| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Г*********** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
2023 03 27 2023/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г****,
Шүүгдэгч: Б.У**** /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У****т холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.У**** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Ш.Э*******” ХХК-ийн хоолны заалны ширээн дээр хохирогч С.О***********ийн үлдээсэн 1.002.550 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-33” маркийн гар утсыг олж аван, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У****т холбогдох эрүүгийн 2*********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У**** мэдүүлэхдээ:
Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би утсаар ярьчихаад С.О*********** эгчид буцаагаад өгсөн гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О***********ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 29 дэх тал/,
-“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У****ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
-Б.У****ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хавтаст хэргийн 44, 46-51, 54, 55, 57-58, 59, 60 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О***********ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 92 дахь/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.У**** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Ш.Э*******” ХХК-ийн хоолны заалны ширээн дээр хохирогч С.О***********ийн үлдээсэн 1.002.550 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-33” маркийн гар утсыг олж аван, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О***********ийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр... 14 цагт өдрийн хоолондоо орсон байсан. Би хоолны заалны ширээн дээр өөрийнхөө эзэмшлийн самсунг А-33 маркийн гар утсыг мартаад үлдээсэн байсан. Би хоолондоо орчихоод 00 ороод ажилдаа явсан. Ажил ихтэй байсан болохоор өөрийнхөө гар утсыг санаагүй, гар утас надад өөрт байгаа байх гэж бодоод байсан. Ингээд энэ орой 19 цаг өнгөрч байхад хүнтэй утсаар ярих гээд утсаа хайтал миний гар утас надад өөрт байхгүй байсан. Өөрийнхөө 89121211 дугаарт залгахад дуудлага авахгүй дуудаж байсан. Ингээд гар утас руугаа олон залгасны дараа эмэгтэй хүн миний гар утсыг авсан бөгөөд тухайн хүнтэй утсаар ярилцахад “энэ утсыг эрэгтэй хүн өрөндөө өгөөд явсан” гэхээр нь “хэн гэж хүн миний гар утсыг танд өгсөн юм бэ” гэж асуухад “нэрийг мэдэхгүй байна” гээд 86155060 гэсэн дугаартай хүн гар утсыг өгөөд явсан гэсэн. Энэ дугаар нь надтай хамт ажилладаг Умбаа /Умдэлэг/ гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батжаргалын өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...17 цагийн орчимд Ханбогд сумын төвд байх Их Өлзийт худалдааны төвийн орчимд ганцаараа байж байсан тэгсэн өмнө нь Оюу Толгой ХХК-ийн үүдэнд нэг удаа харж байсан залуу намайг чиглээд ирсэн. Уг залуу нь надтай уулзаад танимхайраад мэнд мэдээд юм ярьсан ... Автомашинд суугаад намайг хойш нь хүргээд өг гэхээр нь... Ханбогд сумын төвийн хойд талд байрлах ногоо арилгадаг цехэд хүргэж өгсөн. Дээрх залуу нь хүргүүлсэн газартаа очоод буухгүй байсан. Тэгээд өөрт байсан хар цүнхээ ухаад нэг гар утас гаргаж ирсэн. Тухайн үед ямар гар утас байсныг мэдээгүй, тэгээд би “юун утас юм яах гэж байгаа юм” гэхэд “зүгээрээ манай эхнэрийн гар утас” гэсэн. Та энэ гар утсыг Их Өлзийт төвөөс манай ажил дээр хүргэж өгсний төлбөрийн барьцаанд тавъя энэ манай эхнэрийн гар утас та битгий гар утсыг үнтраагаарай би маргааш энэ гар утсыг танаас авна гэж хэлсэн. Тэгээд надад гар утсыг үлдээгээд буусан... Орой цагдаагийн алба хаагч над руу залгаад “та хүний гар утас авсан байна. уг гар утсыг авах шаардлагатай байна” гэхээр нь би цагдаагийн алба хаагчид утсыг хүлээлгэн өгсөн... Их Өлзийт төвөөс ажил руугаа хүргүүлсний төлбөр 10.000 төгрөг болсон тэгээд уг төлбөрт гар утсыг өгсөн, мөн надад хэлэхдээ маргааш дахиж дуудна та таксинд яваад өгөөрэй гэж гуйгаад түүний төлбөрт гар утсыг өгөөд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
-“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ӨЦ-23-16 дугаартай “...Самсунг А-33 маркийн гар утас – 1.002.550 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У****ийн яллагдагчаар өгсөн: “...02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед хоолондоо орох гээд хоолны заал руу орсон чинь хоол идэж чадахгүй байж байсан чинь ширээн дээр хар өнгийн хавтастай утас байхаар нь би аваад гадаа гарч утсаар ярьж байгаад чигээрээ Ханбогд хүнсний дэлгүүр лүү ганцаараа алхаад явсан. Намайг алхаад явж байхад “Оютолгой” ХХК-руу ногоо зөөдөг машин барьдаг ах /нэрийг нь мэдэхгүй/ таарахаар нь ...ажлынхаа байрны наад талын гудамжинд хүргүүлээд нөгөө авч яаж байсан утсаа “та таксиныхаа мөнгөний оронд үүнийг түр авч бай” гэж хэлээд утсаа үлдээгээд явчихсан юм...Би тухайн үед хэний утас байсныг нь мэдээгүй. Намайг гадагшаа гарчихаад ороод ирсэн чинь Одгэрэл эгч утсаа хайгаад байхаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У**** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдагаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдана.
Шүүгдэгч Б.У****ийн хувьд бусдын эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй ч хохирогч С.О***********ийн хоолны зааланд үлдээсэн гар утсыг авч гаран таксины мөнгөний оронд төлбөр болгон захиран зарцуулж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.У****ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.У****ийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг А-33” маркийн гар утас нь хохирогч С.О***********ийн эд зүйл болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 23-24, 42-43 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.О***********ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 21 дэх тал/
Хохирогч С.О*********** нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “С.О*********** миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээсээ өөрийн эзэмшлийн А-33 маркийн гар утсыг ширээн дээр тавьж орхин гээгдүүлсэн. Уг гар утсыг Умдэлэг авч хүнд өгсөн байсан. Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан тул уг хэрэгт би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 92 дахь тал/
Иймд хохирогч С.О*********** нь шүүгдэгч Б.У****ээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.У**** нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Ш.Э*******” ХХК-ийн хоолны заалны ширээн дээр хохирогч С.О***********ийн үлдээсэн 1.002.550 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-33 маркийн гар утсыг олж аван, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У****т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Б.У****т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У**** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.У****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***************-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У****т 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Б.У****т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч С.О*********** нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.У**** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН