Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2013/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0035/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч Н.Г.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч *******. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт *******.д  холбогдох эрүүгийн 201209000562 тоот хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг эх, 3 ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын .. дүгээр баг .. баг . гэх газар оршин суух, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, З овогт *******. /....../

  

Шүүгдэгч *******. нь давтан үйлдлээр 2012 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээлэн” гэх газраас иргэн Я.У.ын 24 тооны адууг хулгайлж 12.800.000 төгрөгийн хохирол, Б.А.ын 1 тооны адууг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол, Г.Ц.гийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Н.Г.ын 1 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Я.У.ын адууг гэрийнх нь баруун талд жимс ногоонд байхад нь авсан, хойшоо яваад Батрхоны 1 адууг аргамжаатай байхад нь авсан, Э.ын 1 адууг чөдөртэй байхад нь авсан. Адуунуудаа бааз худагт аваачсан. Тэгээд хулгай хийснээс хойш 2 хоногийн дараа баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Н.Г.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******. манай аргамжаатай байсан морийг аваад явчихсан байсан. Манай морь уг нь үнэтэй морь, манай хүүхэд уядаг байсан юм. Хохирол төлбөртөө 1.000.000 төгрөг, 2 төлөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

     Шүүгдэгч *******. нь давтан үйлдлээр 2012 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээлэн” гэх газраас иргэн Я.У.ын 24 тооны адууг хулгайлж 12.800.000 төгрөгийн хохирол, Б.А.ын 1 тооны адууг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол, Г.Ц.гийн 1

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-E.Urtnasan 145.2.doc

тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Н.Г.ын 1 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Я.У.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай хэсгийн төлөөлөгч ахмад Г.утсаар яриад адуугаа бүртгээдэхдээ гэхээр нь бүртгэсэн чинь 24 тооны адуу дутаж байсан юм. Би 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрийнхээ хажууд хашчихсан байсан юм. Тэгээд маргааш өглөө нь босоод харсан чинь малын хашаа эвдэрчихсэн, адуунууд гараад явчихсан байхаар нь бэлчээрт гарсан юм байлгүй гэж бодоод тухайн үед ногоо хураалтын ажил ихтэй байсан болохоор хойноос нь явж хайгаагүй юм. Тэгээд байж байтал 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим манай алдсан 24 тооны адуунаас хүрэн зүстэй охин дааганаас бусад нь гэртээ гүйгээд ирсэн. Манай хажууд байдаг Бат-Орхоны аргамжаатай, Э.ын чөдөртэй гэрийнхээ гадаа байсан адуунууд бас алга болсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/,

Хохирогч Г.Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манайх халтар зүстэй, бүдүүн морьтой юм. Тэгсэн 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн орой манай нөхөр Э. гэрийнхээ гадна чөдөрлөөд орхисон байсан чинь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өглөө алга болчихсон байсан. Манайх алдсан ганц морио байнга л гэрийн гадаа чөдөрлөөд орхичихдог. Ийш тийшээ гүйнэ гэсэн ойлголт байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дахь тал/,

Хохирогч Н.Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2012 оны 9 дүгээр сарын 30-ны орой гэрийнхээ хажуугийн ногоо тарьдаг шуудуйнд аргамжсан байсан халтар зүстэй, соёолон насны морь алга болсон байсан гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дахь тал/

Хохирогч Б.А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “У. ахын адуунууд алдагдах үеэр миний бор зүстэй үрээ хамт хулгайлагдсан байсныг Орхон сумын хэсгийн төлөөлөгч Г.олж өгсөн. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хэргийн 38-39 дэхь тал/,

Гэрч С.М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “У. гэх залуу манайхыг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Цагаан нуураас нүүж ирж байхад замд нь манай малчин Дарханбилэгтэй танилцаад мал туулцаж ирсэн байсан. Тэгээд манайд хэд хоносон юм. Анх ирэхдээ адуугаа хайгаад явж байна гэж байсан. Тэгснээ өөрийн унаж явсан хүрэн зүстэй, хас тамгатай морио эцсэн болохоор танайд хэд хоног эдүүлчихье гээд манайхаас хонгор зүстэй морь унаад явсан. Тэгээд би тэр өдөр нь гэртээ байхгүй байж байгаад шөнө ирэхэд У. адуугаа олчихлоо гэчихсэн манайд байж байсан юм. Тэгээд адуу чинь бүрэн үү гэж асуухад азарга нь поолинд үхчихсэн байна гэж байсан. Дараа нь нөгөө адууг нь харахад азаргагүй 8 унагатай гүү, нийлээд 25 билүү 26 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дэхь тал/

Гэрч Ч.А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “У. манайхыг нүүж өвөлжөөндөө ирэхэд малчин Д.тэй танилцаад цуг мал туулцаад ирсэн юм. Тэгээд маргааш нь адуу нь цуцсан гээд адуу хайхаар явахдаа нэг морь унаад явсан юм. Тэр оройдоо ирэхдээ Уртаа гэдэг залуу адуугаа олоод ирлээ гэрийн гадаа үлдээчихлээ манай адуутай нийлүүлнэ гэж ярьж байсан. Тэгээд тэр оройдоо адуугаа манаж хоносон. Манайд нилээн хэд хоног байсан юм. Тэр хугацаандаа өдөр нь ажил төрөлд туслаж оройд нь адуугаа маллаж хонодог байсан. Тэгснээ л адуугаа алдчихлаа гэж 2-3 удаа яваад Хүдрээс оллоо гээд л ирдэг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дахь тал/,    

Гэрч С.Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2012 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө чөдөртэй байсан халтар зүстэй морио алдсан. Энэ морио би гэрийнхээ хашаан дотроо чөдөрлөчихсөн байсан юм. Манай тэр хашаа нь ногооны талбай байгаа юм” гэх мэдүүлэг /хэргийн 54 дэхь тал/,

Гэрч Б.Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би халтар зүстэй соёолон үрээгээ 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой 23 цагийн үед гэрийнхээ гадаа 10 метрийн зайд аргамжсан байсныг тэр орой нь хулгайлж аваад явсан байсныг маргааш өглөө нь мэдсэн. Тухайн өдөр цэнхэр өнгийн олсоор аргамжсан байсныг гадастай нь хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 56 дахь тал/,  

Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д нь манай хадам аав М адууг малладаг малчин нь байгаа юм. Харин У.тай хадам аавынхаа гэрийг нүүлгэн малыг нь тууж явахдаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр замд тааралдаж танилцсан. Тэгээд тэр оройдоо очих газраа ирэхэд У. танайд өнөөдөртөө хоночихъё гээд хоносон. Тэр оройдоо поолинд адуу орох гээд байна гээд У.г хамт адуу манаж хонъё гээд дагуулаад явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа адуугаа хайна гээд өөрийнх нь унаж явсан хүрэн зүстэй хас тамгатай морио үлдээгээд манай адуунаас хул зүстэй морь барьж унаад орой бүрэнхий болж байхад явсан юм. Тэгээд тэр өдрийнхөө шөнө 02 цагийн үед адуугаа олоод ирлээ азарга үхчихсэн байна гэчихсэн ирсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 60 дахь тал/,

Гэрч Х.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би өдрийг нь сайн санахгүй байна. Мэндсүрэнгийнд очиж хурга худалдаж авсан юм. Тэгсэн харин тэднийд Эрдэнээгийн хүү У. байж байхаар нь уулзаад чи энд юу хийж байгаа юм, ах нь нүүх гэсэн юм. Манайд ирээд ахдаа туслаарай гэж хэлсэн. Би У.тай уулзсаныхаа дараа М-тэй уулзаад энэ хүүхэд юу хийж яваа юм гэж асуухад тэр манайд хэд хоногийн өмнө ирсэн. Тэгээд хэдэн адуутай ирсэн гэсэн. Тэгэхээр нь наад хүүхэд чинь аавтайгаа муудалцаад яваад өгсөн юм. Өөрт нь ямар юмных нь адуу байхав гэж хэлээд аав, ээж рүү нь У.г Мэндсүрэн гэдэг айлд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 61 дэхь тал/,

Шүүгдэгч *******.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2012 оны 09 сарын эхээр аавтайгаа муудалцаад гэрээсээ яваад 1 сар орчим болсон. Тэгээд 2012 оны 9 сарын сүүлээр байх манай гэрийн ард нэг аргамжаатай халтар зүстэй морь, бас халтар зүстэй морь тушчихсан байхаар нь хоёуланг нь аваад, Шарын голын эргийн орчим бэлчээр дээр манай хажууд байдаг У. ахын 30 гаран тооны адуунууд байхаар нь түүнээс 24 адууг нь тууж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын бааз худаг гэх газар байдаг Мэндээ гэдэг ахынд аваачсан юм. Тэндээ хэдэн өдөр харсан” гэх мэдүүлэг /хэргийн 89-93 дахь тал/,  

Мал хураан авч түр хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 12-13 дахь тал/

Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 14 дэхь тал/

Мал таньж олуулсан тухай тэмдэглэл /хэргийн 28-29 дэхь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч З овогт *******. нь давтан үйлдлээр 2012 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээлэн” гэх газраас иргэн Я.У.ын 24 тооны адууг хулгайлж 12.800.000 төгрөгийн хохирол, Б.А.ын 1 тооны адууг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол, Г.Ц.гийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Н.Г.ын 1 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 103 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

     Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч *******.г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

     Шүүгдэгч *******. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болно.

Иймд шүүгдэгч *******.г бусдын эд хөрөнгө болох олон тооны малыг давтан үйлдлээр хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******.г ар гэрийн амьдралын байдлыг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй тул шүүгдэгч *******.гийн  өмчлөлийн Nokia 3500 маркийн /шинэвтэр, цэнхэр өнгийн корпустай/ гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Ө.Амарсанаагийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 684 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч *******. нь 2012 оны 10 дугаар сарын 09ий өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болохыг дурьдаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч З овогт *******.г бусдын эд хөрөнгө болох олон тооны малыг давтан үйлдлээр хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар З овогт *******.г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******.д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *******.гийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зїйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******. нь хохирогч нарт тєлєх тєлбєргїй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******.гийн  өмчлөлийн Nokia 3500 маркийн /шинэвтэр, цэнхэр өнгийн корпустай/ гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Ө.Амарсанаагийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 684 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******.д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

     8. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******.д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг *******.д   мэдэгдсїгэй.

 

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******.д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ