| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0064/Э/ |
| Дугаар | 50 |
| Огноо | 2012-02-18 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 50
Хэргийн индекс: 171/2012/0064/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Ганболд,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч Б.Б.А-ийн өмгөөлөгч Л.Жаргалсайхан /0-307/,
шүүгдэгч И.И.З-ын өмгөөлөгч Л.Цуурай /0-304/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт Б.А-, И.З- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20823642 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.А- /РД: /, 1972 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, “********” ХХК-нд зуухны машинчийн ажил эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт * тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн И.З- /РД:*/, 1987 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт ************ тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Б.Б.А-, И.И.З- нар нь бүлэглэн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын орчимд иргэн Д.Д.Б-ийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, 70.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 16-50” маркийн гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.И.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2008 онд Б.А- ахтай айлын машины грашийн дээвэр хийгээд хуурай ах дүүс болсон юм. Тэгээд 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А- ах нэг залууг дуудсанаас болж энэ хэрэг гарлаа. Тэр өдөр би Б.А- ахын хоол идэж байгаад Шарын гол руу явдаг галт тэрэг хүлээж байхад таньдаг хүнтэйгээ тааралдаж маргалдсан юм. Тэгээд цагдаа ирээд явсан.
\\server\Sum dundiin shuukh\Davaadorj\È.Çîëáàÿð íàð-147.2-50.doc
Мөрдөн байцаагч надаар ямар зүйл дээр гарын үсэг зуруулсныг би мэдэхгүй болоод гарын үсэг зурлаа. Би хэрэг хийгээгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2008 оны 10 дуугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан оройн 17 цаг өнгөрч байхад манай барилгаас тоосго хулгай хийсэн хүн явж байсан юм. Би тухайн үед Төмөрөө гэдэг айлд пийшин барьж байгаа гарч ирэхэд тэр хүнтэй тааралдсан юм. Тэгээд би тэр хүнийг нэг цохиж нэг өшиглөсөн юм” гэв.
Шүүгдэгч Б.Б.А-, И.И.З- нар нь бүлэглэн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын орчимд иргэн Д.Д.Б-ийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, 70.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 16-50” маркийн гар утсыг нь дээрэмдсэн болох нь:
хохирогч Д.Д.Б-ийн:...”2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд өдөр шилжих шөнө буюу 00 цаг 20 минутын үед эхнэрээ тосох гээд байрныхаа хажууд зогсож байтал хоёр үл таних залуу миний араар зөрөөд явах шиг болсон юм. Тэгтэл удалгүй нэг хүн ард ирээд намайг дуудсан юм. Тэр үед би намайг дуудсан хүнд хандан “би байрныхаа гадаа хүн хүлээгээд зогсож байна” гэж хэлэхэд нөгөө хүн надад хандан “чи яагаад өрвөлзөөд байгаа юм бэ” гэж хэлсэн юм. Тэгээд тэр хүн намайг дуудахад нь би яваад очтол харанхуйд нэг өндөр залуу зогсож байсан. Гэтэл анх намайг дуудсан намхан залуу нь миний хоолойд хутга шиг төмөр тулгасан, энэ хооронд өндөр залуу нь чулуугаар миний толгой руу цохисон. Тэгээд тухайн үед миний хүзүү рүү юм урсаад ирэхээр нь би тэр хоёр залууд хандан “яаж байгаа юм бэ та нар намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу мөнгө өг гэхэд нь би айгаад халаасандаа байсан 70.000 төгрөгөөс 10.000 төгрөгийг нь авч өгтөл дахиад мөнгө нэхээд миний элэг рүү цохиход нь би дахин 10.000 төгрөг өгсөн юм. Тэгээд тэр хоёр залуу миний бүх мөнгийг дээрэмдэж аваад бас “Нокиа 16-50” маркийн гар утсаа гаргаж өгөөд дотроос нь сим картаа авсан юм. Тэгээд өндөр залуу нь миний нүүр рүү цохиход нь би доошоо суутал нуруу руу бас цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12, 74 дахь тал/,
гэрч А.А.Т-ын:…” 2008 оны 10 дугаар сарын 20-ны үеэс хойш надтай хамт ажилладаг А- /Б.А-/ гэх залуу өнгөт хорооллын барилга дээр байж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ харилаа гэж хэлээд гарч яваад байрны гадна хажуу талын орцны жижүүр эмэгтэйн хүүхэд нь гэх нэг залуутай уулзаад зогсож байгаад тэр хоёр хамт 18-ын буудлын зүг рүү явсан. Тухайн үед би цонхоор харж байсан юм. А- /Б.А-/ тэгж явчхаад орой нь гэртээ ирээгүй. Харин маргааш өглөө нь 11 цагийн үед над руу утсаар яриад эрүүлжүүлэхэд байна чи манай эхнэрт хэлээд өгөөч гэж надад хэлж байсан. Би Золоог танина /И.З-/ тухайн өдөр А- /Б.А-/ Золоотой /И.З-/ уулзаад хамт явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,
гэрч Э.Б-:…”Маргааш өглөө нь 7-оос 8 цагийн хооронд гэртээ ирэхэд манай нөхөр Д.Б- хэн нэгэн хүнд зодуулсан байдалтай толгойгоо хагалуулчихсан, боолгуулсан байсан. Тэгээд би юу болсон талаар нөхрөөсөө асуухад манай нөхөр надад хандан “чамайг хүлээгээд байрны гадаа зогсож байхад хоёр үл таних хүнд зодуулж 70.000 төгрөг болон гар утсаа дээрэмдүүлсэн” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 76 дахь тал/,
эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 70 дахь тал/,
2009 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Д.Б-өөр хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 42 дахь тал/,
2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Д.Д.Б-өөр хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 71, 72, 73 дахь тал/,
Эрүүлжүүлэх баривчлах байрны бүртгэлийн дэвтрийн хуулбар, 001557, 001556 тоот эрүүлжүүлэгдсэн хүний тухай мэдээний баримтууд /хэргийн 150-152 дахь тал/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 727 тоот актын
1. “Д.Д.Б-ийн биед толгойн хуйхны шарх, их биеийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Б.А-, Ноёд овогт Индрээгийн И.З- нарыг согтуурсан үедээ бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.А-, И.И.З- нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ЦагдА-н Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 109, 114 дахь тал/.
Хохирогч Д.Д.Б- нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Б.А-, И.И.З- нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.Б.А-, И.И.З- нарын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үндэслэлээр биечлэн эдлэх ялаас нь тус бүр 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж ял оногдуулав.
Шүүгдэгч Б.А-, И.И.З- нарт нь бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.А-, Ноёд овогт Индрээгийн И.З- нарыг бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Б.А-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног,
И.З-т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг баримтлан Б.Б.А-, И.И.З- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.Б.А-, И.И.З- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Б.Б.А-ийн “Nokia 26-00” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 002 дугаар тогтоолыг,
И.И.З-ын “Nokia 35-00” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 003 дугаар тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Б.А-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 /гурав/ сар 3 /гурав/ хоногийг,
И.И.З-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
7. Монгол Улсын 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Б.А-д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаас 3 /гурав/ жил хорих ялыг,
И.З-т оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаас 3 /гурав/ жил хорих ялыг тус тус өршөөн хасаж Бибишийн Б.А-ийн үлдэх 1 /нэг/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг,
И.З-ын үлдэх 1 /нэг/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг тус тус биечлэн эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.А-, И.И.З- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.А-, И.И.З- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Б.МАНЛАЙБААТАР