Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 123/ШШ2018/0036

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2018 оны 12 сарын 03 өдөр                       Дугаар                                                           Төв аймаг

123/ШШ2018/0036

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хажидмаа би Төв аймгийн Зд, Төв аймгийн З сумын З д, У б х холбогдуулан гаргасан Төв аймгийн Обг “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2012 оны 12 сарын 10-ны өдрийн А/197 газар эзэмшүүлэх тухай захирамжийн иргэн Н.М холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/113 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн Н.М холбогдох хэсэг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Э.Э 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Г-1427003421 дугаартай өмчлөлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Төв аймгийн О б н итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн З д итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, У б х, гуравдагч этгээд Э.Э, түүний өмгөөлөгч А.М нар 2018 оны 12 сарын 12-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан гэрээндээ:

Төв аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжпэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэхэмжпэгчийн үүрэг:

  1. Монгол улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай эвлэрч, ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх нөхцөлтэй үүргийг хүлээнэ.

Хариуцагчийн үүрэг:

  1. Төв аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг дарга бид уг маргаан бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээд Э.Энх-Отгонтой харилцан тохиролцож өмчлөлийн газрын байршлыг өөчлөн Төв аймаг, Зуунмод сум 5-р баг Шанд гэдэгт байрлалтай 582.3
 

метр квадрат талбай бүхий газрыг байршил шилжүулэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ.

  1. Зуунмод сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн байршлыг тусгах үүргийг Зуунмод сумын Засаг дарга хүлээнэ.
  2. Төлөвлөгөөнд тусгасны дагуу Э.Э тухайн газрын өмчлөх эрх олгох захирамжийг Аймгийн Засагдарга хүлээнэ.
  3. Байршил шилжүүлсэн газрын эргэлтийн цэгүүдийг баталгаажуулан хүлээлгэж

өгнө.

  1. Улсын бүртгэлийн хэлтэс нь Төв аймгийн Засаг даргаас Э.Энх-Отгоны өчмийн газрын байршлыг өөрчилж гаргасан шийдвэрлэсний дагуу Э.Энх-Отгоны өмчлөх эрхийн улсын бүртгэлд оруулбал зохих өөрчлөлтийг бүртгэнэ.

Гуравдагч этгээдийн хүлээх үүрэг:

  1. Байршил шилжүүлэн өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглана.
  2. Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар өмчлөгчийн үүргийг бүрэн биелүүлнэ.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасан "Нэхэмжпэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй...” гэснийг ханган нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд харилцан тохиролцож зүй зохистой шийдсэн энэхүү эвлэрлийн гэрээг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг хянан шийдвэрлүүлнэ.
  2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй болно.
  3. Гэрээг 4 хувь үйлдэж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2012 оны 12 сарын 10-ны өдрийн А/197 газар эзэмшүүлэх тухай захирамжийн иргэн Н.Мөнхтулгад холбогдох хэсэг, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/113 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн Н.Мөнхтулгад холбогдох хэсэг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Э.Энх-Отгонд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Г- 1427003421 дугаартай өмчлөлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогч нэхэмжлэгч Төв аймгийн Онцгой байдлын газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, гуравдагч этгээд Э.Энх-Отгон, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжпэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1- д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2-д “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ

 

 

бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Гуравдагч этгээд, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжпэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тоггоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжпэгч, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн

  1. дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтланТөв аймгийн З д, З сумын З д, У б х холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Төв аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн З д итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Зуунмод сумын Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.А, У б х, гуравдагч этгээд Э.Ж, түүний өмгөөлөгч А.М нар нь 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн
  1. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА