Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 61

 

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0076/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Г О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000007 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г О  /РД:МФ.../, 19.. оны .. дугаар сарын .-ны өдөр Улаанбаатар төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. дугаар хороолол .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Г.О  нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг ...дугаар байрны орцонд хувийн маргааны улмаас иргэн Х.Н н гарыг мушгин хугалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр архи уучихсан танил Б ийн хамтаар явж байгаад Н , Э , Г  нартай тааралдсан юм. Тэгээд би тэд нарт архи авч өгөөд Дархан сумын 9 дүгээр баг ...дугаар байрны нэг орц руу орж архиа ууж байтал. Н  надад хандан “чи Э ыг зодсон байсан” гэж хэлээд намайг цохих гэхэд нь би гарыг нь мушгигд өччихсөн юм. Тэгтэл гар нь хугарсан байсан. Би уг нь Н гийн гарыг хугална гэж бодоогүй. Дараа нь би Н г эмнэлэг рүү авч явж анхан шатны тусламж үзүүлсэн юм. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Г.О  нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дугаар байрны орцонд хувийн маргааны улмаас иргэн Х.Н н гарыг мушгин хугалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ã.Î÷èðæàíöàí-98.1-61.doc

 

хохирогч Х.Н н:...”2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14-өөс 15 цагийн орчимд Дархан сумын ..дүгээр баг .. дугаар байрны ойролцоо Э , Г  нарын хамтаар явж байтал О тай тааралдсан юм. Тэгээд О  архи авч өгнө гэхэд нь бид нар түүнийг дагаад явсан. Тэгээд .. дугаар байрны нэг орц руу ороод би О д хандан “чи яагаад урьд нь Э  ахыг зодсон юм бэ” гэж хэлэхэд О  шууд л миний баруун гарыг мушгисан юм. Тэгээд миний гар эвгүй болоод байхаар нь би О тай хамт эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/,

гэрч И.Г ын:...”Тухайн өдөр Н , Г  бид гурав хамт явж байтал О  болон Б э нартай тааралдсан юм. Тэгээд архи ууя гэж хэлээд Дархан сумын 9 дүгээр баг ...дугаар байрны “Бэрс” нэртэй дэлгүүрийн хойд талын орц руу орсон юм. Тухайн үед орц руу орж байтал Н  О д хандан “чи хөгшин настай Э ыг зодоод байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхэд нь О  Н д хандан “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд Н гийн баруун гарыг мушгиж өчих шиг болоод доошоо болсон юм. Тэр үед Н  О д хандан “миний гар эвгүй болчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд харсан чинь Н н гар нь хугарсан байсан юм. Тэгээд О  Н г эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,

гэрч Л.Б ийн:...”Тэгээд орцон дотор Н  О  хоёр маргах шиг болсон юм. Тухайн үед Н  О г цохих гээд хий цохих шиг болсон. Тэгэхэд нь О  Н гийн баруун гарыг мушгиж өчсөн юм. Тэр үед Н  гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Н н гар нь хугарсан байхад нь О  бид хоёр нэгдсэн эмнэлэг рүү түүнийг авч яван гарынх нь зургийг авахуулж боолт хийлгэж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 тоот актын

1. “Х.Н н биед баруун гарын бугалга ясны хугарлын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 13 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б овогт Г О г бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Х.Н  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Г.О гаас нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.О  нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Г.О  урьд ял шийтгүүлж байсан боловч тэрээр ялгүй болсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г О г бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Г О д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.О д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.О  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.О д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Г.О д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.О д мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН