Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2013/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0053/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Хохирогч С.А.,

Шүүгдэгч *******.  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б овогт *******. өд холбогдох 201309000019 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн би99еийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус .. дүгээр баг ...тоотод оршин суух,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 718 тоот магадлалаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 2 жил 1 сар болгон өөрчилснийг биечлэн эдэлж байгаад Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 162 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн, Б овогт *******.  /РД: МК...../

 

Шүүгдэгч *******.  нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний орой Дархан сумын 14 дүгээр баг .. байрны ..тоотод С.А.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн гарын тохой орчим хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******. өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 12 дугаар сарын 29-ний орой С.А. эгчтэй маргалдсан, гарыг нь санаатай зүсье гэж бодоогүй. Би гал тогоонд орсноо санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. С.А. эгчийн хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч С.А.гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 12 дугаар сарын 29-ний орой 22-23 цагийн хооронд энэ асуудал болсон. *******. ийн найз охин нь манай

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Artsmunkh 99.1.docx

хажуу өрөөг хөлсөлдөг юм. *******.  тухайн үед хаалга балбасан. Би  2 настай, 4 настай хүүхдүүд харж байсан. Хажуу өрөөний хүүхдүүд хоорондоо маргалдаад байсан. Тэр өдөр миний хардаг хүүхдүүдийн аав нь согтуу  ирээд унтаж байсан юм. Тэгээд гал тогооны өрөөнөөс ус авах гээд ороход гал тогоонд *******.  орж ирээд крант руу шүлсээ хаясан. Би “яаж байгаа юм бэ? гэхэд намайг хуц, чамайг алсан ч яадаг юм” гээд толгой руу цохиод, хутга аваад гар зүссэн. Миний гар нил цус болоод удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд *******. ийг аваад явсан. Би эмнэлэг орж гараа боолгосон. Надад хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн. Би 500.000 төгрөгийг нэхэж байгаа, энэ талаар надад нотлох баримт байхгүй. Миний хувьд гомдолтой байна. Одоо цаг агаар муудсан үед гар байнга өвддөг, энэ зүсүүлсэн гараараа сайн юм хийж чаддаггүй, тэнийхгүй байгаа. Урьд нь миний гар ямар байсан, яг тийм болгож авмаар байна” гэв. 

 

Шүүгдэгч *******.  нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний орой Дархан сумын 14 дүгээр баг 1-а байрны 34 тоотод С.А.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн гарын тохой орчим хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч *******. ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. С.А. эгчийн хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч С.А.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэгээд гал тогооны өрөөнөөс ус авах гээд ороход гал тогоонд *******.  орж ирээд крант руу шүлсээ хаясан. Би “яаж байгаа юм бэ? гэхэд намайг хуц, чамайг алсан ч яадаг юм” гээд толгой руу цохиод, хутга аваад гар зүссэн. Надад хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн. Миний хувьд гомдолтой байна” гэх мэдүүлэг,

 

-Гэрч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Х-тай үерхдэг бөгөөд Х  Э  нар Хуучин хороолол 1а байрны 34 тоотод карма өрөө хөлсөлж амьдардаг юм. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найз охин Х гийнд хичээл нь тараад гэрлүүгээ явах гэж байгаа гээд Э  түүний найз залуу А.  бид нар 1 шил 0.75 граммын экс архи хувааж уусан. Тэгээд *******.  бие засчихаад ороод ирье гээд явсан чинь С.А. эгч чамаас архи үнэртээд байна, та нар архи уучихсан юм уу? байрнаас чинь хөөнө, цагдаа дуудаж өгнө гээд *******.  рүү загнаад байсан. Тэгэхээр нь би очоод *******. эгчид та хэрүүлээ больчихоо, бид нар одоо унтаж амарлаа гээд хэлсэн чинь үглээд *******.  рүү дайраад хэрүүл хийгээд байсан тэгээд *******.  хувцсаа өмсөөд гараад явсан, тэгээд удалгүй гаднаас Э  *******.  хоёр хэрэлдчихсэн орж ирэхээр нь хэрүүлийг нь болиулаад амрах гээд байж байсан. *******.  гал тогооны өрөө рүү орж ус уугаад ирье гээд гараад явсан. Удалгүй гал тогооны өрөөнд С.А. эгч *******.  хоёр хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь бид гурав очиход С.А. эгч чи намайг цохидог хэн бэ? ахдаа цохиулж үзээгүй, цагдаад өгнө гээд орилоод байсан. Би хажуу айлын хоёр хүүхдийг өрөө рүү нь оруулчихаад гараад ирэхэд С.А. эгч гараа дарчихсан гарнаас нь цус гарчихсан гал тогооноос гараад ирсэн. Тэгээд *******.  хутга барьчихсан явж байхаар нь би гарнаас нь хутгыг нь авчихаад байж байтал цагдаа нар орж ирээд *******. ийг аваад явсан гэх мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,

 

Гэрч З.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны 34 тоотод найз охин Х тай цуг карма өрөө хөлсөлж амьдардаг юм. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найз охин Х , манай найз залуу *******.   бид гурав гэрт байж байсан чинь Х гийн найз залуу О  Х г хөдөө гэр лүү нь гаргаж өгнө гээд 1 шил архи авч орж ирсэн. Тэгээд бид дөрөв хувааж уугаад, би ангийнхаа хүүхдүүдтэй уулзана гээд *******.  бид хоёр гэрээс гарсан. Тэгээд буцаад гэрт очоод байж байя гээд явсан. Удалгүй Х  над руу залгаад найз залуу чинь гэрээс гарна гээд байна, чи хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би гэртээ ирэхэд *******.  орцны үүдэнд нилээн согтуу таарсан. Тэгээд гэрлүү оруулах гэсэн чинь орохгүй болохоор нь би гэрлүүгээ ороод хаалгаа цоожилчихсон юм. Тэгсэн чинь *******.  гэрийн хаалга нүдээд хаалгаа онгойлго гээд орилоод байсан. Тэгэхээр нь онгойлгоод оруулсан чинь надтай жоохон юм ярьж байгаад 00-ын өрөө рүү орлоо гээд гарсан. Тэгээд удалгүй гал тогооны өрөөнд С.А. эгч *******.  хоёр хоорондоо маргалдаад байхаар нь *******. ийн араас нь орсон чинь С.А. эгч би ахдаа цохиулж үзээгүй чи намайг цохь гээд байсан. Тэгээд би жижиг өрөө рүү ороод буцаад гал тогооны өрөө рүү орсон чинь С.А. эгчийн гарнаас нь цус гарчихсан гал тогооны өрөөнд байсан. Тэгээд би гарыг нь боож өгчихөөд байж байтал удалгүй цагдаа нар орж ирээд *******. ийг аваад явсан. *******.  С.А. эгчийг хутгаар гарыг нь гэмтээхийг хараагүй. С.А. эгчийг гарыг боочихоод гарсан чинь *******.  хутга барьчихсан явж байсан /хэргийн 10 дахь тал/,                

Гэрч Т.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны 34 тоот байрны карма өрөөг хөлсөлж амьдардаг. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед найз охин Э ийн найз залуу *******.  манай найз залуу О , Э  бид нар 0.75 граммын нэг шил архи хувааж ууж байгаад Э  найз нартайгаа уулзана гээд гараад явсан. Тухайн үед *******.  гарсан. *******.  ганцаараа 22 цагийн үед 0.75 граммын шилтэй архи барьчихсан нилээн согтуу орж ирсэн. Тэгээд удалгүй буцаж гараад Э  гаднаас ганцаараа орж ирсэн. Удалгүй *******.  хаалга нүдээд агсам тавиад байхаар нь бид нар цагдаад дуудаад, хаалга эвдэлчих гээд байхаар нь оруулсан. Тэгээд бие засах гээд гарсан, удалгүй С.А. эгчтэй маргалдаад байсан. Гал тогооны өрөөнд С.А. эгчтэй маргалдаад *******.  хутга барьж дайраад далайх шиг болсон чинь гар нь зүсэгдсэн байсан. *******.  урьд нь С.А. эгчтэй хэрэлдэж маргалдаж байсан гэсэн гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 20 дахь хуудас

Хохирогч С.А.гийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 56 дугаартай актад: С.А.гийн биед зүүн гарын тохой орчмын шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно /хэргийн 19 дэх тал/ гэх дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******.  нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний орой Дархан сумын 14 дүгээр баг 1-а байрны 34 тоотод С.А.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн гарын тохой орчим хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч *******.  нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 718 тоот магадлалаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 2 жил 1 сар болгон өөрчилснийг биечлэн эдэлж байгаад Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 162 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал нь дуусаагүй байна.

Иймд шүүгдэгч *******. ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******.  нь хохирогч С.А.д 100.000 төгрөгийг өгсөн, хохирогч нь дахин 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Иймд хохирогч нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******.  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******. өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт *******. ийг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б овогт *******. ийг 1 /нэг/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч *******.  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч С.А. нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******. өд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******. өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ