Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2013/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0042/Э/

 

*******архан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч *******.М.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******архан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******.М.од холбогдох 201309000008 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******архан-Уул аймагт 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******архан-Уул аймгийн *******архан сумын .. дугаар баг .. дугаар хэсэг, . дүгээр гудамжны . тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт *******.М./Т..../

 

Шүүгдэгч *******.М.нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед *******архан сумын 16 дугаар баг *******архан номин худалдааны төвийн өмнөх автомашины зогсоол дээр Ж.Г.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хавсарч унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТО*******ОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******.М.оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 12 дугаар сарын 28-ны орой 11 цагийн үед найзуудтайгаа DD гээд баранд сууж 2 пиво, дөрвүүлээ 0.5 граммын архи хувааж уугаад гарахдаа ахыгаа дуудаад гэрлүүгээ явах замаараа *******архан номингийн хажууд жолооч нартай юм яриад зогсож байсан. Гэтэл Г. ах арын машинаас бууж ирээд явъя гэхээр бид нар сууж байна гэсэн тэгэхэд би мөнгийг нь төлөөд аваад явчихъя гэхээр нь та чинь ямар баян болчихсон юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд намайг тэвэрээд авсан. Тэгээд тавиач гэхэд тавихгүй байсан. Бид хоёр газар унасан. Би тухайн үед болсон үйл явдлыг санаж байсан. Хохирогч нилээн согтуу байсан. Хохирол төлбөрт эхлээд 320.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, нийт 1.320.000 төгрөгийг өгсөн. Би Оюутолгойд ажилд орох гээд сургалтанд сууж байгаа, сургалт 5 сард дуусна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.    

 

Шүүгдэгч *******.М.нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед *******архан сумын 16 дугаар баг *******архан номин худалдааны төвийн өмнөх автомашины зогсоол дээр Ж.Г.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хавсарч унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool D.Munkh-Od 98.1.doc

-Шүүгдэгч *******.М.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохиролд 1.320.000 төгрөг өгсөн, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2012 оны 12 дугаар сарын 28-ны орой байгууллагын шинэ жилд орчихоод 23 цагийн үед гэртээ харихаар Номин худалдааны төв дээр ирээд таксинд суух гэтэл такси дүүрэхгүй шууд явах уу гэхэд дүүргэж байгаад явна гэж байсан. Тэгэхээр нь би арын машинуудаас мөнгийг нь өгөөд шууд  явчихъя гээд асуугаад зогсож байтал М.гүйж ирээд миний хөл рүү өшиглөөд бид 2 давхарлаад унасан. Би М.ийн машинд суугаад гэртээ ирсэн. Би шинэ жилд ороод бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Тухайн үед М.бид хоёр сайн байна уу гээд дуугараагүй. Би таксинд мөнгөө төлөөд явчихъя гэсэн чинь намайг та ямар баян болчихсон юм бэ?” гээд миний хажуугаас зуураад авсан. Надад эмчилгээний төлбөрт 320.000 төгрөг бэлнээр өгсөн. Би өдөрт 30-40 мянган төгрөг олдог. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Энэ талаар гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Нийт 2.840.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7 дахь тал/,    

 

            -Гэрч *******.*******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2012 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед М.над руу яриад намайг ирээд аваадах гэхээр нь би М.ыг 3 найзтайгаа явж байхаар нь аваад *******архан номингийн өмнөх зогсоол дээр зогсоод тэнд байсан жолооч нартай юм яриад зогсож байсан чинь Г. халамцуу архи уучихсан ирээд, мөнгийг нь өгөөд гэртээ хүргүүлье гэхээр нь би дүү нартайгаа явж байна, чи өөр машинд суугаад явчих гэж хэлээд байж байтал М.машинаас бууж ирээд Г. руу та яасан их мөнгөтэй юм бэ гэсэн чинь Г. М.ыг тэврээд авсан. Тэгсэн М.Г.ийг хөлөөрөө хавсарсан чинь тэр 2 хамтдаа газар унасан. Тэгэхээр нь би М.ыг боль боль гээд машиндаа суулгаад аваад явсан. Г. газар унасан байсан, босож байгаа харагдсан. Тэр 2 хоёулаа л согтуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,

 

            Гэрч Л.*******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …тэр үед М., Э, Г. нар ирчихсэн, миний машинаас нилээн урд зогсож байсан. Би машин дотроо харж байсан юм. Тэгэхэд Г. М.дээр очоод юм яриад зогсож байгаад тэр 2 тэврэлдээд газар давхарлаад унасан, тэгээд босоод 2 тийшээ салцгаасан. М.той хамт явж байсан Эрдэнээ өмнө нь бид нартай хамт таксинд явж байсан учраас миний машинд суугаад надтай юм ярьж байсан. Тэгээд М.миний машины гадаа ирэхэд би Э-г та нар одоо яв яв гээд тэгээд тэд нар яваад өгсөн. М.Г. 2-ыг тэгж тэврэлдэж унаж байхад Э миний машинд ирээд надтай юм яриад сууж байсан, намайг харж байхад Эрдэнээ Г. руу ойртоогүй, тэр 2 нилээн согтуу байсан.”  гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,

 

            Гэрч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Орой 23 цагийн үед Шунхлай колонкын зүгээс Г. согтуу ганцаараа ирсэн. Би номингийн зогсоол дээр зогсож байсан. Г. ирээд миний кабинд суугаад гэрт хүргээд өгчих гэсэн, би үгүй гэсэн. Тэгсэн манай эхнэр Оюунгэрэлийн кабинд ороод суухаар нь би араас нь очоод буу гээд машинаас буулгасан. Тэгсэн М., Б.нарын сууж байсан машин руу очсон чинь М.машинаас бууж ирсэн, тэгсэн Г. М.ыг заамдаад зогсож байсан. Тэгээд тэр 2 давхралдаад газар унасан, би машиныхаа гадаа хараад зогсож байсан юм. Цаана нь Б.*******уйнхор гэдэг жолоочийн машины хажууд юм яриад зогсож байсан. Тэгээд Г. газар суугаад үлдсэн. М., Б.нар нөгөө таксиндаа суугаад явчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,       

 

            - Хохирогч Ж.Г.ийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 45 дугаартай актад:Ж.Г.ийн биед баруун хөлийн шилбэний шаант ясны битүү хугаралын гэмтэл тогтоогдлоо. *******ээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /хэргийн 17 дахь тал/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******.М.нь  2012 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед *******архан сумын 16 дугаар баг *******архан номин худалдааны төвийн өмнөх автомашины зогсоол дээр Ж.Г.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хавсарч унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч *******.М.нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 33 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

            Хохирогч Ж.Г.ийн хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 320.000 төгрөг, прокурорын хяналтын шатанд 1.000.000 төгрөгийг тус тус өгсөн байх бөгөөд хохирогчоос “миний бие 2-р сарын 6-нд М.оос 1.000.000 төгрөг авсан нь үнэн, гомдолгүй” гэсэн тайлбар ирүүлсэн байх  тул шүүгдэгч *******.М.ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч *******.М.ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******.М.нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******.М.нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан хугацаанд түүнд хяналт тавихыг *******архан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт *******.М.ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Б овогт *******.М.од 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******.М.од оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч *******.М.нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар *******.М.од оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *******.М.од хяналт тавихыг *******архан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******.М.од мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******.М.од бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор *******архан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******.М.од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ