| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0189/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0187 |
| Огноо | 2014-08-14 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0189/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000409 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн, *** төрсөн, эрэгтэй, *** настай, тусгай дунд боловсролтой*** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ***дугаар цэргийн ангийн ажилчдын байрны *** тоотод хууль бусаар нэвтрэн орж, иргэн ***ын зөөврийн компьютерийг хулгайлж, 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос өдрийн автобусаар Дарханд ирсэн. Найзындаа ирээд манай найзын 207 тоотод байдаг. *** гээд манай найз дөрвөн давхарт нь байдаг байсан. Тэрнээс би гадаад паспортоо авах гэж орсон. Тэгээд гэрт нь ороход байхгүй байсан. Тэгээд би доошоо буугаад ***ын хаалгыг тогшоод онгойлгохгүй болохоор нь унтаж байгаа юм болов уу гэж бодоод хөлөөрөө хүчтэй жийсэн. Тэгэхдээ ***ын хаалгыг нь мөрлөөд цоож нь их муу байсан. Хаалга нь онгойхоор нь гэрт нь ороод /тухайн үед би халамцуу явж байсан/ зөөврийн компьютерийг нь аваад гарсан. Гарах замдаа байрны жижүүртэй таарсан“ гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6 дахь тал/,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Enkhtur 145.2.doc
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 7 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 12 дахь тал/,
-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 17-ны өглөө би гэрээсээ 11 цаг 20 минутанд гараад хуучин дарханд ганданд ном уншуулаад буцаад 12 цаг 30 минутанд гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, хаалганы цоож эвдэрсэн байсан. Тэгэхээр нь би гэртээ орж гэрийнхээ эд зүйлийг шалгаад үзэхэд толины урд байсан aser I 5 маркын хар өнгийн зөөврийн компьютер алдагдсан байсан бөгөөд орны хажууд байсан хар өнгийн цүнхэнд байсан түрүүвчинд байсан 8 доллар алга болсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 17-ны өглөө би 8 цаг 30 минутанд ээлж хүлээж аваад Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн албан тушаалын байрны жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн юм. Ингээд тус өдөр 12 цаг 30 минутын орчим манай албан хаагч ***ийн эхнэр “манай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 330 дугаар ангийн жижүүрт мэдэгдээд дараа нь ***ийн эхнэр Насанзул Цагдаагийн газар руу залгаж мэдэгдсэн юм.
...би дээшээ 2 давхар руу гарч байхад манай *** тоотод оршин суудаг *** надтай шатан дээр зөрсөн. Өөр гадны хүн манай байранд нэвтрээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 17-ны орой ажил дээрээ байхад би яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Нэг танихгүй халзан толгойтой залуу “зөөврийн компьютер авах уу?” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “бичиг баримттай юу?” гэж асуухад “бичиг баримтгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “бичиг баримтгүй бол зээл олгохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд удалгүй гаднаас нэг залуу дагуулж орж ирээд *** гэж хүний бичиг баримтаар 220000 төгрөгний барьцаанд хар өнгийн aser маркын зөөврийн компьютер барьцаанд тавьсан юм.
...Сүүлд *** гэж залуу 220000 төгрөгний барьцааны мөнгөө өгөөд зөөврийн компьютероо авсан учраас надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дахь тал/,
-Барьцаалан зээлдүүлэх гэрээ /хэргийн 43 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод хууль бусаар нэвтрэн орж, иргэн ***ын зөөврийн компьютерийг хулгайлж, 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Хохирогч ***нь “***д ямар нэгэн гомдолгүй” гэсэн /хэргийн 58 дахь тал/, зөөврийн компьютерийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 27 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч ***ийн нокиа 7360 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч ***ийн 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1240 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч *** ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид тєлєх тєлбєргїй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ийн нокиа 7360 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1240 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8.Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг ***д мэдэгдсїгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ