| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч М., П. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307 00000 0323 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-т ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн /РД:*******/
Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” ХХК-т ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
овогт ы /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М. нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны 20 цагийн үед , анд байрлах “” амралтын газарт П. нь түүнийг “чи муу матаач” гэж хэлээд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж , түүний нүүр хэсэгт цохих үед харилцан зодолдон, цохиж хохирогч П.ын биед баруун зулай, зүүн сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П. нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны 20 цагийн үед , анд байрлах “” амралтын газарт М. “чи муу матаач” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, нүүр хэсэгт цохиж улмаар харилцан зодолдон, хохирогч М.н биед дух , зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд ,доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М. нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны 20 цагийн үед , анд байрлах “” амралтын газарт П. нь түүнийг “чи муу матаач” гэж хэлээд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж , түүний нүүр хэсэгт цохих үед харилцан зодолдон, цохиж хохирогч П.ын биед баруун зулай, зүүн сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч П.ын хэргээ хүлээн мэдүүлсэн: “...н нүүрний хэсэгт баруун гараараа 2 удаа цохиж ноцолдсон...” гэх, шүүгдэгч М.н хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би ын нүүр хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч, яллагдагчаар П., М. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 13-14, 41, 49 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 361 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 23-24 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 360 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар харилцан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан яллагдагч П.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр,
яллагдагч М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгож, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүхээс торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр,
шүүгдэгч М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД