг. Олон жил тээвэрт яваад нуруу бөөр нь жаахан өвддөг болсон. Тэгээд уламжлалын эмнэлэгт хэвтээд тэгээд сүүлийн үед өвдөхөө больчихсон байсан...Талийгаач 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт "Д******" ХХК-ийн нүүрс тээврийн жолоочоор ажиллахаар ирсэн...Би гомдолтой байна. Манай гэр бүлийн бүхий л амьдралыг залгаж явдаг амьдралын эх үүсгэвэр байсан. Энэ хүний хүчинд оюутан хүүхдүүдээ сургуулийг нь төгсгөсөн. Би компани удирдлагуудад бас их гомдолтой байна. Яагаад ажилчдадаа хараа хяналт тавьдаггүй юм бэ? Талийгаачийг өнгөрөөд цагдаа ирчихээд байхад хажууд нь байсан дүүд нь хэлж болоогүй юм бэ? Одоо миний амьдралд тэнгэр нураад ирэх шиг болж байна олоод ирсэн мөнгийг нь зохицуулаад сууж байсан цаашид яаж гэр бүлээ толгойлж явах учраа олохгүй байна...Би өнөөдөр л дүүгээсээ мэдлээ. Агаа унтаж байсан чинь хутгалуулсан гээд байгаа залуу нь тэрүүгээр агсан тавиад байсан чинь агааг унтуулахгүй гээд хутгалсан гэсэн. Тэгсэн чинь тэр хутгалуулсан хүн нь ахдаа хэлээд ах нь ирээд нэг цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр 64-66 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн “...Би DFO нэртэй нүүрс тээврийн компанид жолоочоор ажилд ороод 2 жил орчим болж байна. Компаниас гаргасан 50 дугаартай нүүрс тээврийн задгай тэвштэй битүүмжилсэн баг буюу бөмбөлөг нь 12 жолоочтой тусдаа тусгаарлах байранд өрөөндөө 1-ээрээ амьдардаг юм. Миний нойр булчирхай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөөнөөс хойш өвдөөд байгаа тул эмчид үзүүлээд тариа хийлгээд өрөөндөө ганцаараа амарч байсан. Манай бөмбөлгийн жолооч нар өчигдөр орой 18 цаг өнгөрч байх үед байх гэж бодож байна архи ууж эхэлж байгаа бололтой өрөөндөө шуугилдаад эхэлсэн бие өвдөөд байсан болохоор би очиж чадаагүй унтаад өгсөн. Өглөө 10 цагийн үед сэрэхэд манай хэд дахиад ууж байгаа бололтой гитар тоглоод дуулцгааж байсан тэгэхэд нь би босож бие засчихаад буцах замаараа тэд нарыг дуулаад сууж байсан Батсүрэнгийн өрөөнд ороход Нямдорж ах гитар тоглоод сууж байсан тэгэхэд нь би тухайн өрөө рүү оролгүй шууд өөрийн өрөө рүү явсан. Амрах байранд хэвтэж байхад үдээс хойшхон байх хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна гитар тоглож дуулахаа болиод удалгүй хоорондоо маргалдаад байгаа чимээ гарсан тэгэхээр нь босоод өөрийн өрөөнөөс гарч Батсүрэнгийн өрөөнд очиход тухайн өрөөнд зодоон болсон бололтой шалан дээр нь цус болчихсон Батдэлгэр гэх хүний хөл гар нь цус болчихсон байсан Батсүрэнтэй маргалдаад зогсож байсан тэгэхээр нь би хоорондоо зодолдсон юм байна гэж ойлгоод ууж идэж чадахгүй хаашаа юм гэж хэлээд Батдэлгэрийг аваад тухайн өрөөнөөс гарсан. Батдэлгэрийг аваад халуун усны өрөөнд авч ороод усанд оруулахад хонго хэсгээс нь цус гарсан байсан. Батдэлгэрийн цусыг угааж байхад ах нь болох Буянт, Мөнхбат, Нямдорж ах нарын хамт гаднаас орж ирээд юу болсон юм гээд Батдэлгэрийн дотуур хувцасыг сөхөж харахад 1 см гаран байсан байх юмаар хатгасан бололтой шарх гарсан байсан тухайн үед л анх харсан. Батдэлгэрийн шархнаас гарсан цусыг угааж байхад Буянт болон Мөнхбат ах нар гараад явчихсан Нямдорж ах үлдсэн байсан тэгэхээр нь Нямдорж ахад хандан та нүүрийг нь угаагаад цэвэрлээд өгөө би дотогшоо орлоо гэж хэлээд гарсан учир нь миний бие өвдөөд байсан юм. Намайг амрах байр луу ороход Буянт амрах байрны үүд хэсэгт өөрийн өрөөний үүдэнд зогсож байсан тэгээд хажуугаар нь зөрөөд цааш явахад М************* гэх манай жолооч амрах байранд Батсүрэнгийн өрөөний үүдэнд байсан байх коридорын шалан дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан хажууд нь Батсүрэн, Мөнх-Эрдэнэ, Мөнхбат нар байсан өөр хүн байсан эсэхийг сайн санахгүй байна. Намайг очиход тэнд байсан хүмүүс наадах чинь ухаан алдчихсан байна ухаан орохгүй байна гээд Батсүрэн хиймэл амьсгал хийгээд тэнд сандралдаад байсан тэгэхэд нь Мөнхбат ахаас юу болсон талаар асуухад Буянт М*************г нэг цохисон гэж хэлсэн тэгээд бие өвдөөд байсан тул өрөөндөө ороод байж байтал эмнэлэг ирээд араас нь цагдаа ирсэн. Эмнэлэг ирэхэд М*************г нас барсан талаар нь мэдсэн өмнө нь цохиулаад ухаан алдсан юм байна л гэж бодож байсан юм...Батдэлгэр нь архи ихээр хэрэглэсэн бололтой бараг тасарчихсан байсан гэхдээ цусыг нь цэвэрлэх гээд авч явж байхад өөрөө намайг дагаад алхаж байсан...Амь хохирогч Батдэлгэртэй маргалдсан гэж байсан өөр хүнтэй маргалдаж муудалцсан талаар нь мэдэхгүй байна би хамт байгаагүй...Буянт гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй төлөв даруу хүн байгаа юм. Батдэлгэр нь хүнтэй маргаад байдаггүй л хүн байсан өнөөдөр ямар учраас маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Амь хохирогч хүнд тусархуу хүн байсан би өөрөө архи ууж чаддаггүй тул хамт байгаа хүмүүстэйгээ харьцаад байдаггүй өрөөндөө л байж байдаг юм. Амь хохирогч өмнө нь архи уугаад хутга барьж далдагнаад байсан гэж Мөнхбат ах хэлж байсан. Амь хохирогчийг бид нар жижгээ гэж хочилж дууддаг юм...Батсүрэн гэх хүнтэй маргалдаад хутга гаргаж ирсэн гэж сонссон дээр нь надтай машины кондишноос болж маргалдаж байсан тэгээд өглөө нь зүгээр болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн “...Би "Д****** ХХК"-д 2016 оноос хойш одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. Манай бөмбөлгийн номер нь 50 дугаартай манай 50-р бөмбөлөгт 12 жолооч байдаг. Манай бөмбөлөг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-руу богинын тээвэрт явсан. Өчигдөр буюу 2022 оны 06 сарын 22-ны өдөр амралтын байрандаа амарч байхад манай бөмбөлгийн жолооч нар хонь авч идье, амжилттай явснаа тэмдэглэе гэж хоорондоо ярьцгаасан тэгээд талийгаач М*************, Батдэлгэр хоёр хотоос карго ирсэн гээд цугтаа гараад 2 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авчираад нэг шилийг нь ууж дуусаад 2 дахь шил архи талдаа орж байхад менежер 2 /нэрийг нь мэдэхгүй шинээр ирсэн/ орж ирээд архи ууж болохгүй гээд тал шил архийг хоосон архины шилтэй бариад аваад гарсан тэгээд бүгд амарцгаасан. Өнөөдөр өглөө буюу 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын үед сэрэхэд хоол ид гэж намайг Батсүрэн дуудаад тэгээд Батдэлгэрийн өрөөнд орсон тэгтэл 1 шил 0,75 литрийн Соёрхол архи задалчихсан Батдэлгэр, Батаа, Батболд, талийгаач М*************, Батсүрэн, Батдэлгэр нар байсан тэгээд араас Золтон, Нямдорж, Пунцагдорж, Мөнхбат нар орж ирээд хоол идсэн. Би тэгээд бие нь өвдөөд орж ирж чадаагүй Бат-Эрдэнэд хоол хүргэж өгөөд буцаж ороод 3 шил орчим Соёрхол нэртэй 0,75 литрийн архи уусан тухайн архийг Батдэлгэр машинаасаа авч ирээд уугаад байсан найздаа захисан гээд тухайн үед Мөнхбат, Бат-Эрдэнэ, Буянт гурав уугаагүй бусад 9 жолооч уусан. Тэгээд Батдэлгэр нилээн согтоод Золтон, Батсүрэн, талийгаач М************* болон надад ер нь бүгдэд нь агсан тавьж эхэлсэн. Тэгээд эхлэл нь болохоор миний ах Буянттай муудаж миний ахыг дарамталсан гэж Золтон ахад агсам тавиад байхаар нь би өөрөөсөө хорин насаар ах Аав шигээ хүнд агсам тавилаа гээд загнатал чамд хамаагүй чи ч гэсэн юу гээд томроод байгаа юм гээд агсам тавьж зандарсан тэгээд агсам тавиад байхаар нь би гараад явчихсан. Тэгээд өрөөндөө ороод байж байтал Батдэлгэрийн дуу хадаад агсам тавиад байсан тэгээд гараад хартал Батсүрэнтэй муудалцаад барилцаад авсан байсан тэгээд манайхан салгаж байсан тэр үед талийгаач М************* өрөөндөө унтаж байсан миний өөдөөс харсан өрөө учраас надад харагдсан. Тэгээд би Батдэлгэрийг ахыг нь дуудаж өг согтчихсон байна гэж хэлсэн тэр үед ах нь болох Буянт машиндаа байсан тэгээд бөмбөлгийн ахлагч Мөнхбат очиж дуудсан. Батдэлгэрийн өрөөнд Батсүрэн тэр хоёрын маргааныг салгаад байж байтал талийгаач нойр нь сэрсэн бололтой ороод ирсэн тэгээд шууд Батдэлгэрт хандан яагаад агсам тавиад байгаа юм гэж хэлтэл Батдэлгэр талийгаачийг чамайг ч гэсэн ална шүү гээд хаалга руу түлхсэн тэгтэл талийгаач шууд цаашаа яваад эргээд ороод ирсэн тэгээд шууд Батдэлгэр лүү гүйж очоод гуяны тэр хавь руу нь юмаар хатгах шиг болсон тэгээд талийгаачийг шууд өрөө рүү нь манайхан аваад орсон /яг хэн нь авч орсныг мэдээгүй/ тэгтэл Батдэлгэр намайг шаачлаа гээд орилсон тэгтэл зүүн талын гуяыг нь дагаад цус урссан тухайн үед шорттой байсан. Тэгээд бас дийлдэхгүй байгаад байсан тэгээд хатгуулсных нь дараа ах Буянтыг нь дуудах гээд Нямдорж ах дуудах гэж гараад Мөнхбат руу утсаар хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд би байрнаасаа гарах санаатай үүд рүү явж байхад Буянт гаднаас Батдэлгэр хаана байна гээд надтай коридорт зөрсөн тэгээд үүдний тэр хавьд явж байтал Мөнхбатын "Буянтаа болиоч ээ" гэсэн дуу чангаар гарсан тэгээд би буцаад эргэтэл талийгаач өрөөнийхөө үүдэнд хэвтчихсэн Мөнхбат, Буянт хоёр хажууд нь зогсож байсан тэгээд яачив гэтэл Мөнхбат надад Буянт цохиод унагачихлаа гэсэн тэгэхэд Буянтын гарт юм харагдаагүй гараараа цохисон байх Мөнхбат нэг удаа гараараа цохисон гэж байсан. Тэгээд Мөнхбат, Батболд, бид гурав сэргээх гэж спирт үнэртүүлж, гар хөлийг нь базаж, амаараа бид 3 амьсгал өгсөн тэгээд цээж нь дээр нь дарсан тухайн үед ухаан алдчихсан гэж л бодсон тэгэхэд хажууд Батсүрэн ирчихсэн үхчихсэн юм биш үү гээд байсан. Тэгээд би Буянтаа чи хүн алчихлаа гээд коридорт орилсон. Тухайн үед Буянт коридорт өрөөнийхөө үүдэнд дуу нь ч гарахгүй зогсоод байсан. Тэгээд эмнэлэг Мөнхбат дуудсан...архи уугаагүй машиндаа байсан. Дүүгээ ав гэж дуудагдаж ирсэн...Архи ууж байсан талийгаачийн хажууд өрөө рүү явж байсан. Дүүгээ авах санаатай явж байхад нь замдаа талийгаачтай тараад үгийн зөрүүгүй цохисон юм шиг байна лээ. Миний бодлоор Бөмбөлгийн ахлах Мөнхбат машин дээр нь очиж Буянтыг дуудахдаа дүү чинь агсам тавиад талийгаач М*************д хутгалуулчихлаа гэж хэлсэн байх, хэлээгүй байсан бол Буянт орж ирээд дүүг хэн хутгалсан гээд асуух байсан байх шууд цохисныг бодоход мэдэж байсан байх...зайтай байрны холр буланд байдаг. Талийгаачийн өрөөний №4, манай өрөөнийх №C3, Батдэлгэрийн №С 12 дугаартай. Талийгаач М*************, Батдэлгэр хоёр хоорондоо харьцаа сайтай найзууд байсан. Хоорондоо өс хонзонгийн зүйл байхгүй байх, архи уугаад л муудсан байх...2022 оны 04 сарын 10 гараад Батсүрэн талийгаач М*************тэй муудаад талийгаач хутга шөвгөндөө тулсан гэж бөмбөлгийн дарга билүү ямар ч байсан манай жолооч нарын дунд яригдаж байсан. Өөр хэрэлдэж муудалцсан зүйл байгаагүй...Намайг нэг удаа гараараа нүүр лүү цохисон. Золтон ахын шанаа хэсэгт нэг цохисон. Батцэрэнг цохисон байх хоорондоо зууралдсан байсан. Батааг цохих шиг болсон...Гуя руу нь нэг юмаар хатгасан, тэр өрөөнд шалан дээр нэг хугархай Сэрээ байсан, өөр мэсний төрлийн зүйл харагдаагүй. Шанаа нь жижиг хавдартай юм шиг харагдсан өөр зүйл анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пунцагдоржийн өгсөн “...Би "Д****** ХХК"-д 2019 оноос хойш одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. Манай компанийн 12 жолооч нийлээд нэг бөмбөлөг болдог номер нь 50 дугаартай. Манай бөмбөлөг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-руу богинын тээвэрт нүүрс хилээр гаргасан. Манай жолооч нар байрладаг байрны тог 2022 оны 06 сарын 22-ны өдөр бүтэн шахуу тог тасарсан тэгээд 22 цагийн үед Батцэрэн, талийгаач М*************, Батаа, Мөнх-Эрдэнэ, Батболд, Батдэлгэр нар намайг өрөөнд ороод ир нэг шил архи ууя гэсэн тэгээд ороод сууж байтал менежер /шинээр ирсэн нэрийг нь мэдэхгүй байна/ цонхоор зураг авчихаад цонхоор гар гэсэн тэгээд би өрөөндөө ороод хэвтээд өгсөн тэгтэл менежер орж ирээд нэг хоосон шил, нэг тал архийг хураагаад аваад явсан гэсэн тэгээд би утсаа цэнэглэнгээ машиндаа очиж унтсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 06 сарын 23-ны өглөө 07 цагт босоод машины тормоз янзалж байгаад 11 цагийн үед өрөөндөө ортол Батдэлгэр өөрийнхөө өрөөнд будаатай хуурга хийж байсан тэгээд намайг хоол унд ид гэсэн тэгээд ортол өчигдөр оройны хэд нэг шил архи уугаад сууж байсан тэгээд хоол болох хооронд 2 татсан. Соёрхол нэртэй 0,75 литрийн нэг шил архи ууж байсан. Тэгээд би өөрийнхөө өрөөнд ороод байж байтал Батдэлгэр, талийгаач хоёр хоорондоо коридорт маргалдаад байсан тэгээд би гараад тэр хоёрыг салгаад Батдэлгэрийг өрөө рүү нь оруулаад талийгаачийг өрөөндөө орж амар гээд амраасан. Би тэгээд машиндаа очоод машинаа янзалж байгаад гадаа халаад байхаар нь машиндаа ороод унтаад өгсөн. Тэгээд байж байтал 15 цагийн үед Бат-Эрдэнэ кабинд орж ирээд ахаа болохоо байлаа нэгийгээ цохичихлоо гэсэн тэгээд би очиход цагдаа ирчихсэн байсан...Буянт, М*************г цохичихлоо. Наад хэд нь сэгсрээд байсан тэгээд би сандраад танд хэлж байна гэсэн. Тухайн үед машин дээрээ Золтон ах, Нямка ах хоёр тухайн үед ирчихсэн байсан...Манай жолооч нарын яриагаар Буянтын төрсөн дүү Батдэлгэрийг талийгаач М************* хутга юм уу сэрээгээр бөгс рүү нь хатгасан тэгээд Буянтад Нямдорж ах, Мөнхбат ах хоёр ирж хэлсэн юм шиг байна лээ тэрнээс болоод цохисон байх...Буянт бусадтайгаа харьцаа сайтай хүнтэй мууддаггүй дуу цөөтэй хүн...Муудах зүйл бараг гардаггүй. Талийгаач 2022 оны 04 сарын сүүлээр Батцэрэнтэй муудалцаад юунаас болсныг мэдэхгүй байна/ коридорт гараад ирчихсэн талийгаач гартаа хүрэн иштэй тонгорог барьчихсан Батцэрэн зугтаах шинжтэй байсан тэгээд Мөнхбат ах бид хоёр очиж салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 86-87-р тал/7.Гэрч Ш.Батболдын “...Би “Д****** ХХК-д 2010 оноос хойш одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. Намайг 2022 оны 06 сарын 23-ны өглөө өрөөндөө амарч байхад Мөнх-Эрдэнэ над руу залгаад хоол ид гээд дуудсан тэгээд Батдэлгэрийн өрөөнд орж хоол идэхээр орсон тэгэхэд талийгаач М*************, Мөнх-эрдэнэ, Батдэлгэр, Батаа, Батсүрэн нар нь талаасаа нэг шил 0,75 литрийн Соёрхол архи задалж уусан бололтой нөгөө архи нь доошоо орчихсон байсан. Би хоол идээд архинаас нь уусан тэр архи нь дуусаад Талийгаач М************* Батаад хандан Батдэлгэрийн машины кабинд архи байгаа аваад ир гэсэн тэгээд 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авчирч уусан тэгээд жоохон завсарлаад Батсүрэнгийн өрөөнд цуглаад Нямдорж ах явж Батдэлгэрийн кабинаас 0,75 литрийн Соёрхол архи авчирч уусан тэгээд гитар тоглоод дуулж хуурдаад сууж байтал гаднаас Золтон орж ирсэн тэгтэл Батдэлгэр Золтон руу миний ахыг дарамталсан гээд агсарсан тэгээд бид нар Батдэлгэрийг Аав шигээ хүнийг болиоч гэсэн тэгтэл Батдэлгэр хүн болгон руу агсрах шинжтэй дайраад байсан. Тэгтэл хажуу өрөөнд талийгаач хэвтэж байсан тэгээд хана гараараа нүдээд хананы цаанаас чимээгүй бай гэсэн тэгээд чимээгүй болохгүй хоорондоо Батдэлгэр Батсүрэн хоёр ноцолдоод Мөнх-Эрдэнэ салгаад байж байтал гаднаас талийгаач гэнэт ороод ирсэн тэгтэл Батдэлгэр талийгаачийг түлхээд гаргачихсан тэгтэл талийгаач цаашаа явж өрөө рүүгээ орж ирэх шиг л болсон шууд орж ирээд Батдэлгэр лүү огцом дайрсан тэгтэл Мөнх-Эрдэнэ талийгаач М*************г түлхээд гаргасан тэгтэл Батдэлгэрийн гуянаас цус гоожоод Батдэлгэр тэгэхэд намайг шаачихсан байна ш дээ гээд орилсон тэр үед Бат-Эрдэнэ гаднаас орж ирээд Батдэлгэрийг тайвшруулж байгаад угаалгын өрөө рүү цусыг нь цэвэрлэхээр дагуулж явсан тэгээд Батсүрэн өрөөгөө цэвэрлээд үлдсэн хүмүүс өрөөндөө орох ороод машин руугаа явах нь яваад тарцгаасан тэр үед Мөнхбат Батдэлгэрийн төрсөн ах Буянтыг дуудсан юм байна лээ тэгээд Буянтыг орж ирснийг би мэдээгүй өрөөндөө байж байтал гэнэт тас хийсэн дуу коридорт гарсан тэгээд гартал Мөнхбат гүйж ирж Буянтыг түлхээд цааш нь явуулсан талийгаач тэр үед дээшээ хараад коридорт хэвтэж байсан тэгээд цээжин дээр нь дараад аманд нь амаараа амьсгал Мөнхбат, Батсүрэн, бас би өгсөн тэгээд талийгаачийг орон дээр нь гаргасан тэгээд ямар ч нэмэр байхгүй өнгөрчихлөө цагдаа эмч дуудая гэж нэг нь хэлсэн. Тэгээд эмч ирсэн...Мөнхбат Буянтад очиж хэлэхдээ дүү Батдэлгэрийг чинь хутгалчихлаа гэж хэлсэн юм байна лээ. Дүүгээ өмөөрөөд цохисон байх Мөнхбат хэлэхдээ талийгаачийг нэг удаа эрүү хэсэг рүү нь Буянт цохисон гэж ярьж байсан... Гэмтэл учрахаар юм болоогүй. Батсүрэн, Золтон, Мөнх-Эрдэнэ нарыг салгах гээд очихоор цохиод байсан. Батдэлгэрийн бөгс хэсэгт талийгаач л нэг юмаар хатгасан... хараагүй болохоор мэдэхгүй байна. Дараа нь миний өрөөний гадна огт харагдаагүй хугархай Сэрээ байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пунцагдоржийн 2022.06.29-ний өдөр дахин өгсөн “...Намайг бага байхад өвчин ороогоод байсан болохоор дууддаг нэрийг маань Шатар гээд тэгээд Шатраа гэж дууддаг юм. Тэрнээс миний паспортын нэр бол Пунцагдорж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батболдын өгсөн “...Би “Д****** ХХК-д 2010 оноос хойш одоог хүртэл жолоочоор ажиллаж байна. Намайг 2022 оны 06 сарын 23-ны өглөө өрөөндөө амарч байхад Мөнх-Эрдэнэ над руу залгаад хоол ид гээд дуудсан тэгээд Батдэлгэрийн өрөөнд орж хоол идэхээр орсон тэгэхэд талийгаач М*************, Мөнх-эрдэнэ, Батдэлгэр, Батаа, Батсүрэн нар нь талаасаа нэг шил 0,75 литрийн Соёрхол архи задалж уусан бололтой нөгөө архи нь доошоо орчихсон байсан. Би хоол идээд архинаас нь уусан тэр архи нь дуусаад Талийгаач М************* Батаад хандан Батдэлгэрийн машины кабинд архи байгаа аваад ир гэсэн тэгээд 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авчирч уусан тэгээд жоохон завсарлаад Батсүрэнгийн өрөөнд цуглаад Нямдорж ах явж Батдэлгэрийн кабинаас 0,75 литрийн Соёрхол архи авчирч уусан тэгээд гитар тоглоод дуулж хуурдаад сууж байтал гаднаас Золтон орж ирсэн тэгтэл Батдэлгэр Золтон руу миний ахыг дарамталсан гээд агсарсан тэгээд бид нар Батдэлгэрийг Аав шигээ хүнийг болиоч гэсэн тэгтэл Батдэлгэр хүн болгон руу агсрах шинжтэй дайраад байсан. Тэгтэл хажуу өрөөнд талийгаач хэвтэж байсан тэгээд хана гараараа нүдээд хананы цаанаас чимээгүй бай гэсэн тэгээд чимээгүй болохгүй хоорондоо Батдэлгэр Батсүрэн хоёр ноцолдоод Мөнх-Эрдэнэ салгаад байж байтал гаднаас талийгаач гэнэт ороод ирсэн тэгтэл Батдэлгэр талийгаачийг түлхээд гаргачихсан тэгтэл талийгаач цаашаа явж өрөө рүүгээ орж ирэх шиг л болсон шууд орж ирээд Батдэлгэр лүү огцом дайрсан тэгтэл Мөнх-Эрдэнэ талийгаач М*************г түлхээд гаргасан тэгтэл Батдэлгэрийн гуянаас цус гоожоод Батдэлгэр тэгэхэд намайг шаачихсан байна ш дээ гээд орилсон тэр үед Бат-Эрдэнэ гаднаас орж ирээд Батдэлгэрийг тайвшруулж байгаад угаалгын өрөө рүү цусыг нь цэвэрлэхээр дагуулж явсан тэгээд Батсүрэн өрөөгөө цэвэрлээд үлдсэн хүмүүс өрөөндөө орох ороод машин руугаа явах нь яваад тарцгаасан тэр үед Мөнхбат Батдэлгэрийн төрсөн ах Буянтыг дуудсан юм байна лээ тэгээд Буянтыг орж ирснийг би мэдээгүй өрөөндөө байж байтал гэнэт тас хийсэн дуу коридорт гарсан тэгээд гартал Мөнхбат гүйж ирж Буянтыг түлхээд цааш нь явуулсан талийгаач тэр үед дээшээ хараад коридорт хэвтэж байсан тэгээд цээжин дээр нь дараад аманд нь амаараа амьсгал Мөнхбат, Батсүрэн, бас би өгсөн тэгээд талийгаачийг орон дээр нь гаргасан тэгээд ямар ч нэмэр байхгүй өнгөрчихлөө цагдаа эмч дуудая гэж нэг нь хэлсэн. Тэгээд эмч ирсэн...Мөнхбат Буянтад очиж хэлэхдээ дүү Батдэлгэрийг чинь хутгалчихлаа гэж хэлсэн юм байна лээ. Дүүгээ өмөөрөөд цохисон байх Мөнхбат хэлэхдээ талийгаачийг нэг удаа эрүү хэсэг рүү нь Буянт цохисон гэж ярьж байсан... Гэмтэл учрахаар юм болоогүй. Батсүрэн, Золтон, Мөнх-Эрдэнэ нарыг салгах гээд очихоор цохиод байсан. Батдэлгэрийн бөгс хэсэгт талийгаач л нэг юмаар хатгасан... хараагүй болохоор мэдэхгүй байна. Дараа нь миний өрөөний гадна огт харагдаагүй хугархай Сэрээ байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямдоржийн өгсөн “...Би DFO нэртэй нүүрс тээврийн компанид жолоочоор ажилд ороод 4 жил орчим болж байна. Компаниас гаргасан 50 дугаартай нүүрс тээврийн задгай тэвштэй битүүмжилсэн баг буюу бөмбөлөг нь надаас гадна 11 жолоочтой өрөөндөө нэг нэгээрээ амьдардаг. Миний өрөөний дугаар С7 дугаарын өрөө. 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед байран дээрээ байж байгаад хоолоо идчихээд машин руу явсан. Машины дугуй хагарсан байсан тул очиж задалж нөхсөн юм тухайн үед надтай Золтон хамт байсан. Намайг хоол идэж байхад манай бөмбөлгийн жолооч нар архи ууж байгаа бололтой шуугилдаад байсан би очоогүй шууд яваад өгсөн юм. Өглөө нь босоод Золтонгийн хамт өөрийн машины болон Золтонгийн машины дугуйг янзалж байгаад 12 цаг өнгөрөөд байх байранд очиход манай бөмбөлгийн жолооч нар архи ууж байсан тэгээд Мөнх-Эрдэнэ, Батсүрэн нар бид хоёрт хандаж та хоёр яагаад хамт олноосоо зайгаа бариад байгаа юм гэж хэлээд ороод ир гээд Батдэлгэрийн өрөөнд Золтон бид хоёрыг дуудаж оруулсан. Батдэлгэрийн өрөөнд ороод 10 орчим минут сууж байхад надад архи хундагалж өгсөн тэгэхэд нь би уугаагүй байж байгаад нүүр гараа угаахаар явсан. Нүүр гараа угаачихаад буцаад орж ирэхэд манай хэдэн жолооч нар Батдэлгэрийн өрөөнөөс гараад Батсүрэнгийн өрөөнд орчихсон байсан тэгэхэд би Батсүрэнгийн өрөөнд ороход манай хэд бөөнөөрөө байж байсан тэгээд намайг гитар тоглоод өгөөч гэсэн тул би Батсүрэнгийн гитарыг аваад тоглонгоо 3-н дуу дуулсан тэгэх үед Мөнх-Эрдэнэ архи аяглаж байгаад надад 2 удаа хийж өгсөн тэгэхэд нь би тухайн архийг уугаад дуу дуулсан. Дуулж байгаад тамхи татах гэхэд тамхи байхгүй байсан тухайн үед Батдэлгэр архи уучихсан нилээн согтуу бололтой хүн хүн рүү дайраад байсан. Би тухайн үед тамхи байхгүй байсан гал тамхи авах гээд өөрийн өрөө лүү явсан. Намайг өрөөндөө байж байхад хэн орилсон талаар мэдэхгүй байна хутгалчихлаа гээд орилсон тэгэхээр нь би сандраад гараад Батсүрэнгийн өрөөнд очиход Батдэлгэрийн гуянаас цус гарч байсан тэгээд юу болсон юм гэж асуухад Жижгээ гэж хочилж дууддаг М************* хутгалчихсан гэж хэлсэн тэгээд тэнд байсан хүмүүсээс нэг нь ахыг нь дууд хэж хэлсэн хэн хэлсэн талаар нь мэдэхгүй байна. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад Батдэлгэрийн төрсөн ах Буянт-д хэлэхээр гарсан. Тухайн үед Буянт машин дээрээ байсан юм. Буянт- д хэлэх гээд явж байхад баруун талаар Мөнхбат машинтай ирсэн тэгэхэд нь юу болсон талаар хэлээд хамт Буянтын дээр очиход Буянт машиндаа ганцаараа байсан тэгээд болсон зүйлийн талаар Мөнхбат Буянт-д хэлээд Буянтыг бид хоёр аваад буцаад байранд очоод халуун усан дээр очиход Бат-Эрдэнэ Батдэлгэр нар халуун усны өрөөнд байсан Батдэлгэр шүршүүрийн голын тасалгаанд дээрээсээ ус гоожуулаад өөрийгөө угааж байсан тухайн үедээ бандаажтай л байсан. Би халуун усны үүдэнд тамхи асаагаад зогсож байхад Буянт дүүдээ хандаж чамайг машиндаа унт гэж зөндөө хэлсэн биз дээ гээд уурлаад байсан тэгээд удалгүй Буянт Мөнхбат нар амрах байр луу явсан Бат-Эрдэнэ, Батдэлгэр бид гурав үлдэхэд Бат Эрдэнэ надад хандаж Батдэлгэрийг харж байгаарай гэж хэлээд амрах байр луу явсан. Би Батдэлгэрээс гайгүй юу миний дүү гэхэд гайгүй гэж хэлсэн тэгэхээр нь ах нь машин руу явлаа багаж дэлгээд тавьчихсан байгаа гэж хэлээд ганцааранг нь үлдээгээд машин руу явсан. Машин дээрээ очоод байж байхад Бат-Эрдэнэ над дээр ирээд М************* нас барчихлаа гэж хэлсэн ямар учиртай талаар асуухад юм хэлэлгүй яваад өгсөн удалгүй Мөнхбат миний утас руу залгаад та гурав хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед би машин дээрээ байхад хамт Золтон болон Пунцагдорж нар байсан юм. Амрах байранд бид гурав очиход цагдаа ирчихсэн М************* нас барчихсан юу болсон талаар асуухад хэн хэлсэн талаар мэдэхгүй байна ямар ч байсан бөөнөөрөө байсан тэр дундаас нэг нь Буянт М*************г нэг цохисон тэгээд газар унаад ухаан алдчихсан хиймэл амьсгал хийгээд болоогүй талаар хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Золтоны өгсөн “...Би DFO нэртэй нүүрс тээврийн компанид 2017 оноос хойш нүүрс тээврийн авто машиний жолоочоор ажиллаж байна. Компаниас гаргасан 50 дугаартай нүүрс тээврийн задгай тэвштэй битүүмжилсэн баг буюу бөмбөлөг нь надаас гадна 11 жолоочтой өрөөндөө нэг нэгээрээ амьдардаг. Миний өрөөний дугаар С-5 дугаартай өрөө. 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой тог тасарсан тул Нямдоржийн хамт машин руу очиж юм хийж байгаад унтаад өгсөн. 23-ны өглөө босоод Нямдорж бид хоёр өөр өөрсдийн машиныг нийлээд 2 дугуйг янзлаад 12 цаг өнгөрч байхад хоол идэхээр Нямдоржийн хамт амрах байрлаа орсон. Амрах байр луу ороход Батсүрэн намайг сугдаж аваад хамт олонтойгоо байсангүй жожигроод гээд Батдэлгэрийн өрөө лүү дагуулаад орсон тэгэхэд Батболд архи аяглаж байсан тэгээд надад хийж өгөхөд нь багахан уусан тэгээд байж байхад Батдэлгэр архи уугаад нилээн согтчихсон хүн хүн рүү дайраад байсан тэгэхээр нь би болиулах гэхэд над руу уурлаад дайраад байхаар нь миний үгэнд орохгүй юм байна гэж бодоод тэндээс гараад машин руугаа явсан. Машин дээр очоод дугуй янзлаад байж байхад Нямдорж ирээд М************* Батдэлгэрийг юмаар хатгачихсан юм шиг байна гэхээр нь хаана юугаар хатгасан талаар нь асуухад мэдэхгүй гуянаас нь цус урсаж байсан гэж хэлсэн. Тухайн үед Нямдорж жижиг машинд суугаад явсан хэн хэн байсан талаар нь мэдээгүй. Би машин дээрээ үлдсэн байж байхад Нямдорж машин дээрээ ирчихсэн байсан тухайн үед Пунцагдорж бас машин дээрээ юм хийж байсан юм шиг байсан тэгээ л Нямдорж надтай уулзаад цагдаа ирчихсэн бид гурвыг дуудаж байна гэж М************* нас барчихсан байна гэж хэлсэн. Ямар учиртай талаар Нямдоржоос асуухад талийгаачийг Буянт цохисон гэж байна хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Батдэлгэрийг өмөөрөөд төрсөн ах Буянт нь цохисон юм байна гэж ойлгосон өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батсүрэнгийн өгсөн “...Би DFO нэртэй нүүрс тээврийн компанид 2017 оноос хойш нүүрс тээврийн авто машиний жолоочоор ажиллаж байна. Компаниас гаргасан 50 дугаартай нүүрс тээврийн задгай тэвштэй битүүмжилсэн байг буюу бөмбөлөг нь надаас гадна 11 жолоочтой өрөөндөө нэг нэгээрээ амьдардаг. Миний өрөөний дугаар С-2 дугаартай өрөө. 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед байх М************* Батдэлгэр нар бид нарт хандаж Соёрхол архи байгаа зарна гэж хэлсэн тэгээд М************* яваад 2 шил 0,75 литр Соёрхол архи авч ирээд миний өрөөнд Батболд, Пунцагдорж, М*************, Батаа, Батдэлгэр бид нар уусан. Нэг шил архи уугаад дуусаад нөгөө шилтэй архийг задлаад сууж байхад гаднаас менежер орж ирээд архи хурааж аваад явсан учир бид нар унтсан. Өглөө 09 цагийн үед босоод Батаа ахын өрөөнд ороход цай чанаагүй байсан тэгээд Батдэлгэрээс 1 шил 0,75 литр Соёрхол архи авч ирсэн тэгээд тухайн архийг Батдэлгэр, Мөнх-Эрдэнэ, Батаа бид дөрөв хувааж уугаад хоол идсэн. Тухайн өрөөнөөс гараад миний өрөөнд ороход М************* нэг шил архи авч ирсэн. Тэрийг нь Буянт, Мөнхбат, Бат-Эрдэнэ нараас бусад нь байсан болохоор хувааж уусан М************* жоохон ууж байгаад өрөө лүүгээ ороод амарсан. Архи ууж байхад Батдэлгэр согтчихоод Золтон ахтай маргаад эхэлсэн тэгэхэд Мөнх-Эрдэнэ болиулах гэхэд бас дайраад байсан тэгэхээр нь би очоод болиулах гэхэд над руу дайраад байсан тэгэхээр нь би хаячихаад амрах байрнаас гараад зогсож байхад хутгалчихлаа гээд орилоод байсан тэгэхээр нь би сандраад өрөөндөө гүйж ороход шалан дээр цус болчихсон Батдэлгэрийн гуяыг дагаад цус гарчихсан миний ор хүртэл цус болчихсон байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ намайг өрөөгөө цэвэрлээрэй гэж хэлсэн тул өрөөнд байх цусыг цэвэрлээд байж байхад Мөнх-Эрдэнэ Буянтаа яаж байгаа юм бэ хүн цохичихлоо гэх чимээ гарсан тул өрөөнөөс гарахад миний өрөөний хаалганы хажууд М************* дээш харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан тэгээд бид нар хиймэл амьсгал хийгээд ухаан ороогүй учир эмнэлэг дуудаад Мөнх-Эрдэнэ, Мөнхбат ах нар М*************г өрөөнд нь өргөж оруулж орон дээр нь хэвтүүлсэн удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батсүрэнгийн 2022.06.29-ний өдөр дахин өгсөн “...Намайг хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. Би талийгаач С.М********тэй өмнө нь 2022 оны 05 дугаар сарын эхээр маргалдсан тэр үед талийгаач над руу хутга бариад дайрч байсан удаа бол байгаа тэрнээс намайг хутгалсан зүйл байхгүй...тухайн үед Батдэлгэр нь хүнтэй маргалдах үед салгасан юм аа. Тэр үед үүссэн байхаа тэрнээс намайг хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй...Бид нар Пунцагдоржийг Шатраа гэж дууддаг...Өрөөнд камер байхгүй харин коридорт 2 камер байдаг...Хэрэг гарахын урд өдөр нь урд талын байранд гал гараад тог мааслаад тасарчихсан байсан юм. Тухайн үед ч тог ирээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батаагийн өгсөн “...2022 оны 06 сарын 22 -ны өдөр би том машинаа угааж байхад над дээр Мөнх-Эрдэнэ, Мөнхбат хоёр жижиг тэрэгтэй ирээд Бат-Эрдэнийн бие өвдөөд байна гээд менежер дээр очиж эмч дуудаж өгөөд Бат-эрдэнэ намайг жижиг машинаа угааж өгөөч гэж гуйхаар нь машиныг нь угааж өгсөн машин угааж дуусаад орж ирээд Бат эрдэнэ-д шөл хийж өгчөөд Батсүрэнгийн өрөөнд очсон чинь архи задалцан уугаад байж байсан. Батдэлгэр, Мөнх-Эрдэнэ, М*************, Батсүрэн Болдбаатар, Пунцагдорж надтай нийлээд 7 хүн Монфорд компанийн тусгаарлалтын байранд 2 шил соёрхол нэртэй архи авсан байсан манай жолооч нарын ууж байсан архинаас 1 шилийг нь хамт суугаад ууж дуусгаад 2 дахь шил архиа уугаад сууж байгаад 00 орох гээд намайг гарсан хойгуур компанийн менежер орж ирээд архи хураагаад явсан байсан би Батдэлгэртэй хамт машин руу нь явж 1 шил архи авчирсан тэрийгээ уугаад манай жолооч нар амарсан маргааш нь 09 цаг өнгөрч байхад Батсүрэн орж ирээд сайхан амарсан уу гээд толгой хагарлаа юм байна уу гэхээр нь хажуу өрөөний Батдэлгэрийн машинд байгаа биз дээ гэж хэлээд би өөрөө Батдэлгэрийн өрөөнд ороонд ахдаа ганц юм өгчих гэсэн чинь минийх биш М*************гийн архи байгаа гэхээр нь хэдий нь гэж асуусан 50000 төгрөг гэсэн би Батдэлгэрийн утаснаас мөнгийг өгөөд архиа авсан тэгээд Батдэлгэрийн өрөөнд ороод Батдэлгэр, Мөнх-Эрдэнэ. М*************, Батсүрэн Болдбаатар, Пунцагдорж надтай нийлээд 7 хүн авсан архиа уусан, дараа нь хэн авчирсныг мэдэхгүй нэмээд авчирч уугаад байсан би Батцэрэнгийн өрөөнд орж 1 шил архи авч орж ирээд тэнд уусан тэр өрөөнд бид 7 дээр Золтон, Нямдорж гэдэг хоёр хүн нэмэгдсэн орж ирээд удаагүй Золтонтой Батдэлгэр муудалцаад байсан манай жолооч нар аав шигээ настай хүнтэй маргалдлаа боль гэж хэлсэн Золтонг Батдэлгэр хальт түлхсэн. Золтон гараад явсан Батдэлгэр хүмүүс рүү дайраад уурлаад байхаар нь Мөнх-Эрдэнэ хорьсон Бат-дэлгэр Мөнх-Эрдэнийг бас түлхээд Батсүрэн рүү дайраад байсан Батдэлгэр Батсүрэн хоёр ноцолдоод байж байхад талийгаач орж ирсэн тэгсэн талийгаач чи яагаад томроод байгаан гэсэн чинь талийгаачийг Батдэлгэр түлхчээд гараад явсан тэгээд талийгаач бас өрөө рүүгээ орсон удалгүй намайг шаачлаа ш дээ гээд Батдэлгэр хашгарсан тэгээд би гараад харсан чинь хөлөөс нь цус гарч байсан би Батдэлгэр дээр очоод ах нь өрөөнөөс маарал аваад ирье гээд яваад ирсэн чинь Бат-Эрдэнэ цусыг нь угаалгах гээд аваад гарсан, би араас нь гараад өрөө рүүгээ орох гэж байхад Буянт надтай зөрсөн тэгээд өрөөнд ороод байж байсан чинь Буянттай чи хүн алчиж байгаан биш үү гээд орилохоор нь өрөөнөөсөө гарч харсан талийгаач дээшээ харсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батдэлгэрийн өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт кемпийн хашаанд машиндаа утсаа цэнэглээд хэвтэж байсан чинь талийгаач М*************, Батболд 2 машинд орж ирээд Цагаан хаданд нэг шил архи авчихсан байгаа тэрийг авчихаад ирье цуг алхах уу гэхээр би явахгүй наана чинь эргүүл гарчихсан байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь М************* за сүртэй юм хамт алхчихаад ирье гэхээр нь би лав өдрөөр явж чадахгүй орой байсан бол хамаа байхгүй гэж хэлсэн тэгсэн чинь тэр 2 машинаас буугаад явчихсан. Би машиндаа үлдсэн. Тэгээд оройны хоол болоод байр луугаа яваад хоолоо идчихээд өрөөндөө утсаараа тоглоод байж байсан чинь Батаа орж ирээд Батсүрэнгийн өрөөнд ороод ир гэсэн. Би Батсүрэнгийн өрөөнд орсон чинь цэвэр усны савтай архи тойруулаад сууж байсан. Би тэр архинаас нь 2 татсан. Тэгээд машин дээрээ очоод утсаа цэнэглээд машиндаа хэвтэж байсан чинь М************* машин дээр хүрээд ирсэн. Тухайн өдрийн өмнөх өдөр нь найз Нямбаяртай видео каллаар ярьж байсан чинь Төрсайхан гарч ирээд юу байна гэж мэнд мэдсэн. Тэгээд би эндээс өнөө орой гарлаа найз нь нэг хайрцаг архи аваад очье чи жолооч нартаа зараад өгөөч гэж хэлэхээр нь би за ч гээгүй үгүй ч гээгүй жолооч нараасаа асууж үзье гэж хэлсэн байсан юм. Тэгээд М************* Батболд 2 миний машинд орж ирэх үед нь хэлж байсан болохоор М************* чи нөгөө найз руугаа яриач нөгөө архийг чинь авъя гэсэн. Тэгэхээр нь чи өөрөө ярь гэж хэлээд Төрсайханы утасных нь дугаарыг өгсөн. Тэгсэн чинь М************* залгаад ярьсан М************* би М онхорын найз нь байгаа юм аа харин архи авах гэсэн юм аа гэж хэлсэн чинь би гааль дээр бараа буулгаж байна одоо терминал дээр зуун ундаа буулгана тэгээд дөхөж очоод ярина гэж хэлсэн. М************* бид 2 миний машины кабинд юм яриад сууж байсан чинь удаачгүй Төрсайхан миний утас руу залгаад би тайван зогсоолын хажууд явж байна дөхөж очоод залгана шүү байж байгаараа гэж хэлсэн. Тэгэхээр нь М************* бид 2 машинаас бууж машинаа түгжээд гуанзангийн хажуугийн саравчинд хүлээгээд сууж байсан чинь Төрсайхан би 3-ийн постоор гараад Шунхлайгийн хажуугаар явж байна гээд утсаар ярьж байгаад уулзсан. Төрсайхан замын хажуу руу орж зогсоод амбаараасаа хайрцагтай архи гаргаж өгсөн. Би тэр архийг нь овгор шорооны ард аваачиж тавиад Төрсайхантай бид 2 машинд нь орж уулзсан. Төрсайхан машиныхаа хөргөгчнөөс хүйтэн ундаа надад тараг өгсөн. Төрсайхан надаас архины мөнгийг хэн өгөх юм бэ 06 сарын 25-наас банкны мөнгөтэй маргаашнаас мөнгийг нь цуглуулаад өгөөрэй гэж хэлсэн. Өө М************* мөнгийг нь өгнө шүү гэж хэлсэн. Тэгсэн Төрсайхан би чам руу дансаа явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 буугаад машин руу явсан. Би М*************гээс чи архиа хаана хийх юм бэ гэж асуусан чинь би машиндаа хийчихнээ гэж хэлсэн. Тэгээд М*************гийн машин дээр нь очоод кабиныг нь татаж үзсэн чинь хаалга нь цоожтой байсан. Тэгээд би чиний машинд сууж байхдаа түлхүүрээ унагачихлаа гэж хэлсэн. Би өөрийнхөө машинд М*************гийн түлхүүрийг хайсан боловч машинд түлхүүр нь байхгүй байсан. М************* чиний машины зөв талын суудал дээр тавьчихая гэхээр нь маргааш аваарай гэж хэлсэн. Тэгсэн нэг шил архийг нь М************* аваад явсан. Тэгээд бид 2 Батсүрэнгийн өрөөнд орсон чинь Батсүрэн Батболд нар байсан тэгээд М************* миний архи шүү гэж хэлээд тэр архийг талийгаач М*************, Батсүрэн, Батболд, Батаа, Мөнх-Эрдэнэ, Пунцагдорж нарын хамт ууцгаасан. Би М*************гийн хамт яваад ахиад нэг шил архи авч ирээд ууж байсан чинь кемпийн шинээр ирсэн менежер ирээд цонхоор зураг аваад явсан. Тэгээд Батболд одоо тарцгаа амарцгаа гээд өрөө өрөөндөө орцгоосон. Би өрөөндөө орчихсон утсаараа тоглоод байж байсан чинь Батаа гаднаас манай өрөөнд орж ирээд яасан бэ гэж хэлсэн чинь нөгөө архийг чинь хураагаад аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Батаа 2-лаа хамт яваад нэг шил архи аваад ирье гээд бид 2 хамт яваад нэг шил архи авч ирсэн. Бид 2 авч ирсэн архиа аваад Батсүрэнгийн өрөөнд ороод Пунцагдоржоос бусад нь нийлж нөгөө архиа ууцгаасан. Тэгээд тэр архийг ууж дуусаад өрөө өрөөндөө орж амарцгаасан. Тэгээд өглөө болоод би өрөөндөө унтаж байсан чинь Батаа Батсүрэн нар өрөөнд орж ирээд нэг архи авах гэсэн юм гэхээр нь наад архи чинь надад хамаа байхгүй М*************гээс очиж асуу гэсэн чинь тэр чинь босохгүй ; байна өрөө нь цоожтой хөшиг нь хаалттай байна гэж хэлсэн. Батаа ах нь чиний данс руу 50.000 төгрөгийг нь хийе хамаагүй ахдаа өгчих гэсэн тэгвэл өөрсдөө ав гээд Батаа өөрийн машины түлхүүрийг өгсөн. Батаа нэг шил архи авч ирээд Мөнх Эрдэнэ, Батсүрэн, Батаа бид тэр архийг нь хувааж уусан. Тэгээд тэр архиа ууж байсан чинь гаднаас М************* орж ирсэн. Би будаатай хуурга хийе гээд хоол хийж байсан чинь М************* энэ архийг хэн ав гэсэн юм бэ гэхээр нь Батаа 50.000 төгрөгийг нь өгөөд авсан юм гэж хэлээд би тэр архиных нь мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд хоолоо хийж дуусаад хоол идэх нь идээд архиа тойруулах нь тойруулаад байж байсан чинь М************* машин руу явж нэг шил архи авч ирсэн. Тэгээд тэр архийг нь уугаад сууж байх үед баруун кемпийнхэн архи cypaглaх юм бол 50.000 төгрөг гэж хэлээрэй өөрийнхөндөө 40.000 төгрөгөөр өгье гэж ярьж байсан. Тэгээд архиа уугаад сууж байгаад тасарсан байна лээ. Тэгээд намайг нэг сэрсэн чинь ах өрөөнд орж ирээд би чамаас болоод хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгсэн араас нь цагдаа эмч орж ирээд миний шархыг үзсэн тэр үеэс ухаан орж эхэлсэн... Би М************* гэх хүнийг танина. Би С.М******** гэх хүнийг 2013 оноос хойш таньдаг болсон...Би талийгаач М*************, Батболд, Батсүрэн, Мөнх-Эрдэнэ Батаа нарын хамт архи уусан. Би тухайн үед тасарчихсан байсан...Би сэргэсэн чинь миний зүүн талын хонго руу зүсэгдсэн шарх байсан. Тэгээд надад чамайг Жижгээ буюу М************* хутгалсан гэж ярьж байсан. Миний биед юугаар гэмтэл учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбатын өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 05 минутад сэрсэн чинь манай бөмбөлгийн жолооч нар шуугилдаад байхаар Батдэлгэрийн өрөөнд яваад орсон чинь Батдэлгэр, Мөнх-Эрдэнэ, Батаа, Батцэрэн, М************* нар архи гаргачихсан уугаад сууж байсан. Тэгэхээр нь та нар одоо больцгоо наад архиа гээд хэлсэн чинь одоо ганц л архи байгаа энүүгээр шараа тайлаад болоо гээд хэлцгээхээр нь гараад машин руугаа очоод утсаа цэнэглэчхээд 12 цаг өнгөрч байхад хоол аваад очсон чинь архи уугаад үлдсэн хэд дээр Шатраа нэмэгдсэн байсан. Тэгэхээр нь одоо больцгоо хоол ундаа идэцгээ гэж хэлсэн чинь юун сүртэй юм бэ одоо болих гэж байна гэж хэлсэн тэгээд намайг талийгаач М************* энэ муу шар Мийгаа юу юм гээд халчихсан чанга чанга яриад байсан. Тэгэхээр нь би буцаад машин руугаа явсан. Би машин дээрээ ирээд байж байсан чинь талийгаач араас удаагүй гарч Батдэлгэрийн машин дээрээ очоод архи аваад буцаад байр луугаа явсан байсан. Би тэрийг нь хараагүй манай 2 жолооч харсан байсан. Тэгээд би жижиг тэргээрээ нааш цааш тойроод эргээд байсан чинь Золтон, Нямдорж нар тэр хэд дээр нэмэгдчихсэн ууцгааж байсан. Тэгээд л том том дугаралдаад байсан. Тэгсэн Золтон гэдэг залуу энэ муу шар Мөөгий одоо юу юм бэ дахиад бид нарыг пиздаа гэж орилох юм бол би тэрийг шалан дээр савна гээд хэлэхээр нь би өрөөнд нь явж ороод Золтонг чи одоо юу яриад байгаа юм бэ чи яагаад ийм хурдан согтчихсон юм бэ гэсэн чинь одоо больё гээд байхаар нь би гараад гал тогоо орж хүнтэй уулзчихаад 5-10 минут болоод буцаад машин дээрээ ирээд байж байсан чинь Нямдорж над дээр ирээд баларсан Жижгээ /М*************/ Батдэлгэрийг хутгалчихлаа гэхээр нь би Буянт дээр очоод Батдэлгэрийг Жижгээ /М*************/ хутгалчихлаа гэж хэлээд машиндаа Буянт, Нямдорж нарыг суулгаад кемп дээр очсон чинь Бат-эрдэнэ Батдэлгэрийг түлхчихсэн угаалгын газар луу орж байсан тэгэхээр Буянт бид 2 араас нь ороод Батдэлгэрийн хутгалсан хэсгийн тонгойлгож байгаад харсан тэгсэн Буянт түрүүлээд кемп рүүгээ явсан. Намайг байранд ороход Буянт өрөөндөө сууж байсан. Би тэгэхээр нь Жижгээгийн /М*************/ өрөө рүүгээ ороод чи яаж байгаа юм бэ гэсэн чинь Жижгээ М*************/ яадын шаана ш дээ ална ш дээ гэж хэлээд босоод ирэхээр нь би түлхээд орон дээр нь суулгаад өрөөнөөс нь гарсан тэгсэн коридорт Буянт надтай зөрсөн Жижгээ коридорт гараад ирсэн байсан би өрөөндөө ороод 5-ийнын савтай ус аваад уугаад эргээд хартал Буянт Жижгээ хоёр зууралдаад Буянт баруун гараараа жижгээгийн хоолой руу нь түлхэж явж байгаад солгой гараараа нэг удаа шанаа руу нь цохисон чинь Жижгээ /М*************/ газарт пялтан шалан дээр нугалаад арагш унасан тэгэхээр нь би очоод Буянтыг чи чинь одоо яаж байгаа юм бэ гээд хэлээд түлхсэн чинь өрөөнд байсан хүмүүс гараад ирсэн. Би тэгэхээр нь Жижгээгийн хамрын доод хэсэг болон эрүүгийн доод хэсэг дээр дарсан чинь ам нь ангайж байсан тэгэхээр өөрийнх нь амардаг өрөөнд нь Батболд, Мөнх-Эрдэнэ нарын хамт өргөж оруулаад орон дээр нь тавиад бид 3 цээжин дээр нь дараад хиймэл амьсгалыг ээлжлэн хийсэн. Мөн хөл гарт нь массаж хийсэн. Тэгсэн чинь бие нь хөхөрсөн харагдахаар нь энэ байдал бишдлээ гэж бодсон. Тэгсэн чинь Батцэрэн наадах чинь үхчихсэн юм биш үү гээд л байсан Тухайн үед кемпийн эмчийг талийгаачийг коридорт хэвтэж байх үед нь дуудсан байсан. Мөн Цагаан хадны эмчийг менежер Лхагважаргал дуудаад нээх удаагүй эмч ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн... Би талийгаач М************* гэх хүнийг танина. Манай компанид талийгаач М*************тэй 2016 оноос машин аваад ороод ирснээс нь хойш таньдаг болсон...Манай ажлынхан бүгд л талийгаач М*************г Жижгээ гэж дууддаг... Талийгаач М************* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн архи согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Талийгаач М************* нь нилээн согтуу байсан...Би харсан чинь Батдэлгэрийн зүүн хонгоных нь доод хэсэгт нээх гүн биш 2 см орчим зүсэгдсэн шархтай байсан. Би хэн хутгалсныг нь хараагүй. Надад Нямдорж ирж хэлэхдээ М************* нь Батдэлгэрийг хутгалчихлаа гэж хэлсэн...Би талийгаач М*************гийн хувийн амьдралын талаар мэдэхгүй. Зан байдлын хувьд архи уух их дуртай, уусныхаа дараа их авиргүй дандаа ална нь ш дээ хутга шаана ш дээ гэж ярьдаг. Ерөнхийдөө ажил хийхдээ сайн хүнд тусархуу өөрөөсөө дүү хүнийг ч хүртэл ахаа гэж дуудаж хүндэлдэг хүн байсан...Би Буянт гэх хүнийг танина. Буянт нь 2014 оноос манай цуваан Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомт дээр машин аваад орж ирсэн тэр үеэс хойш таньдаг болсон...Буянт нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ер нь ч архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм байна лээ...Буянт Батдэлгэр нар төрсөн ах дүүс юм. Буянт нь ах нь байгаа юм...Би Буянтын хувийн амьдралыг нь сайн мэдэхгүй. Зан байдлын хувьд архи дарс хэрэглэдэггүй даруухан хүнд тусархуу хүн...Талийгаач М*************г Буянт нэг удаа зүүн гараараа баруун талын шанаа руу нь цохиод унагасан...Би өрөөнийхөө үүдэнд коридорт байсан харин тэнд талийгаач М*************, Буянт нар өөр бусад хүмүүс нь өрөөндөө юм ярьцгаагаад л сууж байсан. Буянт талийгаач М*************г цохиод унагахад тэд нарын сууж байсан өрөөний үүдэнд талийгаач унахад тэд нар юу болов гараад ирсэн... Талийгаач намайг очиход дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд сэргээх гээд Буянт дээрээс нь 0,5 граммын цэвэр ус цацаад байсан. Би хажуугаар нь харуулаад хэвтүүлэх үед амнаас цус гарч гэдэс хэсэг дээр наалдсан байсныг би гараараа унагасан. Тэрнээс өөр гэмтэл шарх гэхээр зүйл харагдаагүй...Буянт ингэх гээд л байсан юм гай болох гээд байсан юм гэж л хэлж байсан. Тэрнээс яаг ална хядна гэж бол уурласан зүйл байгаагүй...Талийгаач нэг дүгээр өрөө хоёр дугаар өрөө хоёрын гол дээшээ хараад унасан...Намайг талийгаач М*************гийн өрөөнд ороход талийгаач өөрийнхөө орон дээр утсаа хараад хэвтэж байсан. Чи яаж байгаа юм бэ хүн хутгалчихаж байгаа юм уу гэсэн чинь л яадын ална ш дээ пяздаа гээд босоод ирэхээр нь орон дээр нь түлхэж суулгаад гарсан. Тухайн үед ямар нэгэн зүйл мөргөсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142-145 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбатын 2022.06.29-ний өдөр дахин өгсөн “...Би талийгаач М*************г Буянт руу дайрч байхыг хараагүй талийгаач чинь жижигхэн биетэй Буянтын цаанаас харагдаагүй...Тэгээд харсан чинь нэг удаа зүүн гараараа нэг цохисон чинь талийгаач унаад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунаагийн өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 23-ны 15 цагийн орчимд дуудлага ирээд би өөрийнхөө машинаар Д****** ХХК-ийн ажилчдын байранд очсон намайг компани дээр очиход нэг хүн намайг дагуулаад энд байгаа аваад явсан байр луу нь ороод өрөөний үүдэнд харахад урагшаа харсан хаалгатай өрөөний баруун ханан талд байрлах орон дээр хойд зүгт толгойг нь харуулан дээшээ харсан байрлалтай хоёр хөл тэлсэн байдалтай хүн хэвтүүлсэн байсан очоод үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь унасан царай нь хар хөхөвтөр өнгөтэй нүдний хүүхэн хараа тэлсэн ямар хөдөлгөөн байхгүй хөшинг байдалтай байсан тэгээд би цагдаагийн байгуулагад хандсан...намайг үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд унасан байсан учир анхны тусламж үзүүлэх боломжгүй байсан өөрөөр хэлбэл нас барсан байсан...Намайг ажилчдын байранд ороод өрөөний үүдэнд очиж харахад урагшаа харсан хаалгатай өрөөний баруун ханан талд байрлах орон дээр хойд зүгт толгойг нь харуулан дээшээ харсан байрлалтай хоёр хөл тэлсэн байдалтай байсан очиж үзлэг хийхэд нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Лхагважаргалын өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаанхад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Д******” ХХК -ны ажилчдын байранд ирсэн тэгээд 2022 оны 06 дугаар сарын 18 -ны өдөр ажилтайгаа танилцсан 8 -р задгай бөмбөлөг болон 50 -р задгай бөмбөлгийн хүмүүстэй уулзаж тэр хүмүүстэй ажиллах талаар ярилцсан тэр өдөр шороогоор шуураад байсан амрах байрандаа амарж байсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бас амралтын байрандаа амарсан 2022 оны 06 дугаар сарын 20 -ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд цахилгааны асуудал гарч тог тасарсан тогны эрсдэлийг хайж олохоор цахилгаанчинтай цуг ажиллаж эхэлсэн тухайн үед хариуцаж байсан бөмбөлгийн хүмүүсийг өдөр болгон шалгадаг байсан 2022 оны 06 дугаар сарын 22 -ны шөнө дотор нойл ажиллахгүй болохоор нь гадна нойлд бие засангаа бөмбөлгийн байрыг шалгахад 8-р бөмбөлөг амарсан бүх гэрэл нь унтарсан байсан 50 -р бөмбөлгийн байрнаас чимээ гарах шиг болсон ойртоод очиход бүх цонхны гэрэл унтарсан нэг цонх гэрэлтэй байсан цонх нь шар өнгийн хөшиг татсан цонх нь онгорхой байсан гаднаас нь цонхны хөшгийг нээхэд 6 7 хүмүүс 2 шил архи задалсан сууж байсан би энд юу болж байна ажлын байран дээр архидан согтуурч болохгүй өг гээд хурааж авсан хурааж аваад газар луу устгаад асгасан би ирээд удаагүй байсан учраас намайг талийгаач С.М******** чи хэн бэ чамайг хараагүй үзээгүй юм байна гэж маргасан бусад нь амрах байр луугаа яв гэж хэлээд бүгд нэг нэгээр яваад амарцгаасан нөгөө архийг нь асгачаад архины шилний зургийг нь авсан уугаад сууж байсан хүмүүсийн зургийг бас авсан тэгээд би амрах байр луугаа орчоод нэг цагийн дараа гарч ирсэн тэгэхэд бүх жолооч нар амарцгаасан байсан дахиад 3 цагийн дараа нэмээд уучих юм болов уу гэж бодоод очиж шалгахад бүгд унтаж байсан тэгээд би амрах байр луугаа очиж амарсан 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед 50 -р бөмбөлгийг шалгахад бөмбөлгийн ахлагч Энхбат гэдэг хүн гадаа машинаа угаагаад зогсож байсан бусад нь амарч байсан тэгээд би шалган нэвтрүүлэх 29 дүгээр пост орох ажилтай болоод дайвар авах гээд ганцаараа явсан 11 цаг өнгөрч байхад 12 цаг дөхүүлээд ирсэн дайвар авах гээд нилээн удсан өдрийн хоолны цаг болоод би гал тогоо ороход бөмбөлгийн ахлах Энхбат хүмүүсийнхээ хоолыг аваад миний хажуугаар гарахад эрүүл байсан би цагаан хад суурьшлын бүсэд очиж дэлгүүр орох гээд явж байхад миний утас руу Энхбат гээд бөмбөлгийн ахлагч залгаад манай хүмүүс архи уугаад зодолдоод байна чи яаралтай хүрээд ир гэж дуудсан цагаан хад орохоо болиод шууд эргээд буцаад очсон очиход гадаа нэг жолооч нэгнийгээ хутгалчлаа гэх шиг болсон би утсан дээрээ бичлэг хийгээд орсон би эхлээд хутгалуулсан хүнийг олох гээд явсан тэгэхэд коридорын шалан дээр талийгаач хэвтэж байсан би талийгаач дээр очоод хутгалуулсан болов уу гээд харсан ил харагдах шарх сорви байгаагүй энэ хүн хутгалуулсан юм уу гэсэн чинь бөмбөлгийн ахлагч Энхбат нь Буянтын дүүг хутгалчихсан гэж хэлсэн би Буянтын дүү рүү явсан намайг явах үед талийгаач амьсгалж байсан би Би Буянтын дүү Батдэлгэр дээр очоод хаанаа хутгалуулсан бэ гэж асуухад миний энэ гуяны ар тал дээр хутгалсан гэсэн би шархыг нь харах гээд өмдийг нь тайлуулсан шархыг нь харж байхад Буянт коридорын сандал дээр сууж байсан бөмбөлөгийн ахлагч Энхбат үнэртээ ус авах гээд өөрийнхөө өрөө рүү гүйгээд орж байсан шархыг нь харчаад үнэртээ ус байна уу гэх дуугаар яасан бэ гэж асуусан чинь Жижгээ ухаан алдчихлаа гэсэн Жижгээ /С.М********/ дээр гүйж очоод харахад тасарсан байна гэж бодсон өлөн байж байгаад архи уусан байх гэж бодсон тэгээд гүрээний судсыг нь дарж үзэхэд цохилж байсан амьсгалж байсан тэгээд жолооч нар хүйтэн пилта дээр хэвтүүлээд яахав гээд өөрийнх нь байрлаж байсан өрөө рүү оруулаад орон дээр хэвтүүлсэн өрөө рүү нь оруулаад С.М******** амьсгалахаа больчлоо гээд Энхбат хэлсэн тэгээд Энхбат хиймэл амьсгал хийсэн би цагаан хаданд байрлах эмчийн дугаар луу залгаж дуудлага өгсөн эмч 10 минут орчмын дараа ирээд үзлэг хийсэн тэгээд энэ хүн өнгөрсөн байна гэсэн эмч цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн... Шөнө болсон байсан цагдаагийн дугаарыг би мэдэхгүй байсан манай компанийн дотоод журамд бол согтууруулах ундаа хэрэглэсэн бол тухайн жолоочийг ажлаас чөлөөлнө гэж байдаг маргааш арга хэмжээ авна гэж бодоод тухайн шөнө мэдэгдээгүй өглөө компанийн менежерт мэдэх гэсэн боловч манай кемп дээр тог тасарсан тул утасны цэнэг дуусаад машиндаа цэнэглэж байсан тэгээд утсанд цэнэг оруулах хооронд хэрэг болсон мэдэгдэж амжаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/

 

 -Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б**********ын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 20 минутын орчим машиндаа амарч байсан чинь манай битүүмжилсэн багийн ахлагч М.Мөнхбат над дээр машинтай ирээд сигналдахаар нь би яасан бэ гэсэн чинь буугаад ирээ гэхээр яах гэж байгаа юм бэ би буухгүй гэсэн чинь Жижгээ буюу М************* нь танай дүү Батдэлгэрийг хутгалсан байна гэсэн тэгэхээр нь би сандраад машинаасаа буусан чинь Мөнхбат машинтайгаа ирчихсэн байсан тэгээд машинд суугаад кемп дээр очсон чинь миний дүү Батдэлгэрийг Бат-Эрдэнэ гэх залуу дагуулаад халуун ус руу орж байсан. Тэгээд би Мөнхбат, Нямдорж нарын хамт халуун ус руу очсон чинь Батдэлгэрийн нүүр ам нь цус болсон мөн зүүн өгзөгний доод хэсгээс нь цус гарсан байдалтай байж байсан. Би тэгээд дүүгийнхээ цусыг хараад сэтгэл санаа цочирдож маш их уур хүрч байсан тэгээд би дүү Батдэлгэртээ хандаж би чамайг машиндаа очиж амар гэж хэлсэн биз дээ гэж хэлээд тэгээд амрах байр луу явсан. Би Амрах байр луу ороод өөрийнхөө өрөөг онгойлгож ороод орон дээрээ суусан. Тэгээд зүрх савлаад амьсгаа авмаар санагдаад халуун ч оргиод байгаа юм шиг санагдсан би өрөөнөөсөө гараад Мөнхбат ахын өрөөнд очсон чинь М************* өөрийн өрөөний үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би чи яагаад миний дүүг хутгалж байгаа юм бэ гээд өмнөөс нь яваад очсон тэр үед надад хутгалуулах гэж байгаа юм шиг санагдаж маш их айж байсан. Тэгсэн чинь М************* намайг чи муу пизда юу гээд байгаа юм гээд намайг барьж авах гээд байхаар нь баруун гараараа хоолой руу нь тулгаад зүүн гараа М*************гийн баруун эрүүний орчимд нэг цохисон чинь арагшаа саваад унаад өгсөн. Намайг Мөнхбат араас түлхээд салгасан. Би маш айдастай агаар амьсгалмаар санагдаад гараад явсан тэгээд буцаж орж ирээд талийгаач М*************гийн унасан газар нь очсон. Тэгсэн тэнд байсан хүмүүс ухаан орохгүй байна гэхээр сэргээхээр хүйтэн ус авч нүүр лүү нь цацсан. Тэгээд тэндээс холдож С-9 дугаартай Бат-Эрдэнийн өрөөнд орж суусан. Тэгсэн өрөөнд Батсүрэн орж ирээд М*************г өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б********** нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгддэг гэмт хэргээс ялгагдана.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б**********ын өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 20 минутын орчим машиндаа амарч байсан чинь манай битүүмжилсэн багийн ахлагч М.Мөнхбат над дээр ирээд...Жижгээ буюу М************* нь танай дүү Батдэлгэрийг хутгалсан байна гэсэн... очсон чинь Батдэлгэрийн нүүр ам нь цус болсон мөн зүүн өгзөгний доод хэсгээс нь цус гарсан байдалтай байж байсан. Би тэгээд дүүгийнхээ цусыг хараад сэтгэл санаа цочирдож маш их уур хүрч байсан... тэгээд зүрх савлаад амьсгаа авмаар санагдаад халуун ч оргиод байгаа юм шиг санагдсан би өрөөнөөсөө гараад Мөнхбат ахын өрөөнд очсон чинь М************* өөрийн өрөөний үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би чи яагаад миний дүүг хутгалж байгаа юм бэ гээд өмнөөс нь яваад очсон тэр үед надад хутгалуулах гэж байгаа юм шиг санагдаж маш их айж байсан... баруун гараараа хоолой руу нь тулгаад зүүн гараа М*************гийн баруун эрүүний орчимд нэг цохисон чинь арагшаа саваад унаад өгсөн...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн төрсөн дүү болох Б.Батдэлгэрийг амь хохирогч С.М********д хутгалуулж, бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн гэдгийг сонсож очмогцоо дүүгийнхээ биеэс цус гарч байгааг хараад өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орж, амь хохирогчийн шанаа руу нэг удаа цохисны улмаас хохирогч пялтан шалан дээр ар дагзаараа унаж амь насыг нь хохироосон өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас хүлээгдээгүй нөхцөл байдал үүсч, гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч түргэн зуурын хийсэн хариу үйлдлийн улмаас хүний амь насыг хохироож, шүүгдэгч Б.Б********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 744 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Б********** нь хохирогчийн үйлдлээс шалтгаалж санаа сэтгэл цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэж дурдсан байх боловч “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлт юм.

 

Шүүх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 744 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 7, 8, 9 дэх заалтыг шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй ба хэргийн үйл баримтад хууль зүйн үүднээс дүгнэлт хийж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч болон гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн шууд нөлөөлөл, цаг хугацаа, шалтгаан нөхцлийн хамаарал, шүүгдэгчийн ах дүүсийн холбоо, сэтгэл зүйн байдал, сэдэлт зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б**********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б**********ыг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч А.О гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг ажлын байранд архидан согтууруулах зүйл хэтрүүлсэн. Таалийгаач М болон дүү Б хоёр хэрүүл маргаан хийж, дүүг нь цус алдаж байгаа гэж ах Буянтад хэлсэн байна. Таалийгаач М************* энэ үйлдлийг хийсэн гэж сонссон Буянт гэдэг хүн таалийгаач М*************тэй маргалдсан байна...” гэж дүгнэж бичсэнийг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг зөв тодорхойлсон, “...Буянт хүн ална гэж бодоогүй юм шиг байна. Энэхүү үйлдэл нь санамсаргүй байдал гэж бодож байна” гэж дүгнэж бичсэнийг шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг санамсаргүй байдлаар буюу болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж зөв үнэлсэн, харин “...шүүгдэгчийг гэм буруугүй” гэж дүгнэж бичсэнийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг буруу дүгнэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэлээ.

 

 

 

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Амь хохирогч С.М********гийн биед “толгойн дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, гавлын арын хонхрын суурь хэсгийн шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дагз, цээжинд зулгаралт гэмтэл үүсэж, талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан” болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 157-160, 164-165, 169-177 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн эхнэр Ц.Т*****ийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хавтаст хэргийн 61 дэх тал/  

 

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор “Д******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байна. /2-р хавтас хэргийн 168-169 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т***** нь “...шүүгдэгч нь оршуулгын зардал болон хохиролд нийт 40.000.000 төгрөгийг өгсөн, иргэний хариуцагч “Д******” ХХК-иас оршуулгын зардлыг гаргасан, бэлнээр 10.000.000 төгрөгий өгсөн, мөн амь хохирогчийн унадаг байсан “Норд бенз” маркийн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх, эзэмших эрхийг нөхөр С.М********гийн дүү болох Эрдэнэбаатарын Мөнхсаруулаар дамжуулан нүүрс тээвэрт явуулахаар “Бүрэн минж транс” ХХК-ийн нэр дээр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Д******” ХХК-иас бичиг баримтыг шилжүүлэн авсан...” гэж мэдүүлсэн үүнд шүүгдэгч Б.Б**********, иргэний хариуцагч “Д******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч /Гүйцэтгэх захирал/ С.Г******* нар маргаагүй болно.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т*****т шүүгдэгч Б.Б**********аас оршуулгын зардал болон хохиролд нийт 40.000.000 төгрөг өгсөн, иргэний хариуцагч “Д******” ХХК-иас оршуулгын зардлыг гаргасан, бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн, “Норд бенз” маркийн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр “Бүрэн минж транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн/-г шилжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүгдэгч болон иргэний хариуцагчаас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б********** мэдүүлэхдээ: “...ажил олгогч болох иргэний хариуцагч “Д******” ХХК-д “амь хохирогч С.М********гийн унаж байсан машин болох “Норд бенз” маркийн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг өөрийн түрээсээр эзэмшдэг 17-24 УНЦ улсын дугаартай автомашины түрээс дээр нэмж тооцуулахаар “Автомашины түрээсийн гэрээ”-нд өөрчлөлт оруулсан, мөн 17-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслийн үлдэгдэлд 17.088.000 төгрөг, НӨАТ-ын 10 хувийн үлдэгдэл төлбөрт 5.000.000 төгрөг, нийт 22.088.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн” гэж мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Б.Б**********, иргэний хариуцагч “Д******” ХХК нарын хооронд үүссэн харилцааг ажил олгогч, ажилтны хоорондын иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж, тухайн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Б********** нь “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б********** нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 744 дугаартай  “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ээр тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 213-215 дахь тал/

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********ад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т************аас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар: “...хүний амь нас хохирчихсон, нөхөж баршгүй хор уршиг учирсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т************ын шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйлдэлд хөнгөдсөн ялын санал гаргасан,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан: “...хүний амь нас хохирчихсон, нөхөж баршгүй хор уршиг учирсан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү” гэх саналыг шүүх улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг шүүхээс дордуулж, шүүгдэгчид оногдуулах хорих ялын хугацааг нэмж тогтоох нь зохимжгүй гэж тус тус үзсэн болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б**********ад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б**********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**********ын сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, яллагдагчаар цагдан хоригдсон 91 хоног, нийт 93 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцохоор тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёрхол гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн 3 шил архи, 12 см урттай, ажлын хэсэг нь 2.8 см урттай, 1 ширхэг сэрээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг улаан өнгийн флашыг хэрэгт хавсарган үлдээхээр, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН

 

                                     ШҮҮГЧИД                                Д.БАТТУЛГА

                                                                                      

                                                                                      Г.БАТМӨНХ