| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2020/0603/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2020-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 480
Баймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........ аймгийн ............. сумын 4 дүгээр багт оршин суух Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... аймгийн .......... сумын 11 дүгээр багт оршин суух, С,
Хариуцагч: ......... аймгийн ........... сумын 3 дугаар багт оршин суух, Б,
Хамтран хариуцагч: ........ аймгийн ......... сумын 3 дугаар багт оршин суух, А нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагч Б, хамтран хариуцагч А, орчуулагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ........ аймгийн С сумын нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газарт байршилтай “С-ийн намаржааны өтөг” гэх Х.Хын эзэмшлийн газраас Н.Сийн барьсан байшин, Н.Бн барьсан хашаа хороог албадан нүүлгэх тухай.
Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Х миний бие С сумын нутаг “Хагалгаат”-ын адагт байгаа “Өмнө гол” гэх газар байршилтай “С-ийн намаржааны өтөг” гэх нэршилтэй газрыг 2003 оны 10-р сарын 16-ны өдрийн С сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 48 тоот захирамжаар намаржааны зориулалтаар эзэмшилд авсан ба 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”, мөн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн нэгж талбарын 030901149 тоот дугаартай Газар эзэмших эрхийн 00000000 дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа билээ. Гэтэл Х.Х миний эзэмшилд байгаа энэхүү газарт давхцуулан иргэн С гэгч өвлийн байшин барьж, Н.Б нь миний хашаа хороог дур мэдэн өөрчилж, өргөтгөн томсгож, хувийн хашаа хороо барьж, одоо нутагшин амьдарч байна. Хариуцагч Н.С, Н.Б нарын хууль бус аргаар Х.Х миний хууль ёсны эзэмшил газрыг дур мэдэн эзэмшиж, өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьж босгон газар эзэмшигч миний газар эзэмших эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож, албадан нүүлгэх шаардлагыг зогсоож, албадан нүүлгэх шаардлагыг С сумын Засаг даргын зүгээс “Мэдэгдэх хуудас” өгч шаардлага хүргүүлсэн юм. Гэвч хариуцагч нар биелүүлээгүй болно. Газрын маргааныг зохицуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж, С сумын Засаг даргад хандаж өргөдөл өгсөн боловч 2019.09.16-ны өдөр С сумын Засаг даргын 01/252 тоот албан бичгээр хариу өгч, хариуцагч нар газрыг чөлөөлөөгүй байна. Тухайн маргаан бүхий газарт хариуцагч нар үл хөдлөх хөрөнгөө барьж байгуулан, Сумын Засаг даргын зүгээс “Мэдэгдэх хуудас өгч, албадан нүүлгэхийг шаардсан боловч биелүүлээгүй, тухайн газарт хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа бөгөөд газрыг хууль ёсоор эзэмшигч Х.Х миний газар эзэмших эрхэд саад учруулж байна. Газрын тухайн хуулийн 60-р зүйлийн 60.2-т зааснаар Шүүхийн хянан шийдвэрлэх маргаан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь:
1. Иргэний хуулийн 92-р зүйлийн 92.1, 101-р зүйлийн 101.1, 106-р зүйлийн 106.1, 106.4-т зааснаар С сумын нутаг дэвсгэрт харьяалагдах “Өмнө гол” гэх газарт байршилтай “Серикийн намаржааны өтөг” гэх Х.Хын эзэмшлийн газраас Н.Сийн барьсан байшин, Бн барьсан хашаа хороог албадан нүүлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хумархан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: С.Хонайв надад анх газар олгохдоо “Б нь 2 жил мал малласан, Н.Сийн байшинг нүүлгэж өгнө” гэж хэлсэн. Гэтэл М.А хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Анх Н.С жуулчны зориулалттай байшин барьсан. Н.Б нь анх Н.Сийн жуулчны зориулалттай байшинд амьдарч байгаад сүүлд мал маллаж эхэлсэн. М.А тухайн байшинг барих үед гэрлэж байсан. С.Хонайв Н.Бд нүүх тухай бичиг өгч байсан. Серикийн хашаа хороог би 2003 онд худалдан авсан. Би маргаан бүхий газарт 2003 оноос эхэлж 15 жил эзэмшиж байна. Би сумын Засаг дарга С.Хонаевт өргөдөл гаргахад “Н.Б нүүх ёстой” гэх хариу өгч байсан. Мөн С.Хонавт хандахад “та нар хоорондоо тохиролцоорой” гэж хэлж байсан. Гэтэл одоо Н.Б “би нүүсэн, газар байшин минийх биш, М.Аынх” гэх зүйл ярьж байна. Хариуцагч нар миний малыг бэлчээхгүй байна. Тэрээр миний хашааны дээд талд нүүж ирсэн. Мөн Улыхпан гэх айлыг нүүлгэж авчирсан. Өчигдөр маргаан бүхий газарт очиж үзлэг хийхэд анх Серик гэх хүний хашаа хорооны буурийг зааж өгсөн. Н.С жуулчны зориулалттай газар авсан ч мал маллаж байна. Надад амьд гэрч Болат гэх хүн байгаа. Би 2003 онд газар авахад Б 3-4 настай хүүхэд байсан тул албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна. Н.С анх жуулчны зориулалтаар байшин барьсан. Дараа нь миний чулуун хашааг барьж авснаа Аынх гэж хуурамч гэрчилгээ авч байна. Би 2003 онд Серикийн газар болон хашаа хороо авч, гэрчилгээ авсан. Газар бол минийх. Өчигдөр очиж үзлэг хийсэн. Урьд нь ч гэсэн үзлэг хийсэн. Хариуцагч нар хууль бусаар сууж байна гэв.
Хариуцагч Н.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С сумын 3 дугаар багийн иргэн Хумархан овогтой Хын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Нурахмет овогтой С нь Өлгий сумын 12-р багт оршин суудаг ба иргэн Х.Хын сайн танихгүй, мөн одоогоор иргэн Х.Х нь хаана амьдардаг, ямар газар өвөлжиж, хаварждаг талаар мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан газар миний эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн хөрөнгө байхгүй болно. Иргэн Х.Хын гаргасан энэхүү нэхэмжлэлийн утгыг ойлгосонгүй. Иймд С сумын иргэн Х.Х нь ямар учраас огт үндэслэлгүй намайг өөрийн эзэмшил газарт байшин барьсан мэтээр гүтгэсэн шалтгааныг тодруулж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье. Х нь намайг сайн танихгүй мөртлөө миний оршин суудаг хаяг, утсыг таамгаар бичиж үндэслэлгүй намайг гүтгэсэн байна. Миний бие Өлгий сумын 11-р багт биш 12-р багт оршин суудаг болно гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ..... овогтой Б нь С сумын 3-р багийн иргэн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт тус сумын 3-р багийн нутаг болох Ботамойын нэртэй газар /хуучнаар "Цэндийн намаржаа" нэртэй газар/ оршин сууж амьдарч байгаа.
Миний нэр дээр тус шүүхэд ирүүлсэн иргэн Хумарханы Хын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсанаар намайг "Серикийн намаржааны өтөг" нэртэй газар хашаа хороо барьсан байгаа тул нүүлгэж өгнө үү гэсэн байна.
Х.Хын намаржааны баруун урьд талд миний төрсөн дүү болох Аын өвөлжөө оршдог ба миний бие өөрийн амьдрах байргүй тул дүү Аын өвөлжөөнд 2 жил өвөлжсөн болно. 2018 оноос эхлэн Аын байрыг чөлөөлөн өгч дээр дурдсан Ботамойын гэдэг газар амьдрах болсон. Иймд миний бие Хын өргөдөлд дурдсан шиг түүний эзэмшил газар ямар нэгэн хашаа хороо барьсан асуудал байхгүй болно. Мөн өргөдөлд дурдсан "Серикийн намаржааны өтөг" гэдэг газар нь одоогоор сул байгаа ба Хын намаржааны баруун хойд талд оршдог. Google-с татаж авсан газрын зураг дээр Хын одоогийн намаржиж буй газар болон бусад айлуудын байршлыг тэмдэглэн хавсаргав. Иймд иргэн Хын миний хашаа хороог нүүлгэж өгөхийг хүссэн өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би дүүгийнхээ хашаа хороо, байшинд 2 жил амьдарсан. Улмаар сумын удирдлагууд надад “уг газраас нүүх тухай” албан бичиг өгсөн тул би 1 сарын дараа бааз руу нүүгээд яваад өгсөн. Би одоо жуулчны баазад ажил хийдэг. Хороог миний аав барьж өгсөн. Нэхэмжлэгч 2013 оноос хойш тухайн газрыг эзэмшиж байна гэж тайлбарлаж байна. Миний өвөг эцэг тухайн газрыг аваад 45 жил болж байна. Серик гэх хүн одоо амьд. Серикийн барьсан хашаа байгаад Хад өгсөн бол түүнээс одоо асуусан ч болно гэв.
Хамтран хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С сумын 3 дугаар багийн иргэн М.А Баймгийн С сумын 3 дугаар багт Хаалгатын аманд байдаг миний эзэмшлийн гэрчилгээтэй намаржааг иргэн Х.Х үл мэдэн шүүхэд өгсөн билээ. Миний эзэмшлийн гэрчилгээний намаржаа хуучны Мягмаржав гэдэг хүний сууж байсан хашаа нь байсан юм. Х.Хын хэлж байгаагаар хуучин Серик гэдэг хүний намаржаа гэж шүүхэд өгсөн байна. Серик гэдэг хүний намаржаа өөр газарт байдаг болно гэжээ.
Хамтран хариуцагч М.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэг 2014 онд нас барсан. Миний эцэг нас барахаасаа өмнө уг хашаа хороог надад авч өгсөн. Намайг анх гэрлэхэд миний эцэг уг газрыг аваад хашаа хороо барьж өгч тусдаа гаргаж байсан. Уг газар анх Мягмаржав гэх хүний намаржаа байсан. Тухайн газарт байсан чулуугаар хашаа барьсан. Серик гэх хүний намаржаа хаана байсныг мэдэхгүй. Надад гэрчилгээ байгаа, миний газар. 3 настай битгий хэл 1 настай хүүхдийн нэр дээр газар бий. Байшин минийх, би чулуун хашааг өөрөө барьсан. Энэ газарт намар амьдардаг, өвөлждөггүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Х нь хууль ёсны эзэмшилд байгаа Баймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө голын намаржаа гэх газраас Н.Сийн байшин, М.Б, М.А нарын дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие С сумын нутаг Хагалгаатын адагт байгаа Өмгө гол гэх газар байршилтай газрыг 2003 оноос эхэлж эзэмшиж байгаа бөгөөд энэхүү газарт давхацуулан иргэн Н.С гэгч өвлийн байшин барьж, М.Б, М.А нар нь хувийн хашаа барьж дур мэдэн оршин сууж нутагшин амьдарч байгаа тул эзэмшил газрыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.С нь Х.Хын нэхэмжлэлд дурдсан газарт миний эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн хөрөнгө оршдоггүй талаар тайбарласан ба хариуцагч М.Б, хамтран хариуцагч М.А нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Х.Хад Баймгийн С сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 48 тоот шийдвэрээр нэгж талбарын 030901149 дугаар бүхий Өмнө голын намаржаа гэх газарт байршилтай 700 м.кв буюу 0,07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг гэрчилгээг олгохдоо Баймгийн С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг үндэслэсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газар эзэмшигч Х.Х, газар эзэмшүүлэгчийг төлөөлж Баймгийн Сайсай сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нар нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан байна.
Дээрх байдлаас үзэхэд Хумарханы Хын С сумын Өмнө голын намаржаа гэдэг газраас газар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасантай нийцжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Хын эзэмшиж байгаа 700 м.кв буюу 0.07 га газарт Н.С өвлийн байшин барьж, М.Б, М.А нар нь хувийн хашаа хороо барьж нутагшин амьдарч эзэмшил газрыг эзэмшихэд саад учруулж байгаа, дээрх этгээдүүд нь Х.Хын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байна.
Баймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/130 дугаартай албан бичгээс үзэхэд С сумын Өмнөгол багт кадастрын зураг хийгдээгүй байна.
Нэхэмжлэгч Х.Хад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон боловч тухайн газарт нэхэмжлэгчийн ямар нэгэн хөрөнгө байхгүй байгаа болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон болно.
Маргаан бүхий газарт үзлэг хийхэд Х.Хын эзэмшил газар гэж зааж өгсөн газарт ямар нэгэн тэмдэглэгээ, эд хөрөнгө байхгүй байсан ба нэхэмжлэгчийн өөрийн зааж өгснөөр намар барьж байсан гэрийн буурь гэж зааж өгсөн газраас Н.Сийн барьсан гэх байшин хүртэл 200.1 метр, байшингаас М.Б, М.А нарын барьсан малын хашаа хүртэл 14.2 метр байгаагаас үзэхэд нь нэхэмжлэгч Х.Хын эзэмшил газартай давхацсан байдал тогтоогдоогүй, мөн Н.Сийн барьсан гэх байшин, М.Б, Б.А нарын гэх чулуун хашаа барьсан газар нь Х.Хын эзэмшил газар гэдэг нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс С сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр 01 дугаартай 3 дугаар багийн иргэн М.Бд гэх мэдэгдэх хуудсаар ... Х.Хын эзэмшил газарт дур мэдэн хашаа байшин барьж Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа тул уг газрыг яаралтай чөлөөлж Х.Хын өөрт нь хүлээлгэж өгөхийг мэдэгдсэнийг хариуцагч нар нь биелүүлэхгүй байгаа гэж тайбарлаж байгаа боловч энэхүү мэдэгдэх хуудас нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ нотлох баримт биш болно.
Мөн хамтран хариуцагч М.Ааас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримт болох Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Иргэний газар эзэмших гэрчилгээнээс үзэхэд Шыбарайгыр овгийн Матейн Ад С сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/119 тоот шийдвэрийг үндэслэн Баймгийн С сумын 3 дугаар баг, Өмнө голын 108 тоотод байрлах нэгж талбарын 8316001289 дугаар бүхий 700 м.кв газрыг намаржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн Э-020900019 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Н.Сийн барьсан гэх өвлийн байшин, М.Б, М.А нарын барьсан хашаа хороо нь нэхэмжлэгч Х.Хын эзэмшил газарт баригдсан болох нь нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Хын хууль ёсны эзэмшилд байгаа Баймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө голын намаржаа гэх газраас Н.Сийн гэх байшин, М.Б, М.А нарын дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Хын хууль ёсны эзэмшилд байгаа Б аймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө голын намаржаа гэх газарт барьсан Н.Сийн гэх байшин, М.Б, М.А нарын дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ............. Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М