Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2013/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0050/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгч *******. /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х.*******.т холбогдох 201309000044 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 2 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар хэсэг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Х.*******. /ТД-...../

 

Шүүгдэгч *******. нь 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 5 дугаар байрны өмнө иргэн Э.Б.тай маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******.оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр би 4 шил пиво уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлал гуйсан байгаа. Хохирол төлбөрийг төлөөгүй, бид хоёр хоорондоо тохиролцсон байгаа” гэв.

 

Хохирогч Э.Б.гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай найз охин Одмаа дуудаад гарч ирсэн. Тэгээд хамт явж байхад Г. гэдэг залуутай уулзаад караоке орсон. Гараад явж байгаад манай найз ажил руугаа ороод ирье гээд Амуу руу орсон. Тэр үед гадна Г. бид хоёр зогсож байсан. Тэгээд намайг хоёулаа нэг газар оръё гэсэн. Би үгүй гэсэн чинь та хоёр намайг сэгсрэх гэж байсан юм уу? гээд байсан. Би найзыгаа гарч ирэхээр нь хэлсэн чинь намайг худлаа яриад гээд араас цохиод авсан. Тэгээд араас хөөгөөд зодсон. *******. миний хохирлыг барагдуулж өгөөгүй” гэв.  

Шүүгдэгч *******. нь 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 5 дугаар байрны өмнө иргэн Э.Б.тай маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganzorig99.1.docx

-Шүүгдэгч *******.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлөөгүй, бид хоёр хоорондоо тохиролцсон байгаа” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Б.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…намайг хоёулаа нэг газар оръё гэсэн. Би үгүй гэсэн чинь та хоёр намайг сэгсрэх гэж байсан юм уу гээд байсан. Би найзыгаа гарч ирэхээр нь хэлсэн чинь намайг худлаа яриад гээд араас цохиод авсан. Тэгээд араас хөөгөөд зодсон. *******. миний хохирлыг барагдуулж өгөөгүй” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...тэгээд байж байсан чинь манай нөхрийн найз Зоригоо гэх залуу над руу залгаж 18-н буудал дээр уулзаад бид гурав хамт Россия караокед орж Зоригоо бид 2 нэг нэг пиво, Б. 2 пиво уусан. Ингээд Ок баар орж тэндээ удалгүй гарсан. Тэгээд микро ороод би Амуу руу орчихоод гараад ирсэн чинь Зоригоо явчихсан байсан. Тэгсэнээ бид хоёрыг явж байсан чинь Зоригоо буцаж ирэхээр нь дургүй хүрээд “чиний юуг сэгсрэх юм бэ?” гээд хэлсэн. Зоригоо тэгсэн чинь наад муу чинь 2 хүний хооронд хов зөөлөө гээд 2-3 удаа нуруу руу нь цохисон. Тэгээд бид 2 явах гэтэл Зоригоо дагаад хэрүүл хийгээд яваад байсан. Тэгээд гэр рүү орсон чинь Б. араас залгаад “Зоригоо намайг зодоод байна” гэхээр нь гараад очсон чинь “янхан, гичий вэ? миний найзын амьдралаас зайлаарай” гэж хэлээд доромжилсон. Тэгээд би цагдаа дуудсан чинь Зоригоо нэг машинд суугаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг / хэргийн 7 дахь тал/,

-Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 8 дахь тал/,

            -Хохирогч Э.Б.гийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 89 тоот актад: ”Э.Б.гийн биед тархи доргилт, хуйхны болон баруун гуя, зүүн шилбэний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 11 дэх тал/ гэх дүгнэлт зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******. нь 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дүгээр баг 5-р байрны өмнө  хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Б.тай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч *******. нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 23 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгч *******. нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

            Иймд шүүгдэгч Н.Г.ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Э.Б. нь 250000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөг, эмчилгээний төлбөр 26000 төгрөг, нийт 29000 төгрөгийг шүүгдэгч *******.оос гаргуулж, хохирогч Э.Б.д олгох нь зүйтэй.

Цус тогтоох тариа 6500 төгрөг, халуун бууруулах лаа 9000 төгрөг, ариун цэврийн хэрэглэл 15000 төгрөг, хоол унаа 70000 төгрөг, ээж нь ажилгүй байсан хугацааны цалин 70000 төгрөг зэргийг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Иймд хохирогч нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******.т гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.*******.ийг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Х.*******.т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /140400x5=702000 долоон зуун хоёр мянга/ торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******.оос 29000 /хорин есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .-р баг ...р байрны ... тоотод оршин суух Э.Б.д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Э.Б. нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солих учиртайг *******.т мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******.т гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******.т гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ