| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0194/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0189 |
| Огноо | 2014-08-21 |
| Зүйл хэсэг | 145.2., 155.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: /171/2014/0194/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***, ***, ***, *** нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, ***холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000291 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ялаар,
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
2.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
D:\2014 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Naranhuu Sanjdansran nar 145.doc
-*** -нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 10-нд 2009.07.09-ний Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жил хорих ял хасагдаж, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
3.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай*** бүрэн бус дунд боловсролтой, *** оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ял,
-1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил 8 сар 26 хоног хорих ял,
-1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сар хорих ял,
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ял,
-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял,
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2008 онд Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хорих ял эдлэхээс чөлөөлөгдсөн,
-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2010 оны 10 дугаар сарын 26-нд ялын хугацаа дуусч суллагдсан,
4.Монгол Улсын иргэн, *** төрсөн*** настай, *** бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
5.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** бага боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 5 жил 1 сар хорих ял,
-2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял,
-2013 оны 10 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1-т зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч ***, ***, *** *** нар нь бүлэглэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 1 дүгээр 60 айлын гадна авто машины зогсоолд тавьсан иргэн *** рын эзэмшлийн *** улсын дугаартай “Изузу” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээрээс 2013 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 2 м 60 м урттай эрээн материал, 2 м урттай 60м дээлийн ширээстэй материал зэргийг хулгайлан авч иргэн *** т 594,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа яллагдагч *** ын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан зах дээр байрлах иргэн *** ийн эзэмшлийн 21 дугаартай лангуунаас хулгайлсан 304800 төгрөгийн үнэ бүхий тамхийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр шөнө 3 цагийн үед төмөр замын вокзал дээр хүн суулгаж өгчихөөд гэр лүүгээ явж байхад төв гандангийн тэнд ***, *** ах, *** нартай таарсан. Тэгээд *** бид хоёрыг энэ боодолтой юмыг бирж хүргээд өг гэсэн. Тэгээд би ам цангаад байхаар нь цаг уурын нийтийн ягаан байр луу орж ус уучихаад үүдэнд нь дулаацаж байгаад гарч ирсэн. Тэгэхэд ***, *** 2 байхгүй, харин *** ганцаараа зогсож байсан. Тэгээд *** бид хоёр нөгөө боодолтой юмаа таксинд хийгээд тосгон руу явсан. Тэгээд даавуунаас нь 6-7 метрийг хутгаар зүсэж аваад *** бид хоёр нэг танихгүй хүнд нэг шил архиар зараад уусан. Зарим хэсгийг нь зарах гэж зах дээр ирээд баригдсан.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед 1 дүгээр 60 айлын гадаа нэг бүхээгтэй тэрэг байхаар нь татлагыг нь авах гээд олсыг нь тасалсан. ***, *** нар бүгд байсан. Ачаан дээрээс 2 боодолтой юм унахад *** ах “би наад асуудалд чинь оролцохгүй гээд яваад өгсөн. Би тэгээд үлдсэн бөгөөд ***, *** хоёр 2 боодолтой юмаа аваад явсан. Энэ 2 яагаад ингэж худлаа ярьж байгааг ойлгохгүй байна.” гэв.
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тэр машин дээр очиход *** машины татлагын олсыг тасалсан, нэгийг нь таслах гээд зогсож байсан. Татлаганаас татсан чинь ачаан дээрээс 2 ширхэг хуйлсан бөөрөнхий том шуудайтай юм унаад ирсэн. Тэгээд би наад асуудалд чинь оролцохгүй гэж хэлээд яваад өгсөн. *** хамт хулгай хийсэн байж хэрэг гарснаас хойш намайг худал мэдүүлэг өглөө гэж зах дээр архи ууж байхдаа байнга дарамталж байгаа. Хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би вокзал хаахаар нь толгойт ороод 1000 төгрөгийн архи авч уугаад, тэгээд энэ хэдтэй таараад “боодолтой юм хүргээд өг” гэхээр нь хүргэж өгсөн. Зарим хэсгийг нь зарж архи уусан, зарим хэсгийг нь зарах гэж байгаад баригдсан. Би хулгай хийгээгүй, харин хулгай хийсэн зүйлийг нь зарсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ***н бид хоёр биржийн арын хашаан дотор нэг шил архи уугаад сууж байсан чинь *** хүрээд ирэхээр нь бид 3 уулзаад байж байсан чинь Насанбат ирсэн. Ирэхдээ хажуудаа нэг цүнхтэй юм барьчихсан, мөн цаасан хайрцаг сугандаа хийсэн ирсэн. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, тухайн тамхийг зарж олсон мөнгөө хувааж аваад, үлдсэн хэсгээр нь хоолонд орж, архи авч уусан.” гэх мэдүүлэг,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 13 дахь тал/,
-Мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 14 дэх тал/,
-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би хувиараа машинаар ачаа ачаад багтахгүй ачаагаа *** улсын дугаартай Исүзү маркын амбаар дээр нь ачаад шөнө 3 цагт ирээд 1 дүгээр 60 айлын байрны гадаа ирээд машинаа зогсоол дээр зогсоогоод би өөрөө машин дотроо унтсан. Тэгээд өглөө 7 цагт сэрээд гэр лүүгээ явсны дараа 60 айлын байрнаас надтай хамт ачаа ачиж явдаг Мөнх-Итгэл 7 цаг 15 минутын үед гарч ирээд машинаа асаагаад ачаагаа буулгах гээд бирж дээр очоод ачаагаа буулгаж байгаад 9 цагийн үед *** над руу утсаар яриад “дээр ачсан ачаан дээрээс 2 боодол даавуу байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ирж цагдаад мэдэгдчихээд бирж дээр ачаагаа буулгаж байхад 12 цагийн үед машиндаа 3 залуу миний алдсан 1 боодол даавууг нь зарах гээд явж байхыг нь хараад цагдаад мэдэгдээд барьж авсан. Тэгээд тэр боодолтой даавуугаа хүлээж авсан.
...60 метр урттай, 2 метрийн өргөнтэй автомашины хучлага хийдэг материал, 60 метрийн урттай, 2 метр урттай ширээстэй дээлний дотрын материал байсан, алга болсон.
...алдагдсан 60 метр урттай 2 метр өргөнтэй дээлний ширээстэй дотор нь 1 метр нь 5500 төгрөг, нийт 330000 төгрөг, машины хучлаганы материал нь 1 метр нь 4400 төгрөг, нийт 264000 төгрөг болж байсан.
...алдагдсан эд зүйлийнхээ 264000 төгрөг төлүүлж авмаар байна.
...би материалын мөнгө болох 230000 төгрөгийг хүлээн авсан, одоо миний зүгээс хохирол төлөгдсөн гэж үзэж байна, үлдсэн мөнгийг тэр хүмүүсээс авахгүй.”гэх мэдүүлэг /хэргийн 16-18 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хамт хувиараа ачаа тээвэрлэдэг ***ын хамт материал ачаад Улаанбаатар хотоос 22 цагийн үед гараад шөнө 3 цагт Дарханд орж ирээд ачаатай машинаа манай гэрийн гадаа буюу 1 дүгээр 60 айлын байрны гадаа машинаа тавиад би гэрлүүгээ ороод Өсөхбаяр машин дотроо унтсан. *** ачаатай машинаа харах гэж, бас гэр нь хээтэй хороололд байдаг юм. Тэгээд өглөө 7 цагт *** гэр лүүгээ яваад би гэрээсээ 07 цаг 15 минутанд гарч ирээд машинаа асаагаад ачаагаа буулгах гээд бирж дээр очоод би ачаанаасаа алдсанаа мэдсэн. Тэгээд би ***т утсаар ярьж хэлээд цагдаа дээр ирж мэдэгдчихээд ачаагаа буулгаад бирж дээр байж байтал 1 машинтай 3 залуу нэг боодол барааг зарах гээд бирж дээр авчирч байхыг хараад цагдаа дуудаад цагдаа ирж хурааж авсан.
...60 метр урттай, 2 метрийн өргөнтэй автомашины хучлага хийдэг материал, 60 метр урттай, 2 метр урттай ширээстэй дээлний дотрын материал алга байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Гэрч Т***йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тосгоны долоогийн буудлын тэнд байдаг уулзвар дээр хүн ачих гээд зогсож байсан чинь 2 залуу ирээд шууд миний машин дотор арын суудал руу ороод суусан.
...би “та 2 хаашаа явах юм бэ?” гэж асуусан чинь тэр 2 залуу “жаахан ачаа ачаад бирж ороё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ачаа ачихгүй” гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө 2 залуу “манай эгчийн юм байгаа юм, бирж рүү оруулаад өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь “тэр ачааг чинь харъя” гэж хэлсэн чинь тэгээд тэндээс миний машинтай хөдлөөд уулзвараас зуугаад метр яваад зам дагуу нэг айлын хашааны үүдэнд очиж зогссон.
...бөөрөнхийлж хуйлсан дээлийн дотор шиг бараа гаргаж ирсэн. Тэгэхээр нь “наадах чинь миний машинд багтахгүй юм байна шүү дээ” гэж хэлсэн. Нөгөө хэдэн залуучууд “энэ чинь хөнгөн” гээд миний машины багажийг нээж байгаад багажанд уртаар нь хийгээд зарим хэсгийг нь илүү гаргаад хийгээд нэг залуу нь жолоочийн урд талын суудал дээр суугаад нөгөө 4 нь арын суудал дээр суугаад 5-лаа миний машинтай бирж рүү явсан. Тэгээд Дархан захын урдуур машин ордог хэсгээр ороод контейнеруудын тэнд очиж зогсоод нөгөө 5 залуу машинаас буугаад нөгөө ачсан бараагаа буулгаад байж байтал тэр хавьд байсан нэг ачааны машин дээрээс юмаа алдсан залуу ирээд бөөн хэл ам болоод цагдаа нар ирээд тэд нарыг бариад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр өглөө 8-9 цагийн орчимд Санждансран, бас 2 залуутай 3-лаа хамт тэр хуйлсан даавууг гадаа машинтай ирсэн бололтой *** ан тэр 3 гаднаас дамжилж өргөж манай гэрт оруулж ирж тавьсан. Тэрийгээ тэр 3 “вокзалын тээшнээс авсан юм, одоо зармаар байна, мөнгө болгоод 3-лаа хувааж авна” гэж ярьж байсан. Тэгээд манай гэрт сууж байснаа Санждансран гадагшаа гарч худалдаж авах хүн хайна гээд гарсан, нөгөө хоёр залуу нь манай гэрт суугаад үлдсэн. Тэгээд Санждансран 20-30 минутын дараа эргэж ирээд энэ хавьд авах хүн олдохгүй юм байна бирж орж заръя гээд нөгөө хуйлсан даавууг аваад 2 залуугаа дагуулаад манайхаас гараад явсан.
...хоёр ширхэг хуйлсан даавуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дахь тал/,
-Гэрч ***тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд ***ийн гэр лүү нь орсон чинь *** нар нэг шил архи задлаад уугаад сууж байсан.
...тэгсэн Санждансран “машин олоод өгөөч, юм зарах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу юм бэ?, хэнийх юм, Наранхүүгийнх юм уу? гэж асуусан чинь Санждансран “үгүй, Наранхүүгийнх биш, миний юм байгаа юм, хулгайн юм биш ээ, зүгээр санаа зоволтгүй, машинд ачих юм байна л” гэж хэлсэн.
... *** 2 ороод хашаанаас нь хуйлсан том даавуу аваад гараад ирсэн. Тэгээд тэр таксиныхаа багажинд нь ачаад бирж ороод барааны захын үүдэнд очоод машинаас бууцгаагаад *** бирж рүү дотогшоо ороод “авах хүн байна уу?, дагуулаад гараад ирье” гээд гарсан. Тэгсэн 2,3 залуучууд гарч ирээд “мөн байна” гээд нөгөө даавуу хулгайн эд зүйл болоод нөгөө залуучууд нь бид нарыг барьж аваад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн чинь Санждансран, Наранцогт, Наранхүү, Батзориг бас бус 2-3 хүн байсан. Тэд нар 1 л-ийн “Түмэн хишиг” гэдэг архи ууж байсан, надад хийж өгөхөд би уугаагүй
...тэгээд дэлгүүрээс гараад ирсэн чинь Дэгдээгийн хашааны үүдэнд цагаан такси зогсож байсан. Багажандаа их том юм чихээд хийсэн байсан. Тэгээд *** тэгээд *** той хамт такси барина гээд гарсан залуу суусан байсан. Тэгэхээр нь би хуучин Дархан орох санаатай таксинд нь гуйж байгаад чихээд суусан. Тэгээд бирж дээр ирээд машин зогсохоор нь буугаад Толгойт руу явсан....гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг гэртээ унтаж байхад өглөө 7-8 цагийн үед байх манайд *** хоёр ирсэн бөгөөд 2 шуудайтай юм авчирсан гэж ярьж байсан юм. Өглөө нь би айл руу явахдаа манай хашаан дотор нэг том шуудайтай юм байхыг харсан, өөр зүйл харагдаагүй.
...тэр 2 хүний юм байгаа юм аа гээд байсан. Өөрсдөө хоорондоо ярихдаа 2 шуудайтай машины хучлага хийдэг материал гэж ярьж байсан юм. “ гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... *** нэг таньдаг айлд ороё, архи ууцгааж байгаа гэсэн гээд нэг жаахан хүүхэдтэй эмэгтэйтэй айлд орсон ба тэр үед цаг 12 өнгөрч байсан байх.
*** бид хоёр машинаа аваад нөгөө айлдаа ирэхэд гэрт байсан нөгөө 3 залуу хашаан дотроосоо 1 шуудайтай хуйлсан даавуу дамжилж ирээд машины арын тээшинд хийгээд *** бид хоёроос гадна 3 хүн суусан юм.
...зах дээр очоод намайг дотогшоо ороод авах хүн мэдээд дагуулаад ир гээд явуулахад би хүнээс асуучихаад буцаад гараад машин дээр ирсэн чинь 3 залуучууд ирчихсэн хулгай хийсэн байна гээд бөөн юм болчихсон байсан ба намайг харчихаад наадах чинь хамт яваа гэсэн гээд цагдаад барьж өгөөд би эрүүлжүүлэгдсэн. Тэгээд би эрүүлжүүлэхэд байхдаа тэр зарах гэж байсан шуудайтай даавуу нь хулгайн юм гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дэх тал/,
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн ... тэгэхэд бид 3 дээр *** хоёр халамцуу орж ирээд “энэ гадаа гоё юм байна, бүгдээрээ гаръя” гээд байхаар нь *** 3 түрүүлээд гарсан бөгөөд Каяа бид хоёр араас нь гарсан бөгөөд байрны хажууд нэг том ачаатай машин зогссон байсан юм.
...тэр машин дээр очиход *** машины татлагын олсыг тасалсан, нэгийг нь таслах гээд зогсож байсан ба тэгэхэд нь би очоод олсон татлаганаас нэгийг нь татсан чинь ачааны дээрээс 2 ширхэг хуйлсан бөөрөнхий том шуудайтай юм унаад ирсэн юм. Тэгэхэд *** хамт нөгөө шуудайтай юмаа өргөөд Гандангийн хойд булан руу зөөж өгсөнөө ***буцаад ирсэн юм. Би за энэ хулгайн юм боллоо гээд би наадахад чинь оролцохгүй шүү гэж хэлчихээд яваад өгсөн юм аа.
...би согтуу байсан, зарим юмаа сайн санахгүй байна *** тэр үед байгаагүй юм, би өмнө нь байсан гэж бодоод хэлсэн байна.
...1 дүгээр 60 айлын гадна байсан машин дээрээс *** 3 очоод татлагын олсыг нь тасалчихсан байсан юм, би ачаан дээрээс нь татаж унагасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 49, 51 дэх тал/,
-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...тэр шөнө 1 дүгээр 60 айлын хажуугийн траншейнд Соко-Ооко буюу *** бид хоёр нилээд согтуу унтаж байхад үүрээр байсан байх *** хоёр халамцуу орж ирээд *** нь “ёолк дөхөж байна, мөнгө яаж олох вэ?” гэсэн. Тэгээд би бие засах гээд зөрж гараад 1 дүгээр 60 айлын хажууд нэг бүхээгтэй том машин байхыг хараад ачааных нь татлага олсыг тасдаж аваад зарчихвал хэдэн төгрөг болчих юм байна гэж бодоод эхлээд гадагшаа очоод татлагыг нь тасдаад авах гэсэн чинь дийлэхгүй байхаар нь нөгөө 3-г гараад ир гэж дуудаад *** , *** ү, н бид 4 олсоо тасалсан чинь ачааны бүхээг дээрээс нь 2 шуудайтай юм унаад ирсэн юм. Тэгээд нөгөө унасан шуудайтай юмыг нэгийг нь үүрээд, нөгөөг нь Наранхүү бид хоёр дамжлаад хуучин захын тийшээ явсан юм. Тэгэхэд *** явж байгаад “би наадахад чинь оролцохгүй, би явлаа” гээд яваад өгсөн ба *** бас 207 дугаар байр луу дулаацна гээд яваад өгсөн юм. Харин хаана яаж зарсан, мөнгийг нь хэн авсан гэдгийг би мэдэхгүй. Хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 57-58 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66, 71, 88, 112, 177 дахь тал/,
-Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 143 дахь тал/,
-Хохирогч Д*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр манай хүү *** Улаанбаатар хотоос 17 ширхэг блок тамхи авчирсан юм. Тэгээд тэр тамхийг нь зарах гээд Дархан зах дээр өөрийн эзэмшлийн 21 тоот лангуун дээр цүнхэнд хийгээд авчирсан юм. Тэгээд зах тарах үед хүмүүс их явж байсан, би бараагаа хураах гээд зогсож байсан чинь нэг харахад миний ягаан цүнхэнд хийчихсэн байсан тамхинууд алга болчихсон байсан. Тэгээд Дархан зах дээр тамхи зарж болохгүй болохоор цагдаад мэдэхгүй байж байгаад мэдэгдсэн юм.
...дандаа “вест” нэртэй дотроо төрлөөрөө өөр өөр үнэтэй нийт 17 блок тамхи байсан. Нэг блокон дотроо 10 ширхэг, дотроо 20 ширхэгтэй, хайрцагтай тамхи байдаг.
...304800 төгрөгийн үнэтэй зарлагын баримттай.” гэх мэдүүлэг /хэргийн 144-145 дахь тал/
-Гэрч *** рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим манай хүнсний дэлгүүрт хоёр залуу ягаан цүнхтэй эд зүйл барьчихсан орж ирээд намайг дуудаад байхаар нь би уулзсан чинь нөгөө барьж орж ирсэн ягаан цүнхэндээ баахан тамхинууд хийчихсэн байсан. Тэгэхээр нь би “ямар учиртай тамхи юм бэ?” гэсэн чинь дуугарахгүй болохоор нь би “авахгүй” гэсэн чинь “танд хямдхан өгнө шүү дээ, та авчих” гээд гуйгаад байхаар нь би тэр тамхинуудыг нь тоолоод үзсэн чинь 17 блок, вест нэртэй тамхи, 1 блок нь LD нэртэй тамхи байсан. Тэгээд би өөрөө тамхи татдаг болохоор эхнэрээс нууж байгаад 180000 төгрөгөөр худалдаад авчихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 148 дахь тал/,
-Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дархан захын “Шинэ-Орчин” төвийн ар *** , *** бид гурав архи ууж байсан чинь *** /*** нэг ягаан цүнхтэй эд зүйл үүрээд явж байхаар нь би “чи хаашаа явж байгаа юм бэ?” гэсэн чинь “шинэ Дархан явах гэж байна, бүгдээрээ хамт явчихаад ирье” гэхээр нь хамт бид нар явсан.
...Арбатын гудамжинд очоод “Мини маркет” нэртэй дэлгүүрт ороод нэг эрэгтэй худалдагчаас нь гуйж байгаад бүгдийг нь 180000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид нар нэг хүний 40000 төгрөгөөр нь хувааж аваад, үлдсэн 20000 төгрөгөөр нь хоолонд орсон. Тэгээд “ОК” нэртэй бааранд орж архи уусан.” гэх мэдүүлэг /хэргийн 163-164 дэх тал/,
-“Учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх тодорхойлолт /хэргийн 234 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, ***, *** *** нар нь бүлэглэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 1 дүгээр 60 айлын гадна авто машины зогсоолд тавьсан иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай “Изузу” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээрээс 2013 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 2 м 60 м урттай эрээн материал, 2 м урттай 60 м дээлийн ширээстэй материал зэргийг хулгайлан авч, иргэн ***т 594000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа яллагдагч ***ын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан зах дээр байрлах иргэн Д***ийн эзэмшлийн *** дугаартай лангуунаас хулгайлсан 304800 төгрөгийн үнэ бүхий тамхийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр зарж борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***, ***, *** *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон боловч тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа,
Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ өөрийн эд зүйл мэт захиран зарцуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа зэргийг харгалзан ял оногдууллаа.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, ***, *** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэй үзлээ.
Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч ***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоног, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 8 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *** г гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***нарт оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон 14 /арван дөрөв/, шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт тєлєх тєлбєргїй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч ***авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***, ***, ***, *** нарт авсан цагдан хорих, ***авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ