Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2018/0039

 

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2018 оны 12 сарын 13 өдөр               Дугаар                                       Төв аймаг

123/ШШ2018/0039

г                                                                                  

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хажидмаа би Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Г ф п” ХХК-ийн “Төв аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 23-ний өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “Г ф п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Ц.Э нар шүүх хуралдаан дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээндээ:

Нэхэмжлэгчийн гаргасан “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 23-ний өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Ц.Э хүлээн зөвшөөрч энэ эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэгчийн үүрэг:

  1. Нэхэмжпэгч “Г ф п” ХХК-ийн эзэмшил бүхий 285 га газрын эзэмших эрхийг сэргээлгэх,
  2. Үлэмж органик компаний эзэмшилд байгаа Мухдагийн 115га талбайн баруун талаас нь 85га, “Мон таримал” ХХК-ийн 310 га газраас 200 га газрыг сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэх,
  3. “Мон таримал” ХХК-ний Шорнойн 310 га дахь газраас 200 га газрыг Голомт банкны барьцаанаас гаргаж өгнө.
  4. Газрын төлбөр, хураамжийг төлж 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор барагдуулна.

Хариуцагчийн эрх, үүрэг:

  1. “Г Ф П” ХХК”-ний нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “Глобал фүүд партнерс” ХХК-ийн Агуутын 285 га газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргах гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 23-ний өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийн оролцогч нэхэмжлэгч “Г п п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Ц.Э нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжпэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2-д “Нэхэмжпэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжпэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь топгоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжпэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн Нэхэмжпэгч “Г ф п” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Р., хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Ц.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч,
 

өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биөлэгдэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА