| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2020/0374/И |
| Дугаар | 712 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 712
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Фгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, А /захирал Б/,
Хариуцагч: Б аймгийн Өсумын * дугаар багт оршин суух, .... овогт К,
Хариуцагч: Баймгийн Ө сумын дугаар багт оршин суух, ... овогт А нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ф, хариуцагч “А” ХХК-ийн захирал Б, прокурор Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу олгогдсон санхүүжилт 100,082,167 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ф шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А болон батлан даагч К, А нартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 100.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, олгосон санхүүжилтээс 1,800,000 төгрөгийг төлж үлдсэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөөгүй хохироож байна. Иймд А болон батлан даагч К, А нараас дээрх гэрээний дагуу олгосон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 98200000 төгрөг, алданги 1882167 төгрөг, нийт 100082167 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт эргэн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А-ийн захирал Х.ХГазар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А-ийн захирал Х.ХГазар би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.
Манай А нь “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ба 100,000,000 төгрөгийн санхүүжилт авсан маань үнэн. Санхүүжилтийн 100,000,000 төгрөг манай компанийн дансанд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн, эргүүлж төлөх хугацаа 2 жил байсан юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч К, А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн К би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь “А” ХХК-тай “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 10 дугаар сард байгуулсан байна. Тухайн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хоёр тал уг гэрээгээр олгогдсон санхүүжилтийг 2 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулжээ.
Харин хариуцагчаар шүүхэд дуудагдсан миний хувьд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай ямар нэгэн байдлаар санхүүжилт авах болон батлан даалтын гэрээ хийгээгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, хариуцагч Х.Апдан, К бид нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй буюу ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргаж өгсөн 'Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-гээр батлагдаж байна. Уг гэрээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг төлөөлж газрын дарга Б.Н, “А” ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер /итгэмжлэлийн дагуу/ Т.Назым 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ба батлан даагчаар бидний хүүхэд К.Аийн нэр бичигдсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үүргийн гүйцэтгэлийг хариуцахаар батлан даагч К.А гарын үсэг зураагүй байна.
Бидний хувьд өөрсдийн өмчлөлийн орон сууц, газрыг хүү К.Ад итгэмлжэлийн дагуу тодорхой хугацаагаар зах зээлийн эргэлтэд оруулахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон болохоос биш Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газартай хийсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгоогүй. Энэ талаар хэрэгт нотлох баримт ч байхгүй байна.
Иргэний хуулийн дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анхны шаардлагаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах бөгөөд хариуцагч зээлийг эргэн төлөх боломжгүй болсон тохиолдолд хамтран хариуцагч, батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Өнөөдрийн байдлаар А-д холбогдох маргааныг шүүхээс шийдвэрлээгүй болохыг анхаар үзнэ үү. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, А-ийн байгуулсан гэрээнд хариуцагч А, хариуцагч К бид нарын оролцоо байхгүй тул тус газраас бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ф ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.
1.Төсөл хэрэгжүүлэгч А-аас зээл, зээлийн алданги нийт 100,082,167 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Төсөл хэрэгжүүлэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А-ийн захирал Х.ХГазар нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Х-ийн нэхэмжилсэн 100,082,167 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгийг А хариуцан төлөх болно. Өөр холбоотой нэмэлт бичиг баримт байхгүй болно гэжээ.
Хариуцагч К, А нар нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч А-аас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд хүргүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээлийг хэдий хугацаанд төлж барагдуулахыг хүртэл бичиж өгсөн байхад дахин нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, заавал бидний эд хөрөнгөөр үүргээ биелүүлэхийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор А-д холбогдох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хариуцагч тал тохирсон хугацаанд үүргээ биелүүлэхгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх эрх нь нэхэмжлэгч талд байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ф шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Гэрээний дагуу олгогдсон санхүүжилт 100082167 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу олгогдсон 100082167 төгрөгийг төлөхгүй тохиолдолд батлан даагч нарын үндсэн хөрөнгөөр төлүүлэхээр тохиролцсон. 2017 оны 12 дугаар сард орон нутгийн онцлог төсөл гэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ерөнхий сангаас А нь 100 сая төгрөгийн зээл авсан. Үндсэн хөрөнгийн баталгаа гаргасан. Гэвч А нь уг зээлийг төлөөгүй тул 100082167 төгрөгийг төлүүлж өгөхийг хүсэж байна. 100082167 төгрөгийг батлан даагч нарын үндсэн хөрөнгөөр төлүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Төрийг төлөөлж оролцсон прокурор Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төслийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар болон А 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээний дагуу зорилтот төслийн хүрээнд А нь 100 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 24 сарын хугацаатай зээлээр авсан. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байх тул нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Уг зээлийг төрийн сангаас гаргасан ба төр хохирч байна гэж үзэж байна. Иймд уг зээлийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэх саналтай байна. Хэрэгт авагдсан зээлийн хамтран ажиллах гэрээ, бусад бичгийн нотлох баримтууд, хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул иргэний маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байна. Батлан даагч К, А нарын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Гэрээний 4.8-т батлан даагч нарын талаар тодорхой заалт тусгасан. Иймд батлан даагч К, А нарын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагч А-ийн захирал Х.ХГазар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А нь 100 сая төгрөгийг төлнө. Ингэхдээ уг асуудлаас батлан даагч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Учир нь, тодорхой нөхцөл шалтгааны улмаас зээл төлөх боломж удааширч байгаа. Түүнээс биш, уг зээлийг төлөхгүй гэсэн асуудал байхгүй. 100082167 төгрөгийг төлөх талаас нь бүх арга хэмжээг авч ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сард 100082167 төгрөгийг төлөх боломжтой байсан ч экспортоос болж төлөөгүй. Covid-19 /корона вирус/-аас болж үйл ажиллагаа саатсан тул 100082167 төгрөгийг төлж чадаагүй. Бид эвлэрлийн гэрээ байгуулж 100082167 төгрөгийг төлөхөө илэрхийлмээр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хариуцагч А болон К, А нараас гэрээний дагуу олгосон санхүүжилт 100082167 төгрөг гаргуулах, үүрэг гүйцэтгэгч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ А болон батлан даагч К, А нартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулж тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 100.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон ба хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, олгосон санхүүжилтээс 1.800.000 төгрөгийг төлж үлдсэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөөгүй тул А, батлан даагч К, А нараас гэрээний дагуу олгогдсон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 98200000 төгрөг, алданги 1882167 төгрөг, нийт 100082167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А нь нэхэмжлэгч Хгазрын гэрээний дагуу олгосон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 98200000 төгрөг, алданги 1882167 төгрөг, нийт 100082167 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Харин хариуцагч К, А нар нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу олгосон санхүүжилт 100082167 төгрөг гаргуулах, үүрэг гүйцэтгэгч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээнээс үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7 дугаар заалт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны №03 тоот тогтоолоор баталсан “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх тухай” удирдамжийн 3.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон А нар нь орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот эргэн төлөгдөх нөхцөл бүхий “Мах, махан бүтээгдэхүүн” төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хоёр жилийн хугацаатайгаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар санхүүжилтийн нийт хэмжээ нь 100.000.000 төгрөг байх ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь дээрх хэмжээний мөнгийг А-ийн Хас банкин дахь 5000449796 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон ба уг мөнгийг дансанд шилжиж орсноос хойш 24 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Хариуцагч А нь уг санхүүжилтийн мөнгө 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өдөр тус компанийн дансанд орж ирсэн болохыг, мөн эргүүлж төлөх хугацаа 2 жил байсныг хүлээн зөвшөөрч тайлбарласан ба гэрээний талаар маргаагүй байна.
Хариуцагч К, А нар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай ямар нэгэн байдлаар санхүүжилт авах болон батлан даалтын гэрээ хийгээгүй ба ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
Дээрх гэрээний дөрөвдүгээр зүйлд Санхүүжилтийн хэмжээ, эргэн төлөлт, батлан даалтын талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 4.6-д Тухайн аж ахуйн нэгж, иргэн нь төсөл хэрэгжүүлээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг хариуцах иргэний батлан даагч болон хариуцах иргэнтэй байна, 4.7-д Батлан даагч нь гэрээ байгуулах үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө батлан даах ба гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлсэн байна, 4.8-д Аж ахуйн нэгж, иргэний батлан даагч нь К, А хоёр хүний эзэмшил болно. 540 м.кв талбайтай Ү-0213003801 гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай 3 давхар амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн С нь 29.2 м.кв талбайтай орон сууцаар тус тус батлан даана гэж тусгасан байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээнээс үзэхэд уг гэрээг баталсан хэсэгт ХГазрын дарга Н гэж бичигдэж гарын үсэг зурж, тамга дарагдсан, А-ийн захирал ХГазар гэж бичигдэж Н гарын үсэг зурж баталгаажуулсан, уг гэрээний гэрээ байгуулсан талууд гэх хэсэгт А талыг буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг төлөөлж ХЭДГ-ын дарга С, СТГ-ын дарга Н, ХМГ-ын дарга Г нар гарын үсэг зурсан, Б талыг буюу А-г төлөөлж менежер Н гарын үсэг зурсан байх ба батлан даагч А гэж бичигдсэн боловч А-ийн гарын үсэг зурагдаагүй, мөн батлан даагч Н гэж бичигдэж Н гарын үсэг зурагджээ.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлд батлан даалтын гэрээний талаар зохицуулсан бөгөөд 458 дугаар зүйлийн 458.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заажээ. Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд батлан даалтын гэрээний хэлбэрийн талаар заасан бөгөөд 459 дүгээр зүйлийн 459.1-д хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахаар зохицуулжээ. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч К, А нараас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр А-д 00000000000, ГД0001000000 дугаартай БӨ, Ө сум, 5-р баг, Ховд гол хаягт орших 540 м.кв амины сууц, 144 м.кв амины сууц барих зориулалттай газрын хамт төсөлд баталгаа гаргах, батлан даах, төлөөлөн холбогдох батлан даалтын гэрээ, баримтад гарын үсэг зурах, холбогдох бүх үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээнд хариуцагч К, А болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох А нар нь гарын үсэг зураагүй бөгөөд гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тухай гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал буюу ХГазар хүлээн авсан тухай баримт байхгүй байх тул хариуцагч К, А нар болон нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хооронд батлан даалтын гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримт болох К, А нараас К.Ад төлөөлөх бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосон байх ба энэхүү итгэмжлэлийг К, А нар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын батлан даалтын гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн баримт бичиг гэж үзэх боломжгүй болно.
Иймд К, А нараас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 100082167 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь үүрэг гүйцэтгэгч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна. Нэхэмжлэгч болон хариуцагч К, А нарын хооронд батлан даалтын гэрээ хийгдсэн нь тогтоогдоогүй байх тул хариуцагч К, А нарын Ү-00000000000 ГД0001411111 дугаартай БӨ аймаг, Ө сум, Ховд гол хаягт орших 540 м.кв амины сууц, 144 м.кв амины сууц барих зориулалттай газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно. Мөн ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудаас үзэхэд хариуцагч К, А нарын дээрх эд хөрөнгө нь Хас банктай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1000000407-01 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1000000020556-01 дугаартай барьцааны гэрээнүүдээр барьцаат хөрөнгийн жагсаалтад бичигдэж уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба гэрээний хугацаа дуусаагүй, үндсэн гэрээ буюу зээлийн гэрээ дуусгавар болоогүй, барьцаанаас чөлөөлөгдөөгүй байх тул тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болно.
Иймд А-аас гэрээний дагуу олгогдсон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 98200000 төгрөг, алданги 1882167 төгрөг, нийт 100082167 төгрөгийг гаргуулж ХГ-т олгож, хариуцагч К, А нарт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас гэрээний дагуу олгогдсон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 98200000 төгрөг, алданги 1882167 төгрөг, нийт 100,082,167 /нэг зуун сая наян хоёр мянга нэг зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж Хгазарт олгож, хариуцагч К, А нарт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгөх тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 658360 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М