Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2013/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0066/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,

Шүүгдэгч *******. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт *******.ад холбогдох 201309000099 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дүгээр сарын ..ы өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ДУС” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны ... тоотод оршин суудаг, Нийслэлийн Баянзүрх  шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Б  овогт *******.В-...../     

 

Шүүгдэгч *******. нь 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 2 дугаар байрны 4 давхарын шатан дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ш.М.ын эрх чөлөөнд нь халдаж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 2 дугаар сарын 09-ний өдөр найзуудтайгаа архи уугаад, гэрлүүгээ ороод эгчтэйгээ маргалдчихаад  явж байсан. Гэтэл шатан дээр 2 хүн байсан, нэг нь намайг татаж чангаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би цохиход хоёулаа цуг шатны уруу унасан. Удалгүй цагдаа ирээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Хохирогчийг цохисон нь миний буруу. Энэ хүнийг цохисондоо одоо ч гэсэн харамсаж байна. Тухайн үедээ хараагүй хүн гэдгийг нь би мэдээгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугаа ойлгож байна гэв.        

 

Шүүгдэгч *******. нь 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 2 дугаар байрны 4 давхарын шатан дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ш.М.ын эрх чөлөөнд нь халдаж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч *******.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…шатан дээр 2 хүн байсан, нэг нь намайг татаж чангаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би цохиход хоёулаа цуг шатны

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Unenbat 181.2.1.docx

уруу унасан. Хохирогчийг цохисон нь миний буруу. Энэ хүнийг цохисондоо одоо ч гэсэн харамсаж байна. Тухайн үедээ хараагүй хүн гэдгийг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ш.М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би тэр орцны шатан дээр сууж байтал согтуу бололтой залуугийн дуу гараад намайг “холд” гэхээр нь “ах нь хараагүй хүн байгаа юм аа” гэхэд нөгөө залуу “надад хамаагүй” гээд шууд нүүр, толгой руу олон удаа цохихоор нь би тухайн залууг зуурч байгаад биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Тэгтэл тэр залуу “чи ямар овоо пизда вэ?” гээд намайг дахиж зодоод нэг мэдэхэд намайг газар унагаад дээр гараад намайг цохиод байсан. Тэр үед нэг эмэгтэй хүн “наад хүнээ зодохоо болиоч ээ” гэж орилоод байсан. Удалгүй нэг эмэгтэй хүн ирж салгасан. Тэгж байтал цагдаа нар ирээд эмнэлэгт хүргэгдсэн. Нүдний доод хэсэгт язарч 6 оёдол тавиулсан. Дагзанд хагарч 2 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,

 

-Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 2 сарын 9-ны өдөр намайг гэртээ байж байхад 20 цагийн үед манай дүү Ү. нь нилээн согтуу орж ирэхээр нь би уурлаад “яагаад архи уугаад байгаа юм бэ? паарнаас ус алдаад байхад гэр орноо засч янзлах зүйлийг хийчихгүй” гэхэд Ү. нь “маргааш наад паарыг чинь янзлуулчихна” гэж уурласнаа шууд буцаад гараад явсан. Удалгүй орцонд хүмүүс орилолдоод байхаар нь гэрээсээ гараад хартал дээшээ 4 давхар руу өгсдөг шатан дээр манай дүү Ү. нь 40 орчим насны эрэгтэй хүнтэй зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гэтэл салж өгөхгүй болохоор нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,

 

-Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 20 цагийн үед би гэртээ буюу Дархан сумын ..дугаар баг ёотонгийн .. дугаар байрны 4 давхарын 00-н өрөөндөө байж байтал гадаа коридорт хүмүүс орилолдоод  шуугилдаад байхаар нь би хаалган дээрээ чихээ тавиад чагнахад 4 давхарын шатны харалдаа нэг залуухан эрэгтэй хүний хоолойгоор “би чамайг яв гээд байхад яагаад яваагүй юм” гээд цохих шиг чимээ гартал нөгөө цохиулж байгаа хүн нь бололтой “болиоч ээ” гэж орилж байсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод хартал 4 давхарын шатны төгсгөлд орцны шатан дээр 20-25 орчим насны залуу нь 40 орчим насны эрэгтэй хүний дээр мордоод суучихсан заамдаад байж байхаар нь “ чи болиоч” гэхэд нөгөө залуу миний хэлснийг тоохгүй тэр хүний дээрээс босох шинжгүй байсан. Харин ч намайг “наад хаалгаа хаа” гэж хэлэхээр нь би гэртээ ороод өөрийн ... дугаарын утсаар цагдаа руу залгаж цагдаа дуудахад 10 минут бололгүй цагдаа нар ирсэн. Тэгээд би гараад хартал манай хаалга болон тэр орчмын хана нилдээ цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

-Хохирогч Ш.М.ын биед үзлэг хийсэн “Ш.М.ын биед тархи доргилт, хуйх болон нүдний зовхины шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шүүх эмнэлгийн 2013 оны 2 сарын 19-ны өдрийн №165 тоот дүгнэлт /хэргийн 18 дахь тал/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******. нь 2013 оны 2 сарын 9-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны 4 давхарын шатан дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ш.М.ын эрх чөлөөнд нь халдаж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч  *******.ыг  үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч *******. нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан байх бөгөөд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч *******.ыг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

           

 

Хохирогч Ш.М. нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа ямар нэгэн хүсэлт гаргаагүй, 200000 төгрөг авсан учир дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэстэй.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт *******-ыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч *******.ад 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч *******. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар *******.ад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 /гурав/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *******-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******.ад мэдэгдсүгэй.

 

            7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

            8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

-

 

            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                        Я.ТУУЛ