Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2013/ШЦТ/16

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/11/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч *******.,*******.,*******.  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт *******., Т овогт*******., М овогт*******.  нарт холбогдох 201209000610 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн . сум . гэх газар оршин суудаг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 сарын 19-ний өдрийн 292 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, М овогт *******. /ТЗ-...../

 

2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн .. сум ... гэх газар оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Т овогт*******. /..../,

 

3. Монгол Улсын иргэн, 19.. оны .. сарын ..ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, М овогт*******.  /...../

 

Шүүгдэгч*******.,*******. , *******. нар нь бүлэглэн, 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн .. сумын .... гэх газарт орших Б.Э. ийн гахайн фермээс 4 сартай 1 тооны тоорой хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Gantugs Odbayar Otgonbayar-145.2.docx

 

Шүүгдэгч*******.,*******. , *******. нар нь бүлэглэн 2012 оны 10 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... сумын .... гэх газарт орших иргэн  Б.Э. ийн гахайн фермээс 4 сартай 1 тооны тоорой хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******.ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Ч.гийн хашаанаас О. , О. бид гурав нэг тоорой л хулгайлсан.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,

Шүүгдэгч*******.ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “...Ч.гийн хашаа руу явж ороход байшинд болон хашаанд хүн байгаагүй эзгүй байхаар нь гахайн байрны хашлагыг давж ороод нэг тооны тоорой барьж аваад Г. бид хоёр буцаж хашлага давж гараад О.  үлдээд дотроос барьж авсан тооройг Г. бид хоёрт өргөж өгөөд гахайн байрнаас гаргаад буцаж ажлын хашаа руугаа уг тооройг барьж ороод О.  бид хоёр тооройг хөдөлгөөнгүй барьж байх үед Г. байшин барьж байхад хэрэглэж байсан модон иштэй алхаар тооройны толгой руу цохиж алсан. ...тухайн хүмүүст тооройг 21000 төгрөгөөр зарсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дэх тал/,

Шүүгдэгч*******. ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...О., Г. бид гурав 1 тоорой авсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дахь тал/,

Гэрч Б.Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ногоон модны гүүр гэх газарт өөрийн найз Ч.тэй хамтран гахайн аж ахуй эрхлэн явуулж байгаа ба 2012 оны 10 сарын 29-ний өдөр уг гахайн ферм дээр 17 цаг өнгөрч байхад гахайгаа услах гээд яваад очоод тооройгоо тоолоход 2 тооны тоорой алга болсон байсан. Тэгээд гахайн хашаа руугаа ортол хашааны банз цус болчихсон, гахайн хашааны урд банзан дээр хажуугийн айлын модон иштэй төмөр алх хэвтэж байсан. Тэгээд шууд Ч. руу утсаар хэлж цагдаа дуудуулсан. Том гахай, тоорой нийлээд 49 ширхэг байснаас 2012 оны 10 сарын 28-ны өдөр 2 тооройгоо хулгайд алдаад 2012 оны 10 сарын 30-ны өдөр нэг тоорой үхсэн. Одоо 46 гахай байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

Гэрч Ч.Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын .. .... дугаар сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч байхад гахайнуудыг Э., Э.  нарын хамт тоолоход 2 тоорой дутаад гахайн хашааны урд талд банзан дээр хажуугийн айлын модон иштэй төмөр алх нь хэвтэж байсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 76-77 дахь тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 78 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай үнэлгээний тайлан /хэргийн 81-83 дахь тал/,

Хохирогч Б.Э. ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...оросын илүү нугаламтай 2 тооны гахайн тоорой алдагдсан ба тухайн хоёр тоорой нь биеийн жингийн хувьд адилхан 20 гаран килограмм жинтэй, хоёулаа цагаан өнгийн тоорой байсан. Би тухайн алдагдсан 2 тооройг тус бүрийг нь 400000 төгрөгөөр үнэлж байгаа ба Дархан сумын үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээ буюу нэг гахайн тооройг 320.000 төгрөг, 2 тоорой нийлээд 640.000 төгрөг үнэлсэн байсныг хүлээн зөвшөөрч, энэхүү мөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилж байна. ...Б.О. нь манай эхнэр Ч.г амьд байхад нь 230.000 төгрөг өгсөн.*******. , *******. нар нь огт хохирол барагдуулаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 87 дахь тал/,

Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүүдээ нь намайг дуудаад та тэгвэл 21000 төгрөгөндөө энэ тооройг ав гэхээр нь би тооройг худалдаж авсан ба Дүүдээгээс ямар учиртай тоорой юм бэ? гэж асуухад хажуудаа явж байсан залуу руу заагаад энэ залуу хойд барилга дээр өрлөг хийж байгаа юм, энэ тооройг эзэн нь цалингийнх нь оронд өгсөн юм, ямар ч асуудал байхгүй гэхээр нь би тооройг худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 88 дахь тал/,

Гэрч Х.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 7 сарын Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын статистикийн хэлтсээс хөдөө аж ахуйн мал амьтдын үнийн мэдээнд 1-5 сартай гахайн тооройг 170.000 төгрөгөөр үнэлсэн үнийн мэдээ байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 89 дэх тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******.,*******.,*******.  нар нь бүлэглэн хохирогч Б.Э. ийн 1 гахайн тооройг хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******.,*******.,*******.  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Б.Э.  нь гахайн тооройг 320.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч гахайн тооройн зах зээлийн үнэ 180.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Капитал зууч” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан, гэрч Х.Х-ийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э. т 180.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 230.000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй.

            Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст Б.О.,*******.  нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 58, 67 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй,

            Шүүгдэгч *******. нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр 19-ний өдрийн 292 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

            Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

            Шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх санаачлага гаргасан, гэмт хэрэгт оролцсон байдлыг үндэслэн ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, хохирогчид төлөх төлбөргүй учир шүүгдэгч *******.ийн Сони маркийн 32 инчийн телевизор,*******.ын нокиа 3510 маркын гар утас,*******. ын Шарп маркын 14 инчийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагч З.Баярхүүгийн 2012 оны 11 сарын 2-ны өдрийн 602 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

            Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт *******., Т овогт*******., М овогт*******.  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М овогт *******.т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих, шүүгдэгч М овогт*******. т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих, шүүгдэгч Т овогт*******.т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******.т оногдуулсан 2 жил 6 сар хорих, шүүгдэгч*******. ,*******. нарт оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч*******. ын цагдан хоригдсон  7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           

            5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч *******.,*******. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******.ийн Сони маркийн 32 инчийн телевизор,*******.ын нокиа 3510 маркын гар утас,*******. ын Шарп маркын 14 инчийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагч З.Баярхүүгийн 2012 оны 11 сарын 2-ны өдрийн 602 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******.т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч*******.,*******.  нарт оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

     8. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******., Б.О.,*******.  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг *******., Б.О.,*******.  нарт мэдэгдсїгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******.,*******. нарт бусдын батлан даалтанд өгөх, шүүгдэгч*******. т гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            10. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

            11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******.,*******. нарт бусдын батлан даалтанд өгөх, шүүгдэгч*******. т гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ