Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

 

 

2023         03            07                                                    2023/ШЦТ/35                                

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г******,

Шүүгдэгч: Б.Х********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х**********т холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын 4-р баг, А**** тоотод байрлах иргэн Б.Намжилсүрэнгийн гэрт мах идэж байхдаа ямар ч шалтгаангүйгээр Б.Х********** луу яс шидсэний улмаас эрүүл мэндэд нь духны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х**********т холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х********** мэдүүлэхдээ:

Тухайн үед болсон зүйлийг бүгдийг нь сайн санахгүй байна. Тэр үед нилээн согтуу байсан. Хамт сууж байсанаа хальт санаж байгаа. Өөрийгөө хянах чадваргүй болоод л асуудал гаргаад бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулж байгаа. Цаашдаа ухаан санаагаа алдтал уухгүй. Бусдын эрүүл мэндэд халдахгүй. Хохирогчид 200.000 төгрөг бэлнээр өгсөн, гэм буруу дээрээ маргахгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х**********ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 13-14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оргилын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Намжилсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шинэбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х**********ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

-Б.Х**********ийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018/ШЦТ/154 дугаартай, 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61, 62, 63, 68-74, 75-81 дэх тал/,

 

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хохирогч  Б.Х**********ын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан шүүгдэгч Б.Х**********ийн хүсэлт /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Х********** нь 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Манлай сум, 4-р баг, А**** тоотод байрлах иргэн Б.Намжилсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа ямар ч шалтгаангүйгээр Б.Х********** руу яс шидсэний улмаас эрүүл мэндэд нь “духны язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х**********ын өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Манлай сумын төвд манай найз болох Намжилсүрэнгийнд Хувьтөгөлдөр, Мөнхбаатар бид дөрөв Хараа гэсэн 0.5, 0.75-ын граммын шилтэй 2 шил архи уусан. Ууж байх үедээ Намжилсүрэн адууны мах чанаж идсэн. Идээд сууж байсан чинь Хувьтөгөлдөр над руу барьж байсан ясаа шидсэн. Тэгсэн чинь миний духны зүүн хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь миний хажууд шар өнгийн алчуур байсан түүгээр би цусыг тогтоох гэж дараад хэвтэж байсан гаднаас Оргил ороод ирсэн. Яасан хөгшөөн гэхээр нь Хувьтөгөлдөр ясаар цохьчихлоо цус нь тогтдоггүй эмнэлэг явъя гэсэн... хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Хоорондоо юм яриад инээлдээд сууж байсан... миний биед Хувьтөгөлдөр гэгч гэмтэл учруулсан... Хувьтөгөлдөр миний духанд адууны ясаар 1 удаа цохисон.." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оргилын өгсөн “...намайг анх Намжилсүрэнгийн гэрт очих үед өмнө өгсөн мэдүүлэгт хэлсэнчлэн Төмөрхөлөгсүхбаатар гэрийн зүүн хойно талын хэсэгт гартаа шар өнгийн алчуур барьсан духнаас нь цус гарсан байдалтай байсан. Юу болсон яасан талаар асуухад Хувьтөгөлдөр ясаар цохьчихлоо цус тогтохгүй байна гэхээр нь би эмнэлэг явъя гэж хэлээд дагуулаад явсан. Гэрт Намжилсүрэн, Хувьтөгөлдөр, Мөнхбаатар нар унтаж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шинэбаярын өгсөн:  “...2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө би Эрүүл мэндийн төвд гэрийн дуудлагын жижүүр эмчээр ээлжинд гарч байсан. Шөнийн 02 цагийн үед зүүн нүдний дээд талд духан дээрээ шарх авсан хүн ирсэн. Шархыг нь үзэхэд духны яс бяцарсан байж магадгүй оёдол тавьж болохгүй гээд цэвэрлэгээ хийгээд боолт хийж өвчин намдаагч тарьсан... Төмөрхүлэгсүхбаатараас "наад духаа яасан юм бэ" гэж би асуусан чинь Хувьтөгөлдөр мах идэж сууж байгаад над руу яс шидсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн “...1.Б.Х**********ын биед духанд язарсан шарх гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х**********ийн яллагдагчаар өгсөн “...Би Намжилсүрэнгийн гэрт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад очиж худгаас ус авах карт аваад буцаж 19 цагт ирж усны картаа буцааж өгсөн. Намайг Намжилсүрэнгийн гэрт очиход Мөнхбаатар, Төмөрхөлөгсүхбаатар нар хамт байсан... орой 21 цаг өнгөрч байхад би гэрээс гарч дэлгүүрээс 0.75 граммын Хараа архи авч ирсэн миний авч ирсэн архийг Намжилсүрэн, Мөнхбаатар, Төмөрхөлөгсүхбаатар бид нар хувааж уусан. Миний авч ирсэн архи дууссаны дараа Намжилсүрэн дахин нэг шил 0.75 граммын Хараа архи авч ирсэн. Би 2 шил архийг уугаад нэлээд согтсон. Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Намжилсүрэнгийн гэрийн зуухны хажууд мах идээд сууж байсан Төмөрхөлөгсүхбаатар хажуу талд сууж байсан тэгээд би гэнэт Төмөрхөлөгсүхбаатарыг толгойн дух хэсэгт яс шидсэн. Тэгсэн Төмөрхөлөгсүхбаатар духнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Х********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Х********** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Х********** нь хохирогч Б.Х**********ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Х**********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х********** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.   

  

Хохирогч Б.Х**********ын биед “духанд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

       

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Х**********ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Хохирогч Б.Х********** нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Б.Х********** миний бие Б.Х**********т ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 104 дэх тал/

 

Иймд хохирогч Б.Х********** нь шүүгдэгч Б.Х**********өөс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Х********** нь 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Манлай сум, 4-р баг, А**** тоотод байрлах иргэн Б.Намжилсүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа ямар ч шалтгаангүйгээр Б.Х********** руу яс шидсэний улмаас эрүүл мэндэд нь “духны язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.    

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул шүүгдэгч Б.Х**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Х********** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********************* овогт ***********************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х**********т 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х**********т оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Х********** нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Х********** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН