| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/0039/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 377
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Е.А, Ш.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ө.Ал, 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ө.А нарыг эх нь болох Е.А-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 7 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Ө.Ал, 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ө.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Ш.Ө-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан HONDA Civic маркийн, 77-18 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу үнэ 3.500.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Ш.Ө-ийн өөрт нь үлдээж, хариуцагч Ш.Ө-ээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн их булангийн 4-6 тоотод байршилтай 75 м.кв гурван өрөө өвлийн сууц буюу үнэ 3.000.000 төгрөг, Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 590 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар буюу үнэ 3.500.000 төгрөг, гараж буюу үнэ 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Е.А, Ө.А, Ө.Ал нарт олгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373329 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Ш.Ө-ээс 373329 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.А-д олгосугай
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ