Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 63

 

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0079/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай /0-304/,

хохирогч С.П  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт У овогт М.С д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000086 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт М.С  /РД:ТЯ..../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дэнд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. дүгээр баг ... тоотод оршин суудаг,

урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын эдлээгүй үлдсэн хугацаа болох 2 сар 26 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдсан.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч М.С  нь 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ноён хонгор уулын энгэр, тоосгоны үйлдвэрийн ар талд амьдрах иргэн С.П ийн хашаанаас нас гүйцсэн хоёр эм хонийг нь хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ялтай байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…"2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Э ын гэрт байж байгаад эхнэр рүүгээ явлаа гэж хэлээд тэднийхээс гарсан юм. Тэгээд Э ынхаас хойшоо байдаг уул даваад хэсэг айлын цаад талд байсан өвөлжөөтэй айлын гадна очоод малын хашаан дотор нь байсан 2 морины нэгнийх нь цулбуурыг аваад өвөлжөөн

 

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ì.Ñîäíîì 145.2 -63.doc

 

дотор ороод хоёр хонь хулгайлж уг цулбуураар хооронд нь холбож туугаад Э ын гэрт нь авчирсан юм. Тэгээд Э ын байшин дотор нь оруулж байж байгаад ганцаараа гарч хүнсний арын айлуудын  гудамжинд байдаг дэлгүүрийн гадаа зогсож байсан “Аксент” маркийн цагаан машины жолоочтой нь яриад түүнийг хөлсөлж хонио зарсан юм. Тухайн үед нэг хонио 120.000 төгрөгөөр зарсан юм” гэв.

Хохирогч С.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би 2012 оны 1 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчимд хонио хотлуулж 23 цагийн орчимд унтсан юм. Гэтэл 29-ний өглөөний 6 цагт босоод гэрээс гарч хашаанд байсан үхрүүдээ гаргасан юм. Тэгээд буцаж гэртээ ороод 8 цаг 30 минутын үед буцаж гарч хашаанд уяатай байсан хоёр адуугаа гаргахаар очтол дааганы хүзүүнд нь байсан цулбуур байхгүй болсон бөгөөд зөвхөн ногт нь үлдсэн байсан…Тэгээд би гартаа буцаж орж эхнэртээ хандан “манайд хулгай орсон байна” гэж хэлээд буцаж гэрээсээ гарч мөр хайтал манайхаас урагш хоёр хонь туугаад явсан хүний гутлын мөр байсан. Тэгээд мөрөөр нь явсаар байгаад машин зам хүртэл явахад мөр нь алга болсон юм. Тэгээд машин зам хөндлөн гараад нилээд явж байтал дахиад нөгөө мөр гарч ирэхэд нь би тэр мөрөөр хайж явтал хүнсний үйлдвэрийн арын толгойд байдаг нэг айлын хашаа руу орсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Би хонио тус бүрд нь 150.000 төгрөгөөр үнэлж байна. Нэмж хэлэхэд Э  гэх залуу С  хоёр хамт манай хонийг хулгайлах гэж эртнээс төлөвлөсөн байх. Учир нь нэг хүн хоёр хонийг тууж явахад нэлээд хэцүү байдаг тул Э  энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч М.С  нь 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ноён хонгор уулын энгэр, тоосгоны үйлдвэрийн ар талд амьдрах иргэн С.П ийн хашаанаас нас гүйцсэн хоёр эм хонийг нь хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

хохирогч С.П ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...” Би 2012 оны 1 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчимд хонио хотлуулж 23 цагийн орчимд унтсан юм. Гэтэл 29-ний өглөөний 6 цагт босоод гэрээс гарч хашаанд байсан үхрүүдээ гаргасан юм. Тэгээд буцаж гэртээ ороод 8 цаг 30 минутын үед буцаж гарч хашаанд уяатай байсан хоёр адуугаа гаргахаар очтол дааганы хүзүүнд нь байсан цулбуур байхгүй болсон бөгөөд зөвхөн ногт нь үлдсэн байсан…Тэгээд би гартаа буцаж орж эхнэртээ хандан “манайд хулгай орсон байна” гэж хэлээд буцаж гэрээсээ гарч мөр хайтал манайхаас урагш хоёр хонь туугаад явсан хүний гутлын мөр байсан. Тэгээд мөрөөр нь явсаар байгаад машин зам хүртэл явахад мөр нь алга болсон юм. Тэгээд машин зам хөндлөн гараад нилээд явж байтал дахиад нөгөө мөр гарч ирэхэд нь би тэр мөрөөр хайж явтал хүнсний үйлдвэрийн арын толгойд байдаг нэг айлын хашаа руу орсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Би хонио тус бүрд нь 150.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

гэрч С-ын:...”2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө үүрээр 04 цаг өнгөрч байхад Содоо /С / зурагт асаачихсан үзээд байхад нь би түүнд хандан “чи цаг харах гээд байгаа юм уу, үүрийн 04 цаг 35 минут болж байна” гэж хэлэхэд Содоо /С / манайхаас гараад яваад өгсөн юм. Тэгэхэд нь би түүнийг бие засах юм уу аль эсвэл гэр рүүгээ явах гэж байгаа юм болов уу гэж бодоод унтаад өгсөн юм. Тэгээд би унтаж байгаад өглөөний 06 цаг 30 минутын үед сэрэхэд Содоо /С / буцаж манайд ороод ирчихсэн байсан бөгөөд намайг гэрэл асаах үед буцаад гэрээс гарч байгаа нь харагдсан юм. Тэгтэл манай гэр дотор хоёр амьд хонь оруулаад уячихсан байхаар нь би юун хонь вэ гэж хүүгээсээ асуутал манай хүү надад хандан “мэдэхгүй Содоо /С / хүний хонь оруулж исрэн юм байлгүй” гэж хэлсэн юм. Тэгээд би гал түлчхээд 08 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан юм. Намайг гарах үед Содоо /С / манай гэрт байхгүй байсан бөгөөд Содоо /С /-гийн эхнэр нь манай ажил дээр ирээд Содоо /С /, Э  хоёрыг эрүүлжүүлэхэд хийчихлээ гэж хэлсэн юм. Тэгээд би тэр үед Содоо /С /-ыг хонь хулгайлсан юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дахь тал/,

гэрч В.С-ийн:...”2012 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай эхнэрийн дүү О  над руу утсаар яриад “урьд шөнө аавын өвөлжөөн дотроос нь хоёр хонь хулгайд алдагдаад аав мөрөөр нь мөшгөж яваад хүнсний үйлдвэрийн арын толгойд айлууд руу оруулаад нэг айлын гадна ирээд мөрийг нь алдчихлаа гэж байна, та нар хурдан хүрч ир” гэж хэлсэн юм. Тэгээд би эхнэрийн хамт хадам аав дээрээ очоод хадам аавтай хамт нөгөө мөр олдсон гэх газар ирэхэд хүнсний үйлдвэрийн арын айлуудын захад хашааны халга нь байхгүй, ногоон өнгийн байшинтай айлын хоёр хонины мөр орсон байсан. Тэгээд хадам аав бид хоёр өвөлжөөн дээр очиж дахин мөрөөр нь явахад яах араггүй тэр айлын хашаа руу орсон байсан. Тэгээд тэр айлын хашаанд нь ороход хоёр хонийг байшин руу чирээд оруулсан мөр байсан юм. Мөн тэр байшин руу жижиг суудлын авто машин ухарч тулж зогсоод ямар нэгэн юм ачсан бололтой мөр байсан юм. Аавынхаас наашаа бол нэг хүний  гутлын мөр байсан бөгөөд ногоон байшинтай айлын үүдэн дээр машинд юм ачих үед хоёр хүний гутлын мөр байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,

гэрч Б.Д-ийн:…”2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 4-8 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед хүнсний үйлдвэрийн уулзвар дээр иргэн С.П  гэгч нь надад хандан “манайх урьд шөнө өвөлжөөнөөсөө хоёр тооны хонь хулгайд алдсан, бид нар мөрөөр нь мөшгөөд хүнсний үйлдвэрийн арын толгойд байдаг нэг айлын хашаа руу оруулаад мөрийг нь орхилоо” гэж мэдээлсний дагуу уг айлд нь очиход хүн байхгүй байсан юм. Тэр айлын хашаа нь хаалга байхгүй бөгөөд хашаан дотроо цэнхэр өнгийн байшинтай айл байсан ба уг байшин руу машин ухарч зогссон мөр байсан. Тэгээд тэр айлд ямар хүмүүс байдгийг эрэн сурвалжилж ажиллахад уг хаяган дээр Нармандах овогтой Э  гэдэг залуу байдаг талаар тогтоогдсон юм. Тэгээд Э  гэдэг залууг эрүүгийн төлөөлөгч Инжиннаашид мэдэгдэхэд Э  гэдэг залууг Дархан буудалд барьж авсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,

гэрч П.О ийн:…”2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед манай аав надад хандан “хоёр хонь алга болсон байна. Уг хоёр хонийг дааганы олсоор холбож хөтлөөд аваад явсан байна. Би мөрөөр нь мөшгөж байгаад ирлээ” гэж хэлээд орж ирсэн юм. Тэгээд хүргэн ах Сайнсанаа, төрсөн эгч Мөнхцэцэг бид гурав мөрийг нь мөшгөж байгаад цасан дээр гарсан мөрийг нь гар утсаараа зургийг нь авсан юм. Тухайн үед манай хоёр хонины мөр ногоон байшинтай айл руу чиглэсэн байсан.  Тэгээд бид нар цагдаад мэдэгдэхэд хөдөлгөөнт эргүүлийнхэн исрэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,

шүүгдэгч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:…"2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Э ын гэрт байж байгаад эхнэр рүүгээ явлаа гэж хэлээд тэднийхээс гарсан юм. Тэгээд Э ынхаас хойшоо байдаг уул даваад хэсэг айлын цаад талд байсан өвөлжөөтэй айлын гадна очоод малын хашаан дотор нь байсан 2 морины нэгнийх нь цулбуурыг аваад өвөлжөөн дотор ороод хоёр хонь хулгайлж уг цулбуураар хооронд нь холбож туугаад Э ын гэрт нь авчирсан юм. Тэгээд Э ын байшин дотор нь оруулж байж байгаад ганцаараа гарч хүнсний арын айлуудын  гудамжинд байдаг дэлгүүрийн гадаа зогсож байсан “Аксент” маркийн цагаан машины жолоочтой нь яриад түүнийг хөлсөлж хонио зарсан юм. Тухайн үед нэг хонио 120.000 төгрөгөөр зарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 88-89 дахь тал/,

эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 41-42, 57 дахь талууд/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч У овогт М.С ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.С  нь хохирогч С.П ийн алдсан хоёр хонины хохиролд 300.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.С  нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын эдлээгүй үлдсэн хугацаа болох 2 сар 26 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдаж байсан.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан ба ялтай байх хугацаандаа тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.С  нь ялтай байх хугацаандаа тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. У овогт М.С ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М.С д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.С д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.С ын энэ хэрэгт 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч М.С  нь энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар М.С ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг хурааж төрийн сангийн орлого болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар М.С ын “Nokia 31-20” маркийн гар утас, сем карт, .. дугаартай нэг ширхэг 20.000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цэнхэр өнгийн хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.С д буцааж олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

              ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН