| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0150/Э/ |
| Дугаар | 135 |
| Огноо | 2012-07-03 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0150/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Г.Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт Г.Д-д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000339 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Г.Д-, /РД: /, 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн эх бэлтгэгч мэргэжилтэй, ам бүл 5, аав, эгч, дүү, хүүхдийн хамт *************тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй.
Шүүгдэгч Г.Г.Д- нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр *********** тоотод оршин суугч иргэн О.О.Б-гийн гэрт байсан сейфнээс 260.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох
Хохирогч О.О.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор тогтоож байцаалт авсан тэмдэглэл. /хэргийн 16 дугаар хуудас/,
Сэжигтэн Г.Г.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Г.Д-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г.Д- нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр *********** тоотод оршин суугч иргэн О.О.Б-гийн гэрт байсан сейфнээс 260000 төгрөгийг хулгайлсан болох нь:
C:\Documents and Settings\User\Desktop\Ã.Äýëãýðìàà 145.1-.doc
Хохирогч О.О.Б-гийн “2012 оны 5 сарын 19-ний өдөр манай кафед ажилладаг Г.Д-гаар хүүхдээ харуулаад ажилдаа яваад орой ирээд гэрийнхээ сейфэнд байсан мөнгө үзэхэд сейф цоожтой байсан ба 260000 төгрөг байхгүй болсон байсан. Би хохирлоо төлүүлж авах хүсэлт гаргаж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16 дугаар хуудас/,
Сэжигтэн Г.Г.Д-гийн “Би ажлынхаа даргын хүүхдийг харж байгаад хувцасны шүүгээнд байсан пиджакны халаасанд байсан сейфны түлхүүрийг аваад сейфнээс 260.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Г.Д-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.1-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г.Д-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
Харин хохирогч О.О.Б- нь “Г.Г.Д-гаас хүсэх зүйл болон санал гомдол байхгүй. Г.Д- нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн ба улсын яллагчаас хохирогчийг шүүгдэгтэй эвлэрсэн гэж үзэж хэргийг хэргэсэхгүй болгох санал бөгөөд Г.Г.Д- нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Г.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зүйтэй байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Д-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Г.Д-д холбогдох эрүүгийн 201209000339 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.Г.Д-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Г.Д-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ