Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2013/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/25/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Б.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц Б.Э.т холбогдох 201209000668 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Хяргас суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Э ХХК-ны  цементийн үйлдвэрт машинист ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, Ц Б.Э. /ТА-.../

 

            Шүүгдэгч Б.Э. нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Баяр супермаркетын урд зам дээр ....ДАР улсын дугаартай аксент маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.Э.ын жолоодож явсан ... УБМ дугаарын автомашиныг мөргөж, авто осол гарган улмаар замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5а-д тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэг хүлээнэ.,  мөн бүлгийн 2.5в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ. гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед 60 айлын байрны гаднаас хөдлөөд 18-ийн буудал дээр явж байгаад өөдөөс ирж явсан машиныг мөргөсөн. Би зам тээврийн осол хийчихээд явж байхдаа ах руугаа утасдаад осол хийчихлээ гэж хэлсэн. Маргааш ах маань над руу утасдаад Ө. гэж замын байцаагчтай уулзсан. Би 11 жил жолоо барьж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би осол хийчихээд айж сандарсандаа зугатаасан юм. Хохирол төлбөрт 300.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Enkhbaatar 216.2.doc

Шүүгдэгч Б.Э. нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Баяр супермаркетын урд зам дээр ....ДАР улсын дугаартай аксент маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.Э.ын жолоодож явсан ... УБМ дугаарын автомашиныг мөргөж, авто осол гарган улмаар замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.5а,  2.5в заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Шүүгдэгч Б.Э.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед 60 айлын байрны гаднаас хөдлөөд 18-ийн буудал дээр явж байгаад өөдөөс ирж явсан машиныг мөргөсөн. Би 11 жил жолоо барьж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би осол хийчихээд айж сандарсандаа зугатаасан юм. Хохирол төлбөрт 300.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4/,

-ГЭ зургийн үзүүлэлт /хэргийн 5 дахь тал/,

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 6-8/

-Иргэний нэхэмжлэгч Ж.Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2012 оны 11 сарын 20-ны орой 19 цагийн орчим сумын захиргаа талаасаа явж байхад 18-н буудлын орчим Баяр супермаркетын харалдаа зам дээр өөдөөс ....ДАР улсын дугаартай цагаан өнгийн аксент маркын машин мөргөж, урд гупер, зүүн талын их гЭ эвдэрсэн. Машинаас буугаад нөгөө машины жолооч болох залуу хөл дээрээ тогтож чадахгүй, архи үнэртүүлсэн бууж ирсэн. Эгчийндээ ороод ирье гээд нөгөө жолооч турк сургуулийн чигтээ яваад өгсөн. Цагдаа дуудаад цагдаа ирээд үзлэг хийж байхад уг жолооч ирээгүй юм.  ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...орой 19 цаг өнгөрч байхад миний гар утас руу Э. ах аа, 18-н буудал дээр хүрээд ир, би машинтай мөргөлдчихлөө гэж над руу ярихаар нь миний бие 10 минутын дараа очиход нэг хар бараан өнгийн жипийг урдаас нь Э.ын машин мөргөчихсөн, копут нь хойшоогоо сөхөгдсөн, зүүн хаалга нь онгорхой, түлхүүр нь түлхээстэй, өөрөө машинд болон ослын газар байхгүй байхаар нь би түлхүүрийг суглаж аваад жип машины жолоочоос Э.ыг асуухад мөргөчихөөд машинаасаа буугаад турк сургуулийн чигтээ зугтаачихсан гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

            -Шинжээчийн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,

            -... УБМ улсын дугаартай  автомашинд учирсан хохирлыг барагдуулсан тухай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ны төвийн бүсийн салбарын 2012 оны 11 сарын 28-ны өдрийн 1/520 тоот албан бичиг /хэргийн 32 дахь тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Э. нь 2012 оны 11 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт аксент маркын .... ДАР улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Ж.Э.ын жолоодож явсан ... УБМ дугаарын автомашиныг мөргөж, авто осол гарган, осол гаргасны дараа осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Э.ыг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Э.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 38 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

            Шүүгдэгч Б.Э. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц Б.Э.ыг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Ц Б.Э.ыг  2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Э.т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч  Б.Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Б.Э.т оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Э.т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Э.т мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Э.т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ