| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00467/И |
| Дугаар | 142/ШШ2020/00618 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2020/00618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Магнай трейд ШТС-ийн зүүн талд байрлах “Д Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-40А-205 тоот хаягт байрлах “Т Б” ХХК-д холбогдох
5 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Д Ч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д Ч” ХХК нь “Т Б” ХХК-ийн захирал Б.Г-тэй харилцан тохиролцож “Дулааны Цахилгаан Станц”-ын үнс зайлуулах ажилд экскаватор, ковш, хово зэрэг техникүүдээрээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үнэ тохирон ажиллаж өгсөн. Ажлын нийт хөлс 10 360 000 /арван сая гурван зуун жаран мянга/ болсон. Урьдчилгаанд 1 000 000 төгрөг, ажлаа гүйцэтгээд 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгийг цувуулж авсан. Үлдэгдэл төлбөр болох 5 360 000 /таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг тохиролцсон хугацаандаа өгөхгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч “Т Б” ХХК-ийн захирал Б.Г 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д Ч” ХХК нь хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан өөрийн техник хэрэгслээр гүйцэтгэсэн ажлын хөлс 5 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “Т Б” ХХК-ийн захирал Б.Г2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна. Мөн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ шүүгчийн туслахад утсаар дамжуулан гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж хойшлуулсан байна.
2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид бүх хэлбэрээр /утас, шүүхийн бичиг хүргэгчээр болон шуудангаар/ хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ажлын тооцоогоор нийт 10 360 000 төгрөгийн ажлыг талууд хийж гүйцэтгэхээр тохиролцож, үүнээс 5 000 000 төгрөгийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул үлдэгдэл 5 360 000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 100 710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.