| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00202/и |
| Дугаар | 142/шш2020/00365 |
| Огноо | 2020-03-10 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 142/шш2020/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* аймгийн *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах *******-д холбогдох
******* ******* шимтгэлийн өр, алданги 7597714.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , прокурор , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.улгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг *******-т тайлагнаж байсан ч хуулийн хугацаанд шимтгэлийг төлөлгүй 5065142.90 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Иймд нийгмийн ******* шимтгэлийн өр 5065142.90 төгрөг түүнд ногдох алданги 2532571.45 төгрөг, бүгд 7597714.35 төгрөгийг ******* болон ерөнхий захирал ... .... гаргуулж ******* ******* санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь ******* аймгийн *******-т 2019 оны үлдэгдэл 5065142.90 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өглөгтэй байна. Манай компани түрээсийн үйл ажиллагаа явуулдагч түрээслүүлэгч зарим байгууллагаас нилээд хэмжээний түрээсийн төлбөр авч чадаагүй байгаа юм. Одоогоор бага хэмжээний талбай түрээслүүлж байгаа ба түүнээс орсон орлого 3 хамгаалагчийн цалин, цахилгааны зардалд зарцуулагдаж байна. Иймд түрээсийн төлбөр орсон тохиолдолд 2020 оны 2-р улиралд багтаан үндсэн төлбөр болох 5065142.90 төгрөгийн төлбөрийг барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу манайх алданги, торгуулийг чөлөөлөх хууль, эрх зүйн акт байхгүй. ******* нь 2018 оны 12 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж, манайд тайлан өгч байсан боловч 2019 онд 2.000.000 төгрөгийн ногдуулалт хийгээд сар бүр хийх ёстой ******* ******* хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тухайн сардаа багтааж мөнгөө төлөөгүй өр авлагыг хуримтлуулсан байгаа. Тийм учраас хжримтлуулсан өр авлага дээр алдангийг чөлөөлөх боломж байхгүй. 5.065142.90 төгрөг гэдэг нь алдангитайгаа хамт тооцогдсон байгаа юм. Алданги 2.532.571.45 төгрөг буюу нийт 7.597.714.35 болж байгаа. ******* ******* ерөнхий газраас гаргасан журам байдаг. 120 хоногоос илүү хэтэрсэн шимтгэлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх гэж заасан байдаг учраас шүүхэд хандах болсон. ... Тухайн компани сар бүр тайлангаа өгдөг. Шүүхэд өгөх хооронд дараа дараагийн сарын үлдэгдэл орсон байгаа. Тухайн байгууллагын үлдэгдлийг хараад бичсэн байгаа. 09 дүгээр сард 4,6 сая төгрөгийн өр төлбөртэй байсан. ид нар албан шаардлага өгөөд тодорхой хугацаа өгдөг. 10 дугаар сарын ногдуулалт ороод тэгж өссөн байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Сохо тавилгын дэлгүүрт талбайгаа түрээслүүлдэг байсан. Тус компани нь түрээсээ өгөхгүй удсан учраас түрээсийн авлага үүсээд 05 дугаар сард гаргасан. Одоогоор 4-5 жижиг түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Сарын 1 .000.000 төгрөгийн түрээс авдаг. 3 харуулын цалин, гэрэл цахилгааны мөнгө хүрдэггүй. Ийм шалтгаанаас нийгмийн ******* шимтгэлийг төлж чадаагүй. Сохо тавилгатай түрээсийн үлдэгдэл мөнгө авахаар акт үйлдсэн. Сар бүр 30.000.000 төгрөг авахаар тохиролцоод акт үйлдсэн. Хуулийн нөхөрлөлтэй гэрээ хийж, мөнгө гаргуулахаар хөөцөлдөж байгаа.аад компаниас орлого муу байна. 3 сарын хугацаатай хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээж авсан. Одоо 04 дүгээр сараас эхэлж мөнгө орж ирэхээр ******* ******* мөнгийг төлнө. Гэхдээ үндсэн төлбөрийг л төлнө. Алдангийг төлөхгүй гэв.
Прокурор .О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байна. ******* ******* шимтгэл төлөх үүрэг хүлээсэн тус компани нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн ******* шимтгэлийн 5065142.96 төгрөгийн авлага үүсгэсэн. Үүнд ногдох алданги 2532571.45 төгрөг болсон байна. ******* ******* хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэхь хэсэг, энэ хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцох буюу 5065142.90 төгрөгийн шимтгэлийн 50 хувь болох 2532571.45 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй. Улсын байцаагчийн албаан шаардлага өгсний дагуу хариуцагч 2 дугаар улиралдаа багтаагаад төлнө гэж албан бичгээр өр авлагаа төлж барагдуулахаа илэрхийлсэн учраас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******- нь хариуцагч *******-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр, алдангид 7597714.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-т Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* аймгийн *******- нь хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэлийг төлүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч ******* нь төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч ******* аймгийн *******- нь хариуцагч ******* нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд нийгмийн ******* шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй 5065142.90 төгрөгийн өр авлага үүсгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ******* ******* улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 83 тоот Зөрчил арилгаж өр авлага барагдуулах тухай албан шаардлагад дээрх хугацаанд 4668862,38 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байх ба уг албан шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн авч гарын үсэг зурсан байна.
Мөн нэхэмжлэгч ******* аймгийн *******- нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны нийгмийн ******* шимтгэлийн өр 5065142.90 төгрөг, алданги 2532571.45 төгрөг нийт 7597714.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг хугацааны нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайланг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, зөвхөн 2019 оны 09-р сарын тайланг нотлох баримтаар өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагч байгууллага хэзээнээс эхэлж нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөрийг төлөөгүй болох, хариуцагчаас алдангийг ямар хугацаагаар, ямар хэмжээгээр тооцож нэхэмжилж буй нь тодорхойгүй байна.
Нөгөөтэйгүүр *******-ийн улсын байцаагч нь хариуцагч байгууллагаас нийгмийн ******* шимтгэл, хүү торгууль алдангийг үл маргах журмаар гаргуулах, хуульд заасан хариуцлага хүлээлгэх зэрэг эрхийнхээ дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд *******-иас төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэлийн өр 4668862.38 төгрөгийг гаргуулан ******* аймгийн *******-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3928851.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн *******-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжинд 89651 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 4668862,38 /дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун жаран хоёр төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* аймгийн *******-т олгож, нэхэмжлэлээс 3928851.97 /гурван сая есөн зуун хорин найман мянга найман зуун тавин нэг төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, .41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 89651 /наян есөн мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ .ДЭЛГЭРЦЭЦЭГ