| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0187/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0185 |
| Огноо | 2014-08-12 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0187/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000462 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай*** бүрэн бус дунд боловсролтой*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь хувийн сэдэлтээр 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр *** тоот гэртээ болон 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан сумын *** дүгээр баг “*** ” ТӨХК-ны байранд хамтран амьдрагч *** ийн эрх чөлөөнд халдан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** бид хоёр муудалцсан. Тэгээд *** гэрээсээ гарч яваад 4-5 хоног ирээгүй. Би *** ай ажлынх нь гадаа тааралдаад маргалдаад зодсон. Би *** гийн нүдрүү нь хуруугаа хийгээд түлхсэн. Тийм л юм болсон.” гэх мэдүүлэг,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munhtur 99.1.doc
-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** хэрүүл хийгээд байхаар нь би жил болгоны төрсөн өдрөөрөө хэрүүл зодоонтой баймааргүй байна гэж хэлэхэд хэрэлдэхээ больсон. Энэ өдөр би “үхье” гэж хэлээд волкон дээр очоод онгойлгосон чинь *** ирээд миний гарыг волконы хаалгаар хавчиж, хөл рүү 2 удаа өшиглөсөн, өөрөөр бол зодоогүй.
...2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл би гэртээ хариагүй гэдэг нь үнэн. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *** манай ажил дээр ирээд намайг зодсон. Нүдийг чинь сохлоно, эсвэл хөлийг чинь хугална гэсэн*** бид хоёрыг зодолдож байхад салгасан. Би 21 жил амьдарсан бөгөөд одоо энэ хүний зодуурыг дааж амьдрах арга алга. Миний хувьд 10 настай хүүхдийнхээ эцгийг нь шоронд явуулсан гэж хэлүүлмээргүй байна.” гэх мэдүүлэг,
-Захиргааны журмаар албадан саатуулах тухай тогтоол /хэргийн 4 дэх тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6 дахь тал/,
-*** /хохирогч *** ийн/ дугаарын утасны 2014.6.5-ны өдрөөс 2014.6.24-ний өдрийг хүртэл хугацааны ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 10 дахь тал/,
-*** /гэрч *** ын/ дугаарын утасны 2014.6.5-ны өдрөөс 2014.6.24-ний өдрийг хүртэл хугацааны ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 11 дэх тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 20 минутын үед “*** ” ТӨХК-ны захирал Золзаяагийн өрөөнд байж байсан чинь хамтран амьдрагч *** орж ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд *** эгч рүү дайрахаар нь би дундуур нь ороод “та ингэж болохгүй, ярилцаад асуудлаа шийд” гэхэд миний хажуугаар ороод Золзаяа эгчийг боож дараад нүд рүү нь гараа явуулаад багалзуурдаад байхаар нь би дундуур нь салгасан.
...тэгээд бас үсдэж дарсан.
...2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр *** эгчийн төрсөн өдөр нь байдаг. Өглөө *** эгчид төрсөн өдрийн мэнд хүргэж мессэж бичээд өдөр ажил дээр нь очино гэдгээ мессежээр хэлсэн. Тэгэхэд 11 цагийн орчим санагдаж байна. *** гчийн дугаараас миний утсанд *** зодож байна” гэсэн мессэж ирсэн. *** угаасаа *** эгчийг зоддог учраас миний санаа зовоод гэрээсээ яаралтай гарч таксидаж гэрт нь очоод хаалгыг нь тогшиход Золзаяа эгч хаалгаа онгойлгоод гарч ирээд надтай цуг гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 10-нд би 13 цагийн үед гэртээ өдрийн цайгаа уугаад байж байтал *** эгч залгаад “*** эгчийн нөхөр *** эгчийг зодоод байна, яаралтай хурдан хүрээд ир” гэсэн. Тэгээд би 3-5 минутын дотор очоод өрөөнд нь ортол нилээн дуу чимээтэй, ширээний хоёр талд байж байсан. Тэгээд *** эгч дундуур нь орсон. Салгах гээд салгаж чадахгүй байсан.
...захирал зодуулсан байдалтай нүүр, нүд нь улайсан байсан. *** ах хүзүүндээ зүүдэг өргөн монетон гинжээ гартаа барьчихсан захирлыг зодох гээд хөөгөөд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн ахмад *** ын хамт өдрийн үүрэг гүйцэтгэж байсан.
...иргэн З*** нь салсан нөхөр *** зодуулчихлаа гээд баруун нүд нь улайж хавдсан, хүзүү, цээжиндээ цус хурсан, зулгаралттай байсан.
... *** тайлбартаа намайг хуучин Дарханд монта 5 дугаар байранд байрлах ажил дээрээ байхад *** гаднаас орж ирж намайг зодсон гэсэн тайлбар хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гомдол мэдээлэл гаргасан *** нь нүүр, хүзүү, цээж орчмоор улайсан, цус хурсан, зулгарсан байдалтай байсан*** нь *** ийг нүд рүү гараа хийсэн гэсэн тайлбар өгч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
-“З***ийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэний цус хуралт, баруун хацар, хүзүү, цээж, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 709 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэх тал/,
-“Хэрэг бүртгэгчийн асуусанаар *** ийн биед учирсан хүзүү, баруун бугалга, баруун гуяны цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *** ийн биед учирсан тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2014.6.5 болон 2014.6.10-ны аль алинд нь үүссэн байх боломжтой.” гэх 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 709 дугаартай нэмэлт шинжилгээ /хэргийн 35 дахь тал/,
-Шинжээч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гийн биед учирсан гэмтлийг биеийн гадаргууг эзлэх талбайгаар биш эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтаар нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан.
...2014.6.5-ны өдөр хохирогч *** гийн биед учирсан гэмтэл нь ердийн явцаараа 6 сарын 11-ны өдөр арилахгүй.
...тухайн хүний биеийн онцлогоос хамаарч зулгаралт, цус хуралт, гэмтлийн шинж чанар харилцан адилгүй байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52, 63 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр *** тоот гэртээ болон 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг “***” ТӨХК-ны байранд хамтран амьдрагч *** ийн эрх чөлөөнд халдан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэг учрал болсон гэх 2014 оны 6 дугаар сарын 5, 6 дугаар сарын 10-ны алинд нь хохирогч *** ийн биед учирсан тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний алим, зовхи, зүүн хацар, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэний цус хуралт, баруун хацар, хүзүү, цээж, нурууны зулгаралт гэмтэл учирсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд ялгамжтай тогтоож чадаагүй, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 709 дугаартай нэмэлт шинжилгээгээр “уг гэмтэл нь 2014.6.5 болон 2014.6.10-ны аль алинд нь үүссэн байх боломжтой.” гэж тодорхой дүгнэлт өгч чадаагүй, хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “2014.6.5-нд балконы хаалгаар гар хавчсан, хөл рүү 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг өгсөн, шинжээч эмч “...***ийн биед учирсан гэмтлийг биеийн гадаргууг эзлэх талбайгаар биш эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтаар нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулсан.” гэж мэдүүлэг өгсөн /38-39 дэх тал/ зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хохирогч *** ийн бие махбодид 2014.6.5 болон 2014.6.10-ны өдөр аль алинд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 52,63 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хэрэг учрал болох үед түүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд түүний бие махбодид учирсан гэмтлийг эдгээхийн тулд шүүгдэгч *** ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлээгүй байна.
Хэдийгээр хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж байгаа боловч түүний энэ тайлбарыг “шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, шүүгдэгч ***ийг “хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан” гэж үзэх үндэслэл болохгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *** ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч *** д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5x192000=960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ