Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 15

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би Э ХХК-ийн ОАБӨСЗД, БӨСЗДТГ-ын ХЭЗАХМ Б.Б, ХҮҮХМ Ц.Ө нарт холбогдуулан гаргасан “БӨСЗД С.Г, ХҮҮХМ Ц.Ө нарын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг эх хувиар нь буцаан өгөхийг даалгах, БӨСЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын ХЭЗАХМ Б.Б-гийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-ийн тамхийг хураан авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол буюу дутаасан тамхины үнэ 44000 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч БӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ө, Б.Б нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... 1. Нэхэмжлэгч тал буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Баян-Өндөр сумын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Б.Б-гийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-ийн тамхийг хураан авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол буюу дутаасан тамхины үнэ 44000 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, БӨСЗД С.Г, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Ө нарын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг эх хувиар нь буцаан өгөхийг даалгах, БӨСЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч БӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ө нар бид энэхүү үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т зааснаар эвлэрэн хэлэлцэв.

2. Эвлэрлийн гэрээний 1-д заасан эвлэрлийн нөхцлийг дараах байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцов. 2.1. БӨСЗД С.Г нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамжийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хүчингүй болгосон захирамж гаргах, 2.2. Орхон аймгийн БӨСЗД-ын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/196 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт заасан Э ХХК-д холбогдох хэсгийн ТЗ дуусах огноо гэх хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 27 болгон өөрчлөх, 2.3. Баян-Өндөр сумын Тамгын газрын ХҮҮХМ Ц.Ө нь тамхи худалдаалах Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор хэвлэж Э ХХК-д олгоно. Ийнхүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэвлэж олгохдоо гэрчилгээний хаяг гэсэн хэсгийг Цагаанчулуут баг 49-13 тоот болгох, Хүчинтэй хугацаа гэсэн хэсэгт энэхүү гэрээний 2.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэж бичиж хэвлэж олгох үүрэг хүлээж харилцан тохиролцож энэ гэрээг байгуулав ...

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК ОАБӨСЗД, БӨСЗДТГ-ын ХЭЗАХМ Б.Б, ХҮҮХМ Ц.Ө нарт холбогдуулан гаргасан “БӨСЗДС.Г, ХҮҮХМ Ц.Ө нарын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг эх хувиар нь буцаан өгөхийг даалгах, БӨСЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын ХЭЗАХМ Б.Б-гийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-ийн тамхийг хураан авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол буюу дутаасан тамхины үнэ 44000 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, сайн дурын үндсэн дээр эвлэрэн, эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э ХХК 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/39 дугаар албан бичгээр М.М-ыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, хариуцагч Орхон аймгийн БӨСЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/151 дугаар захирамжаар Б.Б-ийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус томилсон байх бөгөөд итгэмжлэлээр эвлэрэх эрхийг тусгайлан олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ө, Б.Б нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр ...БӨСЗДТГ-ын ХЭЗАХМ Б.Б-гийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-ийн тамхийг хураан авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол буюу дутаасан тамхины үнэ 44000 төгрөгийг Б.Б-гөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, БӨСЗД С.Г, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Ө нарын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авч явсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг эх хувиар нь буцаан өгөхийг даалгах , БӨСЗД-ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч БӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ө нар бид энэхүү үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2.1. БӨСЗД С.Г нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамжийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хүчингүй болгосон захирамж гаргах, 2.2. Орхон аймгийн БӨСЗД-ын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/196 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт заасан Э ХХК-д холбогдох хэсгийн ТЗ дуусах огноо гэх хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 27 болгон өөрчлөх, 2.3. БӨСЗДТГ-ын ХҮҮХМ Ц.Ө нь тамхи худалдаалах Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор хэвлэж Э ХХК-д олгоно. Ийнхүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэвлэж олгохдоо гэрчилгээний хаяг гэсэн хэсгийг Цагаанчулуут баг 49-13 тоот болгох, Хүчинтэй хугацаа гэсэн хэсэгт энэхүү гэрээний 2.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэж бичиж хэвлэж олгох үүрэг хүлээсэн ... гэж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2018/0006/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА