Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч А.Лхагваа,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ы *******д холбогдох эрүүгийн 2307000000311 дугаартай хэргийг 2023 оны 11 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, *******-ний өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, урд шийтгүүлж байгаагүй, 

******* овогтой *******ы ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.*******д нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтуурсан үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолой хэсгээс боож, үснээс зулгааж, толгой хэсэг рүү хөлийн өвдөг хэсгээрээ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч   Х.*******   шүүхийн   хэлэлцүүлэгт:  “...Сууж байхад хохирогч утсаа оролдоод байсан. Тэгээд утсаа унтраагаад надад өгсөн. Гэхдээ хохирогчид гэр бүлээс гадуурх харилцаа байсан. Тэгээд хүзүүдээд тэвэрч аваад өвддөгөөрөө хамрыг нь цохисон. Би цохъё гэж цохиогүй сэгсэрсэн. Босож ирээд хүзүүгээр нь тэвэрч байгаад доош суухдаа өвдгөөрөө хамрыг нь цохиж гэмтээсэн” гэв.

Хохирогч Б.*******  шүүхийн хэлэлцүүлэгт: “хохирол төлбөртэй холбоотой мөнгийг би өөрөө төлсөн. Эмчид үзүүлэхэд одоо болтол хамар мурийлттай байгаа. өмнөх төлбөр 500,000 төгрөгийн төлбөр болсон. Өөрийнхөө буруутай үйлдлээ огт ухамсарлахгүй байгаа. Тэр өдөр би Батлан хамгаалахын зааланд байсан. Манай ажлынхан ирсэн байсан. Тэр өдөр манай найзууд тэрэлжид байна, тэрэлжид байдаг амралтын газар явсан. Тэр өдөр нөхөр бид 2-ын харилцаа таарамж муу байсан. Бид хамт байхдаа бага сага хэрүүлтэй, над руу дайраад байсан. Байшин дотор намайг  зодож эхэлсэн. МИний үснээс зулгаасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Байшин дотор миний хоолойг боогоод, үснээс чирээд явсан. Нүүр рүү цохисон, тэгээд миний хамраас цус гарсан. Тэгээд зогсоол дээр байхдаа толгойгоос цохиод авсан. Тэгээд манай найзууд ирээ д болиулсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Хохирогч Б.*******ээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хоолойноос боосон гарыг нь холдуулах гэтэл миний үснээс баруун гараараа ороож байгаад намайг ийш тийш нь чирээд байсан энэ үедээ намайг олон удаа цохисон бүгдийг сайн санахгүй байна ямар ч байсан хамгийн сүүлд үснээс зулгааж байгаад миний нүүр рүү зүүн хөлийн өвдөг хэсгээрээ цохисон тэгээд би гэрээс гараад зугтах гэтэл миний араас хөөж ирээд машины зогсоол дээр ирээд намайг машин налуулж байгаад миний хоолойноос боосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-13 дахь тал/,

 

            Гэрч К.ын өгсөн: “...******* нь *******ийг машин налуулаад боочихсон байж байсан Тэмка бид хоёр *******ыг салгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

            Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эхнэр уурлаж над руу дайраад байхаар нь миний уур хүрээд хүзүүдэж сэгсэрсэн, тэр үед хамт газарт унасан. Босож ирээд мөн хүзүүгээр нь тэвэрч байгаад доош суухдаа өвдгөөрөө хамрыг нь цохиж гэмтээсэн. Ингээд бид хоёрыг маргалдаж байхад гаднаас е, Тэмка хоёр орж ирээд бид хоёрыг салгаж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 347 дугаар:

“1...Б.*******ийн биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун долоовор хуруунд зулгаралт, баруун алга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Х.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг ,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “..Шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүй байгаа учир зөрүүтэй санал байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******тэй бусадтай утсаар чат бичиж харьцсан гэх хардалтын улмаас түүний хоолой хэсгээс боож, үснээс зулгааж, толгой хэсэг рүү гараараа болон хөлийн өвдөг хэсгээрээ цохиж түүний биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун долоовор хуруунд зулгаралт, баруун алга, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Х.*******ын өгсөн: “...хүзүүдэж сэгсэрсэн, тэр үед хамт газарт унасан. Босож ирээд мөн хүзүүгээр нь тэвэрч байгаад доош суухдаа өвдгөөрөө хамрыг нь цохиж гэмтээсэн.” гэх мэдүүлэг, хохирогч Б.*******ийн өгсөн: “...миний хоолойноос боосон гарыг нь холдуулах гэтэл миний үснээс баруун гараараа ороож байгаад намайг ийш тийш нь чирээд байсан энэ үедээ намайг олон удаа цохисон бүгдийг сайн санахгүй байна ямар ч байсан хамгийн сүүлд үснээс зулгааж байгаад миний нүүр рүү зүүн хөлийн өвдөг хэсгээрээ цохисон тэгээд би гэрээс гараад зугтах гэтэл миний араас хөөж ирээд машины зогсоол дээр ирээд намайг машин налуулж байгаад миний хоолойноос боосон...” гэх мэдүүлэг, гэрч К.ын өгсөн: “...******* нь *******ийг машин налуулаад боочихсон байж байсан Тэмка бид хоёр *******ыг салгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 347 дугаар:...Б.*******ийн биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун долоовор хуруунд зулгаралт, баруун алга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт , Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.*******ийг хоолой хэсгээс боож, үснээс зулгааж, толгой хэсэг рүү хөлийн өвдөг хэсгээрээ цохисон үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт: "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.*******ын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаарх улсын яллагчийн дүгнэлттэй шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаагүй болно.

Шүүгдэгч Х.******* нь  хохирогчийн биед махбодид халдсан нь хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь шүүгдэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдтэй зүй бус харьцдаг харилцаанаас хамааралтай гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр хүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн ч шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал 500000 төгрөгийг зарцуулсан, цаашид хамартаа шаардлагатай эмчилгээ хийлгэх учраас холбогдох зардлыг нэхэмжилнэ” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөнтэй холбоотой шүүгдэгчийн дансны хуулгыг хэлэлцүүлсэн ч уг мөнгийг гэр бүлийн зайлшгүй хэрэгцээнд зарцуулах байдлаар шилжүүлсэн талаар оролцогч нар нь зөрүүгүй мэдүүлснийг шүүх хянаад шүүгдэгчээс хохирол нөхөн төлөгдөөгүй байна гэж үзлээ.

Гэвч хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Х.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 000 төгрөгийн торгох ял оногдуулахгэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул тус зүйлд зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх “ гэсэн дүгнэлтийг  гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Х.******* нь хэрэг хариуцах чадвартай, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн , гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг сонгон 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах

нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ы ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай

            5. Шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.******* нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД