| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0071/Э/ |
| Дугаар | 53 |
| Огноо | 2012-02-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 53
Хэргийн индекс: 171/2012/0071/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б овогт П.Э т холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000122 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт П.Э /РД:ФД..../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн .. сумын Хайрхан багийн .. дугаар байрны .. тоот оршин суудаг, Сэлэнгэ аймгийн.. сумын .. дугаар баг ..гэх газар оршин суудаг харьяалалтай, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн Бацаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр прокурорын шатнаас хэрэгсэхгүй болж байсан, шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй.
Шүүгдэгч П.Э нь 2012 оны 2 дугаар сарын 15-ны шөнө иргэн Ч.Н ийг хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр оройн 19 цагийн үед найз Н тэйгээ надад байсан 10.000 төгрөгөөр хоёр шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад манайд орж уусан юм. Тэгээд бид хоёр архиа ууж дуусгаад мах чанаж идэж байхдаа богино хавирганаас болж маргалдсан юм. Тэгээд би Н ийг мах идэх гээд тонгойж байхад нь түүний мөрөн тус газар нь хутгаар хатгачихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв
Хохирогч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр найз Э тайгаа тааралдаад хоёр шил архи аваад гэрт нь очиж уусан юм. Тэгээд бид хоёр архи ууж дуусгаад мах чанаж байх үедээ махнаас болж маргалдсан юм.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\2011.06\Ï.Ýðäýíýáàÿð øèéòãýõ òîãòîîë.doc
Тэгээд намайг мах идэх гээд доошоо тонгойж байхад Э миний дал руу хутгалчихсан юм. Бид хоёр олон жил найзалж байна. Тухайн үед богино хавирга иднэ идэхгүй гэснээс болж маргалдсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч П.Э нь 2012 оны 2 дугаар сарын 15-ны шөнө иргэн Ч.Н ийг хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан учруулсан болох нь:
хохирогч Ч.Н ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…”2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр найз Э тайгаа тааралдаад хоёр шил архи аваад гэрт нь очиж уусан юм. Тэгээд бид хоёр архи ууж дуусгаад мах чанаж байх үедээ махнаас болж маргалдсан юм. Тэгээд намайг мах идэх гээд доошоо тонгойж байхад Э миний дал руу хутгалчихсан юм. Бид хоёр олон жил найзалж байна. Тухайн үед богино хавирга иднэ идэхгүй гэснээс болж маргалдсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
гэрч М.С-ийн:...”2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр би Орхон аймаг руу яваад Э ганцаараа гэртээ үлдсэн юм. Тэгтэл шөнийн 00 цагийн үед манай хажуу айлын хүүхэн над руу залгаад “танай хүүхэд чинь хүн хутгалчихлаа та буцаад ир” гэж хэлэхэд нь би буцаж гэртээ иртэл Э цагдаа дээр байсан юм. Тэгээд би юу болсон талаар Э аас асуухад Э найз Н ээ махнаас болж хутгалчихсан гэж надад хэлсэн юм. Намайг орой вагоноор явах гэж байхад Э Н хоёр гаднаас орж ирж байсан юм. Тухайн үед би тэр хоёрт хандан “та хоёр нийлэхээрээ архи уудаг шүү, дахиж архи уухгүй шүү хоолоо идээд унтаарай” гэж хэлээд явсан юм...Энэ хоёр хүүхэд найзлаад олон жил байна. Нийлэхээрээ архи уучхаад байдаг юм. Тухайн үед намайг гэртээ ирэхэд жижиг өрөөнд мах чанаад газар тавьчихсан байсан ба хивс цус болчихсон байсан. Жижиг өрөөнд маргалдаж уг асуудал болсон байх” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
шүүгдэгч П.Э ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр оройн 19 цагийн үед найз Н тэйгээ надад байсан 10.000 төгрөгөөр хоёр шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад манайд орж уусан юм. Тэгээд бид хоёр архиа ууж дуусгаад мах чанаж идэж байхдаа богино хавирганаас болж маргалдсан юм. Тэгээд би Н ийг мах идэх гээд тонгойж байхад нь түүний мөрөн тус газар нь хутгаар хатгачихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 201 тоот актын
1. “Ч.Н ийн биед зүүн далны гадна шархны гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б овогт П.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Н нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч П.Э аас гаргуулах хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч П.Э урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 29 дахь тал/.
Шүүгдэгч П.Э нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа,мөн урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн Бацаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр прокурорын шатнаас хэрэгсэхгүй болж байсан зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт П.Э ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар П.Э т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702.000 /долоон зуун хоёр мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар П.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Э т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН